Монгол Улсад шинэ коронавируст халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн энэ үед ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэрийлэх үйлсэд тэргүүн эгнээнд ажиллаж байгаа нийт ажилтан, алба хаагчдад талархал илэрхийлэн “Мобиком” ХХК-аас 70 сая төгрөгийн өртөг бүхий 1000 ширхэг 7000 төгрөгийн цэнэглэгч картыг албан хэрэгцээнд зориулан хандивлалаа. Мөн “Скайтел” ХХК-аас 60 гаруй сая төгрөгийн үйлчилгээний эрхийг Улсын онцгой комисст гардуулан өгсөн юм. Тус 60 …
Мэдээ мэдээлэл
March, 2020
-
12 March
“British school of Ulaanbaatar” болон “Ирээдүй” цогцолбор сургуулийн багш, ажилчид хандивын аянд нэгдлээ
Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх эрсдэлт нөхцөл байдлыг даван туулахад эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлэн, сэтгэлийн дэм, урам хайрлаж, хандив тусламж үзүүлж буй боловсролын байгууллагуудынхаа буухиаг үргэлжлүүлэн өнөөдөр “British school of Ulaanbaatar” болон Улсын тэргүүний лаборатори “Ирээдүй” цогцолбор сургуулийн багш, ажилчид хандивын аянд нэгдлээ. “British school of Ulaanbaatar” сургуулийн багш ажилчид нэг өдрийн цалин болох 18 сая төгрөгийг, “Ирээдүй” цогцолбор …
-
12 March
ЭМЯ: Covid19 вирусын халдварыг ЦАР ТАХАЛ хэмээн зарлалаа
Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээлэл өнөөдөр 11.00 цагаас боллоо. Мэдээллийн үеэр Covid19 вирусын халдварыг ДЭМБ-аас Улаанбаатарын цагаар урд шөнө 00.25 цагт дэлхий нийтийг хамарсан “цар тахал” хэмээн зарласан тухай мэдээллээ. ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ “Дэлхийн сүүлийн 100 жилийн түүхэнд нийт дөрвөн цар тахал бүртгэгдсэн байна. Хамгийн сүүлийнх нь 2009 онд томуугийн H1N1 вирусын халдвар буюу гахайн томуу гарч байсан. Энэ удаагийн цар тахал …
-
12 March
Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ хуваарийн дагуу татаж авна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэл, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ, Япон, Европын болон бусад улсад байгаа, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ ойрын хугацаанд Москва, Стамбул хотоор дамжуулан татаж авна. Эхний ээлжинд өндөр настан, жирэмсэн болон нялх хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мэс засалд орсон хүмүүсийг “МИАТ” компанийн онгоцоор авчрах юм. Зам, тээврийн хөгжлийн яамны мэдээллээс үзвэл нийт 1000 гаруй иргэнийг …
-
12 March
Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Хүүхдээ хамгаалъя” аяныг өрнүүлж байна
НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс бага насны хүүхдүүдийг ахуйн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хүүхдээ хамгаалъя” аяныг өрнүүлж байна. Аяны хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг томоохон худалдааны төвөөр үйлчлүүлж байгаа иргэдэд бага насны хүүхдийг ахуйн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг өгч ажиллаж байна. Мөн худалдааны төвүүдийн зарлан мэдээлэх хэрэгслээр болон зөөврийн чанга яригчаар дамжуулан олон нийтэд …
-
12 March
Иргэн бүр шийдвэрт тусгагдсан хэм хэмжээг сахин биелүүлэх үүрэгтэй
Дэлхий нийтэд тархаж буй шинэ төрлийн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтийг өвчний аюулаас хамгаалах зорилгоор Монгол Улсын төрийн байгууллагуудаас хорио цээрийн дэглэм тогтоож зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Дээр дурдсан хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын үед иргэд тогтоосон шийдвэрт тусгагдсан хэм хэмжээг сахин биелүүлж, зөрчихгүй байх үүрэгтэй бөгөөд хэрэв зөрчсөн тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээнэ. Үүнд: Зөрчлийн …
-
12 March
ДЭМБ-ын таван зөвлөх байрлаж байсан зочид буудалд халдваргүйжилт хийжээ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын таван зөвлөх байрлаж байсан газарт халдваргүйтгэл хийсэн талаар НМХГ-аас мэдээллээ. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Хаан палас ХХК-ийн Кемпински зочид буудалд ДЭМБ-ын 5 зөвлөх байрлаж байсан 5 өрөө, хонгил, лифт, зочин угтах болон хүлээлгийн хэсэг зэрэг нийт 320 метр квадрат талбайд 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Халдваргүйжүүлэлт ХХК-ийн эрүүл ахуйч 1 эмч, 3 ариутгагч …
-
12 March
