Улаанбаатар хотын замын хөдөлгөөн, түгжрэлийг бууруулах, хөрсний болон агаарын бохирдлын хэмжээг багасгах зорилгоор хотын төвд байрлах ил задгай авто худалдаа эрхлэгчдийг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх ажлыг нийслэлийн Газрын албанаас зохион байгууллаа. Энэ ажлын хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд зохих зөвшөөрөлгүйгээр ил задгай авто машины худалдаа эрхэлж буй 40 иргэн, аж ахуйн нэгж байгааг судлан тогтоож, үйл ажиллагааг нь зогсоох, …
Мэдээ мэдээлэл
December, 2018
-
12 December
Чили улс руу визгүй зорчдог болно
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Чили Улсын засгийн газар хооронд энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээрийн ноот бичиг солилцож улмаар өнгөрөгч 9-р сарын 27-ны өдөр хэлэлцээрийг байгуулсан. Уг хэлэлцээрт “Энэхүү хэлэлцээр нь түүний батлах дотоодын хууль тогтоомжийн шаардлагыг хангасан тухай Талуудын хооронд дипломат шугамаар мэдэгдсэн сүүлчийн ноот бичгийн огнооноос 30 хоногийн дараа хүчин төгөлдөр болно” гэж заажээ. …
-
12 December
Төрийн ордны хашааг согтуу жолооч мөргөжээ
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагдах Төрийн ордны хашааг согтуу жолооч автомашинаараа мөргөсөн осол өнөөдөр гарчээ. Тодруулбал, өдрийн 10:00 цагийн орчимд Тоёота Приус-20 маркийн автомашин дээрх ослыг гаргасан байна. Согтуугаар автомашин жолоодож явсан этгээдийг эрүүлжүүлэх арга хэмжээ авчээ. Төрийн ордон нь Монгол Улсын төрийн тусгай хамгаалалттай онцгой бүс учир хэргийг ослын хэргийг харьяаллын дагуу цагдаагийн байгууллага бус Төрийн тусгай хамгаалалтын …
-
12 December
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн спорт цогцолборыг нийслэлийн өмчид бүртгэв
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж найман асуудал хэлэлцлээ. Хуралдааны үеэр төрийн өмчөөс нийслэлийн, нийслэлийн өмчөөс төрийн өмчид хөрөнгө шилжүүлэх болон зарим эд хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэх тухай асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэлээ. Уг асуудлыг нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан танилцуулав. УИХ-аас нийтдээ таван тэрбум 16 сая 958 мянган төгрөгийн өртөг бүхий эд хөрөнгийг төрийн өмчөөс нийслэлийн өмчид шилжүүлэхээр энэ онд 61 …
-
12 December
Гачууртын уулзвараас Налайх чиглэлийн 20.9 км замыг ирэх оны дөрөвдүгээр сараас тавина
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх бэлтгэл ажлыг явцыг танилцууллаа. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра танилцуулсан юм. Тэрбээр тус замын барилгын ажлыг ирэх оны дөрөвдүгээр сараас эхлүүлэхээр бэлтгэж хангаж буйг хэллээ. Бүтээн байгуулалт өрнөх газрыг бүрэн чөлөөлж дууссан бөгөөд олон улсын стандартад нийцэхүйц хүнд даацын зам …
-
12 December
Хөлбөмбөгчин Петер Шмейхель Монголд ирлээ
Английн “Манчестер Юнайтед” багийн домогт тоглогч, дэлхийн шилдэг хаалгачийн шагналыг хоёр удаа хүртэж байсан Петер Шмейхель өнөөдөр өглөө Улаанбаатарт буулаа.Монголын хөлбөмбөгийн холбооны шилдгүүдийг тодруулдаг “Алтан бөмбөг” шагнал гардуулах арга хэмжээ өнөөдөр болно. Өнгөрсөн онд “Манчестер Юнайтед” клуб болон Францын шигшээ багийн довтлогч Луи Саа Улаанбаатарт саатаж байсан бол энэ жил Петер Шмейхель ирж байгаа юм. Тэрбээр өнөөдөр 21:00 цагаас Зайсан дахь Highland …
-
12 December
Д.Ариунжаргал ОУХМ цолны болзлыг хангалаа
Тайвань улсын Тайпeй хотноо зохион байгуулагдсан “IAU 24 цагийн гүйлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн“-д Монгол Улсаа төлөөлөн оролцсон Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн аврагч, ахлах ахлагч Д.Ариунжаргал өмнөх амжилтаа 13 км-ээр шинэчлэн тогтоож, Олон улсын хэмжээний мастер цолны болзлыг хангаад байна. Харин Монгол улсын хэт холын марафон гүйлтийн эрэгтэй баг тамирчид тавдугаар …
-
12 December
ХҮН намын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржханд М.Энхболдын өрөөнөөс салдаггүй байжээ
Нийгэмд Хөдөлмөрийн Үндэсний нам хэмээн УИХ-ын гишүүн асан С.Ганбаатараар удирдуулан анх гарч ирсэн энэ нам дотор өнөөх “60 тэрбум”-ын гэх схем анх хийгджээ. Өчигдөр Алтан Дорнод Монгол компанийн захирал Т.Ганболд 25-р суваг телевизийн “Ам нээвэл” ярилцлагын нэвтрүүлэгт зочноор оролцлоо. Тэрээр алдарт “60 тэрбум”-ын гэх хэрэг бодит байсан эсэхийг бүр хаанаас эхлэлтэйд тайлбар хийлээ. Тэрээр “2016 оны сонгуулийн өмнө “60 тэрбум”-ын хэрэг гэж нийтэд задарсан шүү дээ. Би …
-
12 December
Хувцас загварын салбарынхан дэлхийн дулааралтай тэмцэхээ амлав
Польшийн Катовице хотноо зохион байгуулж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай бага хурал дээр загварын салбарын 40 гаруй компани болон байгууллагын төлөөлөгчид хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, уур амьсгалын өөрчлөлт болон дэлхийн дулаарлын эсрэг тэмцэхээр тохиролцсон байна.
-
12 December
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсад айлчилна
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад 12 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-тэй албан ёсны хэлэлцээ хийж, Япон Улстай харилцах манай “гуравдагч хөрш”-ийн бодлогыг нотолно. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын парламентын удирдлагад бараалхаж, Япон, Монголын найрамдлын бүлгийн удирдлага, гишүүд, Япон, Монголын найрамдал, олон нийтийн …
-
12 December
Сэргээш хэрэглэсэн Н.Ганбаатар, А.Цацабшир, Ц.Бямба-Очир нарын барилдах эрхийг хоёр жилээр хаслаа
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурлаар Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхийн сэргээшийн шинжилгээний дүгнэлттэй холбогдуулан авах арга хэмжээний талаар хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа. Итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтээр сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон улсын гарьд Н.Ганбаатар, улсын харцага А.Цацабшир, улсын начин Ц.Бямба-Очир нарын Үндэсний их баяр …
-
12 December
Ж.Сауле: Мах, сүүний анхдугаар аяныг хэрэгжүүлснээр хүн амын хүнсний хангамж тогтворжино
“Мах, сүүний анхдугаар аян”-ны хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, махны экспортын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулетай ярилцлаа. -Мах, сүүний анхдугаар аяны зорилго, зорилтын талаар танилцуулна уу? -Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, стратегийн хүнсний нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах, бүтээгдэхүүний экспортыг дэмжих зорилгоор Засгийн газрын 2016 оны 212 дугаар тогтоолоор “Мах, сүүний анхдугаар аян”-ыг зарласан. Тус аяныг …
-
12 December
Мөс цөмөрсний улмаас долоон хүн амь насаа алджээ
2018 он гарснаас хойш арванхоёрдугаар сарын 03-ны өдрийн байдлаар мөс цөмөрсөн 13 удаагийн тохиолдлоор долоон хүн амь насаа алджээ. Түүнчлэн цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр арваннэгдүгээр сарын гуравдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөнд нимгэн мөсөн бүрхүүл тогтсон байна. Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, …
-
12 December
Улаанбаатарт 12-14 градус хүйтэн байна
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна. 2018 ОНЫ 12 ДУГААР САРЫН 11-НИЙ 20 ЦАГААС 12 ДУГААР САРЫН 12-НЫ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 23-28 градус, …
-
11 December
Иргэдийг өөрийн насны багцад багтсан үзлэг, шинжилгээнд хамрагдахыг уриаллаа
Монгол Улсын 18-аас дээш насны Эрүүл мэндийн даатгалтай иргэн бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой. Иргэдийг харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг болон улсын хэмжээний лавлагаа төвүүдэд хандан өөрийн насны багцад багтсан үзлэг, шинжилгээнд хамрагдахыг Эрүүл мэндийн яам наас уриаллаа. Хэрэв иргэд харьяаллын бус газар түр оршин сууж байгаа бол ЭМД-ын гэрээт эмнэлгүүдээр үйлчлүүлэх боломжтой юм.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл