УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх намынхаа УИХ дахь 65-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцруулах асуудлыг оруулж, хэлэлцүүллээ. Бүлгийн хуралд 59 гишүүн оролцож, Д.Хаянхярвааг бүлгийн даргаас огцруулах санал хуралт явуулахад 29:29 харьцаагаар санал тэнцсэн учраас дахин санал хураалт явуулжээ. Хоёр дахь санал хураалтаар 32:27 гэсэн саналаар МАН-ын дарга У.Хүрэлсүхийн Д.Хаянхярвааг МАН-ын бүлгийн даргаас огцруулах саналыг дэмжсэн …
Мэдээ мэдээлэл
November, 2018
-
14 November
Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 11 дүгээр сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын …
-
13 November
Ерөнхий сайд машинтай жагсагчдын төлөөллийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх машинтай жагсаал зохион байгуулж байгаа иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Бензин, шатахууны үнэ өсч, энэ нь өргөн хэрэглээний барааны үнэд нөлөөлөн, иргэдийн амьдралд ихээхэн дарамт болж байгаа учир төр, засаг дорвитой арга хэмжээ авахыг шаардан иргэд автомашинтай жагсаал зохион байгуулж байгаа юм. Тэд шатахуун түгээх газрууд шатахуунаа дутуу шахдаг, хуурамч бензин үйлдвэрлэдэг, импортлогч аж ахуйн …
-
13 November
Б.Мөнгөнчимэг “Ташкент-2018” Гран при- д түрүүлж, алтан медаль хүртлээ
Жүдо бөхийн “Ташкент-2018” Гран при тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-д хүч үзсэн Б.Мөнгөнчимэг алтан медалийг хүртлээ. Тэрбээр энэ удаагийн тэмцээнд Герман, Австри, Словак, Италийн жүдочдыг дараалан ялж “Ташкент-2018” Гран при тэмцээний алтан медалийн эзэн боллоо. Харин эрэгтэйчүүдийн 81 кг-д ур чадвараа сорьсон ОУХМ Н.Дагвасүрэн аваргын төлөөх барилдаанд Казахстаны жүдоч Хамза Дидарт ялагдаж мөнгөн медаль хүртлээ.
-
13 November
Ө.Золбаяр: УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа бодит байдлыг мушгин гуйвуулж байна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдийг өмөөрч хаацайлсан байр суурь огт илэрхийлж байгаагүй болно. Ерөнхий сайдаас Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан болон Засгийн газрын бусад сангийн зарцуулалтыг шалгах үүргийг Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаан дээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт өгсөний дагуу шалгалтыг явуулж байна. Түүнчлэн …
-
13 November
Монгол Улсын Хүүхэлдэйн театр “70 жил, 70 тоглолт” төсөл хэрэгжүүлэв
Монгол Улсын Хүүхэлдэйн театр үүсэн байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна. Ойн арга хэмжээний хүрээнд “70 жил, 70 тоглолт” төсөл, “Үлгэрч эмээ өвөө” зорилтот төслийг тус тус хэрэгжүүллээ. Мөн. нийслэл хот үүсэн байгуулагдсаны 379 жилийн ой, Монгол Улсын Хүүхэлдэйн театрын 70 жилийн ойн хүрээнд Монгол ардын мартагдаж буй соёлын өв болох оньсого тааврыг өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Н.Мандалын зохиол …
-
13 November
“Хадаа аварга”-ын нэрэмжит барилдаанд Б.Түмэндэмбэрэл түрүүллээ
Төв аймгийн Угтаалцайдам сумын харъяат, Монгол Улсын хүчит аварга Дагвацэрэнгийн Хадбаатарын нэрэмжит аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан Спортын төв ордонд болж аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл найм даван түрүүллээ. Тэрбээр Булган аймгийн Орхон сумын харъяат, Хилийн цэргийн 0108 дугаар тусгай салбар, “Булганхан” дэвжээ, “Кардыш” ХХК-ийн бөх бөгөөд энэ жил Налайх дүүргийн наадамд түрүүлсэн юм. Үзүүрт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Алдар” спорт хороо, …
-
13 November
СЗХ:ББСБ-ууд дүрмийн сангаа ЖДҮХС-гийн зээлээр нэмэгдүүлэх боломжгүй
Санхүүгийн зохицуулах хороо эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан 2016 оны аравдугаар сард санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах, банк бус санхүүгийн байгууллагуудын чадавхыг сайжруулах зорилгоор дүрмийн санг үе шаттайгаар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн хүрээнд сүүлийн хоёр жилийн хугацаанд 429 банк бус санхүүгийн байгууллага дүрмийн сангаа нийт 332.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлээд байна. Банк бус санхүүгийн байгууллагууд дүрмийн сангаа Санхүүгийн зохицуулах …
-
13 November
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн зүүн талын газрыг Цэцэрлэгт хүрээлэн болгох захирамж гарчээ
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн зүүн талд байрлах 3,000 м2 газрын эрхийг хүчингүй болгожээ. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай Хотын даргын өчигдөр гаргасан захирамжид: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар 3,000м.кв газар эзэмшиж байгаа “Эрэл” ХХК нь тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын …
-
13 November
Согтуурч мансуурч донтох эмгэгтэй хүмүүсийг нийгэмшүүлэх чиглэлээр сургалт явууллаа
“Хууль зүйн судалгаа мэдээллийн төв” Төрийн бус байгууллагаас ХЗДХЯамны Багц 67. Согтуурч мансуурч донтох эмгэгтэй хүмүүсийг нийгэмшүүлэх чиглэлээр сургалт, үйл ажиллагаа зохион байгуулах /орон нутаг/ ажлын хүрээнд Төв аймгийн Баян суманд байрлах ШШГЕГ-ын харьяа Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын эмчлүүлэгч хүмүүст 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сэтгэл санааны заслын чиглэлээр мэргэжлийн багш сургалт …
-
13 November
Л.Мөнхбаясгалан: “Асрагч аав” кино өнөө цагийн үнэнийг илтгэнэ харуулжээ
Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Хүрэлхүүгийн зохиол бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн “Асрагч аав” уран сайхны кино энэ сарын 2 -нээс эхлэн үзэгчдийн хүртээл болж эхэллээ. “Асрагч аав” уран сайхны киноны гол дүрд МУГЖ Д.Хүрэлхүү, МУСТА Г. Нарансолонго, залуу жүжигчин Р.Нандинцэцэг, У.Хүслэн нар тоглосон туслах дүрд МУГЖ Д. Хүрэлхүүгийн охин Х.Сүрэн, жүжигчин М. Аззаяа, Р.Отгонбаяр нар тогложээ.Тус киног үзсэн хүн бүр л …
-
13 November
Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооны гишүүдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооны хүсэлтийн дагуу холбооны гишүүд болох бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ш.Ариунаа Монгол дахь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар тоон мэдээлэл танилцуулж, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж буй талаараа санал, бодлоо хуваалцав. …
-
13 November
Д.Хаянхярваа, Су.Батболд нарыг албан тушаалаас нь огцруулахыг дэмжжээ
Монгол Ардын намын удирдах зөвлөлийн хурлаас гаргасан шийдвэрийн талаар МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр “МАН-ын Удирдах Зөвлөл х уралд Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн. УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийнхөө хүсэлтээр чөлөөлөгдөх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцрох, Хотын дарга Су.Батболдыг хариуцлага тооцож, ажлаа өгөх асуудлыг ярилаа. МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанд Д.Хаянхярваа, М.Энхболд даргын …
-
13 November
Цэнхэр үст Цэрэнгийн оролцсон “Зэвүүн яриа” нэвтрүүлгийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзжээ
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Радио, телевизийн Ёс зүйн хорооны ээлжит хурал 2018 оны аравдугаар сарын 26-ны өдөр болж, ТВ5, ТВ4, “Эко” телевизүүдэд хаягласан гомдлыг хэлэлцлээ. Тухайлбал, ТВ5 телевизээр 2018 оны есдүгээр сарын 22-ны өдөр цацагдсан “Зэвүүн яриа” нэвтрүүлэг, ТВ4 телевизийн 2018 оны аравдугаар сарын 9-ны өдрийн “Дөрөв дэх засаглал” мэдээллийн хөтөлбөр, мөн “Эко” телевизээр 2018 оны тавдугаар сарын 17-ны өдөр цацагдсан …
-
13 November
Дуучин Б.Амархүү нарт холбогдох хэргийн шүүх хурлыг хойшлуулав
Дуучин Б.Амархүү нарт холбогдох эрүүгийн хэргийн Анхан шатны шүүх хурлыг энэ сарын 23-ны 10 цагт үргэлжлүүлэхээр болов. Бусдын биед гэмтэл учруулсан хэргээр Б.Амархүү, түүний менежер Б.Гандаваа нарын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн танхимд болов. Шүүх хуралд гэрч, шинжээч оролцуулах шүүгдэгчдийн өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хүлээн авч дээрх шийвэрийг гаргажээ. Хэргийг эргэн сануулахад, Б.Амархүү, түүний менежер Б.Гандаваа …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл