Мэдээ мэдээлэл

November, 2019

  • 25 November

    2020 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалтыг хэлэлцлээ

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн өмч хувьчлалын 2019 оны дүн, 2020 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай асуудлын танилцуулгыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын Өмчийн хувьчлал хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Мөнхбаяр хийв. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 20/21 дүгээр тогтоолоор 2019 онд хоёр аж ахуйн нэгж, 13 барилга байгууламжийг хувьчлахаар шийдвэрлэж, нийслэлийн төсөвт өмч хувьчлалаас …

  • 25 November

    Хотын Захирагч сайжруулсан түлшний нийлүүлэлт тасарсан зарим цэгт ажиллав

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрөгч Баасан гаригийн орой Сонгинохайрхан дүүргийн зарим хороодод байрлах сайжуулсан түлшний борлуулалтын цэгүүдээр орж түлшний нөөц, түгээлт, нийлүүлэлт хэрхэн хийгдэж байгааг шалган үүрэг чиглэл өгч ажиллалаа. Сонгинохайрхан дүүргийн 31-р хороонд байрлах 139-р цэгийн борлуулагч Ө.Бат-Эрдэнэ “Таван толгой түлш” компаниас өдөрт найман тонн нийлүүлэгдэж байна. Хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан иргэдийн өдөрт авах …

  • 25 November

    Хан-Уул дүүргийн ажилтан, албан хаагчид 12201 шуудай шахмал түлшийг зорилтот бүлгийн 163 өрхөд хандивлалаа

    Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын санаачлагаар Хан-Уул дүүргийн төрийн албан хаагчид сайн дураараа нэгдэн дүүргийн 6 дугаар хороонд байрлаж буй “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний бааз дээр шахмал түлш савлаж, ажлын хөлсөөрөө дүүргийн ганц бие хэвтрийн хөгшид, өрх толгойлсон олон хүүхэдтэй эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг зорилтот бүлгийн айл, өрхүүдэд шахмал түлш хандивлах сайн үйлсийн аяныг аравдугаар сарын …

  • 25 November

    Нийслэл хот 2020 онд газрын эрхийн дуудлага худалдаанаас 1.5 тэрбум төгрөг төвлөрүүлнэ

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөний биелэлт, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ. Танилцуулгыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгч А.Энхманлай хийв. Нийслэлийн газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөнд нийт дөрвөн бүлгийн 17 дэд бүлэгт хамаарах 654 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгагдсанаас арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар төлөвлөгөөний биелэлт …

  • 25 November

    Хөгжлийн банкны санхүүжилтын үр дүнд 20 гаруй мянган ажлын байр шинээр бий болов

    Хөгжлийн банк  томоохон төсөл, хөтөлбөрүүдэд шууд зээл олгохоос гадна арилжааны банкуудаар дамжуулан жижиг, дунд бизнес эрхлэгчдийг санхүүжүүлж байна. Өнөөдрийн байдлаар 15 хөтөлбөрийг арилжааны 11 банкаар дамжуулан 1700-д аж ахуйн нэгжийг хамруулаад байна. Харин өөрийн банкнаас олгодог шууд зээлийг 74 зээлдэгч буюу төдий тооны төсөл, хөтөлбөрт олгоод байна. МУХБ-наас олгосон шууд зээлийн үр дүнд 5500 орчим ажлын байр бий болсон бөгөөд цаашид …

  • 25 November

    Иргэдээс түүхий нүүрсний талаар гомдол их ирж байна

    Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар болон түүхий нүүрсний хэрэглээнд тавьж буй хяналт шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Түүхий нүүрсний хэрэглээнд хяналт шалгалт, тандалтыг  нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, дүүрэг хороодын 865 албан …

  • 25 November

    Алслагдсан хорооны иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг ойртууллаа

    Хан-Уул дүүргийн  XII хороо буюу Биокомбанитад Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн санаачилгаар, БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн дэмжлэгээр барьсан Хүүхдийн эмнэлэг нээлтээ хийлээ. 500 мянган ам.долларын өртөг бүхий хоёр сарын хугацаанд баригдсан уг эмнэлэгт 150 мянган ам.долларын өртөг бүхий тоног төхөөрөмжийг суурилуулан хүлээлгэн өгч буйгаа тус сангийнхан нээлтийн үеэр онцлов. Сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл суурилуулсан гурван давхар, 50 ор …

  • 23 November

    Тоног төхөөрөмжийг нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа

    Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн  хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хөнгөлттэй зээлийн хүрээнд хэрэгжих “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.   Төслийн хүрээнд нийт 15,4 сая евро буюу 46,2 тэрбум төгрөгийн өртөг бүхий аврах, гал түймэр унтраах  тусгай зориулалтын 71 нэгж, …

  • 23 November

    У.Хүрэлсүх: Газар тариалангийн салбарын ирээдүйг авч явах залуучуудыг бэлтгэхэд анхаарна

    Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг хөгжүүлж эхэлсний 60 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд зохион байгуулж буй “Атрын 60 жил” хүндэтгэлийн арга хэмжээ Улаанбаатар хотноо болж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож үг хэлэв. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.   Эрхэм хүндэт тариаланчид аа, Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг …

  • 22 November

    “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээг соёрхон батлах хуулийн төсөл” өргөн барилаа

    Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн, “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Гэрээнд 2019.09.03-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан билээ. Уг гэрээ нь Монгол …

  • 22 November

    Сэлэнгэ аймгаас “Хөдөлмөрийн баатар” дахин төрлөө

    Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, өнөөдөр Төрийн ордонд Төрийн дээд цол, одон медаль гардууллаа. Монгол Улсад газар тариаланг хөгжүүлэх, хүн ардыг эрүүл, цэвэр хүнсээр …

  • 22 November

    Байнгын хорооны хуралдаанаар Б.Лхагвасүрэн, Д.Баярсайхан нарыг дэмжлээ

    УИХ-ын нэгдсэн чуулганаар Монголбанкны Ерөнхийлөгч болон Санхүүгийн Зохицуулах хорооны даргыг үүрэг ажлаас нь чөлөөлсөн билээ. Тэгвэл өнөөдөр УИХ-ын  Эдийн засгийн байнгын хороо хуралдаж  Монголбанкны Ерөнхийлөгч болон СЗХ-ны даргыг томилох асуудлыг хэлэлцжээ. Тус хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэн, СЗХ-ны даргаар Д.Баярсайханыг томилохыг дэмжиж, асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо. Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигч Б.Лхагвасүрэн нь эдийн засагч мэргэжилтэй, Олон улсын …

  • 22 November

    Нийслэлийн “Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө”-г гардуулав

    Орон нутгийн хамгаалалтын тухай хууль УИХ-аар 2018 онд батлагдан гарсан. Уг хуулийн дагуу нийслэлийн “Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө”-г боловсруулсан байна. Уг төлөвлөгөөг Батлан хамгаалах яамны сайд Н.Энхболд өнөөдөр  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар  хотын Захирагч С.Амарсайханд гардуулан өглөө. Гардуулах ёслолын ажиллагаанд төлөвлөгөөг боловсруулсан ажлын хэсэг, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штабын удирдлагууд, нийслэл дэх тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын …

  • 22 November

    Монголбанкны Ерөнхийлөгч болон СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

    Улсын Их Хурлын чуулганы /2019.11.21/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв. УИХ-ын чуулганы 11 дүгээр сарын 08-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэн УИХ-ын гишүүн асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд  Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60.5 хувь нь …

  • 22 November

    С.Чулуунхүү: Түүхий эд, бүтээгдэхүүний гэрчилгээний төлбөрийг “Ebarimt” аппликэйшнээр төлөх боломжтой

    Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” улсын үйлдвэрийн газрын захиргааны албаны менежер С.Чулуунхүүтэй ярилцлаа. Тэрбээр “Ebarimt” аппликэйшний нэмэлт үйлчилгээ болон НӨАТ-ын буцаан олголт, сугалааны талаар мэдээлэл өгсөн юм. -“Ebarimt” аппликэйшн ашиглан төрийн ямар үйлчилгээний төлбөр төлөх боломжтой вэ? -Төрийн үйлчилгээний төлбөр, тооцоог энэ оны аравдугаар сарын 16-наас “Ebarimt” аппликэйшн ашиглан төлөх боломж бүрдсэн. Тухайлбал, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 39 төрлийн үйлчилгээ, …