Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрөгч бямба гараг /2019.11.16/-ийн үдэш нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны гэр хорооллын төв зам дагуух халтиргаа гулгаа үүссэн хэсэгт цас, мөс хайлуулагч давс бодис цацсан эсэх, сайжруулсан түлшний түгээлт борлуулалт дүүргийн алслагдсан гэр хорооллын хэсэгт ямар хэмжээнд байгаа зэрэг асуудалд хяналт тавьж ажиллалаа. Тус хорооны нутаг дэвсгэрийн зам дээр давс, бодис …
Мэдээ мэдээлэл
November, 2019
-
18 November
“Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ
2002 оны намар хүсэл зорилго нэгдсэн үе тэнгийн 4 залуу нийлж “Аялгуу” нэртэй хамтлагийг анх үүсгэн байгуулж байжээ. Тэдний хамгийн анхны уран бүтээл нь Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа болон Гурван охин хамтлагтай хамтран дуулсан “Оюутан нас Аялгуу” дуу билээ. Ийнхүү рок попын тогоонд эргэлт буцалтгүйгээр хөл тавьсан тус хамтлаг 2004 оны 3-р сарын 1-нд өдгөөгийн бидний мэддэг “Take off” нэрийг …
-
18 November
УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор “Монгол тэмүүлэл” оюутны хөгжлийн чуулган боллоо
Жил бүрийн 11 дүгээр сарын 17-нд “Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр” тохиодог билээ. Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Нийгмийн ардчилал Монголын оюутны холбоо, “Оюунлаг” клубээс хамтран Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор “Монгол тэмүүлэл” оюутны хөгжлийн чуулганыг өнөөдөр (2019.11.17) Төрийн ордонд зохион байгууллаа. Оюутан, залуусын санал санаачилгыг олон нийтэд хүргэх, төрөөс баримталж буй залуучуудын хөгжлийн бодлогын …
-
18 November
Ерөнхийлөгч Үндсэн хуульд хориг тавих уу
Г.Занданшатарын тэргүүлсэн УИХ 1992 оны Үндсэн хуульд томоохон өөрчлөлт оруулж чадлаа. УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан дээрх төсөл нь шинэчилсэн найруулга биш нэмж өөрчлөх төсөл учраас 1992 оны Үндсэн хуульд нэрээрээ явна. Хууль батлах үед чуулганы хуралдаанд тааллаараа оролцоогүй Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх нь анхаарал татаж байна. Хууль батлах явцад АН-ынхан хурал хаяж гарсан бөгөөд АН-аас …
-
18 November
ЭМЯ: Нэг төлөөлөгчөөс холер өвчний шинж тэмдэг илэрсэн
Кени улсад зохион байгуулагдсан хуралд оролцсон нэг төлөөлөгчөөс холер өвчин илэрсэн талаарх мэдээлэл гарах болсон. Үүнтэй холбогдуулан ЭМЯ-наас сэрэмжлүүлэг гаргасан байна. Үүнд: “Найроби хотод энэ сарын 11-14-ний хооронд зохион байгуулагдсан НҮБ-ын Хүн амын сангийн Олон улсын уулзалтад манай улсын 20 төлөөлөгч оролцсон. Тэдний нэг төлөөлөгчид нь бөөлжих, суулгах шинж тэмдэг илрэн холер өвчин болох нь лабораторийн шинжилгээгээр батлагдаж, тус улсын эмнэлэгт …
-
18 November
НӨАТ-ын супер шагналын азтан тодорлоо
НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол амжилттай явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2019 оны аравдугаар сарын 1-нээс 31-ний хооронд хийсэн худалдан авалтаар хэвлэгдсэн НӨАТ-ын баримтыг хамруулжээ. Энэ удаагийн сугалааны азын дугаар: Уг тохирлоор: 01607208 30 мянган төгрөгийн азтан 27,115100 мянган төгрөгийн азтан 2,691Нэг сая төгрөгийн азтан 2655 сая төгрөгийн азтан 2110 сая төгрөгийн азтан 4 50 сая төгрөгийн азтан тодроогүй болСупер шагналын тохирлын дугаар 34462914 гарч, 90 сая төгрөгийн азтан тодорлоо.
-
18 November
Нийслэлд 3000 гаруй иргэн төрийн албаны ерөнхий шалгалт өглөө
Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс орон даяар мөрдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Төрийн албаны төв зөвлөл болон Нийслэлийн төрийн албаны салбар зөвлөл Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулжээ. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад заасанчлан төрийн албанд шинээр орох иргэдээс Төрийн албаны ерөнхий шалгалт гэж нэрлэгдэх шалгалтыг улсын хэмжээнд жил бүр зохион байгуулахаар болсны …
-
16 November
Төрийн байгууллагын автомашиныг хувьдаа ашигласан албан тушаалтныг ажлаас чөлөөлнө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа. Захирамжид “Төрийн албаны тухай хууль, Захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангаж төрийн байгууллагын эд хөрөнгө, техник, албан мэдээллийг хувийн зорилгоор ашиглан завшихгүй байх, ажил үүргээ цаг тухайд нь биелүүлж ажиллахыг төрийн байгууллагын удирдлага, төрийн …
-
16 November
“Монгол наадам цогцолборын хэсэгчилсэн төлөвлөгөөний тодотгол”-ын саналыг дэмжлээ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хөгжлийн чиг хандлага” –ын баримт бичигт нийцүүлэн боловсруулагдсан Хүй долоо худаг дахь “Монгол наадам цогцолборын хэсэгчилсэн төлөвлөгөөний тодотгол”-ын саналууд дэмжигдэн НИТХ-д хэлэлцүүлэгдэхээр болов.Түүнчлэн улсын тусгай хэрэгцээний талбайн хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах, нийслэлийн СХД-ийн нутаг дэвсгэрт хамаарах улсын тусгай хэрэгцээний 551га газарт өөрчлөлт орж …
-
16 November
Хан-Уул дүүрэгт угаартах эрсдэлтэй өрхүүдийн пийшин янданг засварлах баг ажиллуулж эхэллээ
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан шахмал түлш хэрэглэдэг айл өрхүүдийн судалгаа авч, тэдгээрээс угаартах эрсдэл өндөртэй өрхүүдийг сонгон ханан пийшин, яндан, зуухны ан цав үүссэн, зай завсар зэргийг засварлах мэргэжлийн багийг өнөөдрөөс ажиллуулж эхэллээ. Тус багийнхан өнөөдөр дүүргийн дөрөвдүгээр хорооны таван айлын ханан пийшинд засвар үйлчилгээг газар нь очиж хийж ажиллалаа.Хан-Уул дүүрэгт шахмал түлш хэрэглэдэг есөн хорооны 21000 …
-
16 November
Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12.00 цагаас эхлэн дагаж мөрдөнө
Монгол Улсын Их Хурал 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг эцэслэн баталсан билээ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт эцэслэн батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар …
-
15 November
“Монголын үндэсний фронт” хөдөлгөөний шаардлагын хариуг УИХ-аас хүргүүллээ
Монгол Улсын Их Хурлын даргад хандаж “Монголын үндэсний фронт” хөдөлгөөнөөс 2019 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдөр Улсын Их Хурал тарж, бүрэн эрхээ Ардын түр хуралд шилжүүлэхийг шаардсан агуулга бүхий бичиг ирүүлж, хариуг нь 2019 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр багтаан өгөхийг хүссэн. Тиймээс өнөөдөр /2019.11.15/ Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Ж.Сүхбаатар, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн …
-
15 November
Хотхонуудын хаагдсан орц гарцыг нэн даруй нээхийг үүрэг болгов
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Өгөөмөр” захын зүүн талд аж ахуйн нэгж нийтийн эзэмшлийн зам талбай, орц гарцыг хааснаас болж “Ахмадын хотхон”, “Шинэ үе”, “Өгөөмөр” хотхоны 10000 гаруй оршин суугчдын эрх ашиг зөрчигдсөөр ирсэн байна. Дээрхи нөхцөл байдлыг өнөөдөр хотын Захирагч С.Амарсайхан газар дээр нь очиж шалгаснаар иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэн, орц гарцыг нээх, замын бөглөрөл …
-
15 November
Ерөнхий сайд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/-ны Ерөнхийлөгч Сэр Сума Чакрабарти тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд ЕСБХБ хувийн хэвшлийг хөгжүүлэх зорилгоор 1.7 тэрбум еврогийн санхүүжилт олгосон нь эдийн засгийг төрөлжүүлэх, эдийн засаг өсөхөд ихээхэн нөлөө үзүүлснийг Ерөнхий сайд тэмдэглэв. Мөн Засгийн газраас хэрэгжүүлэх тодорхой төслүүд, тухайлбал Улаанбаатар-Дархан чиглэлд хоёр эгнээ хатуу …
-
15 November
Ирэх Ням гарагт НӨАТ-ын сугалааны тохирол явагдана
НӨАТ-ын урамшууллын 2019 оны 11 дүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 11 дүгээр сарын 17-ны Ням гарагт 18.40 цагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2019 оны 10 дугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл