Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаа, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нөхцөл байдалтай танилцлаа. Энэ үеэрээ Хот тохижилтын газрын ажилчидтай ярилцаж, шийдвэрлүүлэх тулгамдаад буй асуудлуудыг нээлттэй хэлэлцлээ. Түүнчлэн шаардлагатай тоног төхөөрөмжийг нэн даруй шийдэж өгөхөө илэрхийллээ. Зам талбайн үйлчлэгч Д.Түмэнжаргал хотын даргад хандаж “Миний хувьд энэ байгууллагад 2015 онд ажилд орсон. …
Мэдээ мэдээлэл
April, 2019
-
16 April
Улсын Ерөнхий прокурорын хоёр орлогчийн томилгоотой холбогдуулж нээлттэй хэлэлцүүлэг хийлээ
Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар нар зохион байгуулж, Улсын ерөнхий прокурорын хоёр орлогчийн албан тушаалын томилгоотой холбогдуулан өчигдөр/2019.04.15/ нээлттэй хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэлсэн үгэндээ, Монгол Улсын Ерөнхийлөгч энэ сарын 8-ны өдөр Улсын ерөнхий прокурорын хоёр орлогчийг зөвшилцөхөөр УИХ-д нэрийг нь өргөн барисан. Хуулийн хүрээнд зөвшилцдөг албан тушаалын томилгоотой холбогдуулж нээлттэй хэлэлцүүлэг хийх боломжтой. Иргэний нийгмийн …
-
16 April
Иргэний үнэмлэх шаардахгүйгээр төрийн бүх үйлчилгээг хурууны хээгээр авах боломжтой болно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өчигдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт ажиллаж, үйлчилгээний танхимуудаар орж, иргэдтэй уулзан тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонсон, үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, цаашид анхаарах ажлын талаар удирдлагуудад нь үүрэг чиглэл өглөө. “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн хүн ам ихээр төвлөрөн суурьшсан нутаг дэвсгэрт төрийн үйлчилгээний нэгдсэн …
-
16 April
Парисын Нотр Дам Сүм шатжээ
Парис хотын алдарт Нотр Дам Сүмд өчигдөр орой /2019.04.15/ том хэмжээний гал гарч, сүм шатаж эхэлжээ. Сүмд засварын ажил хийгдэж байсан бөгөөд ажил тарснаас цаг гаруйн дараа дээврийн хэсгээс гал дүрэлзэж эхэлсэн ажээ. Одоогоор галыг намжаагаад байгаа ч сүмийн дээд хэсэг тэр чигтээ шатсан байна. Галыг унтраахаар 400 гаруй гал сөнөөгч ажилласан байна. Франц улсын прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж …
-
16 April
Хотын шинэ даргыг “боорлох”-ын учир
Монголчууд бидний улс төржилт хаврын тэнгэрийн ааштай зэрэгцэн хуйсагнаж байна. Энд тэнд огцор, буулга, тараа, шаардаж байна гэх үгнүүдийг маань мэгзэм шиг унших хүмүүстэй өдөр гудамж талбайд тааралдаж, орой цэнхэр дэлгэцээрээ харах нь хэвийн үзэгдэл боллоо. Үнэхээр зарим хүмүүсийн яриад байгаачлан улс орон сүйрчихсэн юм уу гэвэл мэдээж үгүй. Сүүлдээ жагсаал цуглаан бүр өдрийн хөлс, цалинтай ажил болоод хувирчихсан тухай …
-
16 April
Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Баян-Өлгий, Ховдын нутаг, Увсын өмнөд, Говь-Алтайн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. 2019 оны 04 дүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн бороо, …
-
15 April
Чанаргүй зээл 1.9 их наяд төгрөг буюу нийт өрийн үлдэгдлийн 10.7 хувьд хүрч өсчээ
Mөнгөний нийлүүлэлт (M2) 2019 оны гуравдугаар сарын эцэст 19.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 112.4 (0.6%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 3.6 (22.5%) их наяд төгрөгөөр тус тус өсчээ. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2019 оны гуравдугаар сарын эцэст 897.8 тэрбум төгрөг байна. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны гуравдугаар сарын эцэст 17.5 их …
-
15 April
Ц.Нямдорж, Ж.Батзандан, Лу.Болд нар Б.Хурцад хонзогнохын учир
Индрийн ард чанга хашгирч, иргэдийн хамгийн их хүсэмжилдэг шударга ёс, хүний эрхийн төлөө тэмцэгчийн дүрд тоглож, үнэн хэрэгтээ энэ бүхнийг өс хонзонгийн хэрэгсэл болгож яваа хүмүүс бол УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Лу.Болд нар юм. Тэдний ярьдаг сэдэв нь “Эрдэнэт”-ийн 49 хувь, С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг, харин популизмийнх нь гол бай ТЕГ-ын дарга асан …
-
15 April
Элчин сайд Б. Дэлгэрмааг эгүүлэн татах санал хүргүүлжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт “Элчин сайдыг эгүүлэн татах асуудлаар зөвшилцөх тухай” албан бичиг илгээв. Элчин сайдыг эгүүлэн татах асуудлаар зөвшилцөх тухай албан бичигт:“Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмаа нь “улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, …
-
15 April
МАН: Ерөнхий прокурорын орлогч А.Чинбат, С.Алиманцэцэг нарыг дэмжинэ
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2019.04.15/ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч нарыг томилох асуудлаар зөвшилцөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэн А.Чинбат, С.Алиманцэцэг нарыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн байна. Ингэснээр УИХ-ын байнгын хороод болон нэгдсэн хуралдаанд дэмжихээр тогтжээ. Мөн Засгийн газраас өргөн барьсан Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн байна. …
-
15 April
“Аллергимед” эмнэлгээс хугацаа нь дууссан эм, хэрэгсэл илрүүлжээ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Мэргэжлийн Хяналтын ерөнхий газрын даргын баталсан “Арьс, гоо заслын эмнэлгүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” 01/38 хүрээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна. Тус газраас Баянгол дүүрэгт байрлах Өлзий дэн ХХК-ийн “Аллергимед” эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар тус эмнэлэгт хугацаа дууссан эм, эмнэлгийн хэрэгслүүд байсан зөрчлийг илрүүлж Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн …
-
15 April
Шадивлан зусланд гарсан түймрийн тархалтыг зогсоожээ
Чингэлтэй дүүргийн 19-р хороо Шадивлан зусланд шар өвс шатаасны улмаас түймэр гарлаа гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 12:00 цагт иржээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 74, 34, 10, 63 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 57 алба хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа аж. Түймрийн улмаас 6 айлын зуслангийн байшин шатаж байсан бөгөөд галын тархалтыг зогсоож, …
-
15 April
Г.Мөнхбаяр: “Cinema Awards”-аас шалгарсан уран бүтээлчид Холливүүдийн зочдоос шагналаа гардан авна
“Холливүүд Монголд” кино урлагийн фестиваль ирэх тавдугаар сарын -1-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох гэж байна. Уг фестивалийн төслийн ерөнхий нарийн бичгийн дарга, дуучин Бэки буюу Г.Мөнхбаяртай ярилцлаа. “Холливүүд Монголд” фестивальд голлон ажиллаж байна. Наадам зохион байгуулах санаачилга хэрхэн гарсан бэ? -“Холливүүд Монголд” төслийн удирдагч А.Баярцэцэг гадаадын 14 кинонд тоглосон. Энэ шугамаараа гаднын олон уран бүтээлчтэй холбоо тогтоочихсон хүн. Монголоос тэнд …
-
15 April
Д.Эрдэнэбат: Улстөрийн намууд, Ерөнхийлөгчийн нэгдмэл саналаар Үндсэн хуулийг өөрчлөх ёстой
УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр /2019.04.15/ хуралдаж, мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “АН-ын зөвлөлийн хурлаас энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх 2018 онд нийгэм эдийн засгийн хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтэд гол анхаарлаа хандуулсан гэж хэлж болно.Үндсэн чиглэлийн нийт 136 арга хэмжээний биелэлт өнөөдрийн байдлаар 32.3 хувьтай явж байгаа нь дэндүү хангалтгүй тоо гэж үзэж байгаа. Өнгөрсөн хугацаанд эрх баригчдын гол хийсэн ажил …
-
15 April
Хүүхдийн тоглоомын талбайд зөвшөөрөлгүйгээр байрласан ТҮЦ-ний үйл ажиллагааг зогсоожээ
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 34 дүгээр байрны урд хүүхдийн тоглоомын талбайд байрлах “Түргэн хоол” нэртэй ТҮЦ-нд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар газар эзэмших, ашиглах зөвшөөрөлгүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй, цэвэр, бохир усны хэсгийн болон төвлөрсөн системд холбогдоогүй байранд хоол үйлвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсныг зогсоожээ.Улмаар дүүргийн Газрын албанд газар чөлөөлүүлэх албан бичгийг хүргүүлсэн аж.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл