Мэдээ мэдээлэл

March, 2019

  • 13 March

    УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол-Швейцарийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн арга хэмжээнд оролцов

    Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Швейцарийн Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн (парламент) дарга, хатагтай Марина Кароббио Гүшеттигийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Швейцарийн парламентын бүлгийн дарга Ц.Гарамжав нарын зэрэг төлөөлөгчид багтан ажиллаж байна. Айлчлалын үеэр …

  • 13 March

    “Эко алтан заамар” компанийн удирдлагуудыг шалгаж эхэлжээ

      Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан заамар” компанийн удирдлагуудыг Төв аймгийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна. Дөрвөн иргэний алтан амийг авч одсон аймшигт осол  урьдчилсан байдлаар компанийн буруутай үйл ажиллагаатай холбоотой гэж гарсан. Үүнтэй холбоотойгоор уурхайн ажиллагааг түр зогсоогоод байгаа билээ.  

  • 13 March

    Гуравдугаар сарын 15-наас Шенгений визийн материалыг Германы виз мэдүүлгийн төвөөр дамжуулж авна

    Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайдын яам 2019 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Герман, Бельги, Дани, Финланд, Грек, Латви, Люксембург, Мальта, Нидерланд, Австри, Португал, Швед, Словени болон Испани улсад зорчих Шенгений богино хугацааны буюу 90 хүртэл хоногийн визийн мэдүүлгийг виз мэдүүлгийн төвөөр дамжуулан авдаг болно. Харин дээрх орнуудад албан ажлаар болон 90-ээс дээш хоногоор зорчих иргэдийн визийн мэдүүлгийн …

  • 13 March

    Засгийн газар өнөөдөр хуралдахгүй

    Долоо хоног бүрийн лхагва гаригт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Энэ дагуу өнөөдөр хуралдах хуваарьтай ч Ерөнхий сайд гадаадад яваа тул Засгийн газар өнөөдөр хуралдахгүй  юм байна. Тодруулбал, НҮБ-ын мандаттай Өмнөд Судан улс дахь энхийг сахиулах ажиллагаанд манай улсын наймдугаар ээлжийн цэргийн багийнхан үүрэг гүйцэтгэж байгаа. Энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй монгол цэргүүдтэйгээ уулзахаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй албаныхан Өмнөд Судан …

  • 13 March

    Барилгуудын орц, гарц дээр урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, санамж байршуулж байна

    Нийслэлд төрийн болон төрийн бус, аж ахуй нэгж, боловсрол, эрүүл мэнд, худалдаа үйлчилгээний байгууллагын болон нийтийн орон сууцны 37783 барилгын 85009 орц, гарц байна гэсэн судалгааг 2018 оны эцсээр гаргасан. “Дэлхийн зөн” Монгол олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Гамшигт тэсвэртэй хотууд” төслийн дэмжлэгтэйгээр  барилгуудын 85009 орц, гарц дээр урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, санамж бүхий стикер, наалтыг 2019 оны есдүгээр сарын 01-ний өдөр …

  • 13 March

    С.Мөнхбаясгалан экс Ерөнхийлөгчид татгалсан хариу өгчээ

    Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох хүсэлтээ өчигдөр  өөрийн цахим хуудсаараа дамжуулж С.Мөнхбаясгаланд хүргүүлсэн. Учир нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүх экс Ерөнхийлөгчийн явуулгаар шударга бусын хонгилд орж, хэлмэгдсэн гэдгээ ярьсан юм. Иймээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ нэвтрүүлэгт орж хариу тайлбар өгөхийг хүссэн. Гэтэл сэтгүүлч С.Мөнхбаясгалан экс Ерөнхийлөгчид татгалсан хариу өгчээ. Тэрбээр “Үзэгчид таныг 30 жил “хошгируулсан” гээд дургүй байна шүү. Харин та ” …

  • 13 March

    Автомашины бүрэн бүтэн байдалд хяналт тавих шалгалт явагдаж байна

    Тээврийн цагдаагийн албанаас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Автотээврийн үндэсний төвтэй хамтран гуравдугаар сарын 4-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 3-ны өдрийг хүртэл “Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд тавих хяналт шалгалт”-ыг эхлүүлжээ. Хамтарсан хяналт шалгалтыг замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдийн техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байдал, утаанаас ялгарах хорт бодисын хэмжээ зөвшөөрөгдөх түвшинд байгаа, үйдвэрлэгчээс тогтоосон даац хэтрүүлсэн эсэх, үйлдвэрийн хийцийг өөрчлөн …

  • 13 March

    Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст салхи шуургатай байна. 2019 оны 03 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд …

  • 12 March

    Японы буцалтгүй тусламжаар эмнэлгүүд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг гардууллаа

    Япон улсын Засгийн  газрын төслийн бус  буцалтгүй тусламжийн хүрээнд нийт 8 тэрбум орчим төгрөгийн өртөг бүхий  эмнэлгийн тоног төхөөрөмжийг өнөөдөр гардууллаа. Мөн судасны мэс засал, элэг, бөөр шилжүүлэн суулгах мэс ажилд ашиглах зориулалт бүхий зөөврийн рентген аппаратыг Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт гардуулав. Тус бүр нь 300 орчим сая төгрөгийн үнэтэй нийт 34 ширхэг хэт авиан оношилгооны аппаратыг  21 аймгийн нэгдсэн …

  • 12 March

    Турк улсад монгол эмэгтэй бусдад буудуулж амиа алджээ

    Турк улсад ажиллаж, амьдарч байсан монгол эмэгтэй бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарчээ. Талийгаач хамтран амьдрагч залуудаа буудуулж амиа алдсан гэх мэдээлэл байгаа бөгөөд сэжигтнийг баривчилсан байгаа аж. Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын эх сурвалжийн хэлж буйгаар “Турк улсад монгол эмэгтэй буудуулж, нас барсан нь үнэн. Өнөөдөр талийгаачийн ээжтэй нь холбогдсон. Талийгаачийн талаарх мэдээллийг ар гэрийнхэн нь олон нийтэд …

  • 12 March

    Х.Баттулга: “Степпе арена”ордны барилгын ажил ирэх сараас эхэлнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр шайбтай хоккейн “Азийн цомын тэмцээн-2019”-д түрүүлж алтан цом, медалийн эзэн болсон баг, тамирчдыг хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч Х.Баттулга  “Азийн цомын тэмцээний хошой аварга болсон нь спортын хувьд нөр их хичээл зүтгэлийн үр дүн. 3х3 сагсан бөмбөг, хоккей, хөлбөмбөг зэрэг багийн спортоор амжилт гаргаж, түүнийгээ бататгаж байгаа нь бахдам амжилт. Өнгөрсөн жил уулзахдаа та бүхний амжилтыг баталгаажуулахын …

  • 12 March

    НИТХ-ын дарга Р.Дагва АНУ-аас монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзав

    Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзав. Уулзалтад нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо. Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагвын зүгээс элчин сайд Майкл Клеческигт хандан талархал илэрхийлээд “Улаанбаатар хот АНУ-ын Денвер, Оакланд хотуудтай олон жил Ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоон, …

  • 12 March

    С.Амарсайхан: Иргэд байшингаа яаж ч өөрчилж орон сууцаа шинэчлэн тохижуулж болно

    Иргэд өөрсдийн газартаа инженерийн болон нийгмийн дэд бүтцээр хангагдсан, тав тухтай, тохилог  амьдрах нөхцөлийг бүрдүүлж, газар шинэчлэн зохион байгуулах “Дэд бүтцийн төв” төслийн явцтай Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Барилга хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон нийслэлийн Засаг даргын Гэр хороолол, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү дүүргийн удирдлага, албаны хүмүүс очиж танилцлаа. “Дэд бүтцийн төв” төслийн …

  • 12 March

    Шүүгч М.Батсуурь өөрийгөө шалгуулахаар АТГ-т ханджээ

    ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын нэр бүхий гишүүд Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн М.Батсуурийг “Эрдэнэт үйлдвэр-ийн 49 хувийг авахад мөнгө угаасан, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан хэмээн мэдэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь АТГ-т хандлаа. Тэрбээр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өөрийг нь гүтгэсэн хэмээн үзэж, Монголын зэс корпораци ХХК болон Худалдаа хөгжлийн банктай холбоотой эсэхээ шалгуулахаар АТГ-т өргөдөл …

  • 12 March

    МҮЭСТО-ны хойд талын болон 25 дугаар эмийн сангийн зам дагуух том самбаруудыг буулгажээ

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2018 оноос зөвшөөрөлгүй байрлуулсан гадна зар сурталчилгааны байгууламжуудыг үе шаттайгаар албадан буулгаж эхэлсэн. Өчигдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах МҮЭСТО-ны хойно байрлах том оврын дөрвөн ширхэг зар сурталчилгааны самбар, 25 дугаар эмийн сан дагуух том оврын самбарыг тус тус буулгасан байна. 2018 оноос хойш одоогийн байдлаар 1,200 ширхэг зар сурталчилгааны самбар буулгаад байгаа аж.