“Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой” сэдэвт шуудангийн маркийн анхны өдрийг Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд нээлээ. Уг ёслолд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, БНХАУ-аас манай оронд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон албаны хүмүүс оролцов Хоёр орны дипломат харилцааны түүхийн бэлэг тэмдэг болсон ойн шуудангийн маркийг ойг …
Мэдээ мэдээлэл
October, 2019
-
16 October
16 настай хоёр хүүхэд дөрвөн удаа машин хулгайлсан нь тогтоогджээ
Тээврийн цагдаагийн албанаас орон нутгаас нийслэл рүү орж ирж байгаа тээврийн хэрэгслийн ачаа тээшинд үзлэг шалгалт хийж, хулгайн гэмт хэрэг, зөрчил, тээврийн хэрэгсэл хулгайлсан гэмт хэргүүдийг шуурхай илрүүлжээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо баруун аймаг руу салдаг байнгын хяналтын постд үүрэг гүйцэтгэж байсан цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч З.Батмөнх тус дүүргийн иргэн Г-ын эзэмшлийн Hyundai Verna маркийн автомашиныг Б, …
-
16 October
Монгол Улс япончуудад 100 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ
Япон Улсын Чюүбү, Канто, Тохоку бүсийг дайрсан “Хагибис” хар шуурга, хүчтэй аадар борооны улмаас олон хүний амь эрсдэж, эд материалын их хохирол учирсантай холбогдуулан 100 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Энэ сарын 15-ны байдлаар 68 хүний амь эрсдэн, 15 хүн сураггүй алга болж, 212 хүн гэмтэж бэртжээ. Аврах, сэргээн босгох ажиллагаанд 110 гаруй мянган …
-
16 October
Сайжруулсан түлш, богино хугацааны шийдэл мөн гэж НҮБХХ үзжээ
Сайжруулсан түлш, зуухыг нэвтрүүлэхийн зэрэгцээ орон байр дулаалах, орон сууцжуулах шийдлийг хамт хэрэгжүүлэх нь богино болон дунд хугацааны бодлогын чухал хэсэг. Урт хугацаанд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах туршилтын төсөл, хувилбаруудыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр үзсэн байна. Дэлхийн банк болон Жайка байгууллагын хийсэн судалгаанд сайжруулсан зуух нь эрчим хүчний урт хугацааны өөр оновчтой шийдэл олтол агаарын …
-
16 October
ФИФА-гийн ерөнхийлөгч Жианни Инфантино МХБХ-ны байранд зочлов
Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ОУХБХ/-ны ерөнхийлөгч Жианни Инфантино Монголд айлчилж байна. Тэрбээр өнөөдөр /2019.10.16/ Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны байранд зочлон, “FIFA Forward” төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, холбооны үйл ажиллагаа, зорилго зорилттой танилцлаа. Түүнийг МХБХ-ны удирдлагууд, Зөвлөлийн гишүүд, нийт бие бүрэлдэхүүн найрсаг угтан авсан юм. Жианни Инфантино төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд сайн үнэлгээ өгөөд зогсохгүй дараа дараагийн ажлуудад туслалцаа үзүүлж, хамтарч ажиллахаа илэрхийлэв. …
-
16 October
Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жианни Инфантиног хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ОУХБХ)-ны ерөнхийлөгч Жианни Инфантиног хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол хүүхдүүд хөлбөмбөгийн спортоор хичээллэх болоод мэргэжлийн хэмжээнд хөгжихөд ОУХБХ-ны үзүүлж буй тусламж дэмжлэг их байгааг дурдаад холбоод хоорондын харилцаагаа улам бэхжүүлж Монгол Улсад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлсэн юм. Мөн Улаанбаатар хотод “Азийн хүүхдүүд-2020” олон улсын спортын наадам болохтой холбогдуулан спортын …
-
16 October
Гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав франц киноны гол дүрд тогложээ
Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзавын тоглосон Францын уран сайхны кино аравдугаар сарын 30-нд Европод зуннээлтээ хийх гэж байна. Хөвсгөлийн тайгад өрнөх “UN MONDE PLUS GRAND” киноны зураг авалтыг францын уран бүтээлчид 2018 оны зун Монголд хоёр сарын хугацаанд хийсэн байна. Гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзавын хувьд тус киноны гол дүр болох удганы дүрд тогложээ. Кинонд Францын жуулчин эмэгтэй Монголын тайгад амьдардаг цаатан …
-
16 October
Сайжруулсан түлштэй холбоотой цаг үеийн мэдээллийг долоо хоногт хоёр удаа тогтмол мэдээлнэ
Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар цаг үеийн мэдээллийг тогтмол хийхийг үүрэг болгосон. Үүний дагуу Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас угаарын хордлогын цаг үеийн мэдээллийг иргэдэд хүргэж ажиллаж байна. Өнөөдрийн мэдээллийг Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар хийлээ. …
-
16 October
Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагналд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт эхэлээ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, оюун санааны хөгжилд шинэ жишиг авчирсан, олон улсын стандартад нийцсэн шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулах “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал Гаруда 2019” гардуулах арга хэмжээг 7 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулах гэж байна. 2019 оны “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал Гаруда 2019”–д байгууллагыг дараах таван …
-
16 October
БНХАУ-ын Элчин сайд Шин Хайминий мэндчилгээ
ХЯТАД, МОНГОЛ ХОЁР УЛС ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 70 ЖИЛИЙН ОЙГООРОО ШИНЭ ЭРИН ҮЕТЭЙ ЗОЛГОЖ, ХОЁР УЛСЫН ХАРИЛЦААНЫ ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ 1949 оны аравдугаар сарын 16-нд Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон Монгол Улс албан ёсоор дипломат харилцаа тогтоосон. Дипломат харилцаа тогтоосноос хойш энэ 70 жилд найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цаг ямагт хоёр улсын харилцааны гол чиг баримжаа байсаар байдаг бөгөөд …
-
16 October
“Найрамдал, хамтын ажиллагаа, соёлын дурсгалууд” үзэсгэлэн гарна
Монгол Улс, Хятад улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой өнөөдөр /2049.10.16/ тохиож байна. Энэ өдөр Үндэсний музей,Хятад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Улаанбаатар хот дахь хятадын соёлын төвтэй хамтран тус музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Монгол, Хятадын харилцаа болон хятадын түүх соёлтой холбогдох үзмэрүүдээс бүрдсэн “Найрамдал, хамтын ажиллагаа- Соёлын дурсгалууд” хэмээх үзэсгэлэнг дэлгэлээ. Хоёр улсын музейн …
-
16 October
ФИФА-гийн ерөнхийлөгч Жианни Инфантино Монголд
Аравдугаар сарын 16-нд Монголын хөлбөмбөгийн түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх үйл явдал болох гэж байна. Учир нь Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ОУХБХ/ буюу ФИФА-гийн ерөнхийлөгч Жианни Инфантино Монгол Улсад айлчилж, Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны үйл ажиллагаа, ОУХБХ-ны төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй танилцахаар боллоо. МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатарын “FIFA BEST” арга хэмжээний үеэр гардуулсан урилгыг ОУХБХ-ны ерөнхийлөгч хүлээн авч, ФИФА-гийн ерөнхийлөгчийн хувиар анх удаа манай эх орныг …
-
16 October
Өнөөдөр нэг дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 16-ны Лхагва гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ХАН-УУЛ ДҮҮРЭГ ⏱ 10:00-17:30 цагт: 4-р хороо Арцатын 18-ын задгай, Чинбулаг, Эс Би констракшн, Ойн бирж ШТС болон эдгээрийн ойр орчмоор ТӨВ АЙМАГ ⏱ 09:00-19:00 цагт: Лүн сум. Цахим үйлчилгээ: http://my.tog.mnМэдээлэл, лавлагаа авах утас: 70047004
-
16 October
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна. 2019 оны 10 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Завхан голын эх, Идэр, …
-
15 October
Зам тээврийн ослоор дөрвөн иргэн амиа алджээ
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 547 дуудлага, мэдээлэл иржээ. Үүний 451 дуудлага, мэдээлэл нь зам тээврийн ослын шинжтэй байжээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж бэртсэний зургаан хүүхэд, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд хоёр, орон нутаг хоёр хүний амь нас хохирсон байна. Тухайлбал, өнгөрсөн бямба гарагт Сонгинохайрхан дүүргийн XV хороо Энхтайваны өргөн чөлөө, Цамбагаравын урд замд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл