Мэдээ мэдээлэл

August, 2019

  • 6 August

    Халх голын ойд зориулсан дурсгалын зоос гаргалаа

    Монголбанкнаас эрхлэн гаргадаг дурсгалын зооснууд олон сэдэвтэй бөгөөд түүний нэг нь түүхэн үйл явдлын ойнуудад зориулагддаг бөгөөд энэ жил Халхын голын 1939 оны байлдааны ялалтын 80 жилийн ой тохиож буйтай холбогдуулж, “Халхын гол 80 жил” дурсгалын зоосыг үйлдвэрлүүллээ. Мөн уг зоостой хамт “Хот мандал хэмээх Дуйнхор бурханы орд харшийг дүрсэлсэн “Хот мандал” дурсгалын мөнгөн зоосыг худалдаанд гаргаад байна. Дашрамд сонирхуулахад …

  • 6 August

    Ерөнхийлөгч “Шинэ сум” бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр  /2019.08.05/ Дорнод аймгийн Халхгол суманд хэрэгжиж буй “Шинэ сум” бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Түүхт Халх голын тулалдааны 80 жилийн ойг энэ жил ОХУ-тай хамтран тэмдэглэх ажлын хүрээнд тус сумын төвийг шинэчлэх сум дундын бүтээн байгуулалт буюу “Шинэ сум” төслийг Халхголд хэрэгжүүлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч …

  • 6 August

    Налайх-Улаанбаатарын замыг тодорхойгүй хугацаагаар хаалаа

    Их хэмжээний усархаг бороо орсны улмаас Налайхын түр зам эвдэрч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон тул хуучин Баянзүрхийн товчооноос Налайхын товчоо хүртэлх замыг өчигдөр /2019.08.05/ 22:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаанд хаасныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Иймд иргэд, жолооч та бүхэн зам хаалттай байх хугацаанд Төв аймаг, 4-р зөрлөг маршрутаар тойрч, замын хөдөлгөөндөө оролцоно уу.

  • 5 August

    Чөлөөт бөхийн “А” зэрэглэлийн нээлттэй тэмцээнд Монголын эмэгтэйчүүдийн баг гуравдугаар байр эзлэв

     Польш улсын нийслэл Варшавт энэ сарын 2-4-нд болсон чөлөөт бөхийн “А” зэрэглэлийн нээлттэй тэмцээнд Монгол Улсаас оролцсон гавьяат тамирчин С.Батцэцэг эмэгтэйчүүдийн 68 кг-д түрүүлж, тус тэмцээний хошой аварга боллоо.  Мөн 65 кг-д ОУХМ Х.Болортуяа алтан медаль хүртэж, төрийнхөө дууллыг эгшиглүүлэв. Манай улсаас тус тэмцээний эрэгтэй, эмэгтэй төрөлд тус бүр шигшээ багийн 10 тамирчин оролцож, хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн бөгөөд эмэгтэйчүүдийн баг …

  • 5 August

    Малчид цаг агаарын мэдээллийг мессежээр хэрхэн авах вэ?

    Онцгой байдлын ерөнхий газраас “Мерси Кор Монгол“ олон улсын байгууллагатай хамтран “Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд малчдад цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор гар утасны мессежний үйлчилгээг үүрэн телефоны компаниудтай хамтран нэвтрүүлж, тусгай системийг боловсруулаад байна. Тус  систем Монгол Улсны хэмжээнд нэвтэрч, 21 аймгийн 330 сумын 1,820 багийн 20 гаруй мянган …

  • 5 August

    “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” төслийн концепц, Загвар зураг төсөл боловсруулах уралдаан зарлалаа

    “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын А/787 дугаар захирамж гарлаа. Энэхүү уралдааныг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотойгоор үндэсний хэв шинж, орчин үеийн техник технологийн шийдэл бүхий шилдэг санааг тодорхойлж цаашдын бүтээн байгуулалтын эхлэлийг тавих зорилгоор 30 сая төгрөгийн шагналын сантайгаар зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллагууд …

  • 5 August

    Хууль зөрчин нууцаар ажиллаж байсан уурхайд хоёр хүн амиа алджээ

    Баянхонгор аймгийн Галуут сум, Сүмбэр багийн нутагт байрлах “Империал гоулд майнинг” компанийн алтны уурхайд 2019 оны наймдугаар сарын 4-5-нд шилжих шөнө осол гарч, хоёр хүн амиа алджээ.  Хашлага нурсны улмаас насосны шүүр цэвэрлэж байсан хоёр ажилтан усанд унаж осолдсон байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас тус компанийн үйл ажиллагааг энэ оны гуравдугаар сард зогсоож, уурхайг хаасан байхад хууль зөрчин, хулгайгаар, шөнийн цагаар ажиллаж …

  • 5 August

    Наймдугаар сарын 15-ны дотор бүх сургууль, цэцэрлэгийн засвар, үйлчилгээний ажлыг дуусгахыг үүрэг болголоо

