Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, говь, талын нутгаар салхи шуургатай байна. 2019 оны 10 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. …
Мэдээ мэдээлэл
October, 2019
-
10 October
Оны “Бүтээгч залуу багш” шалгаруулах ёслолын ажиллагаа боллоо
МЗХ-ноос дөрөв дэх удаа зохион байгуулагдаж байгаа “Бүтээгч залуу багш” шалгаруулах ёслолын ажиллагаа өнөөдөр Багш Хөгжлийн Ордонд амжилттай зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээ нь МЗХ-ноос 2018-2044 он хүртэл “Залуусаа бүтээе” уриан дор төлөвлөгдсөн олон ажлуудын нэг бөгөөд Бүтээлч залуу багшийн хөдөлмөрч чанар, бүтээлч байдлыг үнэлэх, нийт залуу багш нарт үлгэр жишээ авах, туршлага судлах боломж олгож буйгаараа онцлог боллоо. Ёслолын ажиллагааг МЗХ-ны ерөнхий …
-
10 October
Г.Нэргүй:Гурван иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар цаг үеийн мэдээллийг тогтмол хийхийг үүрэг болгосон. Үүний дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас өдөрт хоёр удаа мэдээлэл хийж байгаа юм. Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд өнөөдөр 16.00 цагаас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн …
-
10 October
“Дураараа биш дүрмээрээ” урьдчилан сэргийлэх арга хэмжээ эхэллээ
Монгол Улсад тээврийн хэрэгслийн тоо сүүлийн 10 жилд дөрөв дахин нэмэгдэж, 970 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. Тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэхийн хирээр ослын тохиолдол жил бүр ихсэж байна. Тухайлбал, сүүлийн гурван жилд буюу 2016-2018 онуудад хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 4539 бүртгэгдэж, 3380 хүн гэмтэж, 1548 хүний амь нас хохирсоноос 150 нь насанд хүрээгүй хүүхэд …
-
10 October
Сайншанд Алтанширээт чиглэлийн дэд бүтцийн ажлыг улсын комисст хүлээлгэн өглөө
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг барьж байгуулах төслийн бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкнаас авто замын болон төмөр замын барилгын ажил, 110 квт-ын хаалттай хуваарилах байгууламж бүхий цахилгаан дамжуулах агаарын шугамын анкер барих зэрэг дэд бүтцийн ажлуудад шаардлагатай санхүүжилтийг олгосон. Энэ сарын 08-ны өдөр дээрх дэд бүтцийн ажлуудыг улсын комисст хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болж, уг арга хэмжээнд МУХБ-ны …
-
10 October
Хилээр зэвсэг нэвтрүүлэхийг завдсан этгээдийг саатууллаа
Сэлэнгэ аймаг дахь “Алтанбулаг” авто замын боомтын орох чиглэлд аравдугаар сарын 8-ны өдрийн 19.25 цагт Монгол Улсын иргэн Ч, А нарын зорчин явсан “88-88” УНА улсын дугаартай гурван дугуйт мотоцикльд үзлэг хийхэд, 7,62 мм-ийн “АК-103” маркийн автомат буу нэг ширхэг, “Ф-1” маркийн гар гранат нэг ширхэг, “Denix made in spain” маркийн гар гранат нэг, 7,62 мм-ийн хоосон сум 89 ширхэгийг арын …
-
10 October
Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзоригт хошууч генерал цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Цэргийн дээд цол олгох тухай зарлиг гаргаж, Зэвсэгт хүчний жанжин штаб /ЗХЖШ/-ын дарга, бригадын генерал Д.Ганзоригт хошууч генерал цол олголоо. Зарлигийг танилцуулж, цол олгох ёслол Дорноговь аймгийн Зүүнбаян сумын нутагт болж, төмөр замын бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож буй цэргийн байгууллагын ажилтан, алба хаагчид оролцлоо. “Генерал цолыг Зүүнбаянд олгосон нь та бүхэнд …
-
10 October
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын рейльс угсарч эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 8-9-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций /Тавантолгой/ сумаас Дорноговь аймгийн Зүүнбаян хүртэл баригдаж буй 414.6 км төмөр замын трассын дагуу ажлын явцтай танилцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг, “Монголын төмөр зам” ТӨХК, УБТЗ ХНН-ийн удирдах албан тушаалтнууд ажиллав. Өмнөговь …
-
10 October
Гаалийнхан эрсдэлтэй зорчигчийн санд бүртгэлтэй ОХУ-ын иргэнийг саатуулжээ
Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд өнгөрсөн шөнө Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигч ОХУ-ын иргэн Г.В.В-ийн гар тээшнээс их хэмжээний бэлэн валют илэрсэн байна. ОХУ-ын иргэн Г.В.В нь гаалийн өндөр эрсдэлтэй зорчигчийн санд бүртгэлтэй байсан бөгөөд түүнийг онилон гаалийн мэргэжилтнүүд биечлэн шалгалт хийхэд 150 мянган ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 400 сая гаруй төгрөг гаальд мэдүүлэлгүй бэлнээр авч явсан …
-
10 October
Монгол Улс “Саарал жагсаалт”-д орох эрсдэл үүссэн асуудлыг хэлэлцэж, үүрэг даалгавар өглөө
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага ФАТФ-ын “саарал жагсаалт”-д Монгол Улс багтах эрсдэл үүссэнтэй холбоотойгоор холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзаж, үүрэг даалгавар өглөө. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Г.Элбэгсайхан, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, Монгол Улсын Ерөнхий …
-
10 October
Ж.Батзандан: Нууцыг задалснаар шоронд явах ёстой бол явъя
Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хорооны гишүүд өнөөдөр /2019.10.10/ мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Ж.Батзандан“УИХ-ын Түр хорооны гишүүд өнөөдөр улсын нууц задлах гэж байна. Олон улсын парламентын холбооноос Монгол Улсад ажилласан дүгнэлтээ 2019 оны есдүгээр сарын 6-нд …
-
10 October
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Казакстан Улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казакстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Ерөнхий сайд тэргүүтэй айлчлалын бүрэлдэхүүн орон нутгийн цагаар 09:00 цагт БНКаУ-ын нийслэл Нурсултан хотын “Нурсултан Назарбаев” Олон улсын нисэх буудалд газардлаа. Монгол Улсын Ерөнхий сайдыг Монгол Улсаас БНКаУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Баттулга, БНКаУ-ын Худалдааны сайд …
-
10 October
Х.Баделхан, Д.Сарангэрэл, Б.Наранхүү нарыг Ёс зүйн дэд хорооны гишүүнээс чөлөөлөхийг дэмжив
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн (2019.10.09) хуралдаанаараа “Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар урьдчилан хэлэлцэх бөгөөд нэгдсэн хуралдаан Байнгын хороодын гаргасан санал, дүгнэлтийг үндэслэн дэд хорооны бүрэлдэхүүний …
-
10 October
Маргааш “Цахим сэтгүүл зүй ба Мэргэжлийн ёс зүй” сэдэвт сургалт болно
Цахим сэтгүүл зүйн мэргэжлийн ууган байгууллага болох Монголын Сайтын холбоо 10 жилийнхээ ойн хүрээнд “Цахим сэтгүүл зүй ба Мэргэжлийн ёс зүй” сэдэвт сургалтыг Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Монгол Улсын Их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхим, Хүмүүнлэгийн ухааны Их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимтэй хамтран зохион байгуулах гэж байна. Сургалтыг : -Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим, -Сэтгүүлч ба мэргэжлийн ёс …
-
10 October
П.Гэндэнгийн нэрэмжит музейн барилгыг албадан буулгаагүй
Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас өчигдөр ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай барилгыг буулгаж, шинээр барилгажуулах төслийн шинэ байршлууд, сонгон шалгаруулалтын ажлын явцын талаар болон П.Гэндэнгийн нэрэмжит музейн барилгыг буулгаж, дахин барилгажуулахтай холбоотой цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хурлын эхэнд Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот дахин хөгжүүлэх хэлтсийн газар зохион байгуулагч А.Золжаргал “Улаанбаатар хотод 3.895 орчим орон сууцны барилга …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл