Мэдээ мэдээлэл

August, 2023

  • 17 August

    БОКС: Д.Гэрэлсайхан алтан медалийн төлөө тулалдана

    Зүүн Азийн залуучуудын наадмын боксын эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Монгол Улсын шигшээ тамирчин Даваагийн Гэрэлсайхан БНСУ-ын тамирчин Хежин Парктай мөнгөн медалийн төлөө тулалдаж, 4-1 онооны харьцаагаар ялалт байгууллаа. Ингэснээр манай тамирчин БНХАУ-ын Цянвен Ли-тэй нөгөөдөр алтан медалийн төлөө тоглохоор  боллоо. Цянвен Ли өнөөдөр Тайваний боксчин И Чин Ли-г 4-1 онооны харьцаагаар ялсан юм.  

  • 17 August

    Гандантэгчэнлин хийдийн урд талын авто замыг хааж, хучилт хийнэ

    Баянгол дүүрэг 16 дугаар хороо Занабазарын гудамж буюу Гандантэгчэнлин хийдийн урд талын авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна. Тодруулбал, нөгөөдөр буюу наймдугаар сарын 19-ний 23:00 цагаас 22-ны 06:00 цаг хүртэл тус авто замыг хааж, хучилт хийнэ. Мөн суулт үүссэн хашлага болон инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах юм. Иймд дээрх хугацаанд иргэд, …

  • 17 August

    Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Зүүн Азийн олимпын зөвлөлийн Ерөнхийлөгчид талархал илэрхийлж, амжилт хүслээ

    Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Зүүн Азийн олимпын хорооны дэд ерөнхийлөгч, БНХАУ-ын Үндэсний олимпын хорооны дэд ерөнхийлөгч Ян Шуан болон олон улсын төлөөлөлтэй уулзаж, талархал илэрхийллээ. Уулзалтын эхэнд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан  “Зүүн Азийн залуучуудын наадам манай улсад зохион байгуулагдаж буйд Монголын ард иргэд баяртай байна. Олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, шинэ залуу үеийн тамирчдыг нээн илрүүлэх ач холбогдолтой наадмыг …

  • 17 August

    Сэрэмжлүүлэг:Усны ослоор 49 хүн амь насаа алджээ

    Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар /2023.08.17/ нийслэлийн 5 дүүрэг, 16 аймгийн 42 суманд нийт 53 удаагийн усны осол бүртгэгдэж, 49 иргэн амь насаа алдсан байна. Үүний 14 нь хүүхэд, 35 нь том хүн байгаа юм. Усны ослоор амь насаа алдаж байгаа гол шалтгаан нь анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдал, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, …

  • 17 August

    Г. Занданшатар:Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хугацаанд нь баталсан бол баялгийн хулгай гарахгүй байх байсан

    Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлын хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүргийг Засгийн газар хүлээж байгаа. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүдтэй уулзаж, явц байдлын талаар мэдээлэл сонслоо. Монгол Улсын Үндсэн хуульд 2019 оны …

  • 17 August

    УЕПГ:Ерөнхий сайдаас ирүүлсэн хүсэлтийн дагуу үерийн далангийн хамгаалалтын бүсэд барилга барьсан, зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг шалгуулахаар АТГ-т шилжүүлсэн

    Монгол Улсын Ерөнхий сайдаас өнгөрсөн 7-р сард “Нийслэл Улаанбаатар хотод үүссэн үер, усны аюултай нөхцөл байдлын улмаас төр, олон нийтэд учирсан хохирлыг үерийн далан, суваг таглаж барилга байгууламж барих зөвшөөрөл өгсөн, барьсан, хууль зөрчиж газар олгосон эрх бүхий албан тушаалтан, хуулийн этгээдээс нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах тухай” хүсэлтийг прокурорын байгууллагад ирүүлсэн билээ. Улсын ерөнхий прокурорын газраас Ерөнхий сайдаас ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэх, нийтийн …

  • 17 August

    Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхоныг хилээр гарахыг хориглолоо

    Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхонд хилийн хориг тогтоолоо. Тодруулбал,Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан О.Орхонд урьд авсан 1.000.000.000 /нэг тэрбум/ төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ …

  • 17 August

    МҮБХ:Допингийн шинжилгээний хариуны талаар мэдээлэл огт аваагүй

    Монголын үндэсний бөхийн холбооноос энэ жилийн Үндэсний Их Баяр наадамд барилдсан бөхчүүдийн  допингийн шинжилгээтэй холбоотой асуудлаар   мэдэгдэл гаргалаа. МЭДЭГДЭЛ Олон нийтийн цахим сүлжээгээр нэр бүхий сэтгүүлч, сайтууд Үндэсний Их Баяр наадамд барилдаж, допингийн шинжилгээ өгсөн бөхчүүдийн шинжилгээний хариуны талаар зарим мэдээллүүдийг гаргасаар байна. Эдгээр мэдээллүүд нь олон нийтэд болоод бөхчүүдэд ч ойлгомжгүй байдал үүсгэж байгаа юм. “Үндэсний Их Баяр Наадмын …

  • 17 August

    “UB Food festival 2023” Сүхбаатарын талбайд болно

    “UB Food festival 2023” арга хэмжээг ес дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Тодруулбал, монгол үндэсний хоолны соёлыг гадаад, дотоодын иргэдэд таниулах, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгох, зочлох үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор УБЗАА, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын тогооч нарын холбоо, Монголын ресторан, зоогийн газрын холбоотой хамтран Сүхбаатарын талбайд наймдугаар сарын …

  • 17 August

    “Эрдэнэс Тавантолгой” ХК Цогтцэций сумын Эрүүл мэндийн төвд НЭГ ТЭРБУМ төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмж хүлээлгэж өглөө

    “Эрдэнэс Тавантолгой” ХК Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Эрүүл мэндийн төвд НЭГ ТЭРБУМ төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмж олгох батламжийг өнгөрсөн тавдугаар сард сумын болон эмнэлгийн удирдлагуудад гардуулсан. Үүний дагуу сумын эмнэлэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг  хүлээлгэн өглөө. Эрүүл мэндийн үйлчилгээ эрхлэхэд нэн шаардлагатай хүлээн авах, яаралтай тусламж, мэс засал, дүрс оношилгоо, лаборатори, сэргээн засах, шүдний кабинет, эмийн сан, угаалга ариутгал, эмгэг …

  • 16 August

    “Шил” ажиллагааны хүрээнд улсын комиссын 8404 дүгнэлтийг www.shilen.gov.mn д байршууллаа

    ЦХХХ-ны сайд Н.Учрал “Шил” ажиллагаа болон барилга, байгууламж ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлтүүд, барилга, түүний эзэмшигчдийн мэдээллийг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Барилга, хот байгуулалтын яамнаас 2008-2023 оныг хамарсан улсын комиссын 8404 дүгнэлт ирүүлснийг www.shilen.gov.mn д байршуулаад байна. “Шил” ажиллагааны хүрээнд өнгөрсөн тавдугаар сард хэн, хэзээ, хэнд, ямар үндэслэл, зориулалтаар, хэр хэмжээний газрыг 23 жилийн туршид хэрхэн олгосныг ил болгосон. Үүн …

  • 16 August

    Хот, хөдөөгийн сэргэлт, бүсчилсэн хөгжил, хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын Үндэсний хороог Ерөнхий сайд ахална

    Хот, хөдөөгийн сэргэлт, бүсчилсэн хөгжил, хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын Үндэсний хороог байгуулж, Монгол Улсын Ерөнхий сайд ахалж ажиллахаар боллоо. Нийслэл Улаанбаатар хотод үргэлжлэн орсон борооны улмаас Сэлбэ, Дунд голын дагуу болон Дарь-Эхийн авто зам дагуу үер, усны аюултай нөхцөл байдал үүсэж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлд оруулахад нөлөөлсөн замбараагүй, төлөвлөлтгүй газар олголт, барилга байгууламжийн төвлөрлийн асуудлыг …

  • 16 August

    Улаанбаатар хотод шинээр газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг даалгалаа

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотод гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн хор уршгийг арилгах, нийслэлийн хот төлөвлөлт, газар зохион байгуулалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Тус тогтоолоор нийслэл Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлт, газар зохион байгуулалт, ашиглалт, хотын барилгажилтыг хүний аюулгүй байдал, нийтлэг эрх ашиг, байгаль экологи, ногоон хөгжил, эдийн …

  • 16 August

    Аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд энэ оны эхний хагас жилд 63,6 тэрбумын татвар төлжээ

    Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгож 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан юм. Уг ажлын хүрээнд 2023 онд “НЭГ САЯ” жуулчин хүлээн авах зорилт тавьсан ба өнөөдрийн байдлаар Монгол Улсад 393461 жуулчин ирсэн байна. Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, зочид буудлын үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын татвар төлөлтийн байдлыг сүүлийн 3 …

  • 16 August

    Н.Сугар:Сэлбэ голын үерийн эрсдэлтэй бүсэд 643 барилга байгууламж байна

    Үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа иргэдийг нүүлгэн шилжүүлэх тухай болон Натурын гүүрний хажууд барьж буй барилгын үйл ажиллагааг зогсоосон шалтгааны талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Үерийн эрсдэлтэй бүсэд буусан 3000 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлэхэд тодорхой асуудлууд үүсэж байгаа. 10 гаруй жилийн өмнө тухайн эрсдэлтэй байршилд газар олгосон байдаг тул иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд хүндрэл үүсдэг. Мөн Сэлбэ …