Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа ОХУ-ын Санкт-Петербург хотын захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Д.Бегловын урилгаар 2019 оны 1 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд “Ленинград хотын Аугаа эх орны дайны он жилүүдэд фашистын бүслэлтээс бүрэн чөлөөлөгдсөний 75 жилийн ой”-н хүндэтгэл-дурсгалын арга хэмжээнд оролцлоо. 75 жилийн өмнө зөвлөлтийн Улаан арми Ленинград хотын оршин суугчдын хамт …
Мэдээ мэдээлэл
January, 2019
-
30 January
Хэнтий аймагт нөхөн сонгууль ирэх зургадугаар сарын 30-нд болно
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай мөн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” тогтоолын төслүүдийг хэлэлцэв. Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг зарлуулах талаар Сонгуулийн ерөнхий хорооноос 2018 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдрийн албан бичгээр холбогдох тогтоолын төслийг зардлын тооцооны …
-
30 January
С.Баярцогтыг батлан даалтад гаргажээ
Сангийн сайд асан С.Баярцогтыг өчигдөр /2019.01.29/ Сүхбаатар дүүргийн шүүгчийн захирамжаар суллажээ. Тодруулбал, түүнийг өмгөөлөгч нь суллах, батлан даалтад гаргах хүсэлтийг Сүхбаатар дүүргийн шүүгчид гаргасан байна. Харин шүүгч шийдвэрийг хүлээн авч батлан даалтад гаргажээ. АТГ-аас С.Баярцогтыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэмээн буруутгаж, нэгдүгээр сарын 16-ны өдөр нэг сар цагдан хорих шийдвэр гаргаад байсан …
-
30 January
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хоёр даргыг ажлаас нь чөлөөлжээ
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатын тушаалаар АТГ-т хөрөнгө орлогоо зөрүүтэй мэдүүлсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцжээ. Тэрээр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын орлогч дарга нар болох Ш.Алтангэрэл, А.Хаянхярваа нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч дарга А.Хаянхярваа нь: Өөрийн өмчлөлд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх үл хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлсэн нийт 36 …
-
30 January
Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн
Малчид, тээвэрчидэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар салхи шуургатай байна. 2019 оны 01 дүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, …
-
29 January
Шүүхийн архивын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчиллээ
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн А/08 тоот тушаалаар Шүүхийн архивын хураамжийн хэмжээг шинэчлэн баталж, 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс дагаж мөрдөхөөр боллоо. Энэ тушаалаар зөвхөн шүүхийн шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдсэн эсэх болон тендертэй холбоотой лавлагаа, тодорхойлолтын хураамжийн хэмжээнд өөрчлөлт орсон тул 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс иргэд, …
-
29 January
Авлигын индексээр Монгол Улс 93 дугаарт эрэмбэлэгджээ
“Транспаренси Интернэшнл” байгууллага өнөөдөр Дэлхийн 2018 оны авлигын төсөөллийн индексийг зарлалаа. Авлигын индексийн судалгаанд 180 орныг хамруулсан бөгөөд авлигыг 13 эх сурвалжаар тодорхойлсон байна. Хамгийн өндөр оноотой орнуудын тоонд Дани улс 88 оноо авснаар нэгдүгээрт орсон ба Шинэ Зеланд улс 87 оноогоор хоёрдугаарт оржээ. Харин 10-13 оноогоор Сомали, Сири, Өмнөд Судан сүүлийн байранд жагссан байна. Монгол Улсын Авлигын индексийг танилцуулж …
-
29 January
Томуу, томуу төст өвчний тохиолдол нийт үзлэгийн 6.4 хувийг эзэлж байна
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 28-ны байдлаар, амбулаторийн 69.773 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 4500 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 6.4 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 1.0 хувиар бага, өнгөрсөн оны мөн үеэс 2.4 хувиар нэмэгдсэн байна. Нийт өвчлөгсдийн 33.5 хувийг 0-1 нас, 25.2 хувийг 2-4, 14.6 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн …
-
29 January
Нарантуул худалдааны төврүү нэмэлтээр автобус явуулна
Нийслэлийн тээврийн газраас сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийгдэх өдрүүд хоёрдугаар сарын 2, 3-ны баямба, ням гарагуудад тодорхой суурьшлын цэгүүдээс Нарантуул худалдааны төв рүү 10 их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчилнэ. Баярын өмнөх өдрүүдэд томоохон худалдааны төв рүү зорчих зорчигчдын хөдөлгөөн ихэсч, ачаалал үүсдэг “Дэнжийн 1000”-ын замын …
-
29 January
Хилийн боомтууд амарна
“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд 2019 оны 2 дугаар сарын 5,6,7 -ны өдөр буюу Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3 өдөр “Цагаан сар”-ын баяр тохиож байгаа тул ажиллахгүй. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.
-
29 January
БНСУ-ын ЭСЯ мэдэгдэл гаргажээ
Сүүлийн үед Монгол Улсын зарим фэйсбүүк хэрэглэгчид БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Дипломат ажилтан монгол хүнийг хүчирхийлсэн хэмээн нийгмийн сүлжээнд тараасан бичлэг болон тайлбартай холбогдуулан тус хэргийн холбогдогч нарын мэдүүлэг дээр үндэслэн шалгалт хийсний дүнд фэйсбүүк дээр тавигдсан агуулгаас өөр буюу Монгол ажилчдын хооронд үүссэн маргаан болох нь эцэслэн тогтоогдсон тул Солонгос дипломат ажилтан монгол иргэнд хүч хэрэглэсэн, бэлгийн дарамт …
-
29 January
УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргалаа. УИХ-ын тухай хуулийн 10.3-д УИХ-ын даргыг огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг үндэслэн нууц санал хураалтаар шийдэхээр заасан тул энэ удаад нууц санал хураалтаар асуудлыг шийдсэн юм. Санал хураалтад 65 гишүүн оролцсоноос 66.2 хувийн саналаар УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөллөө.
-
29 January
С.Жавхлан:Арван жилийн хүүхдүүд хамгийн шударга хүүхдээ ангийн дарга болгодог
УИХ-ын чуулганаар М.Энхболдыг чөлөөлөх эсэхийг хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С. Жавхлан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр”Ерөнхийлөгчийн оруулж ирсэн хууль анх удаа хэрэгжиж байна. Ерөнхийлөгчид баяр хүргэе. УИХ анх удаа Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг дэмжиж байна, бас баяр хүргэе. Энэ хүнийг огцруулснаар Монгол сайхан болно гэдгийн нь харж л сууя. Энэ байдал хэвээр үргэлжлэх юм бол дараагийн УИХ-ын дарга …
-
29 January
Нийслэлийн орчимд мал аж ахуй эрхлэх бүсийг шинэчлэн баталлаа
НИТХ-ын ээлжит XXI хуралдаанд Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийн хязгаарт өөрчлөлт оруулах тухай асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албан дарга Т.Гантөмөр танилцууллаа. Нийслэлийн хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал амьтны гаралтай хил дамжин халдварладаг гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлд мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хязгаарыг танилцууллаа. Тус бүсэд Сонгинохайрхан …
-
29 January
Албан хаагчдын чадавхи бэхжүүлэх сургалтын хөтөлбөрийн батлав
НИТХ–ын ээлжит XXI хуралдаанаар “Нийслэлийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын чадавхи бэхжүүлэх сургалтын хөтөлбөр”-ийг батлах тухай асуудлыг нийслэлийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцууллаа. Тэрбээр 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжих болсонтой холбоотойгоор төрийн албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, тэднийг чадавхижуулах зорилгоор “Нийслэлийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын чадавхи бэхжүүлэх сургалтын хөтөлбөр”-ийг боловсруулснаа дурдаад хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх сургалтын ажлыг танилцууллаа. Танилцуулгатай …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл