Мэдээ мэдээлэл

June, 2019

  • 25 June

    О.Магнай: АН 40 саяар жагсаал зохион байгуулсан асуудал байхгүй

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг эсэргүүцэж байгаагаа зарлан Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай, Ж.Амарсанаа,  Д.Оросоо нар өнөөдөр /2019.06.25/ мэдээлэл хийлээ. АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай “Иргэдийн санаачилгаар нэр бүхий яамдын гадаа эсэргүүцлийн жагсаал болсныг АН дэмжсэн. Харамсалтай нь эдгээр тэмцлийг эрх баригчид төдийлөн ойшоосонгүй. Шударга ёсыг тогтоож, сэлэм эргүүлнэ гэсэн том дарга нь сайд нараа хамгаалж үлдэхээр шийдсэн …

  • 25 June

    Ерөнхийлөгч ОХУ-ын Хуульчдын холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

    Монголын хуульчдын холбооны урилгаар ОХУ-ын Хуульчдын холбооны тэргүүн В.В.Блажеев тэргүүтэй 17 төлөөлөгч энэ сарын 22-27-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж байна. Тэдний төлөөлөл болох ОХУ-ын Хуульчдын холбооны тэргүүн В.В.Блажеев, ОХУ-ын Хууль зүйн дэд сайд Д.В.Новак, мөн холбооны зөвлөлийн гишүүн, олон улсын хамтын ажиллагааны комиссын дарга Е.О.Будяков, тус улсын Ерөнхий прокурорын орлогч, цэргийн ерөнхий прокурор В.Г.Петров, Улсын дээд шүүхийн эдийн засгийн маргааны …

  • 25 June

    Ц.Магалжав: Монгол бөх маш том өв соёл гэтэл нэг яруу найрагч орж ирээд будлиан хутгачихлаа

    Монголын үндэсний бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар  өнөөдөр /2019.6.25/ мэдээлэл хийлээ. МҮБХ-ны тэргүүлэгчид энэ сарын 17-нд хуралдаж, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш нарын допинг хэрэглэж, хоёр жилээр барилдах эрхээ хасуулаад байсан таван бөхөд оноосон шийтгэлийн үлдсэн хугацааг чөлөөлж, хугацаанаас нь өмнө барилдах эрхийг сэргээх тогтоол гаргасан юм. МҮБХ-ны дэд тэргүүн Ц.Магалжав “МҮБХ-ын тэргүүцлэгчид энэ долоо хоногт …

  • 25 June

    Бичиг баримтгүйгээр химийн бодис нэвтрүүлэхийг завджээ

    Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор энэ сарын 19-ний өдөр иргэн Б нь БНХАУ-аас хаяг шошгын зөрчилтэй, экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгосон дагалдах бичиг баримтгүй 16 шуудай “Полистрол” гэх химийн бодисийн ангилалд хамрагдах бараа бүтээгдэхүүнийг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсаныг тус боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчид илрүүлэн саатуулсан байна.

  • 25 June

    “Уурхайчин1” орон сууцны хорооллын захиалга авч эхэллээ

    Нийгмийн хариуцлагатай “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ажиллагсдынхаа орон сууцны асуудлыг шийдвэрлэх зорилгоор цогц бодлого хэрэгжүүлдэг. Үүний нэг хэсэг нь өнгөрсөн 5 сарын 1-нд шавыг нь тавьж эхлүүлсэн “Уурхайчин 1” буюу хуучин нэршлээр “Москва 300” орон сууцны хорооллын төсөл юм. Ирэх оны 5 сард эхний хоёр блокийг ашиглалтад оруулахаар төлөвлөж буй уг орон сууцны захиалгыг уурхайчдаас авч эхэллээ. Шинэ орон сууцанд орохыг …

  • 25 June

    Монгол Улсын Ерөнхийлөгч Туркийн Үндэсний телевизэд ярилцлага өгчээ

    Бүгд Найрамдах Турк Улс, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Туркийн Үндэсний олон нийтийн радио, телевизийн “ТРТ Аваз” сувгаас Туркийн үзэгчдэд  зориулан Монгол Улсын тухай бэлтгэж буй тусгай нэвтрүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зочноор уригдан оролцож, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны сэдвээр ярилцлага өгөв. Ярилцлагын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр улсын хамтын ажиллагааг бүхий л …

  • 25 June

    АТГ: 23 албан тушаалтны мэдүүлгийг хянан шалгажээ

    АТГ-ын үйл ажиллагааны мэдээллийн нээлттэй, ил тод байдлын илэрхийлэл болгож, сар бүрийн 25-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, тухайн сард хийсэн ажлынхаа талаар мэдээлдэг уламжлалтай. Энэ удаа 2019 оны 6 дугаар сард хийсэн ажлын талаарх мэдээллийг товч байдлаар хүргэхээр бэлтгэлээ. Хэвлэлийн хуралд Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Шинэбаяр, Хэвлэл олон …

  • 25 June

    Нийслэлийн Онцгой комиссын “Үер ус цаг агаарын аюулт үзэгдлийн үед ажиллах” шуурхай ажлын хэсэг хоёр дахь хурлаа хийв

    Ус цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн урьдчилсан мэдээллээр зургадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд үргэлжилсэн аадар бороо орох төлөвтэй байна. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан болзошгүй үерийн гамшгийн үед ажиллах машин механизм, техник хэрэгсэл, хүн хүчний бэлэн байдлыг хангах талаар нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Хөдөө аж ахуйн газар, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Цагдаагийн газар, …

  • 25 June

    Улиасны хэлбэржүүлэлтийг зөв хийснээр цагаан хөвөн багасна

    Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид зөв хэлбэржүүлэлт хийснээр хотын ногоон байгууламжийн өнгө үзэмж сайжирч, ургамлын өвчин хортоноос урьдчилан сэргийлж, эм улиаснаас гардаг үр хөврөлийг /цагаан хөвөн/ багасах ашиг тустай. Иймд 2019 оныг хэлбэржүүлэлтийн жил болгон зарлаж зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж талбай, орон сууцны хороолол, аж ахуй нэгж байгууллагын орчны хэлбэржүүлэх шаардлагатай навчит модны тооллогыг зохион байгуулж 8 төрлийн 188 490ш мод сөөгийг хэлбэржүүлэхээр төлөвлөсөн. …

  • 25 June

    Асашёорюү Д.Дагвадорж О.Дөлгөөнд 10 сая төгрөг хандивлана

    Элэгний дутагдал буюу элгэний ком гэсэн оноштойгоор АНУ-д эмчлүүлж байгаа Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн шилдэг тамирчин, Спортын мастер О.Дөлгөөнд туслах хандивын аян үргэлжилсээр байна. Тус аянд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ажилчид, сагсан бөмбөгийн тамирчид, урлаг соёлынхон нэгдэж, хандивын тоглолт зохион байгуулж буй. Тэгвэл бизнесийнхэн ч мөн уг давалгаанд нэгдэхээр болжээ. Тухайлбал, “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд 10 мянган ам.доллар, Их аварга, асашёорюү Д.Дагвадорж …

  • 25 June

    Д.Эрдэнэбилэгийг суллажээ

    “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг төрийн мөнгөөр хувийн компани худалдан авсан, концесс нэрээр төрөөс их хэмжээний хөрөнгө завшсан байж болзошгүй, зохион байгуулалттай бүлэглэл байгуулсан гэх үндэслэлээр Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг 30 хоногийн хугацаагаар цагдан хорих шийдвэр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар гаргаж, улмаар өнгөрөгч тавдугаар сарын 28-нд цагдан хорьсон юм. Харин өчигдөр Баянзүрх …

  • 25 June

    Г.Занданшатар: Иргэдийн дийлэнх олонх нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж байна

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 2019 оны зургадугаар сарын 18-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нэг дэх хэлэлцүүлгийг нь хийж, хуралдаанд оролцсон 62 гишүүний 61 нь буюу 98.4 хувь нь хэлэлцэх нь зүйтэй гэж дэмжсэн юм. Харин төслийн хоёр дахь хэлэлцүүлэг энэ долоо хоногт эхэлнэ. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11.4-т “Хэлэлцүүлэг хоорондын хугацаа хэлэлцэж байгаа …

  • 25 June

    Махны экспортын аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж хамтран ажиллана

    Монгол Улсын Засгийн газрын 2019 оны зургадугаар сарын 12-ны өдрийн 26 дугаар тэмдэглэлийн хоёрдугаар заалтын хүрээнд Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх, үнийн хөөрөгдлийг зохицуулах зорилгоор ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох, МХЕГ-ийн Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга Л.Дашмягмаржав, Монголын махны холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж болон холбогдох албан тушаалтан нартай уулзалт зохион байгууллаа. Уг уулзалтаар …

  • 25 June

    НЗДТГ-ын “Явуулын ажлын байр” хэрхэн ажиллах журмыг батлав

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар “Улаанбаатар хотын телехяналтын нэгдсэн системийг төлөвлөх, зохион байгуулах, мэдээллийг ашиглах журам” батлах тухай, “Багахангайн Үйлдвэрлэл, технологийн парк” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай болон нийслэлийн Засаг даргын Тамгын газрын “Явуулын ажлын байрны үйл ажиллагааны журам”-ын танилцуулгын талаар хэлэлцэв. “Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, шуурхай үйлчлэх, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч тулгамдаж байгаа асуудлыг …

  • 25 June

    СТА Э.Анхбаяр П.Чайковскийн нэрэмжит уралдааны төгсгөлийн шатанд шалгарчээ

    П.Чайковскийн нэрэмжит дуурийн дуучид, сонгодог хегжимчдийн олон улсын XVI уралдааны төгсгөлийн шатанд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Э.Анхбаяр шалгаран үлджээ. Дуучин Э.Анхбаяр 2010 онд “Их Монгол” дээд сургуулийг дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн юм байна. Түүний дуулах эрдмийн багш нь Монгол Улсын ардын жүжигчин Б.Жавзандулам юм. Тэрээр ОХУ-ын Владивосток хотноо зохиогдсон дуурийн залуу дуучдын уралдаанд 2-р байр, Улаан-Үд хотноо зохиогдсон ЗХУ-ын ардын …