Мэдээ мэдээлэл

September, 2019

  • 9 September

    Хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбайн нээлт боллоо

    Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дэлхийн стандартад нийцсэн хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбайн нээлт /2019.09.08/-нд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Т.Гантөмөр, Чингэлтэй дүүргийн засаг дарга Ж.Эрдэнэбат …

  • 9 September

    Эхнэрээ хөнөөгөөд зугтсан этгээдийг баривчилжээ

      Есдүгээр сарын 3-4-нд шилжих шөнө нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд нөхөр нь эхнэрийгээ хөнөөгөөд зугтсан хэрэг гарсан. Тодруулбал, тухайн шөнө Ч.Баярсайхан гэгч нь согтуурсан үедээ эхнэрээ хоёр удаа хутгалж хөнөөгөөд зугтсан байдаг. Түүнийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байсан бол есдүгээр сарын 07-нд буюу өнгөрсөн бямба гарагт 13:30 цагт Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн …

  • 9 September

    Хүлэмжийн хийн ялгарлын талаар уулзалт ярилцлага, сургалт боллоо

      Нийслэлийн Байгаль орчны газраас Байгаль орчин, уур амьсгалын сантай хамтран “Уур амьсгалын өөрчлөлт ба хүлэмжийн хийн тооллого” сэдэвт сургалт, ярилцлагыг 2019 оны есдүгээр сарын 06-ны өдөр Хангарди ордонд зохион байгуулав. Уг сургалт ярилцлагад Байгаль орчин аялал жуулчлалын яамыг төлөөлж Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга доктор Д.Батбаяр болон Байгаль орчин, уур амьсгалын сангаас мэргэжилтэн Б.Тэгшжаргал, Ц.Гэрэлмаа, …

  • 9 September

    Ард түмнээ жаргуулах гэж л үндсэн хууль оршин тогтнодог 

    Үндсэн хуулийн өөрчлөлтийг хурдтай хэлэлцэж, Үндсэн хуулийн өөрчлөлтөөс өөр улс төр-эдийн засгийн ямар ч асуудал УИХ хэлэлцэхгүй гэж байгаа энэ өдрүүдэд иргэн хүний хувьд, судлаач эрдэмтний хувьд хэдэн санаа хэлэхгүй бол болохгүй болоод л үзэг цаасаа нийлүүллээ. Анхаарч уншина уу. Гурван зорилгоор л Үндсэн хуулиндаа гар хүрч байгаа гэж ойлгогдохоор ярилцаж хэлэлцэж байна. Энэ нь 1) Ард түмнийхээ аж амьдралыг эрс сайжруулах; …

  • 9 September

    УИХ-ын гишүүн Б.Наранхүүг “Алтан од” одонгоор шагнажээ

    Монгол улс “Бээжин-2008” Олимпийн наадмаас Алтан медаль хүртсэний 11 жилийн ойн хүрээнд Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны Тэргүүн дээд шагнал “Алтан од” одонгоор УИХ-ын гишүүн,  Б.Наранхүү шагнагдлаа. Шагналыг МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба нар гардуулж, баяр хүргэв. МҮОХ-ны “Анхны алтан түнш” байгууллага болох Дүнжингарав ХХК нь “Бээжин-2008” …

  • 9 September

    Монголын Хүүхдийн спортын их наадмын шилдгүүд тодорлоо

    Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 17.1 дүгээр заалт, Бага дунд боловсролын тухай хуулийн 18.3 дугаар заалт, “Улсын хэмжээнд спортын наадам зохион байгуулах журам батлах тухай” Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоол, “Спортын наадам зохион байгуулах тухай” Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Сайдын 2018 оны А/777 дугаар тушаалыг тус тус хэрэгжүүлэх, “Азийн хүүхдүүд 2020” олон улсын хүүхдийн спортын …

  • 9 September

    “Намрын ногоон өдрүүд 2019” үзэсгэлэн нээгджээ

    Эх орны хөрсөнд тарьж ургуулсан, элдвийн химийн бордоогүй эко хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа Нийслэлд гарч эхэлсэн байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн “Намрын ногоон өдрүүд-20193 үзэсгэлэн худалдаа хоёр дахь жилдээ Барилгачдын төв талбайд өчигдөр нээлтээ хийжээ. Элдэв төрлийн химийн бордоогүй эх орныхоо эрүүл хөрсөнд ургасан эко бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа энэ сарын 27 хүртэл үргэлжлэх юм байна. Мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын …

  • 9 September

    Энэ сарын 14-15-ныг автомашингүй өдөр болгоно

    Сүхбаатарын талбайд энэ сарын 14-15-ны өдрүүдэд автомашингүй өдрийг угтан “Цэвэр агаар” өдөрлөг болно. Өдөрлөгөөр агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд /ААН/-үүд цахилгаан халаагуур, сэргээгдэх эрчим хүч, гэрийн дулаалга, хийн түлш, сайжруулсан түлшний талаар иргэдэд мэдээлэл өгч бүтээгдэхүүнээ танилцуулах аж. Мөн энэ арга хэмжээнд оролцох ААН, байгууллагыг есдүгээр 12-ны өдрийг хүртэл нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх …

  • 9 September

    “Wonju Dynamic Dancing Carnival – 2019” тэмцээнээс “Хан Хэнтий” чуулгынхан хүрэл медаль хүртжээ

    БНСУ-ын Вонжу хотноо “Wonju Dynamic Dancing Carnival – 2019” олон улсын тэмцээнд есдүгээр сарын 03-наас 08-ны өдрүүдэд болж өндөрлөжээ. Нийт 122 баг өрсөлдсөн энэхүү тэмцээнд Монгол Улсаас ардын дуу бүжгийн “Хан Хэнтий” чуулгын уран бүтээлчид амжилттай оролцон гуравдугаар байрын шагналын эзэд болжээ. 3Wonju Dynamic Dancing Carnival”-ийн гол хөтөлбөр нь олон улсын ардын бүжиг, гайхамшигтай цэргийн жагсаалын хамтлаг зэрэг үзүүлбэр багтдаг аж. Түүнчлэн …

  • 9 September

    Шөнийн цэнгээний газарт шалгалт хийхэд 24 иргэнээс хар тамхи илрүүлжээ

    Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас энэ сарын 6- 7-нд шилжих шөнө цэнгээний газруудаар гэнэтийн шалгалт хийжээ. Тодруулбал, Баянгол, Чингэлтэй дүүргийн шөнийн цэнгээний газруудад шалгалт хийж 87 иргэнд хар тамхины тест тавьж шалгахад 24 нь хар тамхи хэрэглэж, тав нь биедээ хадгалсан нь тогтоогдсон байна. Хэрэглэсэн иргэд дунд Герман улсын хоёр иргэн байсан бөгөөд 21-41 насны иргэд ч байжээ. …

  • 7 September

    Ховор амьтны жагсаалтад орсон “Тул” загасны толгой тээвэрлэж явсныг илрүүлжээ

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан “Ой, ан, байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу авто тээвэр шалган бүртгэх товчоод, хяналтын цэгүүдэд тус газрын улсын байцаагчид, эргүүл хяналтын ажилтнууд байнгын хяналт шалгалт хийж байгаа аж. Хяналт шалгалтын хүрээнд 2019 оны наймдугаар сарын 29-ний өдөр …

  • 7 September

    “Даншиг наадам-Хүрээ цам 2019” наадам маргааш Төв цэнгэлдэхэд болно

    “Даншиг наадам-Хүрээ цам 2019” шашин соёлын наадам есдүгээр сарын 8-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болжээ. Уламжлал ёсоор тав дахь жилдээ болох уг наадмыг наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдөр /2019.08.03-04-нд/ зохион байгуулах шийдвэрийг Бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдээс гаргасан. Харин наадмын тов хойшлогдож есдүгээр сарын 8-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Энэ жил наадмыг Гандантэгчинлэн хийд бие …

  • 7 September

    Энэтхэгийн визийн журамд өөрчлөлт орж бүх төрлийн эмнэлгийн үйлчилгээ авах боломжтой боллоо

    Бүгд Найрамдах Энэтхэг Улсын визийн журамд өөрчлөлт орж, 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн визийн ангилал үл харгалзан бүх төрлийн эмнэлгийн үйлчилгээ авах боломжтой болжээ. Өмнө нь хэрэгжиж байсан журмаар эмчилгээний ангиллын визгүй гадаадын иргэд зөвхөн амбулаторийн үйлчилгээ авах боломжтой байсан юм. БНЭУ-д эрхтэн шилжүүлэн суулгах мэс ажилбар хийлгэх иргэдийн хувьд эрүүл мэндийн ангиллын визийг заавал урьдчилан авсан …

  • 7 September

    Н.Цэрэнбат сайд “Ногоон паспорт” аяны шилдэг сурагчидтай уулзлаа

    БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат байгаль орчны боловсрол олгох “Ногоон паспорт” аян санаачилж, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдаар дамжуулж өрх бүрт өсвөрийн байгаль хамгаалагч бэлтгэх ажлыг амжилттай эхлүүлээд байна. “Ногоон паспорт”-оо амжилттай хөтөлж, бусдыгаа манлайлсан 21 аймгийн төлөөлөл шилдэг сурагчид наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 05-ныг хүртэл Бээжин хотод аялах эрхээр шагнуулсан. Сурагчдын төлөөлөл өнөөдөр Улаанбаатарт ирээд байхад нь БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хүлээн …

  • 7 September

    УИХ-ын гишүүнээс эгүүлэн татахтай холбоотой саналыг гишүүдийн олонх дэмжлээ

    УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өчигдрийн  (2019.09.06) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 12 цаг 05 минутад гишүүдийн 78.7 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр хойшлуулсан заалтуудыг хэлэлцэн, саналын томьёоллын санал хураалтыг үргэлжлүүллээ. Ажлын хэсгээс төслийн 4 дүгээр зүйлийн “Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар …