Мэдээ мэдээлэл

June, 2019

  • 14 June

    Замын хөдөлгөөний соёлыг төлөвшүүлэх “Яараад яах вэ” аян эхэллээ

    Урин дулаан, амралт зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан нийслэлээс орон нутаг, орон нутгаас нийслэл рүү чиглэгдсэн хөдөлгөөний эрчим эрс нэмэгдэж, хөдөлгөөн ихэсдэг. Тэр утгаар орон нутгийн замд гарч буй ослын талаар Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр  /2019.6.14/ мэдээлэл хийлээ. 2018 онд зам тээврийн осолд 5,323 хүн өртөж, 4,761 хүн гэмтэж, 562 хүн амь насаа алдсан байна. Амь үрэгдсэн 562 хүний 422 нь орон нутгаас …

  • 14 June

    Хотын захирагч Азийн Хөгжлийн банкны удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа

                      Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Азийн Хөгжлийн банкны удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх захирал Кшатрапати Шиважигаар ахлуулсан тус банкны удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир болон …

  • 14 June

    С. Жавхлан: Худлаа сэтгэлээр алх цохиж ард түмнийг хохироодгоо болиоч

    УИХ-ын гишүүн С.Жавхлан Монгол улсын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж оффшор бүсэд данстай, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй, архи тамхины үйлдвэрлэл эрхэлдэг, өмнө нь ямар нэгэн хэрэгт холбогдож байсан болон яллагдагчаар татагдаж байсан хүнийг улс төрийн бүхий л шатны сонгуульд оролцуулахгүй байхыг зохицуулсан хуулийн нэмэлт өөрчлөлтийг санаачилж өргөн барьсан юм. Тэгвэл энэ сарын 12-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдааны  үеэр өөрийнх  …

  • 14 June

    “Хааны эрэлд-2019” -д энэ жил 37 орны 1400 гаруй цэргийн алба хаагчид оролцоно

    “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийг Монгол Улсын Зэвсэгт хүчин 17 дахь удаагаа, Энэтхэг- Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал (USINDOPACOM)-ын “Дэлхийн энхийн ажиллагааны санаачлага GPOI”  хөтөлбөртэй хамтран 2019 онд дөрөв дэх удаагаа энэ сарын 14-нөөс 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Энэ талаар өнөөдөр /2019.06.14/ мэдээлэл хийлээ. Энхийг дэмжих олон улсын сургуулийн нээлт Тавантолгой дах Зэвсэгт хүчний …

  • 14 June

    Ш.Цэрэндулам : Шатахууны үнээ буулгаагүй ААН-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг УУХҮЯ-нд өгнө

    Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас бензиний үнэ болон ахуй үйлчилгээний газруудад хийсэн хяналт шалгалтынхаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам “2019 оны зургаадугаар сард өмнөх сартай харьцуулахад А-80 болон АИ-92 шатахууны хилийн үнэ тонн тутамд 52 ам.доллар, дизель түлшийн хувьд 1 ам.доллараар буурсан байна. Хилийн үнэ буурсантай холбоотойгоор жижиглэнгийн үнийг бууруулах шаардлагыг хүргүүлж байгаа юм. Шатахууны үнийн …

  • 14 June

    Канберра хотод   “Азийн зүрхэн дэх говь” уран зургийн үзэсгэлэн нээгдэв 

    Мелбурн хотод амьдарч буй залуу зураач Г.Золбоогийн “Азийн зүрхэн дэх говь” уран зургийн үзэсгэлэн 2019 оны 6 дугаар сарын 7-нд Австралийн Үндэсний их сургуулийн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийв. Уг үзэсгэлэнг Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам, Австралийн Үндэсний их сургуулийн Монголын хүрээлэн хамтран зохион байгуулж буй бөгөөд сарын хугацаанд үргэлжилнэ. Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин …

  • 14 June

    Циркийн ар талын замыг 10 хоног хаана

    Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Циркийн ар талын 0.7 км авто замыг энэ сарын 12-ноос эхлэн арав хоногийн хугацаатай хаахаар болжээ. Учир нь дээрх чиглэлийн замд хос шугам өргөтгөн, шинэчлэх шинэчлэх ажлыг эхлүүлсэн байна. Зам хаахтай холбоотойгоор холбогдох тэмдэг, тэмдэглэгээг байршуулжээ. Тиймээс уг чиглэлд зорчигчид замыг тойрч хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа. Мөн Сүхбаатар дүүргийн долдугаар хороо, Улаанбаатар чуулгын …

  • 14 June

    Японы Гадаад хэргийн сайд Таро Коно Монголд айлчилна

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно 2019 оны зургадугаар сарын 15-17-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай албан ёсны хэлэлцээ хийнэ. Япон Улсын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны буцалтгүй тусламжийн хүрээнд …

  • 14 June

    Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана

    Цахилгаан шугам тоноглолд засвар хийж байгаатай холбогдуулан өнөөдөр \2019.06.14\ нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт дараах цагийн хуваарийн дагуу цахилгаан хязгаарлана. Сүхбаатар 11:00-18:00: 19-р хороо Хандгайтын богино, Хуурай мухар, Билгүүний энгэр орчмоор Чингэлтэй  10:00-15:00: 4-р хороо Бага тойруугийн 6, 17, 21, 37, 61, 62, СЯ-ны 10/А, байрууд, ТЗГАБ, Монгол ТВ, МСМ групп, Төрийн үйлчилгээ, Өөдлөх өргөө СӨХ, Иргэн Мөнхжаргал болон …

  • 14 June

    Хөвсгөл нуур болон Онон-Балжийн аялал жуулчлалыг хөгжүүлэх 38 сая долларын санхүүжилт шийдэгдлээ

    Хөвсгөл нуурын болон Онон-Балжийн байгалийн цогцолбор газруудад эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, эдийн засгийн хүртээмжтэй хөгжлийг болон байгаль хамгааллын загварыг бий болгох зорилготой 38 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч. Хүрэлбаатар, Азийн Хөгжлийн Банкийг төлөөлөн АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн нар гарын үсэг зурлаа. Энэ нь дархан цаазтай газрын удирдлагыг сайжруулах, аялал …

  • 14 June

    Наадамчдын зам дагуух тохижилт, ногоон байгууламжийн ажил үргэлжилж байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Наадамчдын зам дагуу хийгдэж байгаа ногоон байгууламж, зүлэгжүүлэлтийн ажилтай газар дээр нь очиж танилцлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Наадамчдын зам дагуу хийгдэж байгаа ногоон байгууламж, зүлэгжүүлэлтийн …

  • 14 June

    Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

    МАЛЧИД, ИРГЭДИЙН АНХААРАЛД Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2019 ОНЫ 06 ДУГААР САРЫН 14-НИЙ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛ­САН МЭДЭЭ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно.  Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангайн …

  • 13 June

    ШЕЗ-ийн гишүүнийг сонгох санал хураалт гурав дахь удаа явагдана

    Анхан шатны шүүгчдээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгуулийн санал хураалт хоёр удаа болсон ч олонхи буюу 50+1 хувийн санал авсан нэр дэвшигч тодроогүй тул гурав дахиа товлогдоод байна. Эхний санал хураалт 2019 оны зургадугаар сарын 06-ны өдөр болж 354 шүүгч арван нэр дэвшигчийн төлөө санал өгснөөс хамгийн олон саналыг МУИС-ийн багш Т.Мэндсайхан (95), шүүгч А.Насандэлгэр (53), шүүгч А.Сарангэрэл …

  • 13 June

    Яармагийн хуучин гүүрийг 10 хоног хааж засварлана

    БНХАУ-ын засгийн газрын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн хүрээнд  хуучин гүүрний дам нуруу буюу доод хэсгийг засварлахаар болжээ. Яармагийн хуучин гүүрний хөдөлгөөнийг энэ сарын 15-25-ны хооронд хааж, дөрвөн эгнээ шинэ гүүрийг эсрэг урсгалтайгаар зохион байгуулах аж. Тус чиглэлд зорчих иргэдийг хөдөлгөөний эрчим, замын ачааллыг тооцон хөдөлгөөнд оролцохыг нийслэлийн Авто замын …

  • 13 June

    Азийн урлагийн их наадам Монгол Улсад анх удаа болж байна

    Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор энэ сарын 12-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Азийн ардын урлагийн их наадам” болж байна. Наадмын нээлтийн ёслол өнөөдөр болж Ерөнхий сайд У.Xүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат болон гадна, дотны жуулчид, урлаг, соёлын төлөөллүүд оролцов. Монгол Улсад анх …