Мэдээ мэдээлэл

June, 2019

  • 7 June

    Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл эхэллээ

    Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн шийдвэрээр Хуульчийн мэргэжлийн шалгалтыг 2019 оны наймдугаар сарын 21,22, 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар товлосон. Энэ хүрээнд Монголын Хуульчдын холбооноос шалгалтын талаар албан ёсны мэдээлэл өгөх зорилгоор өнөөдөр (2019.06.07)  мэдээлэл хийлээ. Тэгвэл  Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл 2019 оны зургадугаар сарын 07-ны өдрийн 13:00 цагт эхэлж, 2019 оны долдугаар сарын 21-ний өдрийн 00:00 цагт дуусах бөгөөд бүртгэлийг https://burtgel.mglbar.mn/ цахим хаягаар явуулах аж. …

  • 7 June

    “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль” батлагдлаа

    Жижиг, дунд үйлдвэрийг төрөлжүүлэн хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэр эрхлэгч нарын улс орны эдийн засагт эзлэх хувийг дээшлүүлэх зорилго бүхий “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль” Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2019.06.06/ батлагдлаа.  Хууль батлагдсанаар :  Бичил аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг салбар харгалзахгүйгээр 1 хувь болгон, уг хуулийн үйлчлэлд хамаарч байгаа аж ахуйн …

  • 7 June

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн Багануур дүүрэгт ажиллаж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн Багануур дүүрэгт ажиллаж байна. Тэрбээр эхлээд “Багануур” ХК-ийн удирдлагууд, ажилчидтай уулзлаа. Тус компанийн захирал Э.Номинчулуун уурхайн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Багануурын уурхай 1978 онд байгуулагдсан, 1121 ажилтантай. Төвийн бүсийн эрчим хүчний 70 хувийг нүүрсээр хангадаг. Сүүлийн 3 жил ашигтай ажиллаж байна. Тоног төхөөрөмжийн 57 хувь нь ашиглах хугацаа хэтэрсэн. Нийт олборлолтынхоо 85 хувийг цахилгаан …

  • 7 June

    Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын зөвлөлийг даргалж байна

    Дэлхийн худалдааны байгууллага /ДХБ/-ын Оюуны өмчийн эрхийн худалдаатай холбоотой асуудлын тухай хэлэлцээр /ТРИПС/-ийн зөвлөлийн ээлжит хуралдаан 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр болж, хуралдаанаар оюуны өмч болон биологийн төрөл зүйл, эмийн асуудлууд, шинээр патент авах шаардлагад ашигласан уламжлалт мэдлэгийг нээлттэй болгох, бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих зэрэг асуудлыг хэлэлцэв. Оюуны өмчийн эрхийн худалдаатай холбоотой асуудлын тухай хэлэлцээрийн зөвлөл нь ДХБ-ын Барааны …

  • 7 June

    Олон улсын 3х3 сагсан бөмбөгийн холбооны гүйцэтгэх захирал Алекс Санчезийг Төрийн дээд Найрамдал медалиар шагнав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Монгол Улсад сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсэд оруулж буй хувь нэмрийг үнэлж, Дэлхийн сагсан бөмбөгийн 3х3 холбооны гүйцэтгэх захирал Алекс Санчезийг Төрийн дээд шагнал Найрамдал медалиар шагналаа. Зарлигийг өнөөдөр уншиж сордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа Найрамдал медалийг зүүн өгч, баяр хүргэв. Шагнал гардуулах үеэр дэд дарга Г.Байгалмаа олон улсын …

  • 7 June

    Х.Баттулга: Усны бодлого, засаглалыг үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үзэх цаг иржээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор өнөөдөр Төрийн ордны Их танхимд “Усны нөөцийг хамгалах, зохистой ашиглах, цөлжилтийг бууруулахад тулгарч буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хамтран зохион байгуулж байгаа юм. Хэлэлцүүлэгт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Барилга, хот байгуулалтын сайд …

  • 7 June

    ИНЕГ спорт цогцолбор, хүүхдийн цэцэрлэгтэй болно

     ИНЕГ-аас салбарынхаа ажилчдын эрүүл мэнд, нийгмийн асуудлыг  шийдвэрлэхэд томоохон хувь нэмэр оруулсан хэд хэдэн ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөн, бэлтгэл ажлыг хангажээ. Тухайлбал, эзэмшлийн талбайдаа усан бассейн бүхий иж бүрэн спорт цогцолбор барихаар төлөвлөн холбогдох газраар зураг төслийг нь хийлгэж бэлэн болгосон байна. Спорт цогцолборын барилга нь 3 хэсгээс бүрдэх бөгөөд a хэсэгт 359 хавтгай дөрвөлжин талбай бүхий үзэгчдийн суудал, 571 …

  • 7 June

    Jay-Z дэлхийн анхны тэрбумтан реппер боллоо

    Реппер Jay-Z албан ёсоор анхны тэрбумтан хип хоп уран бүтээлч болсон тухай дэлхийн тэрбумтнуудын жагсаалтыг танилцуулдаг Forbes сэтгүүл зарлажээ. Jay-Z-гийн хөрөнгийн хэмжээг нэг тэрбум ам.доллар гэж тооцоолсон байна. Реппер Jay-Z амжилтад хүрэхэд түүний гэргий Beyonce гол нөлөө үзүүлсэн хэмээн Forbes сэтгүүл онцолжээ. Jay-Z буюу Шон Картер нь Нью Йорк хотод өссөн бөгөөд 1996 онд “Reasonable Doubt” нэртэй анхны цомгоо гаргаж, …

  • 7 June

    Киноны ахмад уран бүтээлчид БНХАУ-ын кино үйлдвэртэй танилцаад иржээ

    Монгол, Хятад улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Монгол киноны ахмад уран бүтээлчид дэлхийн киноны зах зээлд тэргүүлэгч БНХАУ-д аялаад ирлээ. “Мөрөөдлийн аялал” хэмээх уран бүтээлийн аялалд Ардын жүжигчин Д.Мэндбаяр, Ж.Лхамхүү, П.Цэрэндагва, Г.Мягмарнаран, А.Дашпэлжээ, Г.Равдан нарын МУГЖ, МУСТА цолтой 22 ахмад уран бүтээлч Бээжин-Шанхай-Нинбо-Гуанжу-Макао хотоор аялсан юм. Бээжин хотноо аялах хугацаанд ахмад жүжигчид Хятадын кино хотхон болох “Дачин” …

  • 7 June

    Д.Лүндээжанцан: 3.2 сая иргэн, улс эх орны нийтлэг эрх ашиг, ирээдүй хойчийн төлөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсрууллаа

     Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өчигдөр  (2019.06.06) Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, С.Бямбацогт , Я.Содбаатар, Б.Саранчимэг, Х.Нямбаатар, Г.Тэмүүлэн, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг нар төслийн талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурлыг хийлээ.    Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг үе, үеийн парламентууд ярьж, тодорхой төслүүдийг боловсруулж, иргэд, олон нийтээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой олон …

  • 7 June

    Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэн тайх ёслол боллоо

    Билгийн тооллын XVII  жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн зуны дунд сарын шинийн 03-ны Хотол чуулган барилдлагатай Хөх нохой энэ өдрийн морин цагт Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэн тайх ёслол Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, туг сүлдний зохилдлоготой Агуйт ууланд боллоо. Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэн тайх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, УИХ-ын гишүүн, …

  • 7 June

    Ерөнхийлөгч Х.Баттулга олон улсын 3х3 сагсан бөмбөгийн холбооны захирлыг хүлээн авч уулзав

    Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3х3 төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 3х3 сагсан бөмбөгийн холбооны захирал Алекс Санчезийг хүлээн авч уулзав. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав, Монголын шигшээ багийн дасгалжуулагч С.Тулга нар оролцлоо. Ноён Алекс Санчез 18 хүртэлх насны …

  • 7 June

    Д.Цогтбаатар: Сингапур улс АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болоход дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байна 

    Бүгд Найрамдах Сингапур Улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын 6-нд тус улсын Гадаад хэргийн сайд Вивиан Балакришнантай албан ёсны хэлэлцээ хийв. Талууд хоёр талын харилцааг худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, боловсролын салбарт тэлж, олон улс, бүс нутгийн талбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр ярилцав. Сайд Д.Цогтбаатар Монгол, Сингапурын хооронд 1970 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол …

  • 7 June

    Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүнээр Д.Цогтсайханыг томилуулах саналаа Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болжээ

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн жагсаалтаас санал хураалт явуулах ажиллагаа өчигдөр  (2019.06.06) болжээ.  Давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний санал хураалтад нийт шүүгчдийн 96.5 хувь буюу 109 шүүгч оролцжээ. Санал хураалтад оролцсон шүүгчдийн 87.2 хувь нь Дашнямын Цогтсайханыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд санал болгосон байна. Тиймээс Дашнямын Цогтсайханыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид санал болгох тухай …

  • 7 June

    Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны зургаадугаар сарын 07-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ⏱10:00-15:00 цагт: 15, 18-р хороо 13-р хороолол 36/А, 36/Б, 37, 69-72-р байрууд, Хос шилтгээн, Алтан Өргөө СӨХ, Дархан минж, Эй Жи энд Би ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор ⏱13:00-17:00 цагт: 14-р хороо 13-р хороолол ХӨСҮТ, Эрин лайн, Доог …