Т.Гантөмөр:Томоохон зах худалдааны төвүүд, аж ахуйн нэгжүүдэд ариутгал халдваргүйжүүлэх ажлыг хийж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр болон бусад холбогдох албаныхан өчигдөр нийтийн эзэмшлийн гудамж талбай, аж ахуйн нэгж байгууллагын орчны халдваргүйжүүлэлтийн ажлын явцыг шалгаж, нийслэлийн хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлт хийх тусгай зөвшөөрөлтэй гэрээт компаниудын төлөөллүүдтэй уулзсан юм. Хотын удирдлагууд халдваргүйжүүлэлтийн ажилд тулгамдаж буй асуудал бий эсэх талаар санал солилцоод ариутгалын бодисын нөөц, техник төхөрөөмжийн …
-
12 March
Англи улсын иргэний шинжилгээний сорьцийг ХӨСҮТ рүү илгээжээ
Covid19 вирусын халдвар авсан нь тогтоогдсон Франц улсын иргэнтэй Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор хамт зорчиж ирсэн Англи улсын иргэнийг Увс аймгийн Бөхмөрөн сумын Хар алтат багийн нутаг Ямаат уул нэртэй газар орчуулагч, тогооч, жолоочийн хамт тусгаарлаад байгаа. Тэгвэл өчигдөр мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг очиж ажиллан тусгаарлагдсан иргэдээс сорьц авч Увс аймгаас ХӨСҮТ-рүү газраар зөөвөрлөлөө. Тодруулбал сорьц тээвэрлэх машин өчигдөр буюу …
-
12 March
Боорцогны гурилыг хөнжлөөр хучин, үйлдвэрлэл явуулж байжээ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас /НМХГ/ Нийслэлийн Засаг даргын 2020 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн А/223 захирамжийн биелэлтийг шалгах ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Могойн дов” ХХК-ийн боорцогны үйлдвэрт хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар тухайн үйлдвэр нь Зөөврийн устай Гар угаах угаалтуургүй Боорцогны зуурмагийг хөнжлөөр хучсан Шал, хана, тааз нь угааж цэвэрлэх боломжгүй Эрүүл ахуйн шаардлага хангахгүй баригдаж дуусаагүй барилгад зөвшөөрөлгүй үйлдвэрлэл явуулсан болох …
-
11 March
Б.Отгонсүх: Хувийн ариун цэврээ сахиж, олон хүнтэй газарт аль болох явахгүй байхыг зөвлөж байна
Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр нийтийн тээвэрт тодорхой хэмжээний зохицуулалтууд хийгдсэн билээ. Коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор нийтийн тээврийн бүх тээврийн хэрэгслүүдэд цэвэрлэгээ, ариутгалыг өглөө, оройдоо эрчимтэй хийж байна. Нийслэлээс өгсөн үүрэг чиглэлийн дагуу нийтийн тээврийн газрын удирдах ажилтнууд болон захиргааны алба хаагчид өчигдөр буюу гуравдугаар сарын 10-ны оройн 20:00 цагаас өнөөдөр буюу гуравдугаар …
-
11 March
УИХ-ын дарга Г.Занданшатрын шинжилгээний хариу сөрөг гарчээ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2020 оны гуравдугаар сарын 06-ны өдөр ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч, Монгол Улсад үйл ажиллагаа явуулахаар ирсэн ХБНГУ-ын “ASB” байгууллагын төлөөлөгчидтэй тэдний хүсэлтээр албан уулзалт хийсэн. “ASB”-гийн төлөөлөгчид “Аэрофлот”-ын онгоцоор ирэхдээ Covid19 вирусийн халдвар илэрсэн Францын иргэнтэй хамт зорчсон байсан тул өчигдөр буюу гуравдугаар сарын 10-нд албан өрөөндөө тусгаарлагдан шинжилгээ өгсөн байна. Өнөөдөр …
-
11 March
Байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаан тасралтгүй үргэлжилнэ
Улсын Их Хурлын чуулган хуулийн дагуу дөрөвдүгээр сарын 05-нд эхлэх учиртай. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд олон томоохон хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцэн батлах юм. Төрийн байгуулалтын байнгын хороо л гэхэд Улсын Их Хурлын, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын …
-
11 March
Ховд аймгийн 1998 оны төгсөгчид коронатай тэмцэхэд 6 сая төгрөгийн хандив өглөө
Дэлхий нийтийг айдас түгшүүрт автуулж буй Covid19 буюу шинэ төрлийн коронавирусийн халдвар тархах эрсдэлтэй энэ цаг үед найман настай балчраас 80 настай буурай хүртэл төр, засгаас гаргасан уриалгыг дэмжиж хандив өргөсөөр байна. Ховд аймгийн болон сумдын ЕБС-иудын 1998 оны төгсөгчид хөнөөлт тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд сайн дураар, сайхан сэтгэлээр туслахаар шийджээ. Ингэхдээ хамгийн хүнд нөхцөлд, тэргүүн эгнээнд ажиллаж буй …
-
11 March
Д.Нацагдорж: Бие, хэл сэтгэлээ тайван амгалан байлгах хэрэгтэй
Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр иргэдийг сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэйг “Манба дацан” хийдийн Тэргүүн хамба лам, Монгол Улсын хүний гавъяат эмч Д.Нацагдорж зөвлөлөө. Тэрбээр “Бид төр засаг, Эрүүл мэндийн яамтайгаа хамтарч Монголын уламжлалт анагаах ухааны эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмчилгээг хэрхэн оруулах талаар заавар зөвлөгөөнүүдийг гарган ажиллаж байна. Өвчин зовлон хэлж ирдэггүй хийсч ирдэг учир энэ өвчин хаанаас, хэнээс ч дамжин …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл