Мэдээ мэдээлэл

November, 2019

  • 15 November

    Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдлаа

    Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн (2019.11.14) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүнээс 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл-ийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулав. Монгол Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын …

  • 15 November

    ТЕГ-аас “Монголын үндэсний фронт”-д Албан шаардлага хүргүүллээ

    Тагнуулын  ерөнхий газар /ТЕГ/-ын дарга Д.Гэрэл өчигдөр “Монголын үндэсний фронт” нэгдэлд албан шаардлага явууллаа. Албан шаардлагаар “Монголын үндэсний фронт” гэх албан ёсны бүртгэлгүй нэгдлийн удирдагчдыг Үндсэн хуульт төрийн байгууллагын эсрэг үйл ажиллагаа явуулах, гэмт хэргийн шинжтэй үйлдэлд олон нийтийг уриалах, өдөөн турхирах аливаа үйлдэл гаргахгүй байхыг шаардаж, хэрэв эдгээрийг зөрчсөн тохиолдолд Тагнуулын байгууллагад хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд арга хэмжээ авахыг мэдэгджээ.

  • 15 November

    Өнөөдрөөс эхлэн ЕБ-ын 29 сургуулийн 2-5 дугаар ангийн сурагчдад “Сургуулийн автобус” үйлчилнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд “Сургуулийн автобус”-ыг арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс туршилтаар явуулж эхлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна. Эхний ээлжинд  СХД, БГД, ХУД, БЗД, ЧД, СБД-ийн ерөнхий боловсролын 29 сургуулийн 3000 гаруй хоёроос тавдугаар ангийн сурагчдыг Нийслэлийн Боловсролын газраас гаргасан судалгааг үндэслэн 33 чиглэлд …

  • 15 November

    Өнөөдөр 08:00-22:00 цагийн хооронд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа. Захирамжид “Холбогдох хууль тогтоомж, стандартын биелэлт, тохижилт, цэвэрлэгээний шаардлагыг хангуулах чиглэлээр худалдаа, үйлчилгээний газруудад хийсэн аттестатчиллын шалгалтын мөрөөр гүйцэтгэлийн хяналт хэрэгжүүлэхтэй холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 08:00-22:00 цагийн хооронд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, …

  • 15 November

    Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн

    Малчид, ард иргэд, тээвэрчдийн анхааралд: 16, 17-нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах тул хальтиргаа гулгаа ихэсч, зам, даваа гүвээ хаагдахыг онцгойлон анхааруулж байна. 2019 оны 11 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх …

  • 14 November

    “Эрдэнэс Тавантолгой”-н ажилтнууд Эрдэнэт үйлдвэрээс туршлага судлав

     Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд тус компанийн ХАБЭА-н 22 ажилтан өчигдөр ирж, манай үйлдвэрээс туршлага судаллаа. Зочдыг  үйлдвэрийн газрын ХАБЭА-н хэлтсийн удирдлага хүлээн авч  үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт, хэрэгжүүлж буй шинэ төслүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, ярилцлага хэлэлцүүлэг өрнүүллээ. Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н бодлого, зардлын бүрдэл, аюултай тохиолдлыг хэрхэн судалж буй зэрэг асуудал тэдний анхаарлыг татаж, заримыг …

  • 14 November

    Украин Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул Т.Мөнхбат үүрэгт ажилдаа орлоо

    Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг Украин Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул Т.Мөнхбатад 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр экзекватурыг нь гардуулж өглөө. Мөн үүрэгт ажилдаа албан ёсоор орж байгаатай нь холбогдуулан түүнд баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Уулзалтын үеэр Монгол, Украин хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Өргөмжит консулын үүрэг, оролцооны талаар санал солилцлоо гэж …

  • 14 November

    Улсын Их Хурлын дарга Монголын үндэсний фронтын шаардлагад хариу өглөө

     2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Монголын үндэсний фронт хөдөлгөөнөөс Улсын Их Хурлын даргад хандан ирүүлсэн шаардлагад албан ёсны хариу өглөө. “Хариу өгөх тухай” Монгол Улсын Их Хурлын албан бичигт: Нэг. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэн, Ерөнхий сайдыг …

  • 14 November

    Иргэний нийгмийн залуучуудын байгууллагууд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийллээ

    Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт өнөөдөр (2019.11.14) иргэний нийгмийн залуучуудын байгууллагын төлөөллийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа. Тэд “Үндсэн хуульд Иргэдийн оролцоо” цахим аяны хүрээнд шүүхийн хараат бус, бие даасан байдлыг дээшлүүлэхэд иргэдээс ирүүлсэн санал, цахим гарын үсэг бүхий нэрсийн жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогтод гардуулан өгсөн юм.   Иргэний нийгмийн 50 гаруй …

  • 14 November

    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед хэрхэн ажиллах талаар сургалт явууллаа

    Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/1016 дугаар захирамжийг хэрэгжүүлэх, ажилтан, албан хаагчдад өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед хэрхэн ажиллах мэдлэг, чадвар олгох сургалтыг өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас нийслэлийн Иргэний танхимд зохион байгууллаа. Сургалтаар “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, …

  • 14 November

    Сэлбэ дэд төвд барьсан 60 метр гүүрийн барилга угсралтын ажил дууслаа

    Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд барьсан 60 метр гүүрийн барилга угсралтын ажил дуусч, өнөөдөр хүлээлгэн өглөө. Үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд болон гүйцэтгэгч компанийн удирдлагууд, ажилчид оролцов. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Чанар стандартын дагуу …

  • 14 November

    “Эерэг хандлага-Эрүүл оюутан” аян үргэлжилж байна

    Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Оюун дархлаа” ТББ-тай хамтран оюутан, залуучуудад эрүүл зан үйл, дадлыг төлөвшүүлэх, хорт зуршлын хор хөнөөлийг таниулах, бэлгийн замаар дамжих халдвар, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтөөс сэргийлэх, гэр бүл төлөвлөлтийн талаар тодорхой ойлголт өгөх зорилгоор их, дээд сургууль, коллежийн 1 дүгээр дамжааны оюутан залууст зориулсан эрүүл мэндийн мэдлэг, мэдээлэл олгох сургалтыг …

  • 14 November

    Найдвартай зээлдэгчдийг шалгарууллаа

    ЖДҮХСангаас урт, хугацаатай хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрт 2009-2019 оны хооронд Улсын төсөв болон Засгийн газрын бонд, Хөгжлийн банкны бондын эх үүсвэрээс 688.3 тэрбум төгрөгийн эх үүсвэрээр, зээлийн эргэн төлөлтийн орлогоос 288.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, Арилжааны банкаар болон Сангаас шууд зээл олгох замаар 8,214 төсөлд нийтдээ 977.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгожээ. Арилжааны банк- 7,354 төсөлд 724.5 тэрбум төгрөг буюу нийт …

  • 14 November

    Эрүүл аюулгүй орчны стандартыг 2020 оноос мөрдөж эхэлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы санаачилгаар Улаанбаатар хотод тогтвортой хөгжлийн стандарт, техникийн зохицуулалтын баримт бичгийн тогтолцоог бий болгох, улмаар мөрдүүлж, хэвшүүлэх зорилтын хүрээнд “Нэг хот-Нэг стандарт” нийслэлийн анхдугаар зөвлөгөөн өнөөдөр Монголын Хүүхдийн ордонд болж байна. Тус зөвлөгөөнийг нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд нийслэлийн нутгийн …

  • 14 November

    Б.Отгонсүх: Сургуулийн 40 автобусанд байршил тогтоогч суулгаж, эцэг эхчүүдийн гар утсанд нь мэдээлэл өгнө

    Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээс сургуулийн автобус явж эхлэхээр болсон талаар тодрууллаа. –Нийслэл маргаашнаас эхлэн бага ангийн хүүхдүүдийг тээвэрлэх сургуулийн автобусыг туршилтаар явуулж эхэлнэ гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? -Улаанбаатар хотод 1.6 сая хүн амьдарч байгаагаас 1.2 сая нь ямар нэгэн байдлаар замын хөдөлгөөнд оролцож, 500 гаруй мянган машин замын хөдөлгөөнд оролцдог. Нөгөөтэйгүүр авто замын түгжрэлд …