Мэдээ мэдээлэл

January, 2024

  • 25 January

    “УБТЗ” ХНН: Замын-Үүдийн шилжүүлэн ачих ангийн хүчин чадлыг нэмэгдүүллээ

    “Улаанбаатар төмөр зам” ХНН Замын-Үүд өртөөний ачаа боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд хоёр шинэ чингэлэг ачигч худалдан авлаа. Энэхүү хоёр чингэлэг ачигчийг авснаар Замын–Үүдийн шилжүүлэн ачих ангийн  хүчин чадал нэмэгдэж, тус өртөөний нарийн царигаар Хятадаас орж ирж байгаа чингэлгийг өргөн царигийн галт тэргэнд 24 цагийн туршид шилжүүлэн ачих тээврийн тасралтгүй найдвартай ажиллагаа бүрэн хангагдах юм. Импортын болон транзит чингэлэг …

  • 25 January

    Хан-Уул дүүргийн 18-р сургуулийн 320 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

    Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах” төслийн хүрээнд нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны 18-р сургуулийн 320 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо. Тус өргөтгөлийн барилга нь 3 давхар, зоорийн давхраас бүрдэх бөгөөд төв байртай хүзүүвчээр холбогдсон, гал тогоо, хоолны заал, 10 анги, олон нийтийн зориулалттай өрөө, авто …

  • 25 January

    ОБЕГ:Энэ онд 15 тэрбум төгрөгөөр тусгай зориулалтын хувцас хэрэглэл, техник тоног төхөөрөмж худалдаж авна

    Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хувцас хэрэглэл хангамж, стандартын талаар ОБЕГ-ын Санхүү, ар талын газрын дарга, хурандаа Я.Гантөмөр, Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд нар мэдээлэл хийлээ. ОБЕГ-ын Санхүү, ар талын газрын дарга, хурандаа Я.Гантөмөр “Онцгой байдлын байгууллагын хувцас хангалтыг техник, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл буюу тусгай зориулалтын хувцас хэрэглэл, өдөр тутмын хувцас хэрэглэл гэж гурав …

  • 25 January

    Л.Энх-Амгалан: Сургууль, цэцэрлэгт хэт ойр байрлах шатахуун болон автогаз түгээх цэгүүдийг буулгана

    Сүүлийн жилүүдэд хүн амын нягтаршлаас шалтгаалан хот төлөвлөлтөд галын аюулгүй байдлын норм, дүрэмтэй холбоотой зайлшгүй анхаарах ёстой асуудлын нэг бол сургууль, цэцэрлэгт хэт ойрхон зайд баригдсан шатахуун түгээх станцууд /ШТС/ байна. Үүний нэг тод жишээг 2022 оны сүүлээр Дархан-Уул аймагт ШТС-д гал гарч, ойролцоох цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авсан байдлаас харж болно. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 13 сургуулийн …

  • 25 January

    Түлэгдсэн иргэдэд хийх альбумин уургийн бэлдмэлийн санхүүжилтийг ЭМЯ-аас шийдэж өглөө

    Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өчигдөр /2024-01-24/ үдээс хойш ГССҮТ-ийн салбар эмнэлэг Түлэнхийн төвд ажиллалаа. Нэгдүгээр сарын 24-ний  шөнийн 01:00 цагийн орчимд “Дүнжингарав” худалдааны төвийн урд гарсан  ослын улмаас тус төвийн Эрчимт эмчилгээний тасагт зургаа, энгийн тасагт дөрвөн хүн эмчлүүлж байгаа юм. ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах Түлэнхийн төвд Яаралтай тусламжаар 14 хүн ирсний дөрөв нь харьцангуй хөнгөн байсан тул эмнэлгийн анхны тусламж үзүүлээд …

  • 25 January

    ЗГ: Дүнжингарав худалдааны төвийн авто замын уулзварт гарсан гал түймрийн талаар хэлэлцэж байна

    Засгийн газар өнөөдөр /2024.01.25/ ээлжит бусаар хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар УОК-ын I хуралдаанаас  гаргасан галд өртөж шатсан автомашинуудын хохирлыг барагдуулах, айл, өрхүүдийг түрээсийн байранд амьдрахад шаардлагатай төсөв хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах шийдвэрийг танилцуулах юм. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна. – Баянзүрх дүүргийн 26-р хороо Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн авто замын уулзварт гарсан гал түймрийн талаар, – Олон …

  • 25 January

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна. 2024 оны нэгдүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн …

  • 24 January

    Засгийн газар эмгэнэл илэрхийлэв

    Өнгөрсөн шөнө буюу нэгдүгээр сарын 24-ний 01:00 цагийн орчимд “Дүнжингарав” худалдааны төвийн урд гарсан ослын улмаас амь насаа алба хаагчдын гэр бүлд Монгол Улсын Засгийн газар эмгэнэл илэрхийллээ. ЭМГЭНЭЛ 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө, нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэж явсан хүнд даацын автомашин суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ослын улмаас томоохон …

  • 24 January

    УОК: Гал түймэрт өртсөн орон сууцны айл, өрхүүдийг түрээсийн байранд амьдруулж, түрээсийг нь төлнө

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн Авто замын уулзварт гарсан гал түймэртэй холбогдуулан УОК-ын I хуралдаан боллоо. Хурлын эхэнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г. Ариунбуян түймрийн нөхцөл байдлын талаар танилцуулсан юм. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн  урд хэсэгт байрлах Эду апартмент нэг орцтой 14 давхар орон сууцанд 63 айл өрхийн 180-200 орчим …

  • 24 January

    “Күүпер” зочид буудалд Нэгдсэн түр штабыг ажиллуулж эхэллээ

    Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт  2024 оны 01 сарын 24-ний 01:00 цагт авто ослын улмаас хүчтэй дэлбэрэлт үүсэж, эрдэнэт хүний амь нас эрсэдсэн харамсалтай явдал боллоо. Дэлбэрэлтийн улмаас ойролцоох орон сууц галд өртөж, оршин суугчид эрүүл мэнд болон эд хөрөнгийн багагүй хохирол амсаад байна. Галд өртсөн “Edu аппартмент” орон сууцнаас 17 өрхийн 50 том хүн, 30 хүүхдийг Баянзүрх …

  • 24 January

    А.Өнөржаргал: Галд өртсөн 23 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна

    Өнгөрсөн шөнө буюу нэгдүгээр сарын 24-ний 01:00 цагийн орчимд “Дүнжингарав” худалдааны төвийн урд гарсан ослын улмаас иргэдийн эрүүл мэндэд учирсан хохирол, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний  газрын дарга А.Өнөржаргал мэдээлэл өглөө.   Тэрбээр “Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр дэх галд өртсөн 207-р байранд 56 айлд 178 иргэн оршин суудаг гэсэн мэдээлэл авсан. ГССҮТ-ийн салбар эмнэлэг Түлэнхийн …

  • 24 January

    Н.Сугар: Урьдчилсан байдлаар 62 өрхийн 178 иргэн ослын улмаас эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон гэх судалгааг гаргаад байна

    Өнгөрсөн шөнө буюу нэгдүгээр сарын 24-ний 01:00 цагийн орчимд “Дүнжингарав” худалдааны төвийн урд гарсан осолтой холбоотойгоор НОК-оос мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:НОК-ын дэд даргаар ахлуулсан Шуурхай штаб ослын газар ажиллаж байна. Өнгөрсөн шөнийн гал унтраах ажиллагаанд УСУГ усаар ханган ажилласан. Одоогоор осол гарсан бүсэд байсан 207 оршин суугчийг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан. 11 айлын 43 иргэнийг зочид …

  • 23 January

    Баянхонгор аймагт ингэний сүүний үйлдвэр анхны бүтээгдэхүүнээ үйлдвэрлэлээ

    “Монголын тэмээн соёл” улсын зөвлөгөөн зохион байгуулж байгаа Баянхонгор аймагт байгуулагдсан ингэний сүүний үйлдвэр анхны бүтээгдэхүүнээ гаргаж эхэллээ. “Ингэн эрдэнэ” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэр ингэний сүүг хатааж бэлтгэх технологийг нэвтрүүлсэн бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар үйл ажиллагаатай нь танилцав. Ингэний сүү бол хамгийн чанартай сүүнд тооцогддог бөгөөд хүүхдийн угжны сүүнд шууд хэрэглэх боломжтойг тус үйлдвэрийн газрын захирал Д.Хишигбаяр …

  • 23 January

    ХЭҮК: Аж ахуйн нэгж байгууллагууд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй

    Хүний эрхийн Үндэсний Комиссоос УИХ-д өргөн барих Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийн талаар тусгахаар ажиллаж байна. Энэ хүрээнд ХЭҮК-оос сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж иргэний үндсэн эрхийг баталгаажуулсан. …

  • 23 January

    АТГ:Мөрдөн шалгах ажиллагаанд 808 хэрэг шалгагдаж байна

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 1 дүгээр сарын 15-21-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 89 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 74 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 828 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 4 хэргийг …