Дэлхийн томоохон корпорациудын нэг, ном үйлдвэрлэлийн “Penguin Random House” компанийн Сингапур дахь төвөөс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын тухай номыг гаргах эрхийг худалдаж авсан гэж зарлалаа. Зохиолч, сэтгүүлч Д.Төрмөнхийн Монголын Улсын Ерөнхийлөгчийн тухай бүтээлийг, мөн зохиолчийн “Санкара” эссэ романыг энэ ондоо багтаан англи, хятад хэлээр тус бүр 20 мянган хувь хэвлэх юм байна. Мөн “Penguin Random House” компанийн Зүүн өмнөд Ази …
Мэдээ мэдээлэл
June, 2019
-
21 June
Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн буддистуудын энх тайвны бага хуралд оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ
Азийн буддистуудын энх тайвны бага хурлын XI ерөнхий чуулган энэ сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болж байна. Бага хурлын нээлт өнөөдөр Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчин дуганы өмнөх талбайд болж, Энэтхэг, Солонгос, Орос, Шри-Ланка, Япон зэрэг улс орнуудын 14 үндэстний 150 гаруй зочин, төлөөлөгч, сүсэгтэн олон оролцлоо. Азийн буддистуудын энх тайвны бага хурал энх тайвныг дэлхий нийтэд …
-
21 June
УИХ-ын гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг сонгогчдодоо танилцууллаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхний хэлэлцүүлгийг энэ сарын 18-нд дуусгаж, үргэлжлүүлэн хэлэлцэхийг дэмжсэн. Харин төслийн хоёр дугаар хэлэлцүүлгийг ирэх долоо хоногийн дундуур хийж эхлэнэ. Хоёрдугаар хэлэлцүүлэг эхлэх хүртэлх хугацаанд буюу энэ сарын 26-ныг хүртэл УИХ-ын гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг тойргийн сонгогчдодоо танилцуулж, санал бодлыг нь сонсох чухал үүрэгтэйгээр, цөөхөн …
-
21 June
Өвөр Монголд Улаанбаатар хотын соёл, аялал жуулчлалыг сурталчилна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан Улаанбаатар хотыг Монгол үндэстний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв хот болгох ажлын хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газар энэ сарын 20, 21-ний өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотноо “Улаанбаатар хотын соёл, аялал жуулчлалыг сурталчлах өдөрлөг”-ийг зохион байгуулж байна. Өдөрлөгийн үеэр зохион …
-
21 June
Ж.Батзандан:Улсын дээд шүүхийн үүдэнд жагсаал цуглаан хийхээс өөр аргагүй байдалд хүрлээ
“Баялагтаа эзэн Монгол” лобби бүлгийн гишүүд өнөөдөр /2019.6.21/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Хэдхэн сарын өмнө монгол орон даяар шударга төлөөх тэмцэл эхэлсэн гэдгийг та бүхэн санаж байгаа. Шударга ёсны төлөөа нам харгалзахгүй таван гишүүн нэгдсэн. Энэ тэмцэл 2017 оны арваннэгдүгээр сарын 20-оос эхэлсэн. Энэ хугацаанд юу өөрчлөгдөв. Хууль хяналтын байгууллагуудаа МАНАН мафийн гараас салгах тэмцэл рүү орсон, 60 тэрбумын схемыг зохион байгуулсан М.Энхболдыг огцруулахаас гадна 60 тэрбум дээр мөрдөн шалгах …
-
21 June
Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим гурван үгт хаягжилтыг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ
Технологийн дэвшлийг ашиглан өөрийн болон гишүүн ААН, байгууллагуудын хаягийн мэдээллийг хялбаршуулах, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилгоор Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим what3words компанитай хамтран ажиллахаар болж, гурван үгт хаягаа гардаж авлаа. Энэ үеэр МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн хэлэхдээ “Энэхүү гурван үгт хаяг нь тухайн байгууллагын байршлыг оновчтой тогтоох, бүтээгдэхүүн үйлчилгээ богино хугацаанд хүргэх зэрэгт онцгой ач холбогдолтой. Тиймээс бид цаашид үндэсний …
-
21 June
М.Энхсайханыг сэжигтнээр баривчлан шалгаж байна
Авлигатай тэмцэх газраас Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах явцад бусдад хууль бус давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт Монгол Улсын сайдаар ажиллаж байсан М.Энхсайханыг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс сэжигтнээр баривчилсан байна. Эх сурвалж: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
-
21 June
3×3 ДАШТ: Монголын сагсчид тэмцээнээ дуусгалаа
Голландын Амстердам хотод 3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн ДАШТ болж байна. Тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 улсын баг өрсөлдөж байгаагаас өчигдөр шилдэг найман баг тодорсон.Монголын эрэгтэй баг “D” хэсэгт гуравдугаар байрт бичигдсэнээр цааш өрсөлдөх эрхийг авч чадсангүй. Энэ хэсгээс Украйн, Пуэрто Рикогийн багууд шалгарлаа. Манай сагсчид ОХУ, Эстонийг хожоод байсан юм. Өчигдөр Пуэрто Рикод 21:18, Украйнд 18:17-аар хожигдож хэсэгтээ гуравт …
-
21 June
Г.Тэнгэр: Эрдэнэт үйлдвэрийн гадаад харилцаанд “Нэг цонхны бодлого” хэрэгжинэ
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын гадаад харилцааны талаар баримтлах бодлого, түүний хүрээнд хэрэгжүүлэх ажлуудын талаар Гадаад харилцааны бодлогын газрын дарга Г.Тэнгэртэй ярилцлаа. – Та энэ албанд томилогдоод багагүй хугацаа өнгөрлөө. Ойрын үед хийгдэж буй ажлын талаар мэдээлэл өгнө үү? – Гадаад харилцааны бодлогын газар байгуулагдаад хоёр сар болж байна. Бид үйл ажиллагааныхаа үндсэн зорилтыг Эрдэнэт үйлдвэрийн гадаад харилцааг хөгжүүлж, “Нэг цонхны бодлого” …
-
21 June
“Улаанбаатар эдийн засаг форум-2019” энэ сарын 28-нд болно
“Улаанбаатар эдийн засаг форум” нь 2015 оноос хойш жил бүр “Улаанбаатар хөрөнгө оруулалт” нэрийн дор зохион байгуулагдаж ирсэн бөгөөд энэ жилийн хувьд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, “Улаанбаатар хөгжлийн корпораци” ХК, Улаанбаатар хотын Худалдааны танхим, “Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежментийн компани” ХХК хамтран энэ сарын 28-нд “Блю Скай” зочид буудалд зохион байгуулах болсон талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. …
-
21 June
“Малчин лавлах-109” тусгай дугаарт 13.000 гаруй дуудлага иржээ
ХХААХҮЯ-ны харьяа “Малчин лавлах-109” мэдээллийн төв ажиллаад хагас жил гаруйн хугацааг үдэж байна. Тус төвийн тусгай дугаар руу аль ч үүрэн телефоны дугаараас залгасан үнэ төлбөргүй бөгөөд өглөө 08:00 цагаас үдшийн 22:00 цагийн хооронд малын түүхий эд, мал, махны үнэ ханш, цаг агаарын мэдээ, арьс, шир ноосны урамшуулал, малчны тэтгэвэр тэтгэмж, нийгмийн даатгал, ХХААХҮЯ-наас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрүүдийн талаар үнэн …
-
21 June
Монгол, Италийн бизнес уулзалтыг зохион байгуулна
\“Терроризмд турхирч буй хүчирхийлэл дагуулсан экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд нийгмийг хандуулах нь” сэдэвт бага хуралд оролцож буй БНИУ-ын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны дэд сайд Гульелмо Пиккиг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 6 дугаар сарын 20-ны өдөр ГХЯ-нд хүлээн авч уулзсан байна. Монгол, Италийн харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжиж, худалдааны эргэлт сүүлийн 3 жилийн туршид өсч байгаад сэтгэл …
-
21 June
Цагдан хорих 461 дүгээр ангиас оргосон С.Төмөрийг Замын-Үүдээс баривчиллаа
Хорих 461-р ангиас хоёр өдрийн өмнө оргосон С.Төмөрийг Замын-Үүдээс өнөөдөр /2019.06.21/ өглөө баривчиллаа. Тэрбээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс яллагдагчаар татагдан, Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан С.Төмөр нь 06 дугаар сарын 19-ний өдрийн 19.00 цагийн үед тус ангийн байрлалаас оргосон юм. Түүнийг өнөөдөр …
-
21 June
М.Энхсайханыг цагдан хорьжээ
Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдаар ажиллаж байсан М.Энхсайханыг өчигдөр /2019.06.20/ Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс дуудан, тайлбар мэдүүлэг авсны дараа хорих 461-р ангид саатуулжээ. Түүнийг Тавантолгойн ордыг ашиглах гэрээг байгуулахдаа “Энержи Ресуст” ХХК-д давуу эрх олгох гэж байсан гэсэн үндэслэлээр хорьжээ. М.Энхсайхан нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед мега төсөл хариуцсан сайдаар ажиллаж байсан юм.
-
21 June
Улаанбаатарт 31-33 хэм дулаан байна
МАЛЧИД, ИРГЭДИЙН АНХААРАЛД Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст 30 градусыг давж халахыг анхааруулж байна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар түр зуурын дуу цахилгаантай бороо орж, салхи борооны өмнө ширүүснэ. 2019 ОНЫ 06 ДУГААР САРЫН 21-НИЙ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл