УИХ-ын чуулганы пүрэв гарагийн (2019.10.17) нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Д.Дамба-Очир өнөөдөр (2019.10.18) хуулийн зохицуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг сэтгүүлчдэд өглөө. Тэрбээр, “Монгол Улсад жилд дунджаар 4400 хүн хорт хавдрын улмаас нас барж байна. Энэ нь хүн амын тоотой …
Мэдээ мэдээлэл
October, 2019
-
18 October
Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг эцэслэн баталлаа
Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.10.18) нэгдсэн хуралдаан 10 цаг 34 минутад эхэлж, хэлэлцэх асуудлаа батлав. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг …
-
18 October
Нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдын ёс зүйн форум болж байна
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Авлигатай тэмцэх газар, “Ил тод Улаанбаатар Академи” хамтран нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдын ёс зүйн форумыг өнөөдөр зохион байгууллаа. Уг форум нь төрийн албаны үнэт зүйлийг эрхэмлэн дээдлэх, албан тушаалтны ёс зүйг дээшлүүлэх, авлига, ашиг сонирхлоос ангид байлгах чиглэлээр мэдлэг олгох, чадваржуулах, туршлага солилцох зорилготой аж. Нийслэлийн ЗДТГ-ын дарга Э.Содномжамц форумыг нээж хэлэхдээ “Төрийн албан хаагчид эрсдлээс …
-
18 October
Энхийг сахиулагч аврагчид сайн үйлсийн аян өрнүүллээ
Онцгой байдлын байгууллагаас Бүгд найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын Энхийг сахиулагч “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний VIII мотобуудлагын батальоны бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгээд ирсэн алба хаагчид сайн үйлсийн аяныг санаачлан зохион байгууллаа. Энхийг сахиулагчид НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн мэргэжилтэн, ахмад Г.Жаргал, Хөвсгөл аймагт байрлах ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвийн “Гүний усны сургалтын төв”-д болон өрх …
-
18 October
Ж.Мөнхбат: Хууль зөрчиж хөрөнгөжсөн зүйл байхгүй
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, М.Оюунчимэг нарын гишүүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх мэдээлэл гараад байгаа билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат тайлбар өглөө. Тэрбээр “Төрийн бус байгууллагаас надтай холбоотой асуудлаар УИХ-ын Ёс зүйн дэд хороонд гомдол гаргасан байна билээ. Энэ асуудлаар Ёс зүйн дэд хороо хуралдах байсан ч ирц нь хүрэхгүй хоёр, гурван удаа хойшилсон байх. Дэд хорооноос надад энэ талаар …
-
18 October
Гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн “Токио-2020”-д оролцох зардлыг Фүжи хот хариуцна
Паралимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, Гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн бэлтгэл сургуулилалтын болон бусад зардлыг Японы Фүжи хот хариуцахаар болжээ. Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны удирдлага Японы Фүжи хотын захирагч Конагай Ёшимаса, дэд захирагч Морита Масафүми тус хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ичижёо Ёшихиро нартай уулзаж ярилцсаны үр дүнд “Токио-2020” паралимп хүртэл манай тамирчныг дэмжин, хамтарч ажиллахаар болсон байна. Монголын тамирчныг дэмжин ажиллах асуудлыг баталгаажуулж, талууд …
-
18 October
Цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 18-нд баруун аймгуудын нутгаар, 19-нд төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, салхи түр зуур секундэд 18-24 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Иймд иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, Салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын …
-
18 October
Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран Ёс зүйн форум зохион байгуулна
Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Ил тод Улаанбаатар Академи” хамтран Авлигын эсрэг олон улсын өдөр, Нийслэлийн өдрийг угтан Нийслэлийн Төр, захиргааны албан хаагчдын ёс зүйн форумыг аравдугаар сарын 18-нд “Блю Скай” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулна. Энэхүү арга хэмжээний үеэр оролцогчид ёс зүйн талаар онол, практик хосолсон илтгэл сонсч, харилцан туршлага солилцон, ёс зүйн төвөгтэй асуудал тулгарахад …
-
18 October
Өнөөдөр нэг дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 18-ны Баасан гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ХАН-УУЛ ДҮҮРЭГ ⏱ 10:00-17:30 цагт: 12-р хороо Сонгинын амралт, Био 38, 39, 52, 53-р байрууд, МЦХК Био АТС, Био асралт эмнэлэг, 10-р сургууль, 121-р цэцэрлэг, Гэрэлт номин ХХК, Улаанбаатар банкны Био салбар, Хүнсний дэлгүүр-1 …
-
18 October
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
Малчид, тээвэрчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгаар, 19-нд төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, салхи түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурахыг онцгой анхааруулж байна.2019 оны 10 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, зүүн хагаст багавтар үүлтэй. …
-
17 October
Боловсролын сайдын тушаалаар “Голден Жим” болон “Соёл” фитнес клубийг хоёр жилийн хугацаатайгаар магадлан итгэмжилжээ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/621 тоот тушаалаар Спортын клубыг магадлан итгэмжлэхэд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан “Голден Жим” фитнес клубын нэгдүгээр салбар болон “Соёл” фитнес клубыг 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн хоёр жилийн хугацаанд магадлан итгэмжилж, батламж олгоод байна. Спортын клубуудыг магадлан итгэмжлэснээр стандартын шаардлага хангасан орчинд мэргэжлийн багш, дасгалжуулагч, арга зүйчээр өөрийн биеийн онцлогт …
-
17 October
Д.Цогтбаатар: Монгол Улс “саарал жагсаалт”-д багтсан ч гадаад харилцаа хэвийн үргэлжилнэ
Монгол Улс мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага болох ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д орох эрсдэлтэй байгаа талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас тодрууллаа. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар“Монгол Улс саарал жагсаалтад орсон ч гадаад харилцаа хэвийн үргэлжилнэ. Ард иргэд өрөнд орохгүй. Гэхдээ үр дүн нь гараагүй байна. Өнөөдөр гарна. Манайд зөвлөмж ирсэн” гэж мэдэгдлээ.
-
17 October
Х.Нямбаатар: Би 2018 онд зуслангийнхаа хоёр давхар байшинг бусдад зарсан
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын нэр бүхий гишүүдийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэх мэдээлэл гарах болсонтой холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өнөөдөр /2019.10.17/ сэтгүүлчдэд тайлбар өглөө. Тэрбээр “Би Б.Пүрэвдорж гишүүний ёс зүйн асуудлыг Дэд хорооны хуралдаанаар хэлэлцүүлж өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Гэтэл “Itoim” гэдэг сайтад намайг хөрөнгө орлого нь огцом нэмэгдсэн гишүүдийн дунд хавчуулаад, өөрөө Ёс зүйн дэд хорооны хуралд ирээгүй мэтээр бичсэн. …
-
17 October
“Нийслэлийн иргэний дагаж мөрдөх 10 зөв дадал аян” үргэлжилж байна
Нийслэлийн хүн амын 35.4 хувийг залуучууд эзэлдэг бөгөөд “Нийслэлийн иргэний 10 зөв дадал аян”-ыг нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан Эерэг тэмүүлэл ТББ-тай хамтран 3 дахь жилдээ өрнүүлж байна. Өнөөдөр Нийслэлийн Иргэний танхимд 15:00-16:00 цагийн хооронд “Нийслэлийн иргэний 10 зөв дадал аян”-ы сургалт болж, Гандигийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын коллежийн 300 оюутан хамрагдсан бөгөөд Сүхбаатар дүүргийн Залуучуудын хөгжлийн төвийн …
-
17 October
“OTM Mongolia-2019” гадаад аяллын үзэсгэлэн аравдугаар сарын 18, 19-нд болно
Монголын Аялал Жуулчлалын Холбоо, МАЖХ-ны гишүүн байгууллагуудын санаачлагаар анх удаа иргэдэд үнэн зөв мэдээлэл өгч, гадаад улсруу аялах сонирхолтой хэн бүхэнд мэдээлэл цуглуулах, оновчтой гарцаа олоход нэн чухал “OUTBOUND TRAVEL MART” гадаад аяллын үзэсгэлэнг аравдугаар сарын 18, 19-ний өдрүүдэд “Тусгаар тогтнол”-ын ордонд зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнгийн талаар өнөөдөр Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын Бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Ц.Гэрэлсайхан, МЗХ-ны Аялал жуулчлалын хөгжлийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл