Үндэсний их баяр, наадам, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр амралтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Онцгой байдлын алба хаагчид 7 сарын 11-ний өдрийн 09:00 цагаас 7 дугаар сарын 16-ны өдрийн 09:00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллажээ. Онцгой байдлын байгууллагаас болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, гамшгийн нөхцөл байдал үүссэн үед …
Мэдээ мэдээлэл
July, 2019
-
16 July
Баяр наадмын өдрүүдээр 12 хүн амь насаа алджээ
Улсын их баяр наадмын өдрүүдэд улсын хэмжээнд Тээврийн цагдаагийн алба нь нийт 963 дуудлага, мэдээллийг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 589 дуудлагыг хүлээн авч шалгажээ. Бүртгэгдсэн осол, хэргийг өнгөрсөн 2018 оны Үндэсний их баяр наадмын өдрүүдийн нөхцөл байдалтай харьцуулахад бүртгэгдсэн осол 27,5 хувиар өссөн, нийт бүртгэгдсэн ослын улмаас 12 хүний амь нас хохирч, 48 хүн гэмтсэн ба амь нас нь хохирсон …
-
16 July
Өнөөдөр хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2019 оны долдугаар сарын 16-ний Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 11:00-16:00 цагт: 11-р хороо НЗДТГ-ын 75 айл, Цагдаагийн 514, 905, 906, 28, 560-р байрууд, Ахмадын хотхон 1, ОНӨААТҮГ, Баярс констракшн, Өндөр сууц, Нэмэх түвшин СӨХ-д, Хангай хотхон, ОСНААУГ-ын ХҮТ-5, ЦЭЭБ ХХК, иргэн Жаргалсайхан, Шаравжамц, Мөнхзул, …
-
16 July
Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан
Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр зарим газраар дуу цахилгаантай усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна. 2019 оны 07 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Ихэнх нутгаар үүлэрхэг. Зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр …
-
15 July
Нэрт хөгжмийн зохиолч Б.Шарав таалал төгслөө
(1952-2019) Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, XX зууны сонгодог хөгжмийн зохиолч, Чингис хаан одонт Бямбасүрэнгийн Шарав таалал төгсч, Монголын их урлагийн ертөнцөд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Нэрт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав нь 1952 оны арваннэгдүгээр сарын 13-нд Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн, 1983 онд ОХУ-ын Свердловск хотын Уралын хөгжмийн их сургуулийг хөгжмийн зохиолч мэргэжлээр төгссөн. 1992 онд Төрийн …
-
15 July
Н.Цэрэнбат гишүүн Н.Батсуурь аваргад хоёр өрөө байраар бэлэглэв
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө. Энэ жилийн барилдаанд 512 бөх барилдсанаас Увс аймгийн Ховд сумын харьяат, “Хемон констракшн” ХХК, “ТЭЦ-3” ТӨХК, Сүхбаатар аймгийн ОБЕГ–ын бөх, улсын аварга Н.Батсуурь үзүүрлэж наадамчин олноо баясгав. Улаанбаатар хот дахь Увс аймгийн нутгийн зөвлөлийн хамт олон энэ сарын 13-ны өдөр Н.Батсуурь аваргад …
-
15 July
Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс Э. Оюунболдод таван өрөө байр бэлэглэжээ
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Монгол Улсын шинэ аварга Э.Оюунболдод Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс нь таван өрөө байр бэлэглэлээ. Шинэ аварга Э.Оюунболд өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын аварга Н.Батсуурийг давснаар Улсын наадамд хоёр дахь түрүүгээ авсан …
-
15 July
МУ-ын аварга Э.Оюунболдод “Тоёота цом” гардуулан өгөв
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадам энэ сарын 13-ны өдөр Хүй долоо худагт уяачдын наадмаар үргэлжиллээ. Нээлтийн арга хэмжээнд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, улсын их баяр наадмын бөхийн барилдаанд түрүүлж, аварга цол хүртээд …
-
14 July
Баяраар 40 хүүхэд мориноос унажээ
Цагдаагийн байгууллагаас баяр наадмын өдрүүдэд Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газартай хамтран ажиллаж, 2019.07.10-ны өдөр Хүй долоон худаг орчим 4, 2019.07.11-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэн орчим 30, “Эх орноо магтан дуулъя” цэнгүүний үеэр 12, Хүй долоон худаг орчим 24, 2019.07.12-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд төөрсөн 10, Эх орноо магтан дуулъя цэнгүүний үеэр 15, Хүй долоон худаг орчимд дөрөв, нийт …
-
14 July
Долдугаар сарын 13-наас 15-ны өдрүүдэд банкууд ажиллах цагийн хуваарь
Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар банкуудын ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна. ГОЛОМТ БАНК Долдугаар сарын 13-нд бүх салбар нэгж ажиллана. Харин энэ сарын 14-нд Солонго салбар 11:00 цагаас эхлэн 24 цагаар ажиллах бөгөөд Цамбагарав БТ, Сансар БТ, 120 мянгат салбар, Москва, Ард салбарууд 11:00-17:00 цагийн хооронд ажиллана. …
-
14 July
УИХ-ын ээлжит бус чуулган Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэнэ
УИХ-ын ээлжит бус чуулган ирэх долоо хоногт буюу долоодугаар сарын 16-19-ны өдрүүдэд хуралдаж Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэнэ. Тодруулбал долоодугаар сарын 16-ны мягмар гарагийн 10:00 цагаас Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлт, Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх саналаа илэрхийлнэ. Харин долоодугаар сарын 17-19-ний лхагва, пүрэв, баасан гарагийн 10:00 цагаас …
-
13 July
Бөхийн барилдааны Долоо, Найм, Есийн давааны торгон агшнууд
Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Улсын арслан Энхтөгсийн Оюунболд түрүүлж, Улсын аварга цол хүртсэн билээ. Ингээд энэ удаагийн фото мэдээ булангаараа бөхийн барилдааны Долоо, Найм, Есийн давааны торгон агшнуудын гэрэл зургийг хүргэж байна. Шинээр цол хүртсэн бөхчүүд Улсын аварга-Э. Оюунболд Улсын …
-
13 July
Н.Батсуурь: Миний хувьд аваргуудаас эрэмбээрээ дээр гарсандаа баяртай байна
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө. Энэ жилийн барилдаанд ид хав нь тэгширсэн 512 бөх барилдсанаас Увс аймгийн Ховд сумын харьяат, “Хемон констракшн” ХХК, “ТЭЦ-3” ТӨХК, Сүхбаатар аймгийн ОБЕГ-ын бөх, улсын аварга Намсрайжавын Батсуурь үзүүрлэж наадамчин олноо баясгалаа. Тэрбээр өнгөрсөн жилийн баяр …
-
13 July
Энэ жилийн наадмын ШИНЭ ЦОЛТНУУД
Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө. Энэ жилийн улсын баяр наадамд шинэ аварга, шинэ харцага, шинэ начин цолтнууд тодорсон. ШИНЭЭР ЦОЛ ХҮРТСЭН БӨХЧҮҮД Улсын аварга Энхтөгсийн Оюунболд 1993 оны гуравдугаар сарын 12-нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн. 2012 онд Хэнтий …
-
13 July
Монгол улсын мэргэн харваач хоёроор нэмэгдлээ
Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын харваанд 540 харваач цэц мэргэнээ сорилоо. Энэ жилийн Үндэсний сурын харвааны эрэгтэй харваачдаас 40 сумнаас 39 сум онож түрүүлсэн Төв аймгийн Зуунмод сумын уугуул, Төв аймгийн Үндэсний сурын “Зуун мэргэн” холбооны харваач, Монгол Улсын спортын мастер, Аймгийн мэргэн Э.Цогбаярт Монгол …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл