Мэдээ мэдээлэл

November, 2019

  • 21 November

    Монгол Ардын Нам Прогрессив Альянс байгууллагын Удирдах зөвлөл дэх төлөөллөө өргөжүүлэв

    15.11.19, Sweden, Stockholm, Progressive Alliance Meeting Дэлхийн социал демократ, дэвшилтэт намуудын холбоо болох олон улсын Прогрессив Альянс байгууллагын ээлжит чуулган 2019 оны 11 сарын 15-16-нд Шведийн Стокольм хотноо боллоо.  Энэхүү чуулганд дэлхийн 140 гаруй нам, олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцсон бөгөөд МАН-ыг төлөөлөн Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, Стратеги академийн захирал Ц.Мөнхцэцэг оролцов. Чуулганаар Прогрессив Альянсийн үндсэн зарчмуудыг шинэчилж, Прогрессив …

  • 21 November

    ХЗБХ: Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Б.Бат-Эрдэнэ нарын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.     Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа танилцууллаа.  Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг Монгол Улсын …

  • 21 November

    Тээврийн үйлчилгээний нөхцлийг сайжруулах зорилгоор санамж бичиг байгууллаа

    Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоолоор “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”, 2018 оны 321 дүгээр тогтоолоор “Төрөөс автотээврийн салбарт баримтлах бодлого”-ыг тус тус баталсан билээ. Хөтөлбөрийн хүрээнд Зам тээврийн хөгжлийн яам болон “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨААТҮГ-ын хооронд агаар, орчны бохирдлыг бууруулах, хүн ам, байгаль орчинд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй, ашиглалтын зардал багатай эко автомашины …

  • 21 November

    Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах нь зүйтэй гэж үзлээ

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн /2019.11.20/ хуралдаанаар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ болон холбогдох бусад гэрээ хэлэлцээрүүдийн хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн боловсруулсан “Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг …

  • 20 November

    ХЗБХ: Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2019.11.20) хуралдаан 15 цаг 40 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа, Б.Бат-Эрдэнэ нарын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв.      Төсөл санаачлагчийн илтгэлийг …

  • 20 November

    Хүүхдийн эрхийн конвенц батлагдсаны 30 жилийн ой боллоо

    Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан Монгол Улс Олон улсын Хүүхдийн эрхийн конвенцод нэгдсэний 30 жилийн ойг тохиолдуулан  хүүхдийн эсэнд мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, оролцох эрхийг олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгууллаа. Энэ талаар нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул “Нийслэлийн иргэддээ Олон улсын Хүүхдийн эрхийн конвенцод нэгдсэний 30 жилийн ойн …

  • 20 November

    Улаанбаатар-Дархан чиглэлийн шинэ замд 137 сая ам.доллар зарцуулна

    Засгийн газрын хуралдаан 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Аж ахуйн нэгжүүд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлнэ Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч нэр бүхий 22 аж ахуйн нэгж ирэх онд 30 хоногийн хэрэглээний нөөц бүрдүүлэх үүрэг хүлээлээ. Нөөцийн хэмжээг шатахуун импортын хувь хэмжээ, нэр төрөлд үндэслэн нийт 133 мянган тонн болгон шинэчлэн тогтоов. 2019 онд …

  • 20 November

    Чанарын удирдлагын стандартыг төрийн захиргааны байгууллагуудад нэвтрүүлнэ

    “Төрийн захиргааны байгууллагуудад чанарын удирдлагын стандарт нэвтрүүлэх нь” сэдэвт Үндэсний чуулган Улаанбаатар хотноо болж байна. Тус чуулганыг ЗГХЭГ- аас Конрад Аденауэрын сантай хамтран зохион байгуулж, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, хэрэгжүүлэгч агентлагуудын удирдлагууд, 21 аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын дарга нарыг хамруулж байна. ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн Үндэсний чуулганыг нээж үг хэлсэн юм. Төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлж, иргэдийн сэтгэл …

  • 19 November

    Нийслэлийн Ус сувгийн удирдах газрын 60 жилийн ой тохиож байна

    Өдгөө нэгэн жарны тэртээ гал голомтоо бадрааж асан Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар нийслэлчүүдээ ундаалж эхэлсэн түүхт ойгоо тэмдэглэж байна. Улаанбаатар хотод ус сувгийн төвлөрсөн системийн барилга байгууламжийг 1956 оноос хойш барьж эхний хэсгийг 1959 онд ашиглалтад оруулсанаар Сайд нарын зөвлөлийн 196 дугаар тогтоолоор ус сувгийн ашиглалтыг эрхлэх газрыг байгуулжээ. Улмаар 1959 оны 11 дүгээр сарын 19-ний энэ өдөр …

  • 19 November

    Зарим хотхонуудын хаагдсан орц, гарцыг нээх ажлыг эхлүүллээ

    Нийслэлийн  Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Өгөөмөр” захын зүүн талд аж ахуйн нэгж нийтийн эзэмшлийн зам талбай, орц гарцыг хааснаас болж “Ахмадын хотхон”, “Шинэ үе”, “Өгөөмөр” хотхоны 10000 гаруй оршин суугчдын эрх ашиг зөрчигдсөөр ирсэн. Энэ асуудлаар оршин суугчид удаа дараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд хандаж, санал хүсэлт тавьсаны дагуу үүссэн нөхцөл байдлыг хотын Захирагч …

  • 19 November

    “Нэг өрх-нэг ажлын байр” хөдөлмөрийн нэгдсэн өдөрлөг болно

    Иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ үзүүлж, хөдөлмөрийн зах зээлийн бүртгэл, мэдээлэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажилд зуучлах үйлчилгээг нэг дороос авч, ажлын шууд ярилцлагад орох боломж нөхцөлийг бүрдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төрийн үйлчилгээг сурталчлан таниулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Манлайлагч хүний нөөцийн менежерүүдийн клуб ТББ хамтран “Нэг өрх-нэг ажлын байр” хөдөлмөрийн нэгдсэн …

  • 19 November

    Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт тоног төхөөрөмж гардуулан өглөө

    “Баянхонгор хөгжлийн төлөө сан”-гийн тэргүүн Д.Мөнх-Эрдэнэ аймгийнхаа нэгдсэн эмнэлгийн мэс засал болон эх нярайн тасагт нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг гардуулан өглөө. Энэ хүрээнд орчин үеийн мэс заслын иж бүрэн ор, инкубатор, нярайн шарлалтын аппарат, мэс заслын багаж зэрэг 50-н сая төгрөгийн өртөг бүхий техник, тоног төхөөрөмж багтсан юм. Тус эмнэлгийн мэс заслын тасаг 65 жилийн түүхтэй хэдий ч төсвөөс өөр …

  • 19 November

    “Ажлын байр – Дарамтгүй орчин” сэдэвт хэлэлцүүлэг эхэллээ

    Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооноос Европын холбоо болон Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтран “Ажлын байр – Дарамтгүй орчин” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр (2019.11.19) Төрийн ордонд зохион байгуулж байна. Нийгэмд эерэг хандлагыг түгээх, зохих хууль, журамд өөрчлөлт оруулах зорилготой энэхүү хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Б.Саранчимэг, …

  • 19 November

    “Ногоон гэрэл, цагаан шугам” тэмцээнд 117 дугаар сургууль тэргүүллээ

    Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ногоон гэрэл, цагаан шугам” тэмцээнд Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 117 дугаар сургуулийн “Сэргийлэгч” баг тэргүүлжээ. Баянгол дүүргийн Улсын тэргүүний “Оюуны ундраа” цогцолборын “Ундраа” баг удаалж, Хөдөлмөрийн гавьяаны улааны тугийн одонт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн “Уулзвар” баг гуравдугаар байр, Баянзүрх дүүргийн “Цогцолбор” сургуулийн “Хүчит шонхор” багийн хүүхэд багачууд тусгай байранд шалгарсан байна. Хүүхдийг зам …

  • 19 November

    БНПУ-ын Сеймийн дэд маршал Монгол улсад албан ёсны айлчлал хийнэ

    Монгол Улсын Их хурлын дэд дарга Л.Энх-Амгалан өчигдөр /2019.11.18/ Бүгд Найрамдах Польш улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Кшыштоф Бойког хүлээн авч уулзлаа. УИХ-ын гишүүн, Монгол, Польшийн Парламентын найрамдлын бүлгийн дарга Д.Дамба-Очир тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 3 дугаар сарын 8-11-ны өдрүүдэд Польш Улсад ажлын айлчлал хийх үеэр Польшийн Сейм, Сенатын дэд маршал нарт бараалхаж, УИХ-ын даргын урилгыг тус тус гардуулсан …