Мэдээ мэдээлэл

November, 2019

  • 4 November

    Н.Баяртсайхан УИХ-ын даргад хандан захидал бичжээ

    Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан УИХ-ын дарга Г.Занданшатарт хандан захидал бичжээ. Н.Баяртсайханыг албан тушаалаас нь огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан ийнхүү захидал бичсэн байна. Захидлыг бүрэн эхээр нь хүргэе. Улсын Их Хурлын Хүндэт Даргаа, УИХ-ын чуулганаар Монголбанкны Ерөнхийлөгчийг чөлөөлөх асуудал хэлэлцэхээр болж байгааг дөнгөж сая мэдлээ. Төрийн түшээ нар мэргэн оюун ухаандаа тунгаан үзэж гаргах шийдвэрийг миний бие хүлээн авах болно. Улс орны эдийн засгийн …

  • 4 November

    “Залуу тамирчдын хөгжлийн хөтөлбөр”-т усан спортын баг тамирчид хамрагдана

    Азийн олимпийн зөвлөлөөс залуу тамирчид болон дасгалжуулагчдын ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Залуу тамирчдын хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буй билээ. Энэ удаагийн хөтөлбөр нь Катар улсын нийслэл Доха хотноо 11 дүгээр сарын 06-14-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд Азийн усан спортын шилдэг тамирчид, дасгалжуулагчдыг хамруулах юм. Тус хөтөлбөрт хамрагдах Монголын усан спорт сонирхогчдын холбооны дасгалжуулагч Э.Тэмүүл, тамирчин Б.Батмөнх, Э.Ариунтамир нарыг Монголын үндэсний олимпийн …

  • 4 November

    Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, нутгийн зүүн хагаст хүйтрэхийг анхааруулж байна. 2019 оны 11 дүгээр сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлшиж, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд …

  • 3 November

    Хэлийг шүдний адил тогтмол угааж, цэвэрлэж байх ёстой

    Амны хөндийн эрүүл мэндэд шүдний цоорлоос гадна хэлний ариун цэврийг сахих нь нэн чухал юм. Тиймээс хэлний ариун цэврийн талаарх зөвлөмжийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас хүргэж байна. ХЭЛ БА ХЭЛНИЙ ӨНГӨР Хэл нь булчинлаг эрхтэн бөгөөд олон давхаргат хучуур эдээр бүрхэгдэнэ. Хэлний доод тал салстаар хучигдсан байх ба голд нь хэлний хөвч бэхлэгддэг. Хэл нь олон хэлбэрийн хөхлөгүүдтэй /шигтгээ хөхлөг, …

  • 3 November

    Хот руу их хэмжээний тарвага оруулахыг завджээ

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 01/26 тоот “Ой, ан, байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Нийслэлийн ногоон бүс, алслагдсан дүүрэг, хороодын нутаг дэвсгэрт хууль бус мод бэлтгэл, ан агнуурын чиглэлээр хяналт шалгалт хийгдэж байна. Хяналт шалгалтын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Эмээлт”-ийн авто тээврийн шалган бүртгэх товчоонд 2019 …

  • 3 November

    Аврагч Х.Мөнхбат гурван өрөө байртай боллоо

    Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахмад Х.Мөнхбатад өргөсөн тангарагтаа үнэнч байж олон хүний эрдэнэт амь насыг авран хамгаалсан хөдөлмөрийг нь үнэлж, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд гурван өрөө байраар шагнах батламжийг өнгөрөгч долдугаар сард гардуулан өгсөн юм. Тэгвэл аравдугаар сарын 30-ны өдөр Үйлчилгэний гавьяат ажилтан, аврагч, ахмад Х.Мөнхбатын гэр бүл 135 айлын орон сууц …

  • 3 November

    БНХАУ-ын 783 иргэнийг албадан гаргалаа

    Тагнуулын ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газар болон Гадаадын иргэн, харьяатын газар 2019 оны 10 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө хамтарсан шалгалт явуулсан билээ.  Тус шалгалтаар 783 гадаадын иргэний пасспорт, бичиг баримтад шалгалт хийсэн бөгөөд 637 нь жуулчин ангиллын, 146 нь бизнес ангиллын 30 хүртэл хоногийн визтэй ирсэн БНХАУ-ын иргэд ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдсон юм. Тиймээс …

  • 3 November

    “Спортын залуу зүтгэлтэн сургалт-семинар”-т сэтгүүлч Э.Энхбаяр оролцоно

    Спорт-Олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилгоор БНХАУ-ын Үндэсний олимпийн хорооноос Спортын залуу зүтгэлтэн сургалт-семинарыг тогтмол зохион байгуулдаг билээ. Уг сургалт-семинар нь өнгөрсөн хугацаанд нийт зургаан удаа зохиогдсон бөгөөд олон улсын 200 гаруй спортын залуу зүтгэлтнүүдийг хамруулсан байна. Энэ оны 11 дүгээр сарын 03-08-ны өдрүүдэд зохион байгуулагдах Долоо дахь удаагийн тус сургалт-семинарт Монгол улсаас Монголын хөлбөмбөгийн холбооноос тодорхойлогдсон спортын сэтгүүлч Э.Энхбаяр оролцох …

  • 3 November

    Ерөнхийлөгч зарим Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай албан бичиг хүргүүлжээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарт “Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай” албан бичиг илгээж, зарим улсад суух Элчин сайдыг эргүүлэн татах, томилох саналаа зөвшилцөхөөр хүргүүлэв. Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэдэндамбын Батбаяр, Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нэмэхийн …

  • 3 November

    УИХ-ын дарга Хил, гаалийн удирдлагуудад хариуцлага тооцохоо мэдэгдлээ

    Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрын алба хаагчид өнгөрсөн мягмар гарагт /2019.10.29/ UNION building”, “Амар”, “Кентавр” зэрэг таван зочид буудлаас БНХАУ-ын 800 гаруй иргэнийг баривчилсан билээ. Гүйцэтгэх ажиллагааны үеэр хэргийн газраас гар утасны 10 мянга гаруй сим карт, 1000 орчим өндөр үзүүлэлттэй компьютерыг эд мөрийн баримтаар хурааж авсан юм. Энэ асуудалтай холбогдуулан өнгөрсөн Баасан гариг буюу энэ сарын 1-ны …

  • 3 November

    Г.Занданшатар:ҮХЦ-ийн дарга ёс зүйгүй авирласан бол хариуцлага тооцно

    Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр болон түүнийг дагалдан явсан А нар аравдугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар-Сөүл чиглэлийн онгоцоор зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч болох 20 настай эмэгтэйн өгзөгт хүрсэн үйлдэл гаргасан гэж буруутгаж Өмнөд Солонгосын цагдаа нарт баривчлагдсан гэх мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяртай холбоотой мэдээлэл гарч байна. Хэрэв Үндсэн хуулийн Цэцийн дарга ёс зүйгүй …

October, 2019

  • 31 October

    Монгол Улс “Дэлхийн санхүүгийн түүхийн музей”-тэй боллоо

    Хүн төрөлхтний санхүү, эдийн засгийн салбарын түүхийг хэдэн мянган жилээр өгүүлэх, дэлхийд нэн ховор, баялаг үзмэр бүхий “ДЭЛХИЙН САНХҮҮГИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ”-г эдийн засагч Өлзийбаярын Ганзориг энэ сарын 23-нд нээжээ. Ингэснээр Улаанбаатар хот нь санхүүгийн түүхийн музейтэй дэлхийн цөөхөн хотуудын нэг болж байгаа юм. Тус музей нь нэн ховор, хэмжээлшгүй үнэ цэн бүхий 1,000 гаруй үзмэртэй бөгөөд түүхэн болон соёлын өвийн ач …

  • 31 October

    ЕБС-ийн 43 мянган сурах бичгийг хуурамчаар мэдүүлэн, хилээр нэвтрүүлэхийг завджээ

    Ерөнхий боловсролын сургуулийн 43 мянган ширхэг сурах бичгийг “дэвтэр” хэмээн мэдүүлж, хилээр нэвтрүүлэх гэснийг Замын-Үүд боомтын Хилийн мэргэжлийн хяналтын алба илрүүлжээ. Тодруулбал, Монгол Улсын иргэн З нь аравдугаар сарын 22-ны өдөр БНХАУ-аас Замын-Үүд хилийн боомтоор Ерөнхий боловсролын сургуулийн VI дугаар ангийн 482 хайрцаг бүхий 43,060 ширхэг англи хэл, түүхийн хичээлийн сурах бичиг, хүүхдийн 12 нэр төрлийн тоглоомыг “ДЭВТЭР” нэртэйгээр хуурамчаар мэдүүлэн импортоор …

  • 31 October

    С.Даваасүрэн: Би ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөөгүй

    Монгол Улс Саарал жагсаалтад орсонтой холбоотойгоор Монголбанкны ерөнхийлөгч болон СЗХ-ны дарга нарыг үүрэг ажлаас нь чөлөөлөх тухай асуудал яригдсан билээ. Тодруулбал, тухайн үед УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр даргын нэг нь өргөдлөө өгсөн тухай тэрбээр хэлсэн. Тэгвэл эл асуудлаар өнөөдөр /2019.10.31/ СЗХ-ны дарга С.Даваасүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “Би ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөөгүй. Саарал жагсаалтын хувьд Санхүүгийн зохицуулах хороо төдийгүй Монгол Улсын бүхий л байгууллагууд хамтарч ажиллах ёстой, улсын …

  • 31 October

    Олон улсын гимнастикийн тэмцээнд 48 дугаар цэцэрлэгийн баг тэргүүлжээ

    БНСУ-ын Сувон хотноо зохион байгуулагдсан аэробик гимнастикийн “Korea Open” олон улсын тэмцээний цэцэрлэгийн насны ангилалд нийслэлийн Баянгол дүүргийн 85 дугаар цэцэрлэгийн хүүхэд багачууд тэргүүн байр эзэлж “Шилдэг баг”-аар шалгаржээ. Тэргүүн байрыг эзэлсэн шилдэг багийг өнөөдөр нийслэлийн Хүний хөгжил нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр …