Мэдээ мэдээлэл

July, 2019

  • 25 July

    Хепатитийн эсрэг дэлхийн өдрийг “Хепатитийг устгах ажилд хувь нэмэр оруулъя” уриан дор тэмдэглэнэ

    Дэлхийн хепатитийн эсрэг өдрийг жил бүрийн долдугаар сарын 27-нд ДЭМБ-ын гишүүн орнууд уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жил “Хепатитийг устгах ажилд хувь нэмэр оруулъя” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд Д.Сүхбаатарын төв талбайд энэ сарын 26-ны өдөр Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий …

  • 25 July

    БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийг ирэх сарын 5-нд бүртгэнэ

    БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийг ирэх сарын 5-нд цахимаар бүртгэх юм байна. Та цахим бүртгэлийн дугаар олгох сисmем http://solongos.hudulmur-halamj.gov.mn-д нэвтэрч, өөрийн мэдээллийг бүртгүүлэх боломжтой юм. Систем 2019 оны наймдугаар сарын 5-ны өдрийн 8:00 цагт нээгдэж, 17:00 цагт хаагдана. Бүртгүүлэх явц: Та зөвхөн өөрийн оршин суугаа дүүргийг сонгоно. Өөр дүүрэг сонгосон тохиолдолд тухайн дүүрэг бүртгэлийн байран дээр дахин баримт бичиг болон бүртгэлийн дугаарын …

  • 25 July

    Ж.Тэмүүжин хүүг “Авьяас” алтан медалиар шагнажээ

    Усанд живж байсан хүүхдийг аварч, олон нийтийн дунд хайр хүндлэлийг хүлээгээд буй Ж.Тэмүүжин хүүг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын зүгээс “Авьяас” алтан медалиар шагнасныг   долдугаар сарын 24-ний өдөр гардуулан өгчээ. Мөн Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын зүгээс хүүг “Эх оронч үзэл- эх орны бахархал хөтөлбөрийн үйл ажиллагаа болох Батлан хамгаалах яамны харьяа “Шонхор” зусланд …

  • 25 July

    Олон улсын худалдаа логистикийн төв рүү албадан ирүүлдэг биш өөрсдөө ирдэг байх нөхцлийг бүрдүүлж ажиллана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК-д холбогдох албаны төлөөллийн хамт ажиллаж, зарим тулгамдсан асуудлуудыг сонсон газар дээр нь шийдвэрлэх чиглэл өгөв. Хотын Захирагчийг нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай болон “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК-ийн удирдлагууд хүлээн авч, компанийн үйл ажиллагаагаа танилцуулсан юм. “Анх 2014 онд агаар, хөрсний …

  • 25 July

    Эрчим хүчний сайд асан М.Сономпилд дөрвөн жилийн хорих ял оноолоо

    Эрчим хүчний сайд асан М.Сономпилд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр /2019.07.24/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, түүнд дөрвөн жилийн хорих ял оноожээ. Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь хүргэж байна. Нийслэлийн Прокурорын газраас Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд асан М.Сономпилыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан “…албан тушаалын эрх мэдлийг урвуулан ашиглаж албаны …

  • 25 July

    Өнөөдөр таван дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэж байна

    Өнөөдөр буюу 2019 оны долдугаар сарын 25-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ⏱ 10:30-20:00 цагт: 17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд Зүрх уул, МОНЦАМЭ зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, 37-р сургууль, Дэлхийн зөн …

  • 25 July

    Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын зарим газраар усархаг бороо, говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2019 оны 07 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, …

  • 24 July

    С.Амарсайхан: Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд саналаа нэгтгэн оруулах шаардлагатай

    Нийслэлийн ИТХ-аас нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид болон нийслэл, есөн дүүргийн төр, захиргааны байгууллагуудын удирдлагуудын дунд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөр хэлэлцүүлэг өрнүүллээ. Үндсэн хуулийн IV зүйлд оруулж буй нэмэлт өөрчлөлтийн төслийн танилцуулгыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба хийв. Энэ үеэр Үндсэн хуулийн 57 дугаар зүйлд оруулж буй нэмэлт, өөрчлөлтийг онцолсон юм. Тус …

  • 24 July

    БГД-т долоон цэцэрлэг, долоон сургууль, нэг спорт заал баригдаж байна

    Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр Улсын төсвийн хөрөнгөөр Баянгол дүүрэгт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцаж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг даалгаврыг өгч ажиллаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянгол дүүрэгт 2018-2019 онд он дамжин долоог цэцэрлэг, долоон сургууль, нэг спорт заал баригдаж байна. “Сэтгэмж” цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилгын гүйцэтгэгчээр “Грийн ресурс констракшн” …

  • 24 July

    Сүхбаатар дүүрэг жишиг өрхийн эмнэлэгтэй болно

    Бүгд найрамдах Турк улсын Истанбул хотын хөрөнгө оруулалтаар буюу “Tика” төслийн буцалтгүй тусламжаар нийслэлд есөн жишиг өрхийн эмнэлэг барих юм. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа тэргүүтэй Улаанбаатар хот, Истанбул хотын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй уг төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын ажлын явцтай танилцлаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудлыг хариуцсан орлогч …

  • 24 July

    С. Амарсайхан:Протезийн үйлдвэрийг дэмжин ажиллах болно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Дэл оюу дөл” ХХК-ийн “Эрхэм чанар” протезийн үйлдвэрт ажиллаж, цаашдаа дэмжин ажиллахаа илэрхийллээ. “Эрхэм чанар” протезийн үйлдвэр нь Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө дэлхийн жишиг, стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр сүүлийн үеийн протез, ортопед, тусгай зориулалтын гутал үйлдвэрлэхийн зэрэгцээ сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2016 онд үйл ажиллагаагаа өргөжүүлэн “Нандин Эрдэнэ” сувилалийг нээж, …

  • 24 July

    Сүхбаатарын талбайд “Хепатитийг устгахад хувь нэмрээ оруулцгаая” өдөрлөг болно

    ДЭМБ-ын мэдээгээр дэлхий дээр 325 сая хүн вируст хепатитын халдвартай амьдарч байгаа бөгөөд жил бүр 1.4 сая хүн уг өвчнөөс үүдэлтэй элэгний хатуурал, хорт хавдрын улмаас нас барж байна. Монгол Улсад хепатитын вирусын шалтгаантай өвчлөлийн улмаас 2017 онд 1614 хүн нас баржээ. Хепатитын В, С вирусын халдвар нь элэгний хавдрын гол шалтгаан болдог. Элэгний хорт хавдрын 80 хувь нь хожуу …

  • 24 July

    “Музейтэй Монгол” аян үргэлжилж байна

    Монгол Улсад орчин цагийн музей үүсч хөгжсөний 95 жилийн ой энэ жил тохиож буйтай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, тус газрын холбогдох мэргэжилтнүүд Монголын үндэсний музейд ажиллажээ. Музейн боловсролын ажил, соёлын бүтээлч үйлдвэрлэл, музейн мэргэжил-арга зүй болон үзмэр цуглуулгын судалгааны ажлаар тус музейгээс эрхлэн хэвлүүлдэг “Нүүдэлчдийн өв судлал”, “Музей судлал” эрдэм шинжилгээний цуврал, “Музейн …

  • 24 July

    ЗГ: “Ирээдүйн өв сан корпораци” ХХК байгуулав

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ирээдүйн өв сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх “Ирээдүйн өв сан корпораци” ХХК байгуулж, дүрмийг нь батлав. Ирээдүйн өв сан нь бүх ард түмний өмч бөгөөд “Ирээдүйн өв сан корпораци” нь сангийн хөрөнгийг эзэмшихгүй, зөвхөн олгогдсон эрх хэмжээний хүрээнд хөрөнгө оруулалт хийж, сангийн хөрөнгийн бодит үнэ цэнийг хадгалах, арвижуулах үүрэгтэй, мэргэжлийн, бие даасан, 100 хувь төрийн өмчит компани юм. …

  • 24 July

    “Говь” ХК-ийн ажилтан бохир ус дамжуулах станцын худагт унаж амиа алджээ

    “Говь” ХК-ийн бохир ус дамжуулах станцын худагт 18 настай ажилтан нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал Онцгой байдлын байгууллагад “Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд  байрлах “Говь” ХК-ийн бохир ус дамжуулах станцын худаг руу тус үйлдвэрийн ажилтан, Баянгол дүүргийн харьяат Л /18 настай, эрэгтэй/ ороод алга болчихлоо гэсэн дуудлагыг 07.24-ний өдрийн 02:15 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн найман алба хаагч, …