УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ сарын 15-ны өдөр “Элчин сайдыг эгүүлэн татах асуудлаар зөвшилцөх тухай” саналыг хэлэлцлээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Даваа танилцуулав. “Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмаа нь “улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх …
Мэдээ мэдээлэл
April, 2019
-
25 April
Нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулиудад нийслэлийн 3000 гаруй иргэн хамрагдаж байна
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд иргэдийг нүүлгэн шилжүүлэх, эрэн хайх, аврах ажиллагааны мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургуулиуд нийслэлийн төвийн зургаан дүүрэгт зохион байгуулагдаж байна. Баянгол дүүрэгт нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг “ДЦС-4-ийн урд талбайд, аврах ажиллагааны дадлага сургуулийг тус дүүргийн 2 дугаар хороо Төмөр замын дээд сургуулийн талбайд, Баянзүрх дүүрэгт нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг “Монгол шилтгээн” цогцолборт, аврах ажиллагааны дадлага …
-
25 April
Д.Сарангэрэл Уламжлалт анагаах ухааны ОУ-ын хуралд оролцож байна
Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор тус улсын Эрүүл мэндийн яам болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага хамтран зохион байгуулж буй Уламжлалт анагаах ухаан, эмийн бус эмчилгээний Олон улсын хоёрдугаар хурал 2019 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр Истанбул хотноо эхэллээ. Энэ удаагийн хуралд 40 гаруй улс орнуудын Эрүүл мэндийн сайд, Дэд сайд болон өндөр түвшний төлөөлөл, олон улсын байгууллага, …
-
25 April
41 байршилд явган хүний зам гаргалаа
Нийслэлийн Засаг даргын А/322 дугаар захирамжийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажлууд хийгдэж байна. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Явган хүний зам” аяны хүрээнд Баянгол дүүрэгт 12, Баянзүрх дүүрэгт найм, Сүхбаатар дүүрэгт тав, Чингэлтэйд тав, Хан-Уулд нэг, Сонгинохайрхан дүүрэгт 10 буюу нийт 41 байршилд зөвшөөрөлгүй тавьсан төмөр …
-
25 April
Нөхөн сонгуульд шаардагдах 287 сая төгрөгийг хөрөнгийг шийдвэрлэв
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт болох УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд шаардагдах 287 сая гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Нөхөн сонгууль 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр болно.
-
25 April
Б.Хурц ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн зөвшөөрөлгүйгээр мэдүүлэг өгөхгүй гэжээ
Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг энэ сарын 23-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас саатуулаад байгаа билээ. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар, Б.Хурцад цагдаагийн байгууллагаас зарлан дуудах хуудас ирсэн бөгөөд үүний дагуу тайлбар өгөхөөр очих үед улсын нууцтай холбоотой асуудлыг ярьсан учир тэрбээр “ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн зөвшөөрөлгүйгээр би ямар ч мэдүүлэг өгөхгүй” гэжээ. Прокуророос түүнийг үргэлжлүүлэн хорих саналыг …
-
25 April
С.Зориг агсны хэргийг шалгах Түр хороо байгууллаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.04.25 /нэгдсэн хуралдаанаар С.Зориг агсны хэргийг шалгах Түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, 88.6 хувийн саналаар баталлаа. С.Зориг агсны хэргийг шалгах Түр хорооны гишүүдэд Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар, Я.Санжмятав, Ц.Нямдорж, А.Сүхбат, Ө.Энхтүвшин нар багтаж байна. Түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ. …
-
25 April
Ким Жон Ун, В. Путин нарын түүхэн дээд хэмжээний уулзалт эхэллээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон нарын түүхэн дээд хэмжээний уулзалт Владивосток хотын Русский арал дээрх Алс дорнодын холбооны их сургуулийн байранд эхэллээ. Хоёр удирдагч Алс дорнодын их сургуулийн их сургуулийн гадна гар барилцаж мэндэлсний дараа уулзалт болох танхим руу орлоо. БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны хувьд анх удаа ОХУ-д айлчлал хийж байна. Владимир Путины хувьд Хойд Солонгосын …
-
25 April
Иргэд нүүн шилжих дадлага сургуульд идэвхитэй оролцлоо
Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль хоёрдахь өдрөө үргэлжилж байна. Зарлан мэдээллийн 60 дуут цамхагаар дамжуулан Гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио нийслэл даяар 08:00 цагт дуугарлаа. Гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарснаар иргэд орон байрнаасаа гарч, өөрийн оршин суугаа дүүрэг, хороонд байрлах аюулгүйн талбайд цугларан нүүн шилжих …
-
25 April
Ирэх сарын 1-ээс визийн зөвшөөрлийг цахимаар олгоно
Гадаадын иргэн, харьяатын газраас “Цахим засаг” үндэсний хөтөлбөрийн хүрээнд төрийн зарим үйлчилгээг иргэдэд цахимаар үзүүлэхээр боллоо. Тодруулбал, Олон улсын хилийн боомт дээрээс олгодог жуулчин “J”, бизнес “B” ангиллын визийн зөвшөөрөл, нэг болон олон удаагийн бизнес орох, гарах визийн зөвшөөрөл олгох цахим үйлчилгээг ирэх сарын 1-ээс нэвтрүүлнэ. Гадаадын иргэн, харьяатын газар нь төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, үйлчилгээний шат …
-
25 April
Ерөнхийлөгч Х.Баттулгад БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян бараалхав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д Төрийн айлчлал хийхээр өнөөдөр Бээжин хотын “Капитал” олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Төрийн тэргүүнийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Кун Шюаньёу, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин нарын төлөөлөгчид угтан авч, мэндчилэв. Айлчлалын хүрээнд өнөөдөр БНХАУ-ын Дяоюйтай төрийн …
-
25 April
Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг нээлээ
Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуультай холбогдуулан өнөөдөр өглөөний 07:00-09.30 цагт нийслэл Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж, иргэд гамшгаас хамгаалах сэрэмжлүүлэх дуут дохиогоор түр цугларах аюулгүй талбайд цугларан дадлага, сургуульд идэвхтэй хамрагдаж байна. Дадлага сургуультай холбогдуулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт хийх үеэр Тээврийн цагдаагийн албаны 390 гаруй алба хаагчид 400 орчим цэгт хамгаалалт, зохицуулалт хийж …
-
25 April
Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төвийн нутгийн өмнөд, говийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. 2019 оны 04 дүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн өмнөд болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, …
-
24 April
Улаанбаатар хотод онц хүнд нөхцөл байдал үүсгэсэн газар хөдлөлт болвол яах вэ?
Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн Танхимын команд штабын дадлага сургуулийн хоёр дахь цагийн байдлыг нийслэлийн ЗДТГ-ын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан 15.10 цагт илтгэлээ. -Өглөө 11.00 цагт Улаанбаатар хотын орчимд буюу Богд уулын зүүн тал, Хүрэлтогоотын аманд дөрвөн магнитудын хүчтэй газар хөдөллөө гэсэн эхний цагийн байдлыг мэдээлсэн. Харин өдгөө нөхцөл байдал нэлээд хүндэрч, нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэр газар хөдлөлтийн гамшигт …
-
24 April
Ц. Нямдорж: Э.Бат-Үүлийг баривчлах тухай мэдээлэл алга
Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг түр саатуулан, тайлбар авч буй тухай бид мэдээлсэн. Тэгвэл энэ мэдээлэлтэй зэрэгцэн Э. Бат-Үүлийг баривчлах гэж байна, Хуульзүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг С.Зориг агсны хэргийн талаар мэдээлэл хийхдээ тодорхой хууль тогтоомжуудыг зөрчсөн гэж үзэж Тагнуулын Ерөнхий газраас гурван ч хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна мэдээлэл цацагдаж эхэллээ. Цахим орчинд тархсан хоёр мэдээллийн …