Мэдээ мэдээлэл

May, 2019

  • 2 May

    Энэ сарын башёг Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар тэргүүлнэ

    Японы мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын башё 12-ноос 26-ны өдрүүдэд Кокүгикан ордонд болно. Башёгийн банзүкэ буюу оноолт гарсан бөгөөд өнгөрсөн гуравдугаар сарын башёд өвдөг шороодолгүй түрүүлж эзэн хааны цомыг 42 дахь удаагаа хүртээд буй их аварга Хакүхо М.Даваажаргал зүүн жигүүрийг тэргүүлэн барилдах аж. Харин их аварга Какүрюү М.Ананд баруун жигүүрийг тэргүүлнэ. Ийнхүү монгол их аваргууд башёг  тэргүүлж барилдах бөгөөд Ичиножёо А.Ичинноров энэ …

  • 2 May

    “Даралт хэмжилтийг дадал болгоё” сарын аян эхэллээ

    Өнгөрсөн 2017 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарыг “Даралт хэмжилтийн сар” болгон зарлах болсон билээ. Энэ хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Оном”, сан, Монголын даралт ихсэлтийн нийгэмлэгээс хамтран 2019 оны тавдугаар сарын 1-30-ны хооронд “Даралт хэмжилтийг дадал болгоё” уриан дор даралт ихсэлтийн эрсдэлийг таниулах, түүнээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, цаг алдалгүй эмчилгээнд хамруулах сарын аяныг эхлүүллээ. Даралт хэмжилтийг нийслэлийн 142 өрх, …

  • 2 May

    “Крипто валют, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх нь” сургалт эхэллээ

    Цагдаагийн ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн албанаас Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Крипто валют, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх нь” сэдэвт сургалт өнөөдөр /2019.05.02/ Мөрдөн байцаах албаны хурлын тэнхимд зохион байгуулж байна.  Энэхүү үйл ажиллагааны  нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны  байгууллагын  Эдийн засгийн ахлах зөвлөх, Эдийн засгийн албаны дарга, …

  • 2 May

    Налайх, Багануур, Багахангай дүүргийн сувилагч нарын мэдлэг, ур чадварыг сорих уралдаан боллоо

    Нийслэлийн Багануур, Багахангай, Налайх зэрэг /зүүн бүсийн/ дүүргийн эрүүл мэндийн төвүүдээс “Олон улсын сувилагчийн өдөр”-ийг угтан нийт сувилагч нарын мэдлэг, ур чадварыг сайжруулах олон талт арга хэмжээг хамтран зохион байгуулж эхэлсэн билээ. Энэ хүрээнд 2019 оны дөрөвдүгээр сарын 28-нд нийслэлийэ Багануур дүүрэгт “Амь тэнссэн үеийн үнэлгээ болон сувилахуйн тусламж” сэдэвт гардан үйлдлийн ур чадвар сорих уралдааныг зохион байгууллаа. Тус үйл …

  • 2 May

    Монголбанк дөрөвдүгээр сард 1.1 тонн алт худалдан авчээ

    Улсын Их Хурлын 2019 оны 3 дугаар сарын 26-ны ээлжит бус чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, алтны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 5% болгосон. Тус хуулийг Монгол Улсын Их Хурлын албан мэдээлэл болох “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаарт нийтэлсэн бөгөөд төрийн мэдээлэлд нийтэлснээс хойш 10 хоногийн дараа …

  • 2 May

    УИХ-ын гишүүн С.Жавхлан Ж.Батзандан, Л.Болд нарын байгуулсан намд элслээ

    УИХ-ын гишүүн С.Жавхлан өнөөдөр /2019.05.02/ УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын байгуулсан Шударга иргэдийн нэгдсэн эвлэл намд элсч байгаагаа албан ёсоор зарлалаа. УИХ-ын гишүүн С.Жавхлан “Өнгөрсөн хугацаанд маш олон иргэдээс улс төрийн ганцаардлыг харж байна. Ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй гэдгийг  өнгөрсөн хугацаанд хүчтэй мэдэрлээ. Улс төрд ганцаардал гэдэг хэцүү зүйл байдаг юм байна. Нэг талдаа нийгмийн захиалга. …

  • 2 May

    Тарваганы түүхий эд, махыг, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байхыг анхааруулж байна

      Баян-Өлгийн аймгийн Цагааннуур тосгоны Талын толгой гэдэг газраас иргэн Р, Т нар шалтгаан тодорхой бус халдвараар өвчилсөн ба Т нь 2019 оны дөрөвдүгээр сарын 28-нд Талын толгойд нас барсан. Харин өвчтөн Р нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт эрчимт эмчилгээ хийлгэж байгаад 2019 оны тавдугаар сарын 01-ний өдрийн 03 цагт нас баржээ. Одоогоор мэдэгдэж байгаагаар эдгээр хүмүүс тарваганы түүхий хүн мах, бөөр …

  • 2 May

    Гоулдмэний нэрэмжит Байгаль орчны шагналын эзнээр А.Баяржаргал тодорлоо

    Гоулдмэн Байгаль орчны Сангаас санаачилж бий болгосон дэлхийн байгаль, орчныг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан тив тивийн манлайлагч нарт олгогддог олон улсын нэр хүнд бүхий Гоулдмэний нэрэмжит Байгаль орчны шагнал гардуулах албан ёсны арга хэмжээ нь  4  сарын 29-ны өдөр АНУ-ын Сан Франциско хотод Дайны Дурсгалын Дуурийн Театрын байранд ёс төгөлдөр болж өнгөрлөө.   2019 оны Гоулдмэний нэрэмжит Байгаль …

  • 2 May

    Баян-Өлгийгөөс ирсэн агаарын хөлгийн зорчигчдыг тусгаарлалаа

    Баян-Өлгий аймагт тарваган тахалаар хүн нас барсан байж болзошгүй шинж тэмдэг илэрч хорио, цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан Чингис хаан олон улсын нисэх буудалд Баян-Өлгий-Ховд-Улаанбаатар чиглэлээр өчигдөр 14:50 цагт нисч ирсэн M-182 агаарын хөлгийг тусгаарлан зорчигчдод үзлэг хийжээ. Тус агаарын хөлөгт Баян-Өлгий аймгаас 11, Ховд аймгаас 47, нийт 58 зорчигч зорчиж ирсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хилийн мэргэжлийн хяналтаас …

  • 2 May

    42 дугаар тойргийн УИХ-ын нөхөн сонгуульд 13 нам оролцох хүсэлтээ өгчээ

    Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 13 нам УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох тухай хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороонд /СЕХ/ хүлээлгэн өгсөн байна. Тус тойрогт 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нөхөн сонгууль явагдана. Хөдөлмөрийн Үндэсний Нам Ард Түмний Олонхийн Засаглал Нам Монголын Ногоон Нам Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам Ардчилсан Нам Монгол Ардын Хувьсгалт Нам Монгол Ардын Нам Дэлхийн Монголчууд Нам …

  • 2 May

    С.Зоригийн хэргийг шалгах түр хороог Ж.Батзандан ахална

    Улсын Их Хурлын 4 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар С.Зоригийн хэргийг шалгах “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолыг баталсан. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий тус Түр хороо өчигдөр /2019.05.01/ анхны хуралдаанаа хийв. Хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж даргалан явуулсан бөгөөд Түр хорооны даргыг сонгох …

  • 2 May

    АТГ-ын дарга, дэд даргад З.Дашдаваа, Ж.Батсайхан нарыг томилохыг дэмжлээ

    УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн /2019.05.01/ хуралдаанаар АТГ-ын дарга, дэд дарга нарыг томилох, чөлөөлөх зэрэг асуудлыг хэлэлцэж, АТГ-ын даргаар З.Дашдавааг томилохыг 84.6 хувиар, дэд даргаар Ж.Батсайханыг томилохыг 91.7 хувиар тус тус дэмжиж, чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо. Авлигатай тэмцэх газрын даргаар томилуулахаар санал болгож буй Зандраагийн Дашдаваа нь 45 настай. 1982-1992 онд Хэнтий аймгийн ерөнхий боловсролын сургуулийг төгсөөд 1992-1996 онд …

  • 2 May

    Г.Занданшатар: “УБТЗ”-д нэг ч хүний амь нас эрсдэх ёсгүй, нэг ч замчин осолд өртөх учиргүй

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2019.05.01) “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үйл ажиллагаатай танилцлаа. УБТЗ-ын Удирдах газарт түүнийг хүрэлцэн очиход Замын дарга Д.Жигжиднямаа, тээвэр, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Г.Ганболд, Зүтгүүрийн депогийн дарга П.Энхмөнх нар ажил байдлаа танилцуулав. Энэ жил 70 жилийн ойгоо тэмдэглэх гэж буй Монгол-Оросын хамтарсан “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг 15.400 ажиллагсадтай бөгөөд нийт 1815 км замаар, хойд хэсэгтээ …

  • 2 May

    ОУПХ-ны Ази, Номхон далайн бүлгийн чуулган Улаанбаатарт болно

    Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүлгийн II чуулган Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2019 оны 5-р сарын 27-28-нд болно. Монгол Улсын парламент олон улс, бүс нутгийн хэмжээний ийм чуулганыг өмнө нь 3 удаа зохион байгуулж байсан бөгөөд өнгөрсөн оны 6-р сард“Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд Парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт Ази, …

  • 2 May

    “Даралт хэмжилтийг дадал болгоё” уриатай сарын аян эхэллээ

    Олон улсын даралт ихсэлтийн нийгэмлэгээс дэлхий даяар артерийн даралт ихсэлт өвчний талаарх ойлголтыг олон нийтэд хүргэх, даралтын хяналтыг сайжруулах зорилгоор 2017 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарыг “Даралт хэмжилтийн сар” болгон зарлах болсон билээ. “Даралт хэмжилтийн сар”-ын аянд өдгөө 100 гаруй орон нэгдэж, цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх олон ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газар, …