“Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтын 10 хоног”-ийг өчигдрөөс эхлэн улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэ хүрээнд хөдөө орон нутгийн 21 аймгийн эрүүл мэндийн газар, нийслэлийн есөн дүүргийн эрүүл мэндийн төвд нийт 32400 хүн тун вакциныг хүргүүлсэн байна. Дархлаажуулалтад заавал харагдах шаардлагатай иргэд харьяа аймаг, сум, дүүргийнхээ эрүүл мэндийн төв болон Зоонозын өвчин судлалын төвүүдэд хандан хамрагдах боломжтой юм. ДАРХЛААЖУУЛАЛТАД: ✅Тарваган …
Мэдээ мэдээлэл
July, 2019
-
2 July
ГЕГ: Ангийн бууны сум их хэмжээгээр хил нэвтрүүлэх гэж байсныг илрүүллээ
Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газрын “Техник-Импорт” дахь гаалийн хяналтын бүсэд 2019 оны зургадугаар сарын 26-ны өдөр АНУ-аас “А” ХХК-ний нэр дээр мэдүүлсэн 40 тонны чингэлэгтэй бараанд ангийн бууны сум 49 мянган ширхэгийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсныг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж байна. Ангийн бууны сум нь эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрлөөр импортлох тарифын бус хязгаарлалт …
-
2 July
Өнөөдөр таван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2019 оны долоодугаар сарын 02-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 9-р хороо Шар хадны 50-60-р гудамжууд болон ойр орчмоор, СҮХБААТАР ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 16-р хороо Бэлхийн 11, 30, 32-р гудамжууд, иргэн Соёлсүрэн, Гантогтох, Жанцансамбуу, Төрмөнх, Төмөрчөдөр, Халуун ус болон эдгээрийн ойр орчмоор, ХАН-УУЛ ДҮҮРЭГ 11:00-16:00 цагт: 11-р …
-
2 July
Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орж, говь талын нутгаар хална. 2019 оны 07 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн хагаст зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 …
-
1 July
Ж.Батзандан: Ц.Элбэгдорж, Т.Бадамжунай нарыг эрэн сурвалжилж байна
Монгол Улс мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллага ФАТФ-ын “саарал жагсаалтад” орох нөхцөл байдал үүсээд байгааг УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр /2019.07.01/ мэдэгдлээ. Тэрбээр энэ үеэр “Нэр бүхий албан тушаалтнууд гадагшаа зугтаж гарлаа гэдэг мэдээлэл ирж байна. Авлигатай тэмцэх газраас Ц.Элбэгдорж, Т.Бадамжунай, Ц.Сандуй нарыг баривчлахаар эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байгааг хэлж байна. Тиймээс эдгээр хүмүүсийг Монголдоо ирж мэдүүлгээ өгөхийг Ж.Батзандан миний бие урьж …
-
1 July
Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол дархан” үзэсгэлэн зохион байгуулагдаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол дархан” үзэсгэлэн өнөөдөр Монголын уран зургийн галерейд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүрэлцэн очиж, дархадын ур ухаан шингэсэн бүтээлүүдтэй танилцлаа. Энэ үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч “Монгол дархан” үзэсгэлэнг уламжлал болгон зохион байгуулахаар болсон хэмээн зарласан бол энэ нь үзэсгэлэнг цаашид Монгол туургатны хэмжээнд зохион байгуулах үндэс суурь болж …
-
1 July
Экспортын бүтээгдэхүүний хэмжээ, нэр төрлийг нэмэх талаар ярилцав
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар манай улсад айлчилж буй АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх, Элчин сайд Жон Болтоныг хүлээн авч уулзлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд ноён Жон Болтоныг Монгол оронд тавтай морилохыг хүсээд, “Монгол Улс АНУ-тай найрсаг, харилцан итгэлцсэн түншлэлийн харилцаа хөгжүүлж байна. АНУ бол манай улсын 3 дахь хөрш бөгөөд ардчиллыг эрхэмлэгч, чөлөөт зах …
-
1 July
“Торгоны зам” авто ралли ОХУ, Монгол, БНХАУ-ын нутагт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар “Торгоны зам 2019” /Silk Way Rally/ олон улсын авто ралли уралдаан долдугаар сарын 6-16-ны өдрүүдэд ОХУ, Монгол, БНХАУ-ын нутагт зохион байгуулагдахаар болсон. “Торгоны зам 2019” олон улсын авто ралли уралдаан мотоцикл, автомашин /ачааны машин/ гэсэн төрлөөр болох бөгөөд ОХУ-ын Иркутск хотоос гараагаа эхэлж, Монголын нутгаар дайран БНХАУ-ын Дунхан хотод хаалтаа хийнэ. Одоогоор 43 орны тамирчид оролцохоор …
-
1 July
Ерөнхий сайд АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх, элчин сайд Ж.Болтоныг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсад айлчилж буй АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Элчин сайд Ж.Болтон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Талууд харилцан итгэлцсэн, найрсаг харилцааг стратегийн түвшинд хүргэх, энэ хүрээнд “Өргөтгөсөн иж бүрэн түншлэл”-ийг бэхжүүлэх, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, улс төр, эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх, “Монгол Улс, АНУ хоорондын эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай” замын …
-
1 July
Жон Болтон Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа
Монгол Улсад айлчилж буй АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Элчин сайд Жон Болтон өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ноён Элчин сайд Болтоны Монгол Улсад хийж буй айлчлал нь АНУ-ын зүгээс хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд ач холбогдол өгч буйн илрэл гээд, АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацитай байгуулсан компакт гэрээ хоёр орны хамтын ажиллагаанд …
-
1 July
Дүүргийн Засаг дарга нар албан даалгаврын хүрээнд хийсэн ажлаа тайлагнав
Нийслэлийн Засаг даргын “Хот нийтийн аж ахуйн чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 2019 оны 03 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хэлэлцэх хурал өнөөдөр боллоо. Хуралдаанд нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба оролцож, албан даалгаврын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнав. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хийж хэрэгжүүлсэн ажлын хэрэгжилтийн явцыг тус албаны Тохижилт, хог …
-
1 July
Эрүүдэн шүүлт явуулсан гэх хэрэгт холбогдсон Б.Хурц нарын есөн хүний нэр ил боллоо
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг тулгасан гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ. Тэгвэл эл хэрэгт нэр холбогдон шалгагдаж байгаа ТЕГ-ын дарга асан Б.Хурцаас гадна найман хүний нэр ил боллоо. Тодруулбал, ТЕГ-ын дарга асан Б.Хурцаас гадна Улсын Ерөнхий прокурорын орлогч …
-
1 July
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг тойргийн ард иргэддээ танилцууллаа
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэд, олон нийтийн санал, зөвлөмжийг сонсох уулзалтыг Мөрөн сумын Нутгийн удирдлагын “Соёмбо” танхимд зохион байгууллаа. Уулзалтад 1992 оны Үндсэн хуулийг батлалцсан Л.Дамдинсүрэн Н.Цэрэнхүү, М.Санжаа нар оролцож Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд өөрсдийн санал бодлыг илэрхийлсэн. Түүнчлэн иргэдийн зүгээс тосгоныг засаг захиргааны нэгж болон хот болгох, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үүрэг, …
-
1 July
Эрдэнэтийн уурхайчид эхний хагас жилд төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ биелүүллээ
Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид 2019 оны зургаадугаар сар болон эхний хагас жилд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ 100-аас дээш хувиар биелүүллээ. Ил уурхайд зургаадугаар сард 2009.0 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөө 104.5 хувиар биелсэн бол оны эхний хагас жилд уурхайчид нийт 12550.0 уулын цул гаргаж, төлөвлөгөөний биелэлтийг 102.9 хувьд хүргэсэн байна. Хөрс хуулалтын ажил зургаадугаар сард 852.9 мянган метр куб, …
-
1 July
“Эрдэнэс-Тавантолгой” ХК олон улсын стандартад нийцсэн 8.2 км авто зам ашиглалтад орууллаа
Төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн уурхайгаас Гашуун сухайтын авто замтай холбох 8.2 км хатуу хучилттай авто замын нээлт 2019 оны зургаадугаар сарын 30-нд боллоо. Авто замын нээлтийн үеэр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Олон улсын стандартад нийцсэн хүнд даацын хатуу хучилттай энэхүү авто зам ашиглалтад орсноор олон талын ач холбогдолтой. Тухайлбал “Эрдэнэс-Тавантолгой” ХК одоогийн байдлаар 8.3 сая тонн нүүрс экспортлоод байна. Энэ …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл