Мэдээ мэдээлэл

May, 2019

  • 24 May

    Жүжигчин О.Дөлгөөн Америкийн урлагийн их сургуулийг амжилттай төгсжээ

      Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин О.Дөлгөөн мэргэжил дээшлүүлэхээр алс холын Америкийн Калифорни мужийн Сан Франциско хотод “Academy of Art University” их сургуульд урлагийн чиглэлээр суралцсан бөгөөд сургуулиа амжилттай төгсчээ. Жүжигчин бүсгүй гэр бүлийн хамт тэнд амьдардаг юм.  Тэрбээр өнгөрсөн зун эх орондоо ирж “Хувьсал” продакшны ээлжит уран бүтээл “Тэнгэрээс буусан од” уран сайхны киноны гол дүрд тоглосон нь …

  • 24 May

    Какүрюү М.Ананд унаж, Асанояама дахин башёг тэргүүлж эхэллээ

    Токио хотын “Рёогокү Кокүгикан” ордонд болж буй Японы мэргэжлийн сумо бөхийн тавдугаар сарын Нацү башё буюу Рэйва /Японы шинэ он тоолол/ эриний анхны башёгийн 13 дахь өдрийн барилдаанд 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд Тамаваши Такаясүд унаснаар 10 даваа, 3 унаатай болсноор тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдлээ. Энэ барилдааны өмнө Озэки цолоо эргүүлэн авахын төлөө барилдаж байгаа Точиношин, Асанояамад ойчиж 4 унаа, 9даваатай болсноор Асанояама 11 даваа, 2 унаатай башёг тэргүүлж эхэллээ. Нацү  башёгийн 13 …

  • 24 May

    “Болор цом-37” наадам Багануур дүүрэгт болно

    Оны шилдэг яруу найрагч тодруулдаг “Болор цом-37” наадам энэ жил нийслэлийн Багануур дүүрэгт болно. 2020 онд “Багануур” ХК үүсэн байгуулагдсаны 40 жилийн ой тохиох тул үүнд зориулж тус дүүргийн ЗДТГ-аас ийнхүү шийдвэрлэсэн байна.  Мөн орон нутагт дээрх наадмыг зохион байгуулснаар нийслэлээс алслагдмал иргэдийг зохиолч, яруу найрагчидтай улам ойртуулах боломж олгож байгаа юм. Сонирхуулахад, өнгөрсөн жилийн наадам Говьсүмбэр аймагт болоход яруу …

  • 24 May

    Сүхбаатарын талбайн урд хэсгийг тохижуулах уралдаанд оролцогчдын бүтээлийг энэ сарын 29 хүртэл хүлээн авна

    Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газарт тохижилтын зураг төсөл боловсруулах уралдаан зохион байгуулах тухай нийслэлийн Засаг даргын А/439 дүгээр захирамж гарсан. Энэхүү захирамжийн дагуу нийслэлийн төв талбайн урд хэсгийн тохижилтыг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотой шинэчлэх шинэ санаа, шилдэг шийдлийг тодорхойлж, бүтээн байгуулалт хийх зорилгоор 30 сая төгрөгийн шагналын сантай уралдааныг тавдугаар сарын 15-наас 29 хүртэл 14 хоногийн хугацаатай …

  • 24 May

    УИХ Ерөнхийлөгчийн хоригийг 71.8 хувийн саналаар хүлээж авсангүй

    Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.05.24) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 42 минутад эхэлж, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үргэлжлүүлж, Эдийн засгийн байнгын хорооноос дэмжээгүй 15 зарчмын зөрүүтэй саналын томьёллоор санал хураалт явуулсны дараа тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд …

  • 24 May

    Сүүлийн жилүүдэд согтууруулах ундаанаас үүдэлтэй гэмт хэрэг, зөрчлийн тоо өсөж байна

    Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс, урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл (НГХУСАЗЗ)-ийн дарга Р.Дагва Нийслэлийн цагдаагийн газарт ажиллалаа. Гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулж, урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлээр Нийслэлийн цагдаагийн газраас олон ажил хэрэгжүүлжээ. Засгийн газраас хэсгийн нэг байцаагч 4,000 хүнд үйлчлэх ёстой гэсэн тогтоол гаргасан ч өнөөдөр нэг байцаагч үүнээс хоёр, гурав дахин олон хүнтэй хороонд …

  • 24 May

    Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзэв

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан  хоригийг Улсын Их Хурал хүлээн авах эсэх асуудлыг хэлэлцсэн.  Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулав.    …

  • 24 May

    Нийтийн тээврийн 668 хэрэгслийг шалгалтад хамруулахад 266 зөрчил илэрчээ

    Нийслэлийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн 01 дүгээр, Улаанбаатар хотын ерөнхий менежерийн гуравдугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар албан даалгавруудын явц байдлыг эрчимжүүлэх зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллагуудын дулаан зогсоол, засварын байр, угаалгын цэг болон үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслүүдэд тус газрын удирдах албан тушаалтнууд хяналт, шалгалт хийж ажиллалаа. Шалгалтад 668 тээврийн хэрэгсэл хамрагдсанаас өнгө …

  • 24 May

    Нийслэлийн ойгоос 2019 онд бэлтгэх модны хэмжээг тогтоолоо

    Нийслэлийн ИТХ-ын өнөөдрийн хурлаар нийслэлийн ойгоос 2019 онд бэлтгэх модны хэмжээг батлах тухай тогтоол хэлэлцлээ. Энэ онд ойн цэвэрлэгээний огтлолоор 2500 метр куб хэрэглээний мод, 1500 метр куб түлээний мод, ногоон бүсэд оршин суудаг айл өрхүүдэд түлшний зориулалтаар цэвэрлэгээ хийх замаар унанги, гишүү мөчир 4900 метр кубыг бэтгэхээр төлөвлөжээ. Ойгоос түлээний болон хэрэглээний мод бэлтгэсний төлбөр орлогод 56 сая төгрөгийг нийслэлийн төсөв төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. …

  • 24 May

    Терминатор киноны шинэ ангийн трэйлер цацагдлаа

    “Paramount Pictures” компани Терминаторын шинэ анги “Terminator:Dark Fate” киноны шинэхэн трэйлерийг өчигдөр /2019.05.23/ “YouTube” хуудсандаа байршуулжээ. “Terminator: Dark Fate” киноны шинэ анги нь энэ оны арваннэгдүгээр сард нээлтээ хийх юм байна. 62 настай жүжигчин Линда Хэмилтон, 1984 оноос хойш Терминаторын дүрийг бүтээж буй өдгөө 71 настай жүжигчин Арнольд Щварценеггер нар гол дүрийг бүтээжээ. Киноны найруулагчаар Тим Миллер, Жеймс Камерон, Дэвид …

  • 24 May

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНДЭЗНК-ын 75 дугаар чуулганыг даргална

    Тайланд улсын нийслэл Бангкок хотноо энэ сарын 27-31-нд болох НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс /АНДЭЗНК/-ын 75 дугаар чуулганы даргаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ажиллана. Энэ удаагийн чуулган “Иргэдийг чадавхжуулах, тэдний тэгш, хүртээмжтэй оролцоог хангах нь” сэдвийн хүрээнд болох бөгөөд Тогтвортой хөгжлийн зорилтууд, тэр дундаа орлого, ажлын байр, боловсролын тэгш бус хуваарилалтыг бууруулах асуудлыг хэлэлцэнэ. Чуулганд Науру Улсын …

  • 24 May

    “Монголын үндэсний балет” гуравдугаар уралдаан ирэх сард болно

    БСШУСЯ-ны ивээл дор Соёл урлагийн газар, Балетын тэмцээн зохион байгуулах хорооны дэмжлэгтэй “Монголын Үндэсний балет” уралдаан гурав дахь удаагаа болно. Тус уралдааныг Монголын ирээдүйн шилдэг балетчдыг нээх, авьяасыг нь хөгжүүлэх, бүжгийн жүжгээр дамжуулан мөрөөдлөө биелүүлж, дэлхийн тавцанд өрсөлдөх иргэн бэлтгэх зорилгоор уламжлал болгон зохион байгуулж буй. Тэмцээнийг багийн төрөлд 6-8 нас, 9-11 нас, ганцаарчилсан төрөлд 9-11 нас, 12-14 нас, 15-18 …

  • 24 May

    Хэнтийн нөхөн сонгуульд МАХН-аас Н.Энхбаяр нэр дэвшихээр болжээ

    МАХН-ын Бага чуулган өнөөдөр хуралдаж Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчийг тодруулсан байна. Ингээд тус намын Бага чуулганы нийт гишүүдийн 91.67 хувийн саналаар тус намын дарга Н.Энхбаярыг дээрх сонгуульд нэр дэвшүүлэхээр болжээ. Н.Энхбаяртай МАХН-ын Бага чуулганы гишүүн С.Ононбаяр өрсөлдсөн ч Бага чуулганы гишүүдийн 8.33 хувийн саналыг авч ялагдсан байна. Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөхөөр болсон МАХН-ын …

  • 24 May

    Ж.Батзандан: Өнгөрсөн Баасан гаригт гишүүд нь ордноор архи уугаад яваад байсан гэдэг мэдээлэл Ерөнхийлөгчид хүрсэн байна

    УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.24/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Хэлэлцэх асуудал яригдаж эхлэхийн өмнө УИХ-ын гишүүн Ж.Батзандан УИХ-ын даргад хандан “ Улс эх орны тулгамдсан асуудлуудтай холбоотой, иргэд олон нийтийн санааг зовоож буй асуудлыг УИХ дээр ярих зайлшгүй шаардлагатай байна. Ний нуугүй хэлэхэд …

  • 24 May

     Н.Энхбаяр:“Сохрын орон”-оор дамжуулан Англи улсын түүх соёл утга зохиолтой танилцах боломжтой

    Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр өмнө нь “Хатсан гар” нэртэйгээр орчуулгын өгүүллэгүүд хэвлүүлж байсан. Энэ номыг 1990 оны үес Төрийн шагналт яруу найрагч Зундуйн Дорж редакторлахдаа “Хатсан гар” хэмээн нэрлэжээ. Тэгвэл 28 жилийн өмнө хэвлүүлсэн энэхүү бүтээлээ “Сохрын орон” /The country of the blind/ нэртэйгээр дахин хэвлэсэн байна. Английн шилдэг зохиолчдын сор өгүүллэгийн номын нээлт энэ сарын 22-ны өдөр …