Мэдээ мэдээлэл

March, 2019

  • 26 March

    Алина Загитова ДАШТ-д анх удаа түрүүллээ

    Япон улсын Сайтама хотод зохиогдсон Уран гулгалтын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд олимпын аварга ОХУ-ын уран гулгагч Алина Загитова түрүүллээ. Алина Загитова нь  ийнхүү ДАШТ-ий  анхны түрүүгээ авсан юм. Тэрбээр богино үзүүлбэрт тэргүүлсэн төдийгүй чөлөөт үзүүлбэрт 155,42 оноог авч нийлбэр дүнгээр 237,50 оноо авснаар түрүүлсэн байна. Хоёрдугаар байранд Казахстаны тамирчин Элизабет Турсынбаева нийлбэр дүнгээр 224,76 оноог авч мөнгөн медаль авлаа. Харин ДАШТ-ий …

  • 26 March

    Тулаанч Д.Батсүмбэрэл “Dragon house” холбооны аварга болов

    АНУ-ын Калифорни мужийн Сан-Франциско хотноо энэ сарын 23-ны өдөр “Dragon house” холимог тулааны аварга шалгаруулах тэмцээн болов. Тус тэмцээний 77 кг-ын жинд Монгол Улсын “MGL-1” холбооны холимог тулааны гурван удаагийн аварга Хилийн цэргийн хошууч Дагвадоржийн Батсүмбэрэл түрүүлж, аваргын бүсийн эзэн болжээ. Д.Батсүмбэрэл нь 1987 онд Баянхонгор аймагт төрсөн. Бага наснаасаа чөлөөт бөхөөр хичээллэсэн. Хилийн цэргийн дээд сургуульд суралцаж төгсөөд, хилийн цэргийн 0303 …

  • 26 March

    Ш.Анхмаа: Номын сангийн хүртээмжийг сайжруулах зорилт тавин хэрэгжүүлж байна

    Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн Баянзүрх дүүрэг дэх салбар номын сангийн 50 жилийн ой өнөөдөр тохиож буй юм. Мөн энэхүү түүхт ойтой давхцаж шинэ тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалтын нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга н.Саруул, Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Ш.Анхмаа, Нийслэлийн соёл урлагийн газрын дарга …

  • 26 March

    Бялуу чимэглэх “ур чадвар”-ын улсын уралдаан болж байна

    Хүнсний аж үйлдвэрийн ажилтан, ажилчдын 89 жилийн ойн өдрийг угтан ХХААХҮЯ, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Монголын хүнсчдийн холбоо, “Технологийн Дээд Сургууль” -тай хамтран “Бялуу чимэглэх Ур чадварын улсын уралдаан”-ыг 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулж байна. Бялуу чимэглэх “Ур чадвар”-ын улсын уралдаан нь Нарийн боовны төрлийн ялангуяа бялуун бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн ажилчдын ур …

  • 26 March

    “Хүч” спорт хорооны тамирчин Т.Тулга Ази тивийн аварга боллоо

    U23 насны Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан юм. Тэмцээнд Монгол, Иран, БНХАУ, Казахстан, Кыргызстан, Сингапур, Тажикистан, Туркменистан, Тайвань, Йемень, Энэтхэг гэсэн 11 орны тамирчин 30 жинд өрсөлдөв. Манай чөлөөт бөхийн тамирчид долоон алтан медаль хүртэж багийн дүнгээр тэргүүлэв. Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны тамирчин Т.Тулга 2019 оны чөлөөт бөхийн U23 насны Ази …

  • 26 March

    Ж.Онгарыг Монгол Улсын гавьяат малын эмч цолоор шагналаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Баян-Өлгий аймгийн Хөдөө аж ахуйн газрын ахмад ажилтан Жантөмөрийн Онгарыг Монгол Улсын гавьяат малын эмч цолоор шагнасан байна.  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле Монгол Улсын  гавьяат малын эмч Ж.Онгарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Жантөмөрийн Онгар 1978-1983 онд Улаанбаатар хотод ХААИС-ийн МЭФ-ийн ангид суралцаж, малын их эмчийн мэргэжил эзэмшсэн. 1997-1998 онд Улаанбаатар хотын Төрийн Захиргааны Удирдлага Хөгжлийн Институтэд эчнээгээр суралцаж, бүрэн курс төгсөж, “Удирдлагын арга зүйч, …

  • 26 March

    Е.Сагсай: Бичлэгийг Н.Энхбаяр болон түүний хамсаатнууд зохион байгуулсан байж магадгүй

    МАХН-ын дарга Н.Энхбаяр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ Е.Сагсай прокурортой холбоотой асуудлыг ярьсан. Тэрбээр Е.Сагсай прокурорыг яллагдагч, шүүгдэгч нарыг ялаас мултална, хорих ангиас гаргана гэх нэрийдлээр эхнэртэй нь бэлгийн харьцаанд ордог талаар хэлсэн байдаг. Мөн МАХН-ын дарга Н.Энхбаяр /2019.03.21/-ны өдөр мэдээлэл хийх үеэрээ ”Ё.Сагсайн тухай миний ярьсан бол үнэн. Хүмүүсийн хувь заяагаар тоглож, намайг “Сагсайдаж” ялсан хүн. Тэр хүний бичлэг …

  • 26 March

    “Гацуурт”-ын ордыг эзэмшигчид шүүхийн шийдвэрийг ДАВЖ ЗААЛДАХ УУ?

    Канадын Торонтод төвтэй “Сентерра Гоулд” өөрийн охин компани “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн мэдэлд байсан “Бороо гоулд” уурхай, Баяжуулах үйлдвэр, “Гацуурт” төслүүдээ Сингапурт бүртгэлтэй OZD ASIA PTE  компанид 35 сая ам.доллараар худалдсан тухайгаа 2018 оны аравдугаар сарын 12-ны өдөр албан ёсоор мэдээлсэн. УИХ-аас  2015, 2016  онуудад  батлагдсан  бүхэл бүтэн хоёр тогтоолын дагуу 34 хувь нь төрд хамаатай байх учиртай Гацууртын алтны орд уг хэлцэл наймаагаар …

  • 26 March

    Талбайн арын замын хөдөлгөөнийг 15:00 цагаас түр хаана

    БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён манай улсад хүрэлцэн ирээд байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх төв талбайд Ерөнхий сайд Ли Наг Ён-ыг угтан авах ёслол яг одоо болж байна. Албан ёсны айлчлалтай холбогдуулан 09:00 цагаас Шангри Ла-Төрийн ордон хүртэлх замыг түр хаагаад хөдөлгөөнийг нээсэн байна. Харин 15:00 цагаас Төв талбайн арын замыг хаана, мөн Олимпийн гудамж, Их сургуулийн гудамж, Чингэлтэйн …

  • 26 March

    БНСУ-ын Ерөнхий сайд Монгол Улсад хүрэлцэн ирлээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён 2019 оны 3 дугаар сарын 25-нд манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирэв. Ерөнхий сайд Ли Наг Ён-ыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ …

  • 25 March

    Б.Батбилэг:Намайг асрах гээд эхнэр маань ажлаасаа ч гарсан

    “Монгол HD” телевизийн “Шарк Танк” шоу  нэвтрүүлгийн  хоёрдугаар улирлын сүүлийн дугаар өчигдөр /2019.03.24/ үзэгчдийн хүртээл боллоо. Сүүлийн дугаарт шүүгчид төдийгүй үзэгчдийн хүндэтгэлийг хүлээсэн оролцогч Б.Батбилэг Г.Дэлгэрнасан нар  байлаа. Тэд сүүлийн долоон жилийн хугацаанд өрхийн хэрэгцээний 0.7 га газар дээр 70 мкв амины орон сууц барьж зах зээлд борлуулж эхэлсэн байна.  Шүүгч нараас тэд 70 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хүсч, компанийнхаа 20 хувийг …

  • 25 March

    Нүхэн гарцыг засварлаж байна

    Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Хүнсний 20”-ийн нүхэн гарцын засвар, шинэчлэлийн ажлыг Төр хувийн хэвшлийн түншлэлээр 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд “Элит констракшн” ХХК хийж гүйцэтгэнэ. Засварын ажлын хүрээнд шатны орц гарцанд шинээр бүхээг хийж, туннелийн дотоод хэсгийн ус зайлуулах шүүрт худаг, трапыг шинэчлэн сэргээж насос суурилуулах, дээврийн ус нэвчилтийг …

  • 25 March

    “Утаагүй вагон” төсөл хэрэгжиж эхэллээ

    Агаарын бохирдлыг бууруулах бодлого, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бий болгохын тулд нийслэлээс Зорчигчийн вагоны галлагааны зуухнаас гарах утааг бууруулах дэвшилтэд шинэ технологийг нэвтрүүлэх туршилтын ажлыг хэрэгжүүлэхээр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-тай хамтран зохион байгуулахаар болсон билээ. Энэ хүрээнд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, гүйцэтгэгч компаниар Япон улсын “Эм Ай Эс” компани шалгаран гэрээ байгуулан ажиллаж эхэлжээ. Агаарын …

  • 25 March

    Цасан шуурга шуурч, хүйтэрнэ

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэх төлөвтэй байна.  Иймд мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар зөвлөмжийг дагах, салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, Шуурганд төөрөх, малтайгаа …

  • 25 March

    Түүхийн дурсгалт эд зүйлсийг машины эд ангинд нуун хил гаргахыг завджээ

    Замын-Үүдийн Шалган нэвтрүүлэх боомтоор түүхийн дурсгалт эд зүйлсийг нууцаар гаргах гэж байсныг гаалийн байгууллага илрүүлсэн байна. Тодруулбал, “47-60 ДГО” улсын дугаартай  тээврийн хэрэгслийг шалгахад 33 нэр төрлийн түүхийн дурсгалт эд зүйлсийг машины эд ангид  нууж, улсын хилээр нэвтрүүлэх гэж байжээ. Уг зөрчлийг гаалийн байгууллага илрүүлж,   харьяаллын дагуу  цагдаагийн байгууллагат шилжүүлжээ.