Х.Нямбаатарыг хот руу, Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилсон Л.Оюун-Эрдэнийн улс төрийн нүүдлийн учиг одоо л тайлагдаж эхэллээ. Угаас гэнэтийн шийдвэр гаргадаг, түүндээ тууштай зогсдог нь энэ Ерөнхий сайдын гэм биш зан болохоор хот, хуулийн салбарын “толгой”-г хоршуулан сэлгэх эл шийдвэрийг сөрөх нэгэн гараагүй. Өөрөө ч хэлсэн, “Дунд шатны авлигыг цэгцлэх, тэр дундаа Монгол Улсын иргэдийн 50 гаруй хувь …
Мэдээ мэдээлэл
January, 2024
-
26 January
М.Ганбаатар: Гэр хорооллын иргэд мод үрслүүлж биржээр арилжаалах боломжтой боллоо
Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд М.Ганбаатартай ярилцлаа. -Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум” мод хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын айлууд руу чиглэсэн шинэ төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу? -“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн амжилттай хэрэгжиж байна. Энэ хүрээнд эрдэмтэн судлаачид нэг зүйлийг хэлж байгаа. Бид дэлхийн хаанаас ч үр, үрсэлгээ авчраад тарьж болж байна. Гэвч ургалт маш бага байдаг. Монголын хөрсөнд …
-
26 January
Суурьшлын бүсэд орж ирсэн зэрлэг амьтдыг үргээхгүй, хэт ойртохгүй байхыг анхааруулж байна
Өвөлжилт хүндэрч идэш тэжээл хайсан халиун буга, бор гөрөөс, цагаан зээрийн сүрэг нийслэлийн Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрт орж ирсэн. Нийслэлийн Байгаль орчны газраас тухайн зэрлэг амьтдад идэш тэжээлийн дэмжлэг үзүүлэх биотехникийн арга хэмжээг авч, өөрийн зөнгөөр гарах хүртэл ажиглалт, мониторинг хийж байгаа тул тухайн дүүргүүдийн иргэдийг зэрлэг амьтныг үргээхгүй, хэт ойртохгүй, нохойгоо сул тавихгүй байхыг анхааруулж байна. Мөн …
-
26 January
Өвөлжилт хүндэрсэн зургаан аймагт 70 гаруй цэргийн алба хаагч ажиллаж байна
Ихэнх нутгаар өвөлжилт хүндэрч, зарим хэсэгт нь цагаан зуд нүүрлээд байна. Зам даваа гүвээ хаагдаж, мал малчин хоёр цасанд боогдож, тээвэрчид төөрөх эрсдэлүүд үүсэж буй энэ үед Зэвсэгт хүчний алба хаагчид тухайн орон нутгийн хэсгүүдэд хүн хүчний дэмжлэг үзүүлж эхэлсээр 3 сар өнгөрч байна. Зэвсэгт хүчний алба хаагчид Булган, Төв, Өвөрхангай, Увс, Хөвсгөл, Хэнтий, Баянхонгор, Дорноговь, Архангай, Сүхбаатар аймагт 2023 …
-
26 January
ЕБС-ийн дотуур байрны нэг хүүхдийн зардал 350 мянгаас 2 сая боллоо
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 1 дүгээр сарын 25-ны ээлжит хуралдаанаар цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хувьсах зардлын дундаж хэмжээ, аргачлалыг шинэчлэн баталлаа. Энэхүү тогтоол батлагдсанаар өмнөх Засгийн газрын 2022 оны 91 дүгээр тогтоол хүчингүй боллоо. Шинэчилсэн журамд дараах өөрчлөлтүүд орж байна. Монгол Улсын Засгийн газраас цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан. Хувьсах зардлын …
-
26 January
“S’Outlet” дэлгүүрийн агуулахын барилгыг буулгаж эхэллээ
Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирлыг өөрчлөн барьсан барилга байгууламжийг чөлөөлөх ажлын хүрээнд “S’Outlet” дэлгүүрийн агуулахын барилгыг буулгаж байна. Агуулахыг нэгдүгээр сарын 17-22-нд чөлөөлсөн бөгөөд 24-ний өдрөөс барилгыг нь буулгаж эхэлсэн юм. Буулгалтыг тус дэлгүүрийн арав орчим ажилтан болон нийслэлийн харьяа байгууллагын хоёр оператор хоёр машин техниктэйгээр гүйцэтгэж буй. Харин дэлгүүрийн үндсэн барилгыг хоёрдугаар сард буулгахаар төлөвлөөд байна. Голын голдирол өөрчлөн …
-
26 January
Махчин динозаврын толгойн ясыг бусдад худалдан борлуулах гэж байсан хууль бус үйлдлийг илрүүлжээ
Эрүүгийн цагдаагийн албанаас “Э” нарын 7 иргэн хууль бусаар палеонтологийн хайгуул, малтлага хийж одоогоос 70 сая орчим жилийн өмнөх үед хамаарах махчин динозаврын төрөл Тарбозаврын толгойн ясыг хууль бусаар олж авч, 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гадаад улсын иргэдэд худалдан борлуулах зорилгоор тээвэрлэж явсан хууль бус үйлдлийг илрүүлэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд холбогдох этгээдүүдийн эзэмшлийн тээврийн …
-
26 January
Төрийн албаны зөвлөлийн даргаар Л.Цэдэвсүрэн томилогдлоо
“Монгол Улсын Их Хурлаас Төрийн албаны зөвлөлийн шинэ гишүүд томилогдон ажлаа хүлээн авсан. Төрийн албаны хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу Төрийн албан зөвлөлийн гишүүд Л.Цэдэвсүрэнг Төрийн албаны зөвлөлийн даргаар томилж, тамга, тэмдгийг гардуулан өглөө. БОЛОВСРОЛ 1985 онд Ерөнхий боловсролын 13 дугаар дунд сургууль 1993 онд ОХУ-ын Эрхүү хотын их сургууль 1994 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн …
-
26 January
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын мэргэжлийн уран бүтээлчдийн ур чадварын шалгалт амжилттай зохион байгуулагдлаа
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварын шалгалт 5 жилийн дараа зохион байгуулагдлаа. Тус шалгалтын зорилго нь уран бүтээлийн үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд тасралтгүй хөгжүүлэх шаардлагад нийцүүлэн Монгол Улсын хууль тогтоомж, холбогдох дүрэм журмын хүрээнд уран бүтээлчдийн ур чадварын бодит түвшинг тогтоож, уран бүтээлийн чанарт үнэлэлт, дүгнэлт өгөхөд өндөр ач холбогдолтой юм. Энэ сарын 17-ны өдөр …
-
26 January
Б.Мөнхбаатар мөсөнд авиралтын дэлхийн аварга боллоо
Франц улсад мөсөнд авиралтын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 18-20-нд болов. Тэмцээнд Монголын долоон тамирчин өрсөлдөхөд 20 хүртэлх насныхны эрэгтэйчүүдийн хурдны төрөлд Б.Мөнхбаатар алтан медаль хүртлээ. Харин 20 хүртэлх насныхны эмэгтэйчүүдийн ангилалд Ц.Анар хүрэл, эрэгтэйчүүдийн 18 хүртэлх насныхны ангилалд А.Зоригтбаатар хүрэл медаль хүртсэн байна. Дэлхийн аварга Б.Мөнхбаатар нь өнгөрсөн жил Финлянд улсад болсон тус тэмцээнээс мөнгөн медаль хүртэж …
-
26 January
Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна. 2024 оны нэгдүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр …
-
25 January
Стандартын хэрэгжилтийг шалгах, гамшгаас хамгаалах салбарт өөрчлөлт, шинэчлэлт хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг Шадар сайд ахална
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд болсон гал түймрийн үеэр албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан Онцгой байдлын албаны 3 албан хаагчийн ар гэрт Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 8 дугаар тогтоолд заасны дагуу 10 жилийн үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгох асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар …
-
25 January
“УБТЗ” ХНН Монгол Улсын нийгэм, эдийн засагт чухал хувь нэмрээ оруулсаар байх болно
Энэ жил Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын 75 жилийн ой болно. 1949 оны 6 дугаар сарын 6-ны өдөр БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд тус нийгэмлэгийг байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурснаар Монгол Улсад төмөр замын тээврийн салбар эрчимтэй хөгжих үндсийг тавьсан юм. “УБТЗ” ХНН үүсэн байгуулагдсан нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд томоохон түлхэц болсон бөгөөд төмөр …
-
25 January
Галд шатсан орон сууцны айл өрхүүдийг түрээсийн байраар хангана
Нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө, нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарч, нөхөж баршгүй хохирол учраад буй. Уг асуудалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа. Тодруулбал, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлэн, албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан онцгой байдлын алба хаагчдын ар гэрт олгох …
-
25 January
С.Амарсайхан:Гал түймэрт өртсөн 60 айлын орон сууцыг засварлах зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг Шадар сайд С. Амарсайхан танилцуулж, мэдээлэл хийлээ. Тэрбээр “Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт гарсан осолтой холбоотойгоор Засгийн газраас тодорхой таван асуудлаар шийдвэр гаргалаа. 1.Өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, төр ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж яваад амь насаа алдаж эрсдэлд орсон онцгой байдлын алба хаагчдын ар гэрт …