Мэдээ мэдээлэл

May, 2019

  • 7 May

    Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо, хур тунадас орно. 2019 оны 05 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо, хур тунадас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч зөөлөн шороон шуурга шүуурна. …

  • 6 May

    ЗӨВ ТУСГАЛ : Хайрлагдсан хүүхэд гэмт хэрэг, хүчирхийлэлд өртөх нь бага байдаг

    ХЗДХЯ, Цагдаагийн Ерөнхий газар нь Дэлхийн Зөн ОУБ, ГБХХГ, НҮБ-ийн Хүүхдийн сантай хамтран “ЗӨВ ТУСГАЛ” хүүхдийн хөгжил, хүмүүжил, хамгааллын хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлээд байна. Энэ удаагийн хөдөлгөөн нь эцэг, эх, асран хамгаалагч руу чиглэж байгаа бөгөөд үр хүүхэддээ цаг зав гаргах, тэдэнтэй амьд харилцаа үүсгэж, ярилцаж, ойлгох нь аливаа гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлдэг болохыг хүүхдийн сэтгэл зүйч нар …

  • 6 May

    МАН-ын бүлэг Ерөнхий аудиторт Д.Занданбатыг дэмжив

    УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2019.05.06/ ээлжит хуралдаанаа хийлээ.Тус хурлаараа Ерөнхий аудиторыг томилох асуудлыг хэлэлцэж, Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Занданбатыг томилох саналыг бүлгийн гишүүдийн 94 хувь нь дэмжив. Улмаар уг саналыг холбогдох байнгын хороогоор энэ долоо хоногт хэлэлцэж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулах юм. Эргэн сануулахад, Монгол Улсын Ерөнхий аудитороор ажиллаж байсан Д.Хүрэлбаатар нь жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн …

  • 6 May

    Хүүхдийн эрхийн асуудлаар “Нийтийн сонсгол зохион байгуулах тухай” албан бичгийг өргөн барив

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр /2019.05.06/ хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар “Нийтийн сонсгол зохион байгуулах тухай” албан бичгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, О.Баасанхүү нар өргөн барив. Уг албан бичигт Улсын Их Хурлын 22 гишүүн гарын үсгээ зурж, дэмжжээ. УИХ-аас Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай зэрэг хуулиудыг …

  • 6 May

    Улаанбаатар хотын 380 жилийн ойн “Бүтээлч ажлын төлөвлөгөө”-г хэлэлцэв

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанд Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын НБХ-ын дарга М.Эрдэнэжаргал танилцуулав. Улаанбаатар хотын 380 жилийн ойн “Бүтээлч ажлын төлөвлөгөө”-г “Бүтээн байгуулалт, тохижилт, үйлчилгээ”, “Нийгэм, спорт, соёл урлагийн арга хэмжээ”, “Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, хүндэтгэлийн арга хэмжээ” гэсэн үндсэн гурван бүлэгт хуваан ажлын хэсэг боловсруулсан байна. …

  • 6 May

    Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлсөн нь хууль зөрчсөн гэж үзэн ҮХЦ-д ханджээ

    Хуульч Д.Отгонбат  өнөөдөр Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргалаа. Тэрбээр УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг бүрэн эрхээс нь чөлөөлсөн УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ. Тэрбээр “Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 16 дугаар …

  • 6 May

    МУГЖ Д. Жаргалсайхан загвар өмсөгч С.Сарнайд дуу зохиож өгөхийг амлав

    “Яг түүн шиг-4” шоу нэвтрүүлгийн дөрөвдүгээр улирлын эхний дугаар өчигдөр /2019.05.05/ Боловсрол телевизээр үзэгчдийн хүртээл боллоо. Энэ удаагийн шоунд өмнөх улирлын 24 оролцогчоос сонгогдсон найман шилдэг уран бүтээлч өрсөлдөж байгаа билээ. Шоуны эхний дугаарт: Дуучин, продюсер Б.Нацагдорж буюу Наки- Америкийн дуучин, ая зохиогч “Beyonce”, “Х Түц” хамтлагийн жүжигчин Г.Бархүү- “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, Дуучин П.Баярцэнгэл- “Bruno Mars”, Загвар өмсөгч С.Сарнай- …

  • 6 May

    51 байршлыг чөлөөлж, явган хүний зам гаргалаа

    Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы баталсан А/322 дугаар захирамжийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон хот тохижилтын ажлууд хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Явган хүний зам” аяны хүрээнд нийт 51 байршилд төмөр хашаа, хайс, контейнер, өргөтгөл зэргийг буулгаж, зорчих хэсгийн зам талбайг чөлөөлөөд байгаа юм.

  • 6 May

    Нийтийн тээврийн зарим үйлчилгээний чиглэлийг өөрчиллөө

    Дулааны улирал эхэлж, авто замын нөхцөл сайжирч, иргэдийн зорчих эрэлт нэмэгдсэнтэй холбогдуулан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлангийн суурьшлын бүсийн иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис СООСЭ ДС-Далангийн зам” чиглэлийг энэ сарын 1-нээс эхлэн Шадивлангийн уулзвараас дээш 2.1км сунгалаа. Мөн Авто худалдааны цогцолбор хүрэх гэсэн иргэдийн нийтийн тээврээр хурдан, шуурхай үйлчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:60 “Авто худалдааны цогцолбор-Саппоро” чиглэлийн …

  • 6 May

    Х.Баттулга: Хүнсний ногооны тариалалт, үйлдвэрлэл явуулах нөөц бидэнд хангалттай байгаа

    Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Мах, хүнсний ногооны хангамжийн баталгаат байдал” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордны Их танхимд болж байна. Хэлэлцүүлгийг нээж Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ. Тэрээр Монгол Улсын хувьд тулгамдсан асуудлуудын нэг бол Мах, хүнсний ногооны хангамж, түүний баталгаат байдлын асуудлыг …

  • 6 May

    Таван сартай хүүхдээ орцны гадна хаясан эцэг, эхийг эрэн сурвалжилж байна

    Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлд орцны буланд таван сартай охиноо орхиод явсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, энэ сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны байрны гадна 4-5 сартай байж болзошгүй охин хүүхдийг орхиж явсан хэрэг гарсан байна. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн М.Мөнхшүрээс тодруулахад “Цагдаагийн байгууллагад 5-сарын 4-ны 21:00 цагт Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутагт дэвсгэрт 4-5 …

  • 6 May

    ОХУ-д “Аэрофлот” онгоц осолдож, 41 хүн амиа алджээ

    ОХУ-ын нийслэл Москва хотоос ням гаригт /2019.05.05/ Мурманскийн чиглэлд хөөрсөн “Sukhoi Superjet 100” нисэх онгоц хөөрөөд хагас цагийн дараа техникийн саатлаас болж буцан, Шереметьевогийн нисэх буудалд ослын буулт хийжээ. Онгоц буухдаа маш хүчтэй газардсанаас болж онгоцны хөдөлгүүр шатаж эхэлсэн байна. Уг онгоцонд нийт 73 зорчигч, нисэх багийн таван гишүүн явснаас 41 хүн амиа алджээ. Мурманск хотын эрх баригчид гурван хоногийн …

  • 6 May

    Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээнийг Налайх дүүрэгт зохион байгууллаа

    “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв, Налайх дүүргийн ЗДТГ, Налайх Эрүүл мэндийн төв хамтран улсын хэмжээнд анх удаа дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 9-12 насны сурагчдын дунд “ШҮД УГААЛТЫН АВАРГА” шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээнийг нээж Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн захирал, анагаах ухааны доктор Л.Хэнтий, НЭМТ-ийн дарга Л.Байгал нар амжилт …

  • 6 May

    Дэлхийн мисс ээжүүдийн топ 6-д Монголын мисс А.Дэлгэрцэцэг шалгарлаа

    Дэлхийн үзэсгэлэнт ээжүүдийн дунд явагддаг “Mrs World” тэмцээн АНУ-ын Лас-Вегас хотноо дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 04-ний өдрүүдэд явагдаж шилдгүүдээ  тодрууллаа. Тус тэмцээнд монгол ээжүүдийн төлөөлөл, мисс А.Дэлгэрцэцэг 41 орны гоо ээжээс шалгарч, Топ зургаад шалгарчээ. Тэрбээр  “Mrs Mongolia World-2018-Гоо ээж” улсын анхдугаар уралдааныг тэргүүн байр эзэлж, үндэстний ялагчаар тодорч, тус тэмцээнд оролцох эрхээ авсан юм. “Mrs. World 2019” тэмцээний ТОП-6 1. Вьетнам 2. Өмнөд Африк 3. …

  • 6 May

    Налайхын түр зам дагуу нэмэлт усалгааны машин гаргахаар боллоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан энэ сарын 4-ний өдөр нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх, Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон бусад албаны хүмүүсийн хамт Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын явцтай танилцаж, замын ажлыг хурдан шуурхай, чанартай хийж гүйцэтгэх үүрэг чиглэл өглөө. Тодруулбал, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх …