Мэдээ мэдээлэл

October, 2019

  • 30 October

    Мянган малчны чуулганаас малчдын дэвшүүлсэн саналыг гардууллаа

    Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэгийн тэргүүн Ц.Анандбазар, нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн Монгол Улсын гавьяат малчин О.Дорж, Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр нарын зэрэг хүмүүс Улсын Их Хурлын дарга Г.Занданшатартай уулзаж, тус нийгэмлэгээс саяхан зохион байгуулсан “Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян, Монгол баян” малчдын анхдугаар чуулганаас Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгуулахаар гаргасан саналыг гардууллаа.Монгол Улсын гавьяат малчин …

  • 30 October

    Хогийн цэгээс малын гүзээ түүн, нийслэл рүү тээвэрлэж байжээ

    Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт 2019.10.28-ний өдөр “Аймгийн хогийн цэгээс малын гүзээ түүж тээвэрлэж байна” гэсэн гомдол мэдээлэл иржээ. Энэ дагуу хэргийг шалгахад иргэн Б нь хогийн цэг дээрээс гүзээ түүж Улаанбаатар хотруу тээвэрлэж байсан нь тогтоогдсон тул холбогдох хуулийн дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Иймд хувь хүний гар дээрээс, гарал үүсэл нь тодорхойгүй малын гаралтай хүнсний түүхий эд бүтээгдэхүүн худалдан авахгүй …

  • 30 October

    FIBA-ийн комиссын гишүүнээр Л.Мягмаржав сонгогдлоо

    Олон Улсын Сагсан бөмбөгийн Холбоо /FIBA/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Андреас Загклисаас Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Л. Мягмаржав FIBA 3х3 Комиссын гишүүнээр сонгогджээ. Түүнд Олон Улсын сагсан бөмбөгийн холбооны Удирдах зөвлөлийн шийдвэрээр сагсан бөмбөгийн спортын хөгжилд тууштай оруулж буй хувь нэмэр, туршлага, ур чадварыг тань үнэлэн FIBA 3х3 Комиссын гишүүнээр 2019-2023 онуудад дөрвөн  жилийн хугацаатай томилсныг албан ёсоор …

  • 30 October

    Төв талбайгаасаа “Сансрын бөмбөлөг” хөөргөсөн анхны улс боллоо

    Hийслэл Улаанбаатар хотын түүхт 380 жилийн ойг тохиолдуулан Монголын Сансрын судалгаа хөгжүүлэлтийн төв /МАРСА/-ийн санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ивээл дор “Улаанбаатар 380-Сансар өөд” арга хэмжээг Сүхбаатарын талбайд зохион байгуулж, нийслэлийнхээ төв талбайгаас сансрын бөмбөлгийг 38 мянган метрт хөөргөв. Ингэснээр Монгол Улс нь задгай сансарт бөмбөлөг хөөргөсөн дэлхийн анхны улс боллоо. Хоорондоо 30 минутын зайтай хөөрсөн гурван цуврал сансрын …

  • 30 October

    Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан

    Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаахан, нутгийн зүүн хагаст салхи шуургатай байна. 2019 оны 10 дугаар сарын 30-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн бүсийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Хөвсгөл, Булган, Сэлэнгийн хойд хэсгээр ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим газраар түр зуур …

  • 29 October

    Дуучин Б.Амархүүд хоёр жилийн хорих ял оноолоо

    Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Анхан шатны шүүхээс түүнд хоёр жилийн ял оноолоо. Шүүх хурлын шийдвэрийг  шүүгч түүнд уншиж танилцууллаа. Тодруулбал, 2019 оны есдүгээр сард Хан-Уул дүүргийн нутагт дэвсгэрт НҮБ-ын 1971 онд сэтгэцэд нөлөөлөх бодисын конвенцод багтсан дельта-9 агууламж бүхий өвс нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн 2019 …

  • 29 October

    Нийслэлийн 380 жилийн ойд зориулан “Хийморь тэтгэсэн Улаанбаатар” баримтат киног бүтээжээ

    Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 380 жилийн ой  өнөөдөр /2019.10.29/ тохиож байна. Ойг тохиолдуулан “Хийморь тэтгэсэн Улаанбаатар”  нэртэй  44 минут үргэлжлэх баримтат кино бүтээжээ .

  • 29 October

    Нийслэлийн түүхт 380 жилийн ойн барилдааныг нээж хотын Захирагч С.Амарсайхан үг хэллээ

    Нийслэлийн түүхт 380 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэллээ. Бөхийн барилдааны зүүн жигүүрийг Монгол Улсын аварга Н.Батсуурь, баруун жигүүрийг Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс манлайлан барилдаж байна. Бөхийн барилдааны нээлтэд НИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар оролцлоо. Ойн барилдааныг нээж хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Арваннэгдүгээр жарны цагаан …

  • 29 October

    Ш.Анхмаа:Сүүлийн гурван жилд 100 гаруй сургууль, цэцэрлэг ашиглалтад орууллаа

    Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаатай ярилцлаа. –НИЙСЛЭЛЧҮҮДИЙН ТОО ТӨЛӨВЛӨЖ БАЙСНААС ЭРС ХУРДТАЙ НЭМЭГДЭЖ БУЙ. ХҮН АМЫН ТОО ӨСӨН НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР АСУУДЛУУДЫГ ШИЙДЭХИЙН ЗЭРЭГЦЭЭ НИЙГМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЯМАР БОДЛОГО БАРИМТЛАН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ? Улаанбаатар хотын иргэдэд тулгамдаж буй асуудлуудыг шийдэхийн тулд эхлээд судалгаа хийсэн. Өөрөөр хэлбэл, боловсрол, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд шийдвэрлэх шаардлагатай ямар асуудал байгааг, ямар үр дүнд хүрэх ёстойгоо тодотгов. …

  • 29 October

    Замын цагдаагийн гүүрэн гарцын B хэсгийн хөдөлгөөнийг нээлээ

    Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарцын үндсэн хэсэг буюу Олимпын гудамж, Их Монгол улсын гудамжийг холбосон дөрвөн эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетон гүүрний үндсэн хөдөлгөөнийг өнгөрөгч есдүгээр сарын 16-ны өдөр нээсэн билээ.  Тэгвэл өнөөдөр /2019.10.29/ тус гүүрэн гарцын B хэсгийн хөдөлгөөнийг нээлээ. Иймд, иргэд жолооч та бүхэн Нарны замаас зүүнээс баруун гар тийш зорчихдоо баруун гар тийш эргэн зургийн дагуу хөдөлгөөнд оролцож, …

  • 29 October

    УИХ-ын дарга Г.Занданшатар нийслэлчүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлэв

    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ -Нийслэлийн 380 жилийн ойд- Хүндэт нөхөд өө,Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ, Бүрэн эрхт тусгаар Монгол Улсын гал голомт – Улаанбаатар хотын 380 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн нийт иргэд, төр, захиргааны байгууллагын ажилтан, ажиллагсад, их хотынхоо өнөр бүлийн гишүүн байгууллага, хамт олонд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье. Дэлхийн …

  • 29 October

    Ж.Ариунжаргал анхны дуугаараа олныг уяраана

    Төрийн соёрхолт, Дуучин Д.Болд “Зүүдний хаалган дээр” шинэхэн клипээ цацаж, олон залуусыг зүүдний ертөнцөөр гайхалтайгаар аялуулсаар байна.  Тэрбээр өөрийн шинэ уран бүтээлээ олны хүртээл болгоод зогсохгүй залгамж үе болсон залуу уран бүтээлчдээ дэмжиж ажиллаж буй. Түүнийг “440Hz records”-ын албан ёсны нээлтээ хийж, хөгжимд дурлагч залуустаа гайхалтай уран бүтээлүүдийг хүргэхээр зэхэж байгаа талаар өмнө нь дуулгаж байсан билээ. Тэгвэл  “The Voice of Mongolia” шоунд түүний багт багтсан Ж.Ариунжаргалын “Тал нутгийн охин” …

  • 29 October

    Монголын сайтын холбоо УРИАЛГА гаргалаа

    Цахим сэтгүүл зүйн мэргэжлийн ууган байгууллага болох Монголын Сайтын холбоо энэ өдрүүдэд 10 жилийнхээ ойтой золгож байна. “Цахим орчинд мэргэжлийн ёс зүйг эрхэмлэе” уриатайгаар 10 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Монголын Сайтын холбоо 2019 оны аравдугаар сарын 26-ны өдөр “ЦАХИМ СЭТГҮҮЛ ЗҮЙН ХӨГЖИЛ 10 ЖИЛД” III  форумыг амжилттай  зохион байгууллаа. Форумд МСНЭ, Хэвлэл мэдээллийн зөвлөл болон сэтгүүлч бэлтгэж байгаа их дээд …

  • 29 October

    Дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал болно

     Дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2019.10.29/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14.00 цагт товлогджээ. Түүнийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өнгөрсөн есдүгээр сарын 20-нд шилжих шөнө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон юм. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1 дүгээр зүйлд зааснаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг бэлтгэж, бусдад худалдсан гэх үндэслэлээр яллах …

  • 29 October

    Өнөөдөр нэг дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 29-ний Мягмар гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ХАН-УУЛ ДҮҮРЭГ ⏱ 10:00-17:30 цагт: 9-р хороо Буянт-Ухаагийн 19-23-р гудамж, 107-р цэргийн ангийн хашаа, Хан дөлгөөн ХХК, Энх амгалан христийн цуглаан, 134-р цэцэрлэг, Аяут өрхийн эмнэлэг, Тавин ус, Ану сервис, Галуут Мандал ХХК-ууд болон эдгээрийн ойр …