Мэдээ мэдээлэл

March, 2019

  • 15 March

    Нойр эмгэгийг эмчлэх шинэ төвтэй боллоо

    Нойрны төв өнөөдөр нээлтээ хийлээ. Нойрны төв Төрийн ордны баруун талд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт байрлаж байна Монголд анх удаагаа нээгдэж буй энэ төв манай улсын эрүүл мэндийн салбарт нойр судлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэж эмч, мэргэжилтнүүд үзнэ. Нойр бол эрүүл амьдарлын үндэс юм. Нойрны эмгэгээс болж даралт ихсэх, зүрхний шигдээс болох, тархины харвалт явагдах, чихрийн шижин …

  • 15 March

    Дээрэм хийдэг этгээдүүдийг илрүүлжээ

    Нийслэлийн хэмжээнд 2019 оны эхний 2 сарын байдлаар дээрэмдэх төрлийн 231 хэрэг бүртгэгсэн бөгөөд дээрх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтран арга хэмжээ зохион байгуулжээ. Тодруулбал, энэ сарын 13-14-нд шилжих шөнө бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн …

  • 15 March

    “Улаанбаатар барилга -2019”олон улсын үзэсгэлэн болж байна

     Монголын барилгын салбарын хамгийн том “Улаанбаатар барилга 2019” олон улсын цуврал үзэсгэлэн 14 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Энэхүү үзэсгэлэнг зохион байгуулагчаар “Мишээл Экспо” компани, дэмжигчээр Барилга, Хот Байгуулалтын Яам, “Барилгын хөгжлийн төв”,  үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр Дэрэн Наран, Aquatherm, Mines up, Remax компаниуд ажиллаж байна. Цуврал арга хэмжээний хүрээнд  “Барилгын материал, шинэ техник технологийн үзэсгэлэн 3-р сарын 15-аас 18-ний …

  • 15 March

    “Grand Slam-Ekaterinburg-2019”-д Монголын 20 жүдоч өрсөлдөнө

    Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” тэмцээн өнөөдөр ОХУ-ын Екатринбург хотод эхэлнэ. Уг тэмцээнд 47 орны 358 жүдоч /эрэгтэй 206, эмэгтэй 152/ оролцохоор мэдүүлгээ өгсөн бөгөөд Монголын 20 жүдоч багтжээ. Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно. Чансаа өндөр Екатринбургийн “Их дуулга” ням гаригт өндөрлөнө. МОНГОЛЫН …

  • 15 March

    Дорнын найрагч Б.Явуухулангийн хөшөөнд цэцэг өргөлөө

    Дорнын их найрагч, Монгол Улсын төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Бэгзийн Явуухулангийн 90 насны ойд зориулсан хүндэтгэлийн уулзалт өнөөдөр Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд боллоо. Түүний  хөшөөнд монголын зохиолч, яруу найрагчдын төлөөлөн болон анд нөхөд, шавь нар нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын төрийн шагналт, соёлын гавъяат зүтгэлтэн, Дорнын их яруу найрагч Б.Явуухулан нь Завхан аймгийн Жавхлант сум буюу одоогийн Алдархаан суманд …

  • 15 March

    Нэрт найруулагч Г.Доржсамбуу агсны 70 насны ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт болно

    Нэрт найруулагч, жүжигчин Г. Доржсамбуу агсны 70 насны ой энэ сарын 22-нд тохиож байна. Энэхүү ойг тохиолдуулан “Тэнгэр мэднэ” хүндэтгэлийн арга хэмжээг Улсын Драмын эрдмийн театраас зохион байгуулах гэж байна. “Тэнгэр мэднэ” хүндэтгэлийн арга хэмжээний хүрээнд гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт, шилдэг уран бүтээлчдэд Г.Доржсамбуугийн нэрэмжит “Арслан” цом, шагналыг гардуулна. Мөн “Тэнгэр мэднэ…” гэх найруулагчийн уран бүтээлийн дээжээс үзэгчдэд толилуулах аж. …

  • 15 March

    С.Амарсайхан: Улаанбаатар хотод Парис хотын нэрэмжит гудамж нээх тал дээр судлан ажиллаж байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинтэй уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн хөгжил, авто замын түгжрэл болон агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн нийтийн тээврийн сүлжээнд дэвшилтэт технологи бүхий агаарын дүүжин тээврийн төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцлоо. Ирэх 2020 онд Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс хооронд …

  • 15 March

    Чөлөөт бөхийн эрэгтэйчүүд дэлхийн цомын АШТ маргааш эхэлнэ

    Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 46 дахь удаагийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн маргааш ОХУ-ын Якутск хотын “Триумф” спортын ордонд эхэлнэ. Манай шигшээ баг АНУ, Иран, Гүржийн шигшээ багтай “В” хэсэгт багтсан. Зохион байгуулагч орон ОХУ, эрх чөлөөний арлын Кубын шигшээ багтай Дэлхийн цомын АШТ-ийг нээнэ. Харин Монголын шигшээ баг эхний барилдаанаа бөхийн орон Ираны шигшээ багтай халз барилдахаар оноолт таарчээ. Дэлхийн …

  • 15 March

    Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг ирэх дөрөвдүгээр сараас 12 дугаар сар хүртэл хаана

    Нийслэл болон орон нутагт хийгдэж буй авто замын шинэчлэлийн талаар Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Автозамын бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга н.Доржханд болон бусад албаныхан мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, “2019 онд таван аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбох зорилтын хүрээнд нийтдээ 123 төсөл арга хэмжээнийн 2559.7 …

  • 15 March

    Богд хааны ордон музейн хашаан дотор зөвшөөрөлгүй байрлуулсан байрыг буулгаж газрыг чөлөөлжээ

    Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэлд газрын зөрчил арилгах үйл ажиллагааг эрчимжүүлэх, нийтийн эзэмшлийн газар ашиглалтыг сайжруулах зорилгоор “Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ”-г зохион байгуулж байна. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 15-р хороо, Богд хааны ордон музейн эзэмшил хашаан дотор зохих зөвшөөрөлгүй байрлуулсан 1 давхар түр барилгыг буулгаж, газрыг чөлөөлөн тохижилт хийх нөхцлийг бүрдүүллээ.

  • 15 March

    ЦЕГ: Талийгаач Л.Бямбаагийн ар гэрийнхэнд хорих ангийн камерын хяналтын бичлэгийг үзүүлсэн

    ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвд Мөрдөн байцаах албанаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба 2018 онд гэмт хэргийн шинжтэй 23 мянга гаруй гомдол, мэдээллийг хүлээн авч шалгажээ.Харин 2019 оны эхний хоёр сарын байдлаар тус алба гэмт хэргийн шинжтэй дөрвөн мянга гаруй гомдол, мэдээллийг хүлээн авч шалгажээ. Үүнээс 93 хувийг нь шийдвэрлээд байгаа аж. Мэдээллийн үеэр үеэр олны анхааралд …

  • 15 March

    Х.Баттулга: Цэргийн алба хааснаар хүн хатуужиж, сахилга батжин хүмүүждэг

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга өнөөдөр Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулганд болсон Монгол цэргийн өдөр-Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярын хуралд хүрэлцэн очиж, мэндчилгээ дэвшүүлэв. 1939, 1945 оны дайны үеийн байлдааны тугуудыг хүндэтгэн залснаар баярын хурал эхэлж, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын үүрэг гүйцэтгэгч, нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн …

  • 15 March

    Н.Алтанхуяг: АН-ыг МАНАН-гийн өрөөсөн багана болгоод хаячихаж болохгүй

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өнөөдөр /2019.03.15/ Ерөнхийлөгчид өгсөн билээ. Ерөнхий сайд асан, Ерөнхийлөгч Х.Баттулгын Улс төрийн бодлогын орон тооны зөвлөх өргөдөлдөө “Миний бие шударга ёсны төлөө тэмцсээр ирсэн. Цаашид ч ардчиллаа аврах, хүний эрхийг хамгаалах, эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлэх, нам дамнасан бүлэглэлийн хамсаатан болсон Ардчилсан намын удирдлагатай хариуцлага тооцох зэрэг хойшлуулшгүй ажлууд хүлээж байна. …

  • 15 March

    Дэд бүтцийн төв иргэдэд тухтай орчинд амьдрах боломжийг олгож байна 

    Иргэдийн хүсэлт, санаачилгад тулгуурлан өмчлөлийн газар, амины орон сууцанд нь инженерийн болон нийгмийн дэд бүтэц хүргэх замаар гэр хороололд эрүүл, аюулгүй тохилог орчин бий болгохоор нийслэлийн удирдлага “Дэд бүтцийн төв” төсөл хэрэгжүүлж буй билээ. Чингэлтэй дүүргийн VII хорооны 11, 12, 13, 14, 15 дугаар гудамжинд хэрэгжүүлж буй эхний загвар төсөлтэй өнөөдөр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, БХБ–ын дэд сайд Б.Мөнхбаатар, нийслэлийн ИТХ–ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга …

  • 15 March

    Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн зөвлөхөөс чөлөөлөгдөх өргөдлөө өглөө

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг зөвлөхийн ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өнөөдөр /2019.03.15/ өглөө. Тэрбээр өргөдөлдөө”Миний бие Норовын Алтанхуяг нь нэг жил найман сарын хугацаанд зөвлөхийн ажлыг хийж тантай хамтран ажиллалаа.Эдгээр ажлуудад цаг зав гарган зүтгэх шаардлагатай боллоо. Миний бие шударга ёсны төлөө тэмцсээр ирсэн, цаашид ч Ардчиллаа аврах, хүний эрхийг хамгаалах, эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлэх, нам …