Мэдээ мэдээлэл

June, 2019

  • 13 June

    “Нийслэлийн соёлын элч ” ажиллуулах журамд санал авч байна

    Нийслэлийн 152 хорооны нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч буй иргэд, хүүхэд залуучууд, олон нийтэд чиглэсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах “Нийслэлийн соёл элч”-ийг ажиллуулах тухай журмын төслийг нийслэлийн Соёл, урлагийн газар, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар хамтран боловсруулсан байна. “Нийслэлийн соёлын элч” нь боловсрол, соёл, урлаг, спорт, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан, тухайн хорооны иргэдийнхээ хүндлэлийг хүлээсэн, …

  • 13 June

    “Прага куадреннале 2019” их наадамд монголын уран бүтээлчид оролцож байна

    Орчин үеийн театрын тайз, хувцас, архитектурын хамгийн нэр хүнд бүхий олон улсын “Прага куадреннале 2019” сценографийн үзэсгэлэн, наадамд “Хатан шонхор” ТББ-ын тэргүүн, куратор, зураач С.Ариунболд тэргүүтэй манай улсын уран бүтээлчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. ЮНЕСКО болон Европын Холбооны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байгаа тус их наадамд манай улсын уран бүтээлчид фрагментс буюу сценографийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад уран бүтээлчдийг …

  • 13 June

    Барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйд шалгалт хийж эхэлжээ

    Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон дүүргүүд дэх цагдаагийн хэлтэс, мэргэжлийн хяналтын хэлтсүүд хамтран Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний биед гэмтэл учруулах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад аюулгүй ажиллагааны талаар хууль тогтоомж, дүрэм журмыг сурталчлах зорилгоор 1 сарын хугацаатай “Аюулгүй ажлын байр” арга хэмжээг зохион байгуулж …

  • 13 June

    Ерөнхийлөгч Х.Баттулгад Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазиев бараалхлаа

    Бүгд Найрамдах Киргиз улсад хийж буй албан ёсны айлчлалынх нь хүрээнд өнөөдөр тус улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазиев Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа. Киргиз улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазиев Монгол Улсын Ерөнхийлөгч  Х.Баттулга нар айлчлал амжилттай болсон хэмээн дүгнэв. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Киргиз дэх айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг ажил хэрэг болгохоор ирэх намар тус улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазие Монгол Улсад өргөн бүрэлдэхүүнтэй айлчлахаар …

  • 13 June

    Соёл, урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна

    Соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор соёл, урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг”–ийг өнөөдөр  Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.  Нээлтэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш болон урлаг соёлын байгууллагуудын төлөөллүүд оролцож байна. Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Аливаа улс орны …

  • 13 June

    Гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 06 дугаар  сарын эхний арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх голуудын усны түвшин аажим буурсан бол Хэнтийн зүүн хажуугийн зарим голуудын усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерийн түвшинг даван үерлэсэн байна. Түүнчлэн энэ сарын  14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд баруун, төв, говийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд ихэнх нутгаар, …

  • 13 June

    М.Оюунчимэг: Туул голыг хамгаалах асуудалд нэгдсэн бодлого хэрэгтэй

    Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо одоогоос жилийн өмнө баталсан 06 тоот тогтоолдоо  Туул голын эрэг дагуух онцгой болон энгийн тусгай хамгаалалтын бүсэд олгосон газрын зөвшөөрлийг цуцалж, ингэхдээ иргэн, аж ахуйн нэгжийг хохироохгүйгээр асуудлыг шийдвэрлэх, мөн зөвшөөрөлгүй барьсан барилга байгууламж, хайс хашааг буулгах зэргээр Туул голыг хамгаалах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулж, арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон байдаг. …

  • 13 June

    “Алтаргана-2020” наадам ОХУ-ын Буриадын Агад болно

    Буриад зоны урлаг, соёл, спортын “Алтаргана-2020” их наадам хойтон жил буюу 2020 оны долдугаар сарын 17, 18-ны өдрүүдэд ОХУ-ын Буриадын Ага сууринд болох тов гарчээ. “Алтаргана” наадмыг зохион байгуулах олон улсын хороо саяхан хуралдаж энэхүү шийдвэрийг гаргасан байна. Ирэх жил болох ээлжит “Алтаргана” олон улсын наадмын уралдаан, тэмцээнүүд Ага, Могойт суурингуудад зохиогдох ажээ. Наадмын хүрээнд урлаг, соёлын 15, спортын 6 төрлийн …

  • 13 June

    Цэрэг эх оронч үзэл төлөвшүүлэх сургалт зохион байгууллаа

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Монгол Цэргийн нэгдсэн холбоотой хамтран өчигдөр ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн эрэгтэй сурагчдад зориулсан сургалт, лекц зохион байгууллаа. Баянзүрх, Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын ахлах ангийн 400 эрэгтэй сурагч хамрагдсан энэхүү сургалт Монгол эр хүний үүрэг хариуцлага, хүмүүжил төлөвшлийн сэдвээр нийслэлийн Иргэний танхимд боллоо. Сургалтын нээлтэд нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, Баянзүрх …

  • 13 June

    Инженерийн шийдлээр улсынхаа хөгжлийг тооцоолж, төлөвлөх цаг болсон байна

    Урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажлын хэсгийн зорилгыг  эрдэмтэн, профессор, инженерүүд дэмжихээ илэрхийлж, хамтарч ажиллахаар болов. Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Монгол Улсын Урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажлын хэсгийн ээлжит хэлэлцүүлгийг ШУТИС-т зохион байгуулав. Үүний өмнөх уулзалт хэлэлцүүлгийг ажлын хэсгийнхэн өнгөрсөн 7 хоногт хийсэн бөгөөд ЗГ-ын 13 яам, 5 агентлагийнхантай уулзаж, 2045 он хүртэлх салбар тус бүрийн хөгжлийн төсөөлөлтэй дэлгэрэнгүй …

  • 13 June

    У.Хүрэлсүх: Бид номын засаглалын бодлогыг орхигдуулсан байна

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар Соёл урлагийн Үндэсний зөвлөлийн ээлжит хуралд оролцлоо. Хурал Дуурь бүжгийн эрдмийн театрт болж, 2019-2020 онд  хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэв. Монгол Улсын Ерөнхий сайд Дуурь бүжгийн эрдмийн театрын үйл ажиллагаа, барилга байгууламжийн байдалтай танилцаж, урлаг соёлын чиглэлээр Засгийн газраас баримталж буй бодлого авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, гаргасан шийдвэрүүдийн талаар  оролцогчдод мэдээлэл …

  • 13 June

    Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана

    Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье. Чингэлтэй 10:00-16:00 цагт: 5, 6-р хороо 6-р хороолол орчим, 15-22, 24, 25, 26, 30, 31, 34, 45, 49-р байрууд, Хөп наран медикал, Баян Ханхөхий трейд, Сэрүүлэг констакшн ХХК-ууд, Хөдөлмөрийн ДС, Нийслэлийн ахмадын хороо, ЗДТГ 5-р хороо, Гранд моторс, Сэрүүн, …

  • 13 June

    УИХ-ын гишүүн О. Баасанхүү Ардчилсан намын зөвлөлд нэгдлээ

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ардчилсан намын зөвлөлтэй хамтран ажиллах, нэгдэх хүсэлтээ өгсөн билээ. Тэгвэл түүний хүсэлтэд АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат  өчигдөр /2019.06.12/ хариу өгчээ. Хариу албан бичигт: “УИХ дахь Ардчилсан намын зөвлөлтэй хамтран ажиллах таны 2019 зургадугаар сарын 9-ний өдрийн 6407 албан бичигтэй танилцлаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөлтэй холбогдуулан АН-ын зөвлөл тодорхой зарчмын байр сууриа илэрхийлсээр ирсэн. Иймд …

  • 13 June

    С.Ш.Жээнбеков: Хэлэлцээгээр эдийн засаг, соёлын чиглэлээр анхаарлаа хандуулж ажиллана

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков нарын албан ёсны хэлэлцээний дараа хоёр улсын Ерөнхийлөгч нарыг байлцуулан зарим баримт бичигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр Киргиз улсын “Конгресс-Холл” ордны Их танхимд болж өндөрлөлөө. Баримт бичгүүдэд гарын үсэг зурсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков нар сэтгүүлчдэд товч мэдээлэл өгөв. Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков “…Албан …

  • 13 June

    Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суух Элчин сайдын яам нээгдлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суух Элчин сайдын яамны нээлтийн ёслолын ажиллагаанд оролцлоо. Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны 02 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсын нийслэл Бишкек хотод суугаа Ерөнхий консулын газрын түвшинг өөрчилж, Элчин сайдын яам болгох Засгийн газрын саналыг зөвшилцөн дэмжсэн …