Мэдээ мэдээлэл

December, 2019

  • 18 December

    Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Энэ удаагийн өдөрлөг өнөөдөр Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, 6 буудлын “Оргил” салбарууд болон нийслэлийн харьяа 9 дүүргийн Засаг …

  • 18 December

    “Зөв амьдрах ухаан” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр “Зөв амьдрах ухаан” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаа болон менежер Г.Амарсайхан нарыг хүсэлтийн дагуу хүлээн авч уулзлаа. Хотын Захирагчийн хамт нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдлага болон НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн холбогдох албан тушаалтнууд байлцав. “Зөв Амьдрах Ухаан” ТББ нь орон гэргүй, орц, траншейнд амьдардаг, архи мансууруулах …

  • 18 December

    Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон бүтээгдэхүүнтэй холбоотой асуудлаар зөвлөмж гаргаж Засгийн газарт хүргүүлэхээр боллоо

    Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүнийг борлуулж буй асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг өчигдөр /2019.12.17/ зохион байгууллаа.  Иргэд, эцэг эхчүүдийн төлөөллөөс ерөнхий боловсролын сургуулийн орчин буюу сургууль дотор байдаг хоолны газар, сургуулийн эргэн тойрон дахь ТҮЦ болон дэлгүүрт түргэн муудах хагас боловсруулсан болон …

  • 18 December

    Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн байна. 2019 оны 12 дугаар сарын 18-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигмдол үүлтэй. Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч  Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 хэм, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Эг, Үүр голын хөндийгөөр 20-25 хэм, …

  • 17 December

    Төв талбайд тавьсан хаалтын талаар Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдлагаас тайлбар өглөө

    Сүхбаатарын талбай тойруулан энэ сарын 15-16-нд шилжих шөнө дөрвөлжин боржин чулуун хаалтыг байрлуулсан байсан. Талбайд тавьсан энэ хаалтын талаар өнөөдөр Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдлагаас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд тайлбар өглөө.  Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч дарга Б.Алтаншагай “Сүхбаатарын талбайд Төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнээс эхлээд жагсаал цуглаан, баяр ёслол зэрэг олон арга хэмжээ болдог. Хүмүүс …

  • 17 December

    Г.Занданшатар: Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэнэ

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2019.12.16) Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцов. Төрийн албаны шинэчилсэн хууль энэ оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор холбогдох хууль, журмуудыг өөрчлөн шинэчлэх ажлууд хийгдэж байгаа. Төрийн албаны зөвлөлөөс 2019 …

  • 17 December

    “Daewoo Bus Kazakhstan” ХХК-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Казахстан Улсын “Daewoo Bus Kazakhstan” ХХК-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг болон “Daewoo Bus Kazakhstan” компанийн захирал Ассемкан Дускужанов.А.С, тус компанийн Монгол дахь төлөөлөгч З.Бердаулет нар байлцав. “Daewoo …

  • 17 December

    Монгол Улсаа төлөөлж буй Элчин сайдуудтай Хотын захирагч С.Амарсайхан уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  С.Амарсайхан Монгол Улсаас Гадаад Улс оронд суугаа Элчин сайдуудтай уулзлаа. Уулзалтын эхэнд Хотын захирагч С.Амарсайхан Монгол улсаа гадаадад сурталчилан таниулах,хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал үүрэг гүйцэтгэдэг Монгол Төрийн Алтан аргамжаа гэгддэг Элчин сайдуудад Улаанбаатар хотын 380 жилийн ойн мэндийг хүргээд ажлын амжилт хүслээ. Хотын захирагч С.Амарсайхан Улаанбаатар хотын өмнө шийдвэрлэх олон асуудал бий. Эдгээр …

  • 17 December

    М.Цэвэлмаа санаачилсан эрүүл мэндийн төслөө “Дэлхийн мисс”-ийн санхүүжилтээр эх орондоо хэрэгжүүлнэ

    “Дэлхийн мисс-2019” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон мисс М.Цэвэлмаа “Зорилго бүхий гоо сайхан” номинацийн топ 10-т шалгаран Монгол Улсын амжилтыг шинэчлэн тогтоосон билээ. Тэрбээр 130 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөн Head to Head Challenge (Group-4) ялагч, Мультимедиа санал асуулгаар топ 3, Авьяас номинаци топ 6-д багтсан бөгөөд монголын язгуур урлагийн гурван том төлөөлөл болох морин хуур, хөөмий, бие биелгээг дэлхийн тайзан …

  • 17 December

    Б.Амархүүд оноосон ялыг хүчингүй болгож, батлан даалтад гаргалаа

    Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шийтгэх тогтоолтой Б.Амархүүд холбогдох хэргийг шүүгдэгч Б.Амархүү, түүний өмгөөлөгчдийн хүсэлтээр өнөөдөр хянан хэлэлцлээ. Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Амархүү онлайнаар оролцов Давж заалдах шатны шүүх Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Амархүүд оногдуулсан хоёр …

  • 17 December

    Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон офицерууд эх оронч үзлийг хүүхэд, залуучуудад төлөвшүүлэх лекцийг уншиж эхэллээ

    Улсын хэмжээн дэх ерөнхий боловсролын 802 сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад эх оронч үзэл төлөвшүүлэх сургалт, сурталчилгааны арга хэмжээг Батлан хамгаалах яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Үндэсний батлан хамгаалахын их сургууль хамтран шинэ оны босгон дээр буюу 2019 оны 12 дугаар сарын 16-аас эхлүүллээ.  Эхний ээлжинд нийслэлийн дүүргүүдийн 109 сургуулийн сурагчдад Монгол Улс, монгол цэргийн түүх, дайчин уламжлалын хүрээнд эртний …

  • 17 December

    “Цэвэр агаартай хотын төлөө” зөвлөгөөн боллоо

    Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран “Цэвэр агаартай хотын төлөө” зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга Ч.Гантулга, нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал нар болон дүүргүүдийн Тохижилт, нийтийн аж ахуйн үйлчилгээний хэлтсийн …

  • 17 December

    “Пушиан Биоэнержи” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр БНХАУ-ын “Пушиан Биоэнержи” ХХК-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, “Пушиан Биоэнержи” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Дай Даогуо, нийслэлийн Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар болон холбогдох бусад албаны хүмүүс байлцав. Уулзалтаар нийслэлийн Налайх дүүрэгт хог хаягдлыг боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх 50 …

  • 17 December

    Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна. 2019 оны 12 дугаар сарын 17-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 хэм, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Эг, Үүр голын хөндийгөөр 17-22 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, …

  • 16 December

    Байгаль орчны боловсрол олгох “Ногоон паспорт” аппликейшнийг ЕБС-ийн сурагчдад танилцууллаа

    Хойч үе болсон өсвөр насныхныг байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах зөв дадалд сургах зорилготой ухаалаг гар утсанд суурилсан Ногоон паспорт аппликейшний нээлтийг Ногоон паспорт эзэмшигч сурагчдад зориулан зохион байгууллаа. Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн, аймгийн 150 орчим сурагч хүрэлцэн ирсэн бөгөөд сугалаагаар “Фаро” сургалтын төвд суралцах эрхийн бичгээр хоёр азтан , Найрамдал ОУ-ын зусланд амрах эрхийн азтанаар нэг сурагчийг тодруулан мөн 2019 …