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Цацрал “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаар танилцуулга хийв. Тэрбээр “Наймдугаар сарын 3-ны өдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний нөөц 155.600 тонн байна. Түлшийг Сонгинохайрхан дүүргийн 22, 28 дугаар хороо, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 12, 13 …

  • 5 August

    Мөрдөн шалгах байгууллагын мэдүүлэг авах өрөөнүүдийг шалгажээ

    Нийслэлийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх, эрүү шүүлт, хүнлэг бус харьцаанаас ангид, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, аюулгүй байдлыг хангуулах зорилгоор хяналтын харьяа мөрдөн шалгах байгууллагуудын мэдүүлэг авах өрөөнүүдэд  1 дүгээр улиралд хяналт шалгалт хийсэн. Мэдүүлэг авах өрөө нь Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/57 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Мэдүүлэг авах өрөөнд …

  • 5 August

    Хүүхдийг хоёр нас хүртэл нь эхийн сүүгээр хооллох хэрэгтэй

    Дэлхийд жил бүрийн наймдугаар сарын 1-7-ны өдрийг “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн билээ. Энэ жил тус долоо хоногийг “Эхэд ээлтэй ажлын байрыг дэмжицгээе” уриан дор тэмдэглэж байна. Хүүхэд эрүүл энх, эсэн мэнд амьдрахын гол үндэс нь хүүхдийн хоол тэжээл юм. Нярай хүүхдийг зөв хооллох нь тэдний хоол тэжээлийн байдал, өсөлт хөгжил улмаар амьдрах чадварыг сайжруулдаг аж. …

  • 5 August

    Өнөөдрийн байдлаар ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдээгүй байна

    Он гарсаар улсын хэмжээнд нийслэл Улаанбаатар хот, Булган, Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн 50 суманд нийт 88 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч урьдчилсан байдлаар 50,305.8 га ой, 255,373.6 га хээрийн талбай, нийт 305,679.4 га талбай түймэрт өртсөн байна. Түймрийн улмаас байгаль экологид 23,756,583,804 төгрөгийн хохирол учирч, түймрийг унтраахад 449,663,142 төгрөгийн зардал гарчээ. Харин өнөөдөр буюу наймдугаар сарын 05-ны …

  • 5 August

    БОАЖЯ-наас “Хоггүй, цэвэрхэн Монгол” аяныг эхлүүллээ

    БОАЖЯ-наас  “Цэвэрхэн наадацгаая” аяныг амжилттай зохион байгуулсан.Үргэлжлүүлэн “Хоггүй, цэвэрхэн Монгол” аяныг жилийн хугацаатай зохион байгуулахаар болсон байна. Аяны хүрээнд олон нийтэд Хог хаягдлын тухай хуулийг сурталчлахаас гадна нөлөөллийн ажлууд хийх юм байна. Мөн сар бүр тухайлсан сэдвийн хүрээнд аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газруудын дунд уралдаан зарлахаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат удирдамж гаргажээ. Уг удирдамжид аймаг, нийслэлийг 6 бүсэд хувааж, …

  • 5 August

    Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр орон нутагт байгаа намчирхал, улстөржилтийг арилгахыг захив

    Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Баянхонгор аймгийн зарим сумдад ажиллаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар танилцуулан, ард иргэдийнсанал бодлыг сонсож ажиллаж байгаа билээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр орон нутагт байгаа намчирхал, улстөржилтийг арилгахыг захив Тэрбээр өнөөдөр /2019.08.03/ Баянхонгор аймгийн Баянлиг суманд ажиллалаа. Тус сумын хоёрдугаар багийн малчин С.Ганболдын гэрт зочилж, аж байдалтай нь танилцахын зэрэгцээ хот айлын малчин хөдөлмөрчидтэй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар болон бэлчээр ашиглалт, малын ашиг шим, өв уламжлал, соёл зэрэг олон асуудлыг хөндөж, энгийн …

  • 5 August

    ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ амралтын өдрүүдэд Хэнтий аймагт ажиллалаа

    Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ амралтын өдрүүдэд Хэнтий аймагт ажиллалаа. Тэрбээр УИХ-ын гишүүний хувиар тойргийнхоо Баянхутаг, Галшар суманд бямба гарагт очсон юм. Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгож хөгжүүлэх Засгийн газрын тогтоолын дагуу Хэнтий аймгийн сумдын түүхэн онцлогийг тусгасан олон бүтээн байгуулалтын ажлыг тойргийнхоо сум бүрт эхлүүлээд байгаа юм. Баянхутаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн спорт барилгыг шинээр барих …

  • 5 August

    Түрээсийн орон сууцны цахим бүртгэлд 35,003 иргэн хамрагджээ

    “Нийслэлийн Орон сууцны корпораци” нь Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг “Буянт-Ухаа 2” 972 айлын түрээсийн орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг 2019 оны долдугаар сарын 22-ны өдрөөс наймдугаар сарын 05-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаатайгаар  цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулж дууслаа. Цахим бүртгэлд нийт 35,003 иргэн хамрагдаж хүсэлтээ баталгаажуулсан байна.