Мэдээ мэдээлэл

October, 2018

  • 5 October

    Замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад иргэдийн саналыг авна

    Ирэх даваа гарагт “Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдлүүд” сэдэвт зөвлөгөөн болно. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулахын тулд нийслэлийн ИТХ-аас уг зөвлөгөөнийг зохион байгуулах юм. Улаанбаатар дэлхийн 415 дахь том хот олон улсын жагсаалтад ороод удаж буй. Автомашиныг улсын дугаараар нь ангилж буй ч өдөрт ойролцоогоор 370 гаруй мянган тээврийн хэрэгсэл нийслэлийн замын хөдөлгөөнд оролцдог гэх статистик …

  • 5 October

    Ерөнхий сайд багш нарт баярын мэндчилгээ илгээв

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголын багш нарын баярыг тохиолдуулан мэндчилгээ илгээлээ. Монголын багш нарын өдрийг тохиолдуулан соён гэгээрүүлэгч үе үеийн багш,  эрдэмтэн мэргэд Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа халуун баяр хүргэж мэндчилэхийн ялдамд эх орныхоо ирээдүй, хөгжил дэвшлийн төлөө хийж буй Та бүхний ажил хөдөлмөрт Тань амжилт, амьдралд Тань аз жаргал, сайн сайхныг  хүсэн ерөөе. Бусдад гэрэл гэгээ, сайн сайхныг түгээх их …

  • 5 October

    Дэд сайдууд буюу давхардсан садаа

    Тун удахгүй ирэх 2019 оны төсвийг батална. УИХ болоод засгийн газарт жилийн жилд төсөв батлахад дэд сайдуудын асуудал хөндөгддөг. Гэвч дэд сайдууд УИХ-ын гишүүдийнхээ урд хойно нь орж гүйсээр байр сууриа авч үлддэг нь нууц биш. Тиймдээ ч хэдхэн саналын илүүгээр байр сууриа өнөө хүртэл хадгалсаар ирсэн. Дэд сайдууд гэж чухам хэн бэ? Дараагийн УИХ болон Засгийн газрын өндөр албан тушаалд …

  • 5 October

    Цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу  10 дугаар сарын 05-нд Сэлэнгэ,Төв аймгийн нутгийн хойд хэсгээр, 6-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7, 8-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Иймд малчин иргэд шуурганд төөрөх, …

  • 5 October

    Хятадын тагнуулд мэдээлэл дамжуулсан хэрэгт хоёр монгол хүнийг саатуулжээ

    Тагнуулын Ерөнхий газрынхан өнгөрсөн мягмар гарагт Сүхбаатар дүүргийн нутагт “Голомт” хотхоны С байранд тусгай ажиллагаа явуулсан билээ. Энэ үеэр гадаадын иргэн Монгол Улсын нутагт тагнуул хийсэн үндэслэлээр нэгэн эрийг сатуулж, түрээсэлдэг байранд нь нэгжлэг хийсэн. Тус хэрэгт холбогдуулж ТЕГ-ын Сөрөх тагнуулын газар, Мөрдөн байцаах албанаас гурван иргэнийг баривчилсан бөгөөд шүүх тэднийг нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гаргажээ. Баянзүрх, Сүхбаатар, …

  • 5 October

    Нийслэлийн эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг өргөн барив

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр нийслэлийн эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хуулийн хугацаандаа НИТХ-ын дарга С.Амарсайханд өргөн барилаа. Мөн нийслэлийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, нийслэлийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцын талаарх танилцуулгыг хамт өргөн барьсан юм. Нийслэлийн ирэх оны үндсэн чиглэлийг “Монгол Улсын …

  • 5 October

    Я.Содбаатарыг ЗТХ-ийн сайдаар томилохыг дэмжлээ

    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр  эхэлж, Янгугийн Содбаатарыг Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын албан тушаалд томилуулах Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг хэлэлцэн, шийдвэрлэв.  Ерөнхий сайдын саналыг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд Г.Занданшатар танилцууллаа. Нэр дэвшигчийн талаарх танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж зарим зүйлийг тодруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ …

  • 5 October

    Иран улсын шүүх авлигын хэрэгт холбогдсон бизнес эрхлэгчдэд цаазын ял оноожээ

    Иран улсын шүүх авлигын хэрэгт гэм буруутай нь тогтоогдсон гурван хүнд цаазын ял оноосон байна. Үүнийг санхүүгийн гэмт хэргийн түвшин болон АНУ-аас авч буй эдийн засгийн хориг арга хэмжээнээс болж үүсч буй олон нийтийн дургүйцлийг нам дарах зорилготой байсан гэж зарим хүмүүс үзэж байгаа юм байна. Ираны шүүхийн байгууллагын хэвлэлийн ажилтны мэдээлснээр, эдийн засгийн гэмт хэрэг үйлдсэн 33 этгээдэд 20 …

  • 5 October

    “Улаанбаатар тунхаглал”-д гарын үсэг зурлаа

    НҮБ-ын Азийн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын 11 дэх удаагийн “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” чуулга уулзалт амжилттай үргэлжилж байна. Байгаль орчинд ээлтэй тээвэрлэлтийг дэмжих тухай Киотогийн тунхаглалд нэмэлт өөрчлөлт оруулан хэлэлцүүлж, ухаалаг амьдрах хотуудыг бий болгоход чиглэгдсэн санамж бичиг болох “Улаанбаатар тунхаглал”-д гарын үсэг зурлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Малайз, Балба, Энэтхэг, Солонгос, Мальдив, Филиппин, БНХАУ …

  • 5 October

    “Facebook”-ийг шалгаж эхэлжээ

     Ирландын мэдээллийг хамгаалах комисс “Facebook” нийгмийн сүлжээнээс мэдээлэл алдагдсан хэргийг шалгаж эхэлсэн тухай тус комиссын мэдэгдэлд дурджээ.

  • 5 October

    Хятад улс жуулчдын тоогоороо дэлхийд тэргүүлсэн хэвээр байна

    Хятад улс гадаадын орнуудаар аялдаг жуулчдын тоогоороо дэлхийд тэргүүлж байгаа тухай тус улсын Үндэсний статистикийн хорооноос гаргасан тайланд мэдээлжээ.

  • 5 October

    Долларын дарлал төгсгөл болж байгаа тухай мэдээлжээ

    Долларын ноёрхол нуран унаж эхэлсэн бөгөөд сүүлийн үед дэлхийн удирдагчид америкийн валютаас татгалзахыг эрмэлзэж байна гэж Bloomberg” агентлаг мэдээлжээ.

  • 5 October

    Toyota болон SoftBank компани хамтран жолоочгүй автомашин гаргана

    Автомашин үйлдвэрлэгч Toyota Motor компани болон SoftBank харилцаа холбооны корпораци хамтран жолоочгүй автомашин бүтээнэ гэж “Киодо” агентлаг мэдээлэв.

  • 5 October

    Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 95.5 хувьтай байна

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл хангасан тайланг зөвлөлийн гишүүдэд танилцуулав. Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 1104 арга хэмжээ төлөвлөснөөс энэ сарын 1-ний өдрийн байдлаар 1064 арга хэмжээг хэрэгжүүлэн 96.3 хувийн гйүцэтгэлтэй байгаа аж. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 1.1 хувиар …

  • 5 October

    Бусдын биеийг үнэлүүлж, худалдаалсан этгээдэд 12 жилийн хорих ял оноолоо

    Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Мягмарсүрэнд холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хянан хэлэлцжээ. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын мэдээлснээр“С.Мягмарсүрэнг бусдын биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах зорилгоор, хууран мэхэлж, эмзэг байдлыг …