Мэдээ мэдээлэл

May, 2019

  • 9 May

    Нийтийн тээврийн хэрэгслийн хаврын ээлжит техникийн үзлэг, оношилгоо хийж байна

    Нийтийн тээврийн үйлчилгээний газраас нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний их, дунд, бага  багтаамжийн автобус, такси болон  ажилчдын автобусны 2019 оны хаврын ээлжит Техникийн хяналтын үзлэг, оношилгоог 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний хооронд батлагдсан хуваарийн дагуу зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар нийт 77 аж ахуйн нэгжийн 1848 тээврийн хэрэгслээс 1116 буюу 60,3% нь хамрагдсан бөгөөд 72 …

  • 9 May

    УИХ-ын Тамгын газрын ЕНБ-ийн даргаар томилогдсон Л.Өлзийсайхан үүрэгт ажлаа хүлээж авлаа

    УИХ-ын өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох асуудлыг хэлэлцэж, Лувсандоржийн Өлзийсайханыг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилуулах тухай Улсын Их Хурлын даргын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 88.2 хувь нь дэмжсэн. Мөн Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Цэдэвийн Цолмонг өөрийнх нь хүсэлтийн дагуу үүрэгт …

  • 9 May

    Ерөнхий аудитораар Д.Занданбатыг томиллоо

      УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь чөлөөлж, түүнийг оронд Д.Занданбатыг томилох асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээл авсан асуудалтай нь холбогдуулан УИХ-ын 2018.11.22-ны өдрийн 86 дугаар тогтоолоор албан тушаалаас нь түдгэлзүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий аудиторын бүрэн эрхэд хамаарах аудитын тайланг баталгаажуулах үүрэг хууль тогтоомжийн дагуу …

  • 9 May

    Японы эрдэмтэн Улаанбаатарын утааг бууруулах шинэ технологи танилцууллаа

    Япон улсын Токиогийн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн профессор Ябэ Такаши болон “Сошиал мобайлити”, “Кип” компанийн удирдлага нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагватай уулзав. Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлын нэг болох агаар орчны бохирдлыг бууруулахад ач холбогдол бүхий эрчим хүчний шинэ технологи танилцуулсан юм. Тус технологийг ШУТИС-тай хамтран хэрэгжүүлэх аж. Цөөн хүн амтай нийслэл хотод тус төслийг хэрэгжүүлэх нь богино хугацаанд үр …

  • 9 May

    Өнөөдөр Ялалтын баярын өдөр тохиож байна

    XX зуунд хүн төрөлхтний түүхэнд багагүй гай гамшиг учруулсан дэлхийн хоёр том дайн болсон билээ. Тэрхүү хоёр дайны нэг болох дэлхийн II дайнд гурван тивийн 61 улс, дэлхийн хүн амын 80 орчим хувь, 110 сая цэрэг оролцсон юм. Дайны уршгаар 50-70 сая орчим хүн амь насаа алдсан бөгөөд энэ тоог өнөө болтол эцэслэн тогтоож чадаагүй байна. Энэхүү II дайны нэг …

  • 9 May

    Нугардаггүй сэтгэл нугарахын цагт нулимс өөрөө ивлэдэг

    МУАЖ үзэсгэлэнтэй, авьяастай, хүчтэй, нэр төртэй эмэгтэй. Гэвч өнөөдөр тэр цуцжээ. Ш.Чимэдцээеэ бол зүгээр ч нэг дуучин биш. Ардын болон уртын хэдэн зуун дууг сэргээн дуулж, хөг данг нь нотжуулан, ухаарал уянга шингээн амилуулсан нэгэн. Зөвхөн өөрөө дуулан тайзан дээр гялалзах нь түүнд сонин байгаагүй. Урлагийн залуу үеийнхэнд зааж сургах их үйлсэд зүтгэж яваа. Олны танил, урлагийн хүнд эрхэмлэж явах нэр төр, …

  • 9 May

    З.Дашдаваа: Нийтийг хамарсан ямар ч халаа сэлгээ хийхгүй

    Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа тус газрын албан хаагчидтай уулзаж, тэдний санал бодлыг сонсохоос ажлаа эхлүүлж байна. Энэ удаад Мөрдөн шалгах хэлтэс, Гүйцэтгэх ажлын хэлтсийн мөрдөгч нартай уулзав. Авлига, албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах чиг үүрэгтэй тус хэлтэс нь 28 мөрдөгчийн орон тоотой бөгөөд одоогоор хэрэг бүртгэлтийн 347, мөрдөн байцаалтын 54, нийт 401 хэрэг шалгаж байна. Түүнээс гадна …

  • 9 May

    Намын гишүүдийнхээ дэмжлэгийг алдсан С.Эрдэнэ даргад ажлаа өгөх ганц сонголт үлджээ

    Монголын улстөрийн хоёр дахь том хүчин гэгдэж байсан АН даргаасаа болж дотроо хэдэн хэсэг бутарч рейтингээрээ ч өндийхөөргүй болтлоо нэр хүнд нь навс унаад байна. С.Эрдэнэ дарга намаа ингэж хүчгүйдүүлсний хариуд гишүүд дэмжигчид нь нүүр буруулж намын гишүүнчлэлээсээ олноороо татгалзаж, өдөр бүр шахуу намын даргаа огцруулах тэмцэл өрнөж байна. Мөн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар МАНАН-гийн талд зогсч тэдний гар хөл, нэг …

  • 9 May

    АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар Х.Буянтүмэнг томилжээ

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, өөр ажилд томилогджээ.Газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн Б/83 дугаар тушаалаар түүний оронд Х.Буянтүмэнг Мөрдөн шалгах хэлтсийн даргаар томилсон байна. Х.Буянтүмэн нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр цолтой. Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга,  Улсын …

  • 9 May

    Туул голын эрэг дагуу дугуйн болон явган зорчигчийн замтай болно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, бусад холбогдох албаны хүмүүс өчигдөр /05.08/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Туул голын эрэг дагуу газруудыг нийтийн эзэмшлийн талбай болгон тохижуулах ажлуудыг газар дээр нь ажиллаж шийдвэрлэлээ. Туул голын эрэг дагуу иргэд, гэр бүлээрээ чөлөөт цагаа өнгөрүүлэхэд зориулсан амрах талбай, сүүдрэвч, хүүхэд залуучуудад …

  • 9 May

    УИХ-ын дарга шатрын спортын аварга тамирчдыг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Их Хурлын дарга, Монголын Шатрын холбооны Хүндэт ерөнхийлөгч Г.Занданшатар өчигдөр /2019.05.08/ сурагчдын болон ахмадын дэлхийн аварга, Ази тивийн өсвөрийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд амжилттай оролцоод ирсэн, дэлхийд данстай тамирчдыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Уулзалтын эхэнд Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал  Ц.Цогбаяр хүрэлцэн ирсэн тамирчдын амжилтын талаар танилцуулав.Турк улсад 2019 оны дөрөвдүгээр сарын 17-26-ны өдрүүдэд болсон Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс …

  • 9 May

    О.Алтансүх: Хүүхдийн эсрэг гэмт хэргийг шийдвэрлүүлэхэд өмгөөллийн асуудал ч хүндрэлтэй

    УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Хууль зүйн байнгын хорооноос хамтран зохион байгуулсан “Хүүхдийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, Улсын ерөнхий прокурорын газрын Сургалтын төвийн дарга М.Гантулга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Судалгаа, мэдээлэл, шинжилгээний төвийн дарга Ц.Мандах нарын танилцуулга илтгэлээр үргэлжлэв. Хүүхэд хамгааллын тухай хуулиар боловсрол, эрүүл …

  • 8 May

    “Тэнгэр” хамтлаг “Ялалтын баяр”-ын хүндэтгэлийн тоглолтод оролцоно

    ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын “Тэнгэр” хамтлаг ОХУ-ын Эрхүү хотын ИТХ-ын дарга Сокол Сергей Михайльвичийн урилгаар “Ялалтын баяр”-ын хүндэтгэлийн тоглолтод оролцож, ая дуугаа өргөхөөр тус орныг зорилоо. Мөн “Тэнгэр” хамтлагийн уран бүтээлчид ОХУ-ын Агаар десантын цэргийн 11 дүгээр тусгай бригад, Иркутся хотын Стратегийн зориулалтын пуужингийн цэргийн бригадад тус тус тоглох юм. Өмнө нь Монгол Улс, ОХУ-ын нисэхийн эрэн хайх, авран …

  • 8 May

    Иргэд түрээслэж буй орон сууцынхаа урьдчилгаа төлбөрийг бүрдүүлж ипотекийн зээлд хамрагдах боломжтой

    УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2019.05.08/ гишүүдийн 56,2 хувийн ирцтэйгээр эхэлж, Түрээсийн орон сууцны хөтөлбөр, журам, бүртгэлтэй холбоотой асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу Барилга, хот байгуулалтын сайдын мэдээлэл сонслоо. Монгол Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Өргөдлийн байнгын хороо түрээсийн орон сууцны асуудлаар баталсан Байнгын хорооны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолуудын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллаж, …

  • 8 May

    Б.Хурцыг үргэлжлүүлэн 15 хоног хорих шийдвэр гаргалаа

    Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын харьяа 461 дүгээр ангид цагдан хорьж байгаа. Тэгвэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр /2019.05.08/ Б.Хурцыг үргэлжлүүлэн 15 хоног хорих шийдвэр гаргасан байна. Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг саатуулах болсныг хэвлэлийнхэн “С.Зоригийг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгчид гэгдэх Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх асуудалд буруутгаж байгаа.  Цагдаагийн …