Парис-2024 зуны олимпын XXXIII их наадамд оролцох жүдо бөхийн шигшээ багийн тамирчид өнөөдөр өглөө Парисыг зорилоо. Эхний бүрэлдэхүүнд дэлхийн аварга Б.Баасанхүү, олон улсын хэмжээний мастер Л.Сосорбарам, Б.Эрдэнэбаяр, гавьяат тамирчин Л.Энхрийлэн, Ё.Басхүү, Э.Ариунболд нар болон ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар, М.Бундмаа нар багтжээ. Жүдочдын тэмцээн энэ сарын 27-нд эмэгтэйчүүдийн 48, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн барилдаанаар эхэлнэ. Дээрх хоёр жинд манай …
Мэдээ мэдээлэл
July, 2024
-
22 July
Ц.Төрхүү: Цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй айл өрхүүдийг эрчим хүчээр хангахаар ажиллаж байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү мэдээлэл хийлээ. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд хүчдэлийн уналттай, цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчээр хангахаар ажиллаж байна. Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй, хүчдэлийн уналттай айл өрхүүдийг цахилгаан хангамжид холбох 12 багц тендерийг зарласан. Одоогоор 12 багцад гүйцэтгэгч шалгаран …
-
22 July
Нийслэлийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 45 хувьтай үргэлжилж байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнийг нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул удирдан явуулсан юм. Зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын мэдээлэл өглөө. Нийслэлийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд цахилгаан, дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, …
-
22 July
УИХТГ: УИХ-ын гишүүдээс орон сууц авах хүсэлт гаргаагүй
“Улсын Их Хурлын 48 гишүүн улсаас орон сууц авах хүсэлт гаргажээ” гэсэн мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын Тамгын газраас албан ёсны тайлбар гаргаж, дээрх мэдээлэл нь худал болохыг мэдэгдлээ. Мэдэгдэлдээ “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар бүрдсэн парламентын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа бөгөөд Улсын Их Хурлын гишүүдээс дээрх агуулга бүхий хүсэлт, өргөдөл Улсын Их Хурал, түүний Тамгын …
-
19 July
Олон улсын математикийн олимпиадад Монголоос 6 сурагч оролцож байна
Олон Улсын Математикийн 65 дугаар олимпиад Англи улсын Баат хотноо 2024 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс 07 дугаар сарын 22-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус олимпиадад дэлхийн 110 орны 600 гаруй математикч хүүхдүүд оролцож байгаа бөгөөд оролцогчид 2 өдрийн турш 6 бодлогыг 9 цагийн турш бодож өрсөлдөнө. Манай улсаас Д.Энэрэлт, Т.Билгүүнгэрэлт, О.Тэнгис, Х.Нурсолтан, Б.Билгүтэй, С.Манлай нарын 6 сурагч оролцож …
-
19 July
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 100 жилийн ойн барилдаанд Улсын Арслан Б.Орхонбаяр түрүүллээ
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын түүхт 100 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 64 бөх зодоглосноос Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат Таванхан дэвжээний бөх Монгол Улсын Арслан Б.Орхонбаяр түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Аймгийн Арслан Х.Наранбаяр үзүүрлэв. Шөвгийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Улсын Начин Ч.Баянмөнх, Дархан Уул аймгийн Дархан сумын харьяат Аймгийн Хурц …
-
19 July
Дахин төлөвлөсөн 290 айлын орон сууцыг энэ оны IV улиралд ашиглалтад оруулна
Иргэдийн эрүүл аюулгүй, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн орон сууцны корпорациас Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай хоёр орон сууцны барилгыг буулгаж, дахин төлөвлөн, шинээр барилгажуулах төслийг хэрэгжүүлж буй. Тухайлбал тус хорооны 34, 35 дугаар байрны 96 айлын нийт 400 орчим иргэн өнгөрсөн 10 жилийн хугацаанд хүн …
-
18 July
“Парис-2024” зуны олимпын наадмыг сурвалжлах хэвлэл мэдээллийнхэнд хүндэтгэл үзүүллээ
“Парис-2024” зуны олимпын наадмыг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүд болох сэтгүүлч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Отгонцагаан, зурагчин, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлэн Ч. Ганбат, зурагчин Д. Нямбилэг, сэтгүүлч Ж.Цэцэгмаа нар газар дээрээс нь сурвалжлан хүргэнэ. Энэ өдөр Олон улсын олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, тэргүүн дэд ерөнхийлөгч Ч. Наранбаатар нар “үзэгтэй тамирчид”-ийг хүлээн авч хүндэтгэл үзүүлж амжилт хүсэв. …
-
18 July
Улаанбаатар-Прага-Улаанбаатарын хооронд шууд нислэгтэй боллоо
Улаанбаатар-Прага-Улаанбаатар чиглэлийн анхны хуваарьт шууд нислэгийг хүлээн авах ёслол 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр “Вацлав Хавел” олон улсын нисэх онгоцны буудалд боллоо. Ёслолын ажиллагаанд Элчин сайд Д.Гансүх, “Изинис Эйрвэйз” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Оюундэлгэр, Чех улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Я.Вытопил, “Вацлав Хавел” олон улсын нисэх онгоцны буудлын Гүйцэтгэх захирал И.Пос зэрэг албаны хүмүүс оролцов. Агаарын харилцааны тухай …
-
18 July
Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх, эрт илрүүлж эмчлэхэд ДЭМБ-тай хамтран ажиллана
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскалантег хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Сайд Т.Мөнхсайхан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн дэвшүүлсэн “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнгөрсөн хугацаанд нягт хамтран ажиллаж ирсэн явдалд Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте болон түүний хамт олонд талархал илэрхийлээд Эрүүл мэндийн сайдын хувьд …
-
18 July
Сэлбэ голын эхэд байгуулсан хиймэл нуурын урсцыг тохируулан түр хааж, үерийн далангийн барилга угсралтын ажлыг хийж байна
Сэлбэ голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн буулгасан талбай орчимд үерийн түшиц хана барих ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд Сэлбэ голын эхэд байгуулсан хиймэл нуурт усны урсцыг тохируулан түр хааж, тухайн талбай орчмын газрыг хуурай болгон, үерийн далангийн барилга угсралтын ажлыг хийж байна. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүү болон Усны зөвлөх инженер, техник ухааны доктор …
-
18 July
Саппорогийн аюулгүйн тойргоос 25 дугаар эмийн сан хүртэл 11гд магистралийн дулааны шугамыг өргөтгөн шинэчилж байна
Нийслэлийн 18 байршилд 15.6 км дулааны магистраль шугамыг долоодугаар сарын 16-ны өдрөөс шинэчилж эхэлсэн. Энэ хүрээнд Баянгол дүүрэг, “Техник Импорт” ХК буюу хүмүүсийн хэлж заншсанаар Саппорогийн аюулгүйн тойргоос 25 дугаар эмийн сан хүртэл 11гд магистралийн 2Ф800 мм голчтой шугамыг 2Ф1000 мм голчтой болгон 3.4 км өргөтгөн шинэчлэх дулааны шугамын ажил үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн …
-
18 July
III, IV хорооллын авто замыг хааж, шинэчилнэ
Баянгол дүүрэг, Өргөө кино театрын уулзвараас Ахуйн үйлчилгээний уулзвар хүртэлх авто замыг долоодугаар сарын 19-ний өдрийн 23:00 цагаас 22-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Тус авто замыг асфальт бетоноор хучих юм. Ингэхдээ инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээг хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд …
-
18 July
Л.Энх-Амгалан: Наадам, цагаан сарын баярын амралтын өдрийг нэмэгдүүлэх нь зөв зохицуулалт болох талтай
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л Энх-Амгалан наадам, цагаан сарын амралтыг олон хоног болгон нэмэх асуудлыг хөндөж, цахим хуудсандаа нийтэлсэн байна. Тэрбээр “Үндэсний наадмын болон цагаан сарын баярын өдрүүд харьцангуй цөөн хоног амраад ажил эхэлдэг учраас төрийн байгууллагуудын ажлын бүтээмжид муугаар нөлөөлдөг. Зуны дэлгэр цагт хүн бүр гэр бүлээрээ хөдөө гадаа аялах, нутагтаа очиж амрах, цагаан сараар хөдөө орон …
-
18 July
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 50 мянган тонн шахмал түлш нөөцлөөд байна
2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, төвийн дүүргийн иргэдийг шахмал түлшээр хангах ажлын хүрээнд хийгдэж буй ажил арга хэмжээний асуудлаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон, агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр Тавантолгой түлш ХХК, Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын төлөөлөлтэй уулзлаа. Улаанбаатар хотод 200 мянган өрх гэр хороололд амьдардаг бөгөөд эдгээр өрх жилд 500-600 мянган …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл