Мэдээ мэдээлэл

December, 2018

  • 6 December

    ТӨБЗГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ганбат ажлаа хүлээн авлаа

    Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 373 дугаар тогтоолоор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Б.Ганбат Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга асан Ц.Ням-Осороос өнөөдөр  тамгаа хүлээн авч үүрэгт ажилдаа орлоо. Б.Ганбат нь хуульч мэргэжилтэй. ОХУ-ын Дотоод явдлын яамны академи, Лондонгийн их сургуулийн хуулийн коллеж төгссөн. 1990-1995 онд Дорноговь аймаг, Баянгол дүүргийн …

  • 6 December

    Б.Гүнбилэг:Гишүүд хуульд заасны дагуу асуудалд хандах хэрэгтэй

    УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Энх-Амгалан, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ нар УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахаар чуулганы танхимын өмнө суулт зарлаад байгаа. Энэ асуудалд Улсын Их Хурлын даргын Улс төрийн бодлогын зөвлөх Б.Гүнбилэг Монгол Улсын Их Хурлын даргыг огцруулах талаар хуульд хэрхэн заасан байдаг талаар тайлбар, мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Монгол Улсын Үндсэн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт УИХ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийн …

  • 6 December

    Таканоива А.Баасандорж дэвжээнийхээ залуу бөхийг зоджээ

      Таканоива  А.Баасандорж өчигдөр /2018.12.05/ өөрийн дэвжээний залуу бөхийг зодсон хэрэг гарсан тухай сүмо бөхийн холбооноос мэдэгджээ. Сүмо бөхийн холбооны олон нийттэй харилцах албаны мэдээлж байгаагаар 28 настай Таканоива А.Баасандорж өөрийн барилддаг дэвжээ болох чиганоура дэвжээний доод зиндааны 23 настай залуу бөхийг юмаа мартсан гэж 4-5 удаа цохьсон байна. Нөгөө бөх нь хүнд гэмтээгүй ч нүүр нь хавдсан байсан гэнэ. …

  • 6 December

    Ангела Меркель Дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйгээр тодорчээ

    “Forbes” сэтгүүлээс жил бүр гаргадаг “Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэй”-н жагсаалтыг Германы Канцлер Ангела Меркель тэргүүлжээ. Жагсаалтыг гаргахдаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг хэр их татсан, нийгмийн салбаруудад үзүүлдэг нөлөө зэргийг нь харгалзан үздэг байна. Дэлхийн хүчирхэг эмэгтэйчүүдийн жагсаалтад жил бүр урлаг соёл, нийгэм, улс төр, эдийн засаг гээд маш олон салбарын эмэгтэйчүүд багтдаг. Удаах байруудад Их Британийн Ерөнхий сайд …

  • 6 December

    “Сэлбэ голын эх” парк иргэдэд нээлттэй боллоо

    Нийслэл хотын байгаль орчин, экосистемд чухал ач холбогдол бүхий ус, намаг, ой, ховор ургамал, амьтад бүхий 2071,5 га нутаг дэвсгэрийг “Сэлбэ голын эх” нэрээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр 2012 онд орон нутгийн хамгаалалтад авсан. Энд нийслэл хотын “Хоймор” буюу хамгийн хойд цэг, Баруун Сэлбэ голын эх, эмчилгээний чанараараа олонд алдаршсан Борын рашаан зэрэг газрууд бий. Уг нутгийг нийслэлийн Байгаль …

  • 6 December

    Нийслэлийн 2019 оны төсвийг баталлаа

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ХХ хуралдаан өчигдөр  болж нийслэлийн 2019 оны төсвийг хуулийн хугацаанд нь баталлаа. Хуралдаанаар ирэх онд нийслэлийн орон нутгийн төсвийн суурь орлогыг 725.9 тэрбум төгрөг, суурь зарлагыг 273.0 тэрбум төгрөг байхаар тусгаж, улсын төсөвт 289.1 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр баталсан байна. Мөн хуралдаанаар “Нийслэлийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”, “Нийслэлийн өмчөөс 2019 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн …

  • 6 December

    Улаанбаатарт өдөртөө 25 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Ойрын 2 хоногтоо нийт нутгаар хүйтний эрч чанга байхыг анхааруулж байна. 2018 оны 12 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор,  Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 …

  • 5 December

    Дэлхийн хамгийн өндөр орлоготой эмэгтэй дуучид тодорлоо

    “Forbes” сэтгүүлээс жил бүр гаргадаг хамгийн өндөр орлоготой эмэгтэй дуучдын жагсаалтыг Америкийн дуучин Кэти Перри тэргүүлжээ. Кэти Перри “Witness:The Tour” аялан тоглолтоороо нийтдээ 80 тоглолт хийсэн нь энэ амжилтад хүргэсэн гэнэ. Энэ жил Кэти Пэрри нийт 83 сая ам.долларын ашиг олжээ. “Forbes” сэтгүүлийн 2015 оны жагсаалтад тэрбээр 135 сая ам.долларын орлогоороо мөн нэгдүгээрт бичигдэж байсан аж.Жагсаалтын хоёрдугаарт 2016 онд хамгийн өндөр орлоготой …

  • 5 December

    Орон сууцны хөнгөлөлттэй зээлд 500 тэрбум төгрөг зарцуулна

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар улсын төсвөөс олгох болон банкуудын санхүүжилтийн эх үүсвэрийг ипотекийн зээлд татан оруулахаар болов. Энэ нь хөнгөлөлттэй зээлийг агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглүүлэх зорилготой юм. Ингэснээр ипотекийн найман хувийн зээлийн санхүүжилтэд жилд зарцуулдаг байсан 300 тэрбум төгрөг 500 тэрбум болж нэмэгдэж байна. Хөнгөлөлттэй зээлийн хөрөнгийг тухайн жилийн төсөвт тусган батлуулах бөгөөд Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам, …

  • 5 December

    Э.Бэхбаяр тэргүүтэй долоон бөх Кавказыг зорив

    Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн “Аланы” олон улсын тэмцээн арванхоёрдугаар сарын 8-9-нд ОХУ-ын Хойд Осетийн нийслэл Владикавказад болно. Кавказын дэвжээнд манай улсаас долоон тамирчин оролцох бөгөөд 57 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Н.Насанбуян, 61 кг-д спортын мастер Б.Баасанжаргал, 65 кг-д спортын мастер Б.Наранболд, 74 кг-д ОУХМ Б.Бат-Эрдэнэ, 86 кг-д ОУХМ Г.Ганхуяг, 125 кг-д ОУХМ М.Лхагвагэрэл нар хүч үзэх юм. Шагналын сан …

  • 5 December

    850 хүүхдийн орыг нэмэлтээр дэлгэн ажиллуулж эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна

    Нийслэлд Томуу, томуу, төст өвчний улиралд Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн орны ачаалал 10 дугаар сараас 03 дугаар сард дээд хэмжээнд хүрдэг байна. Иймээс ЭМС-ын 2017 оны “Төлөвлөгөө батлах тухай” 346 дугаар тушаал, НЗД-ын “Төлөвлөгөө батлах тухай” А/577 дугаар захирамжаар батлагдсан “Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, идэвхжил, дэгдэлтийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны календарьчилсан төлөвлөгөө”-г тус тус хэрэгжүүлэн ажиллаж …

  • 5 December

    Ж.Хичээнгүй: Түрээсийн орон сууцанд орох өрхийг цахимаар бүртгэж, шалгуурын дагуу эрэмбээр сонгоно

    УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос өчигдөр “Буянт Ухаа 2” хороололд барьж буй түрээсийн орон сууцны барилгын ажлын явцтай танилцахын зэрэгцээ холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл авах үйл ажиллагааг “Буянт Ухаа 2” хороололд зохион байгууллаа. Тус байнгын хороонд 700 гаруй иргэдээс  “Түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулах журам” нь өндөр босготой, сонгон шалгаруулалтын ажил нь зорилтот бүлэгтээ хүрдэггүй, түрээсийн орон сууцны …

  • 5 December

    Ш.Энхтөр: Ёс зүйн хариуцлага хүлээж ажлаа өгнө

    ЭХЭМҮТ-ийн гадаа таксинд төрсөн эхийн талаар Эрүүл мэндийн яам болон тус эмнэлгийн холбогдох албаныхан албан ёсны тайлбар өглөө. ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр“Юуны өмнө таагүй үйл явдал тохиолдсонд харамсаж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээнд байнгын дотоод хяналт тавьж байдаг. Эрүүл мэндийн яамны хяналтын хорооныхон тухайн үед ажиллаж байсан эмч, мэргэжилтнүүдтэй уулзаад ирлээ.Тухайн эх бол өөрийнхөө тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүсэхгүй байгаа. 26 настай хоёр дахь жирэмслэлт, …

  • 5 December

    Тэнэмэл, орон гэргүй иргэдийг халамж, үйлчилгээнд хамруулан ажиллаж байна

    Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн А/1117 дугаар “Тэнэмэл, гэр оронгүй иргэдийн талаар зарим арга хэмжээний тухай” захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт амьдарч байгаа тэнэмэл, гэр оронгүй иргэдийг асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь хүлээлгэн өгөх, боломжгүй тохиолдолд халамжийн үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулжээ. …

  • 5 December

    Найзыгаа эхнэртэйгээ хардсаны улмаас зодож хөнөөжээ

    Сүхбаатар  дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэрт  байрлах нэгэн байгууллагын оффист  энэ сарын 01-ний өдөр  хүн амины хэрэг гарчээ. Тодруулбал, тухайн хэрэг гарсан өдөр сэжигтэн болон түүний эхнэр хоёр эрэгтэйн хамт ажлын байран дээрээ архидан согтуурсан аж. Гэмт хэрэг үйлдсэн гэх сэжигтэн 39 настай эрэгтэй Т-г  хохирогч залууг эхнэртэйгээ хардаж улмаар амь насыг нь хохироожээ. Талийгаач гавлын ясандаа хүнд гэмтэл авч, …