Мэдээ мэдээлэл

January, 2024

  • 23 January

    Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаар Н.Энхбаяр сонгогдлоо

    Монгол Улсын Их Хурлын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн шинэ гишүүдийг томилсон. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн 2024 оны анхны хурал   өчигдөр болж даргаа сонголоо. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.5-д “Зөвлөлийн гишүүд нь даргаа олонхын саналаар 2 жилийн хугацаагаар сонгож, чөлөөлнө. Зөвлөлийн даргыг нэг удаа улируулан сонгож болно” гэж заасныг хуралдаан даргалагч Р.Рэнцэнбазар дурдаад, Зөвлөлийн даргад нэр дэвшигч Н.Энхбаяр, Н.Ууганбаатар нарын талаар танилцуулж …

  • 23 January

    Энхийг сахиулагчдын дунд зохион байгуулсан маршийн тэмцээнд Монгол улсын алба хаагчид тэргүүллээ

    БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн алба хаагчид, ажилтнуудын дунд зохион байгуулсан “NORCON” маршид Монгол Улсын Зэвсэгт хүчний XIII ээлжийн мотобуудлагын батальоны дайчид тэргүүллээ.          Эв нэгдэл, нөхөрлөл, тэсвэр тэвчээрийн бэлэг тэмдэг болсон тус маршид 47 орны 230 гаруй энхийг сахиулагчид +40 градуст 25 километр замыг 10 килограмм ачаатайгаар туулж хурд хүч, авхаалж …

  • 23 January

    Уулын цана: Х. Халиун 42-р байрт оров

    “Канвон-2024” залуучуудын өвлийн олимпын эмэгтэйчүүдийн уулын цанын жиант слалом төрлийн хоёр дахь гараа болж, медальтнууд тодорлоо. Энэ төрөлд нийт 79 тамирчин өрсөлдсөнөөс Италийн Ж.Колломб хоёр гарааны нийлбэрээр 1:41.10 минут хурдлан алтан медаль хүртсэн бол Швейцарын Ш.Зендер (1:41.21), Шведийн А.Хедин (1:42.13) нар мөнгө, хүрэл медалийн эзэд болов. Уулын цанын төрлөөр анх удаа эрхээ аван өрсөлдсөн манай тамирчин Х.Халиун хоёр гараагаа хоёуланг …

  • 23 January

    Албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 43 сая төгрөгийн хахууль авсан албан тушаалтанд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ

    Прокурорын байгууллага 2024 оны 1 дүгээр сарын 15-аас 19-ний өдрүүдэд 225 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 90, Өмчлөх эрхийн эсрэг 65, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 32, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 12, Хүрээлэн байгаа орчны эсрэг 10, Хүний амьд явах эрхийн эсрэг 7, Мансууруулах эм, …

  • 23 January

    Байгууллагын дотоод удирдлагыг цахимжуулсан Монгол залуус

    Манай улсын төрийн болон хувийн байгууллагуудын ажил, үйлчилгээ одоогоос 10 гаруй жилийн өмнө цаасан хувилбартай, хаалганаас хаалганы хооронд канондсон бичиг, баримт зөөдөг л дүр төрхтэй байв. Тэгвэл монгол залуус зах зээлийн энэхүү сул орон зайг дүүргэж, бүх төрлийн үйл ажиллагаа явуулагч албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг дотооддоо буюу ажлын орчиндоо технологи ашиглан өдөр тутмын үйл ажиллагаагаа хялбараар шийдэх боломжтой “Эйбл” …

  • 23 January

    Монгол тамирчин залуучуудын өвлийн олимпод анх удаа уулын цанаар уралдлаа

    Уулын цанын эмэгтэйчүүдийн жиант слаломын төрөл Jeongseon High 1 Ski Resort төвд үргэлжилж байна. Монгол Улсаас анх удаа уулын цанын төрлөөр залуучуудын өвлийн олимпод оролцох эрхээ авсан Х.Халиун тус төрөлд хурд сорьж, шинэ түүх бичив. Нийт 78 тамирчин жиант слаломд уралдсанаас 24 нь алдаа гарган амжилтаа бүртгүүлж чадсангүй. Харин манай тамирчин Х.Халиун 1:15.92 минутын амжилтаар уралдаанаа дуусгаж, 52-р байрт бичигдэж …

  • 23 January

    Дрифт хийж замын хөдөлгөөнд саад учруулсан иргэнийг 150,000 төгрөгөөр торгожээ

    Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.01.15-наас 19-ний өдрүүдэд) 31,363 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 305 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 4, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 155, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 1, Өмчлөх эрхийн эсрэг 102, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 6, Хүрээлэн байгаа орчны …

  • 23 January

    Д.Дамдинсүрэн: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан хүн уг зөрчлийг давтвал эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ

    УИХ-ын 2023 оны арванхоёрдугаар сарын 7-ны хуралдаанаар Эрүүгийн болон Зөрчлийн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ сарын 1-нээс уг өөрчлөлтийг мөрдөж эхэлсэн билээ. Энэ нэмэлт, өөрчлөлтөөр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчилд ямар хариуцлага ногдуулах болсон талаар Тээврийн прокурорын газрын ахлах прокурор Д.Дамдинсүрэнгээс тодрууллаа. -Зөрчлийн тухай хуульд жолооч нарт хамаарах ямар өөрчлөлт орсон талаар мэдээлэл өгөөч? …

  • 23 January

    Г.Занданшатар: Хоёр бөхт монгол тэмээний удмын санг хамгаалах, өсгөн үржүүлэх нь хүн төрөлхтний өмнө бидний хүлээсэн онцгой үүрэг юм

    “Монголын тэмээн соёл” улсын зөвлөгөөн өчигдөр /2024.01.22/ Баянхонгор аймагт эхэллээ. Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар энэхүү зөвлөгөөнд оролцож байна. Монголын тэмээн соёл,тэмээчдийн зөвлөгөөн тэмээн сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг өсгөн үржүүлэх, тэмээчид, малчдыг туршлага солилцуулах, тэдний хөдөлмөрийг үнэлэх, алдаршуулах, тэмээний аж ахуйд хэрэглэж ирсэн уналга, эдэлгээний тоног төхөөрөмж, ахуйн хэрэглэлийг танин мэдэх, сурталчлах, гадаад дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд …

  • 22 January

    “Улаанбаатарын өвлийн наадам” энэ сарын 27-28-ны өдрүүдэд болно

    Нийслэлийн Аялал жуулчлалын газар “Скай Резорт” ХХК-тай хамтран “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг нэгдүгээр сарын 27, 28-нд “Скайрезорт” цанын бааз болон Цонжин болдогт байрлах “Уухайн дуу” жуулчны бааз, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тус тус зохион байгуулах гэж байна. Монголынхоо үзэсгэлэнт өвлийн улирал, ёс заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ залуу үедээ өвлүүлэн үлдээх, шинэ тутам хөгжиж буй өвлийн улирлын …

  • 22 January

    Н.Сугар: Хаасан авто зогсоолуудад ногоон байгууламж байгуулна

    Нийтийн тээврийн маршрутын шинэчлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд хэрэгжиж эхэлсэн. Тус шинэчлэлтэй холбоотойгоор иргэд, олон нийтийн зүгээс ирж буй санал, хүсэлтэд үндэслэн нийтийн тээврийн өмнө нь явж байсан 71 чиглэлийг сэргээхээр болсон юм. Энэ нь нийтийн тээврийн нийт зорчилтын 35 хувийг бүрдүүлдэг бөгөөд эдгээр чиглэлд нийт 450 тээврийн хэрэгсэл үйлчилгээ үзүүлж буй. Харин шинэ төлөвлөлтийн хүрээнд боловсруулсан үндсэн зургаан чиглэл, хот …

  • 22 January

    Улсын хэмжээнд 2023 оны хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах явц 35 хувьтай байна

    Авлигын эсрэг хууль тогтоомжийн дагуу 2023 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /цаашид “ХАСХОМ” гэх/-ийг шинэчлэн гаргуулах үйл ажиллагааг улсын хэмжээнд тус газраас нэгдсэн байдлаар зохион байгуулж байна. 2024 оны 1 дүгээр сарын 19-ний байдлаар 2023 оны ХАСХОМ гаргавал зохих нийт албан тушаалтнуудын 35 хувь нь мэдүүлгээ гаргаад байна. Авлигатай тэмцэх газрын https://meduuleg.iaac.mn цахим систем нь 2024 …

  • 22 January

    Нийтийн тээврийн өмнө нь үйлчилж байсан 71 чиглэлийг сэргээлээ

    Нийтийн тээврийн зарим чиглэлийг сэргээх зохицуулалт хийх болсон талаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Иргэдээс 6500 орчим санал, гомдол ирсний дагуу нийтийн тээврийн өмнө нь явж байсан 71 чиглэлийг сэргээхээр боллоо. Энэ нь нийтийн тээврийн нийт зорчилтын 35 хувийг бүрдүүлдэг. Эдгээр чиглэлд явах нийтийн тээврийн тоо хэвэндээ байгаа. Шинэ төлөвлөлт буюу нийт зорчилтын 65 хувийг бүрдүүлэх гол …

  • 22 January

    Улаанбаатарт өдөртөө 18-20 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн байна. 2024 оны нэгдүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи ихэнх нутгаар хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -29-34 хэм, …

  • 19 January

    “КАНВОН 2024” Монголын баг тамирчид нээлтийн ёслолд хүрэлцэн ирлээ

    Ази тивд анх удаагаа зохион байгуулагдаж буй “Канвон 2024” залуучуудын олимпын наадмын бамбар тун удахгүй асахад бэлэн болж, тив тивийн шилдэг залуу тамирчид хуран цуглаад байна. Энэхүү 4 дэх удаагийн Олимпын наадамд Монголын баг тамирчид хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй буюу 12 тамирчин, 3 дасгалжуулагч багш нар Багийн ахлагч Б.Баттцэцэгийн удирдлага дор оролцож байгаа бол ОУОХ-ны Хүндэт гишүүн Ш.Магван, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг …