Улсын Их Хурлын 72 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар 2019 оны 7 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Төрийн ордонд таван удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулахаар тогтож, эхний хоёр өдрийн хэлэлцүүлгийг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах, Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой …
Мэдээ мэдээлэл
July, 2019
-
24 July
Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажлыг ирэх сараас үргэлжлүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.07.24/ боллоо. Тус хуралдаанаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 208.5 км төмөр замын барилгын ажлыг 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс үргэлжлүүлж 2021 онд ашиглалтад оруулахаар болов. Төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгож, суурь бүтэц, барих, ашиглахад шаардагдах хөрөнгийг тухай бүр техник, эдийн засгийн үндэслэлд заасан дүнгээр нүүрс урьдчилан борлуулах болон бусад …
-
24 July
Тээврийн хэрэгслийн дугаар олголт олон нийтэд нээлттэй болно
– УАА серийг шинээр бүртгүүлж буй тээврийн хэрэгслүүдэд https://burtgel.transdep.mn/ -аас нээлттэйгээр сонгох боломжтой- Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн тээврийн цогц үйлчилгээг иргэдэд үзүүлэх чиглэлээр хэд хэдэн ажлуудыг хэрэгжүүлж эхэлжээ. Үүний нэг нь тээврийн хэрэгслийн бүртгэл, дугаар олгохтой холбоотой үйл ажиллагааг хөнгөвчилж, иргэдэд нээлттэй, ил тод болгохоор болжээ. Тус үйлдвэрийн газраас тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагааг Улаанбаатар хотын 8 цэг, …
-
24 July
Бээжин хоттой эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтран ажиллана
Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, Улаанбаатар, Бээжин хотууд найрамдалт харилцаа тогтоосны таван жилийн ойн хүрээнд Бээжин хотын Эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах төвийн төлөөлөгчид Улаанбаатар хотод ажиллалаа. Байгалийн нөөцийг хэмнэх дэвшилтэт технологийг нутагшуулах ажил хэргийн уулзалтад БНХАУ-ын Бээжин хотын Эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах төвийн дарга Жин Хунбинь тэргүүтэй төр, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөгчид, …
-
24 July
Сайжруулсан шахмал түлшний түгээлт, тээвэрлэлтийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулахаар болов
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан боллоо. Хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд сайжруулсан түлшний түгээлт, тээвэрлэлтийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, урамшууллын гэрээ байгуулж ажиллах тухай асуудлыг нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал танилцуулав. Тэрбээр “Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн түлшний хэрэглээг сар бүрээр нь авч үзвэл …
-
24 July
Өнөөдөр зургаан дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2019 оны долдугаар сарын 24-ны Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ⏱ 10:30-20:00 цагт: 17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд Зүрх уул, МОНЦАМЭ зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, 37-р сургууль, Дэлхийн …
-
24 July
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай усархаг бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2019 оны 07 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн …
-
23 July
Б.Хурц нарт холбогдох шүүх хурал хойшиллоо
Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо. Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдан яллагдсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэгдэж байгаа Ц.Амгаланбаатарыг шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргасан билээ. Ийнхүү …
-
23 July
Даншиг наадамд түрүүлсэн бөхөд 10 сая төгрөг олгоно
Бурхны шашны гурван зулын нэг, Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 380 жилийн даншиг наадмын бөхийн барилдааны салбар комисс мэдээлэл хийлээ. Даншиг наадам долдугаар сарын 26-наас 28-нд болох бөгөөд барилдах бөхчүүдийг долдугаар сарын 25-нд бүртгэнэ. Бөхчүүд цолны үнэмлэхтэйгээ ирж бүртгүүлнэ. Улсын баяр наадамтай дүйцэхүйц бай шагналтай тус барилдаан улс, аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдэд нээлттэй байх ба 256 бөх барилдах …
-
23 July
Нийслэлийн Эрүүл мэндийн газарт ХХНБАХ орлогч Ш.Анхмаа ажиллалаа
Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газарт ажиллалаа. Энэ хүрээнд тус газрын үйл ажиллагаатай танилцаж, 2019 оны эхний хагас жилд авч хэрэгжүүлсэн томоохон ажлууд болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл сонслоо. Тухайлбал Нийслэлийн Эрүүл мэндийн газраас улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар эрүүл мэндийн салбарт бодлогын түвшинд үе …
-
23 July
Үерийн даланд хог асгасан иргэдэд хариуцлага тооцож, өөрсдөөр нь цэвэрлүүлэх шаардлагатай
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын явуулын ажлын байранд Хотын захирагч С.Амарсайхан ажиллаж, өчигдөр Сүхбаатар, Баянгол дүүргүүдэд очиж, иргэдийн аюулгүй, ая тухтай байдлыг хангах, орчныг тохижуулах талаар нийслэлийн холбогдох агентлаг, дүүргүүдийн удирдлагуудад үүрэг чиглэл өгч ажиллалаа. С.Амарсайхан: Тохижилтын ажлыг яаралтай хэрэгжүүлэх нь зүйтэй Хотын захирагч С.Амарсайхан Сүхбаатар дүүргийн 12, 13-р хороо, 32-ын тойрог орчимд ажиллалаа. 32-ын авто зам дагуу хүнд даацын …
-
23 July
Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр нутгийн төв хэсгээр, маргааш нутгийн зүүн хагаст, цаашид 24-25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай усархаг бороо орж, нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар …
-
23 July
“Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах нь” сэдэвт хэлэлцүүлэг эхэллээ
Улсын Их Хурлаас 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 72 дугаар тогтоол баталж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн даргаар Монгол Улсын Ерөнхийлөгч …
-
23 July
Б.Хурц нарыг өнөөдөр шүүнэ
С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдан яллагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт буруутгагдаад байгаа ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүний шүүх хурал өнөөдөр /2019.07.23/ 10.00 цагт Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхлэхээр болсон байна. Төв аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Хурц нарын есөн хүний шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 8-нд болж, …
-
23 July
ТҮЦ-д худалдаж байсан хавчуургатай талхнаас 22 хүн хордож, эмнэлэгт хүргэгджээ
7 сарын 18-наас 22-ны өдрийн 16 цагийн байдлаар ХӨСҮТ-д ТҮЦ-ээр худалдаалагдаж байсан хаяг, шошгогүй хиам, өндөгтэй хавчуургатай талх худалдан авч хэрэглэсэн 22 иргэн хоолны хордлого гэсэн оноштойгоор оношлогдож, одоогийн байдлаар гурван хүн эрчимт эмчилгээний тасагт, бусад өвчтөн энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байна.Дээрх хугацаанд бусад шалтгаанаар 20 хоолны хордлого, халдварын тохиолдол бүртгэгджээ. Шалгалтын явцад Баянзүрх дүүргийн харъяат иргэн Т, Т нар хиам, …