Мэдээ мэдээлэл

June, 2024

  • 4 June

    Хэнтий аймгаас Норовлин сум чиглэлийн 130 км хатуу хучилттай авто замыг энэ онд ашиглалтад оруулна

    Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 онд авто замын салбарт 7 аймаг, 40 сум, хоёр хилийн боомтыг авто замаар холбох ажлыг эхлүүлэх зорилт дэвшүүлсэн. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй Хэнтий аймгаас Норовлин сум чиглэлийн 130 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гэрээний дагуу 2025 оны аравдугаар сарын 30-нд дуусах ч  төлөвлөсөн хугацаанаас нэг жилийн өмнө буюу 2024 онд хүлээлгэн …

  • 4 June

    Баянхонгор аймгийн өрхийн ЭМТ-үүд шинэ автомашинтай боллоо

    Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ажиллах орчин нөхцөлийг сайжруулахад анхаарч ирсэн. Ялангуяа хөдөөгийн эмнэлгүүд, тэр дундаа сум, өрхийн Эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн автомашиныг шинэчлэхэд шаардлагатай хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэж буй юм. Энэ хүрээнд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Наран мандал”, “Оточ номгон”, “Оточ мандал”, “Энх бүрд” өрхийн …

  • 4 June

    Б.Мөнхтамир Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо

    Олон Улсын Агаарын тээвэрлэгчдийн холбооны /IATA/ 80 дахь удаагийн дээд хэмжээний чуулга уулзалт буюу AGM /Annual General Meeting/ энэ сарын 2-4-ний өдрүүдэд Дубай хотноо болж байна. Хуралдааны үеэр МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамирыг Олон Улсын Агаарын тээвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгож байгааг албан ёсоор зарлалаа. Ингэснээр МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир Монгол Улсаас анх удаа IATA-ийн Удирдах зөвлөлийн гишүүн …

  • 4 June

    “Милан Кортина 2026” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах тамирчид тодорлоо

    Олон улсын Олимпын хорооны Эв санааны нэгдлээс зарлагдсан “Милан Кортина 2026” өвлийн спортын тамирчдын тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан гүйлтийн цана болон тэшүүрийн тамирчдад тэтгэлэг гардуулах ёслол Олимпик хауст боллоо. Уг ёслолд ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Дэд ерөнхийлөгч О.Одбаяр, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Жаргалсайхан болон Монголын тэшүүрийн холбоо, Монголын Цанын холбооны төлөөллүүд хүрэлцэн ирж, мэдээлэл солилцов. МҮОХ-ны Ерөнхийлөгч …

  • 4 June

    Булган уулын байгалийн дурсгалт газрыг дархан цаазат газар болгох тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

    Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллыг өөрчлөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Упсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллыг өөрчлөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу холбогдох материалын хамт Монгол Улсын Их Хуралд өргөн …

  • 3 June

    “Улаанбаатар дэлхийн их дуулга” тэмцээн энэ сарын 6-9-ны өдрүүдэд болно

    НЗДТГ, Монголын 3×3 сагсан бөмбөгийн холбоо хамтран Улаанбаатарын Урбан фестивалийн хүрээнд “Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” болон “Улаанбаатар дэлхийн их дуулга” тэмцээнийг зургаадугаар сарын 6-9-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. “Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” тэмцээнийг зургаадугаар сарын 6-7 өдрүүдэд зохион байгуулах бөгөөд тэмцээнд Австри, Украйн, Хятад болон Монгол Улсын шигшээ тэргүүтэй найман баг өрсөлдөх юм. Тодруулбал, Монгол Улсаас үндэсний шигшээ баг болон 23 …

  • 3 June

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар албан ёсны хэлэлцээ хийлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад 2024 оны 06 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх, Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийв. Бүгд Найрамдах Беларусь Улсын төрийн айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой гэдэгт …

  • 3 June

    Үерийн хамгаалалтын барилга байгууламжид хог хаяхгүй байхыг уриалж байна

    Үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд үерийн хамгаалалтын барилга байгууламжийн далан сувгийн лаг, хагшаасыг цэвэрлэж, ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Үерийн далан, суваг нь  амь нас, эд хөрөнгийг болзошгүй байгалийн гамшиг үерийн аюулаас хамгаалдаг. Иймд иргэд та бүхэн үерийн хамгаалалтын барилга байгууламжид хогоо хаяхгүй байхыг уриалж байна.    

  • 3 June

    Х.Нямбаатар: Зогсоол хөтөлбөрийг боловсруулж, НИТХ-аар хэлэлцүүлнэ

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийг танилцуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 25 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 87.2 хувьтай байна. Тухайлбал, өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын хороолол дундах орц гарц чөлөөлөх судалгаа хийх үүрэг өгсөн. Судалгаагаар буулгах шаардлагатай 32 байршилд 3074 …

  • 3 June

    Х.Нямбаатар: 2025 оноос ТҮК-иудад тоног төхөөрөмжийн зээл олгоно

    Энэ сарын 1-ний өдрөөс эхлэн хот, нийтийн аж ахуйн ажилчдын цалин 1000 ам.доллар буюу 3.5 сая төгрөг болж буй. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар ирэх долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тохижилт үйлчилгээний компаниудын тендерийг дахин зарлана гэдгийг хэллээ. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар ТҮК-иудын 70 хувь нь хот тохижилт, ЗАА, дүүргийн удирдлагад ажиллаж байсан хүмүүсийн хувийн …

  • 3 June

    Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенког албан ёсоор угтан авлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч 2024 оны 06 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенког  Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолсны дараа Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Төрийн хүндэт …

  • 3 June

    “Щелкунчик ба гайхамшгийн орон” медиа арт балетыг төв талбайд тоглолоо

    НЗДТГ, “Элит балет” ХХК хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан П.И.Чайковскийн “Щелкунчик ба гайхамшгийн орон” арт балетыг зургаадугаар сарын 2-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд үнэ төлбөргүй тоглолоо. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Дэлхийн суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Щелкунчик ба гайхамшгийн орон” балетыг нийслэл хотынхоо төв талбайд анх удаа медиа арт найруулагаар толилуулж байна. …

  • 1 June

    “Kids Art Festival-2024”дүрслэх урлагийн өдөрлөг боллоо

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан “Creative Kids Hub Mongoliа”, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сан,  НЗДТГ хамтран “Kids Art Festival-2024”дүрслэх урлагийн өдөрлөгийг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгууллаа. “Kids Art Festival-2024” өдөрлөг нь дүрслэх урлагаар дамжуулан хүүхэд багачуудад урлагийн боловсрол олгох, гэр бүлийн нандин, аз жаргалтай дурсамж …

May, 2024

  • 31 May

    СХД-ийн 1 дүгээр хороолол таван метрийн өргөн, 1.5 км дугуйн замтай боллоо

    Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооллын төв зам буюу Энхтайваны өргөн чөлөөг тохижуулж дууслаа. Энэхүү нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах ажил өнгөрсөн оны долоодугаар сард эхэлж байсан бол өнөөдөр тус дүүргийн 12-17 дугаар хороог дамнасан 1.5 км дугуйн зам, 10710 мкв 1.5-8 метр  явган хүний зам, 6150 мкв ногоон байгууламж, гэрэлтүүлэг болон 247 ширхэг автомашины зогсоолыг ашиглалтад хүлээж авлаа. Уг хэсэгт зөвшөөрөлгүй үйл …

  • 31 May

    Маргааш 6 байршилд хүүхэд хамгааллын баг ажиллана

    Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хүүхэд багачуудад зориулсан олон талт арга хэмжээг Нийслэлийн  хэмжээнд томоохон 12 байршилд зохион байгуулна. Эдгээр арга хэмжээний үеэр Нийслэл, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, хэлтсийн 126 мэргэжилтэн, сайн дурын 102 ажилтан, цагдаагийн алба хаагчидтай хамтран хүүхдийг аливаа төрлийн эрсдэлээс хамгаалах зорилгоор “Хүүхэд хамгааллын баг” ажиллах бөгөөд хүүхдийг төөрөх …