Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан Налайх дүүргээс сонгогдсон төлөөлөгчийн хувьд өчигдөр дүүрэгтээ ажиллалаа. Тэрбээр, юуны түрүүнд Налайх дүүргийн ерөнхий боловсролын 109-р сургуулийн 320 хүүхдийн суудалтай сургуулийн өргөтгөлийн барилгын шав тавих ёслолын арга хэмжээнд оролцлоо. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, НИТХ-ын дарга С.Амарсайхан, Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, НИТХ-ын Захиргаа, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга …
Мэдээ мэдээлэл
August, 2018
-
31 August
Боксийн тамирчин Э.Цэндбаатар алтан медалийн төлөө өрсөлдөнө
Азийн Наадмын боксын тэмцээний хагас шигшээ тоглолтууд өнөөдөр үргэлжилж байна.Монгол улсын шигшээ багийн гишүүн, эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд өрсөлдөж буй ОУХМ Э.Цэндбаатар дөнгөж сая Хятадын боксчныг 5:0 харьцаатай буулган авч шигшээ шатанд шалгарлаа. Э.Цэндбаатар маргааш Улаанбаатарын цагаар 15:45 цагт Узбекистаны тамирчин Шункор Абдурасуловтай алтан медалийн төлөө өрсөлдөх юм. Эрэгтэйчүүдийн 64 кг-ийн жинд өрсөлдөж байгаа манай тамирчин Б.Чинзориг өнөөдөр орой 20:15 …
-
31 August
Ц.Цогзолмаа: ЗГ-аас багш нарын үндсэн цалин дээр 300 мянган төгрөгийн нэмэгдэл олгохоор шийдвэрлэсэн
Засгийн газраас эмч, багш нарын цалин хөлсийг тодорхой хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Гэвч багш нарт уг шийдвэр нь тэгтлээ таалагдахгүй байна хэмээн мэдэгдэж, илүү нэмэх ёстой гэсэн асуудлыг тавьж эхэллээ. Ирээдүйд эх орныг хөгжүүлэх, чанартай боловсон хүчин бэлтгэх зорилготой ерөнхий боловсролын салбарын Үйлдвэрчний эвлэлийнхэн цалин хөлсийг илүү ихээр нэмэхгүй бол ажил хаяна хэмээн сүрдүүлж байгаа. Тэд өнөөдөр Боловсрол соёл, шинжлэх …
-
31 August
Унгар улс 1990 оноос хойш Монголд 2.4 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийжээ
Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Ж.Батзандангийн урилгаар Унгар Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Унгар-Монголын парламентын бүлгийн дарга ноён Хорват Ласло манай улсад айлчилж байна. УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Ж.Батзандан, тус бүлгийн гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг нар өнөөдөр Унгар Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Унгар-Монголын парламентын бүлгийн дарга, ноён Хорват …
-
31 August
Жолоочгүй автомашин өнхөрч, нэг настай хүүхэд энджээ
Замын цагдаагийн албанд нийт 2018 наймдугаар сарын 27-ноос 31-ний өдрүүдэд 1284 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 959 дуудлага бүртгэгджээ. Ослын улмаас нийслэлд хоёр хүний амь нас хохирч, 29 хүн гэмтэж бэртсэнээс ес нь бага насны хүүхэд байсан аж. Мөн орон нутагт хоёр бага насны хүүхэд, гурван том хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн ослууд бүртгэгдсэнийг шалгаж буй юм. …
-
31 August
Гэрэл ойлгогч самбаруудыг байршуулж байна
Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн алба хаагчид Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийд, Хөвсгөл Монре даатгал, Гурван-Эрдэнэ жуулчны баазтай хамтран зам тээврийн осол хэрэг ихээр бүртгэгддэг цэгүүдэд жолооч зорчигч нарт урьдчилан сэргийлэх мэдээлэл өгөх зорилгоор гэрэл ойлгогч 6 ширхэг самбарыг хийж байршуулжээ.
-
31 August
120-ын уулзвараас Яармагийн гүүр хүртэлх авто замд сэрэмжлүүлэх 16 самбар байршуулжээ
Улсын хэмжээнд зохион байгуулж буй “Хичээлийн шинэ жил” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Тээврийн цагдаагийн албанаас хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, сургууль орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр шат дараалсан арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал дүүргүүд дэх Замын цагдаагийн хэлтэс, дүүргийн Засаг даргын тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран ерөнхий боловсролын сургуулиудын зам орчны …
-
31 August
Г.Алтанбагана, Ө.Дүүрэнбаяр алт, Л.Отгонбаатар, Б.Мөнхтуяа нар хүрлийн төлөө барилдана
“Жакарта-Палембанг 2018” Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -78,+78, эрэгтэйчүүдийн -90,-100,+100 кг-ийн жингийн барилдаанууд өнөөдрийн 10:00 цагаас эхэлж явагдаж байгаа билээ. Манай улсын тамирчдаас Ө.Дүүрэнбаяр эрэгтэйчүүдийн +100 кг-ийн жинд, Г.Алтанбагана эрэгтэйчүүдийн -90 кг-ийн жинд хэсгээсээ шалгарч алтан медалийн төлөө барилдахаар болоод байна. Г.Алтанбагана Афганистан, Узбекистан, Тажикистан улсын тамирчдыг өмнөх даваанууддаа ялж шигшээ барилдаанд шалгарсан бол Ө.Дүүрэнбаяр Тажикистан, Иран улсын тамирчдыг ялж …
-
31 August
АНУ ирэх долоо хоногт БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулж магадгүй
БНХАУ-аас импортолдог бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулна гэж АНУ өмнө нь мэдэгдсэн билээ. АНУ-ын мэдээлснээр бол энэ арга хэмжээ ирэх долоо хоногт хэрэгжиж эхлэх юм.
-
31 August
Терроризмын эсрэг хамтран ажиллах шаардлагатай байна гэж мэдэгдэв
Ард иргэдийнхээ аюулгүй байдлыг баталгаажуулах үүднээс олон улсын тулгамдсан асуудал болоод байгаа терроризмын эсрэг Турк болон Киргиз улс хамтран ажиллаж, тэмцэх шаардлагатай байна гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган баасан гарагт мэдэгдэв.
-
31 August
Байлдааны хуягт техникийн пластик загварын олон улсын уралдаанд Монголоос оролцох тамирчин тодорчээ
БНТУ-ын Ялалтын баярын 96 жилийн ойн баярыг тохиолдуулан Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М. Ахмет Язалын санаачилгаар Монголын Пластик дуураймал загвар зохион бүтээгчдийн нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд “Байлдааны Хуягт Техникийн Пластик Загварын уралдаан” зохион байгуулагдлаа Тус тэмцээнийг иргэний агаарын тээврийн “Туркиш Эйрлайнс” авиа компани ивээн тэтгэсэн бөгөөд тэмцээнд нийт 15 орчим бүтээл …
-
31 August
Нийтийн тээврийн автобусуудын цэвэрлэгээг сайжруулахыг анхааруулав
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний хэрэгслийн өнгө үзэмж, техникийн бүрэн бүтэн байдалд шалгалт хийсэн байна. Наймдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд автобус бааз бүрийн эх авалт дээр бүх тээврийн хэрэгслийг нэг бүрчлэн шалгаж, цэвэрлэгээ үйлчилгээг улам сайжруулж ажиллахыг анхааруулжээ.Мөн илэрсэн зөрчил дутагдлыг арилгах чиглэлээр хугацаатай үүрэг даалгавар өгчээ.
-
31 August
НИТХ-ын дарга С.Амарсайхан “Жишигт гудамж”-тай танилцлаа
“Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил’’-ийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас ‘’Манай хороо-Миний гудамж’’ аяныг өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд зарласан. Тэгвэл өчигдөр НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ-ын Захиргаа, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Мөнх-Оргил, Нийслэлийн Захирагчийн Ажлын албаны ахлах мэргэжилтэн М.Гансэлэм, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын барилга захиалагчийн хэлтсийн дарга н.Оргил-Эрдэнэ, инжинер н.Хөвсгөл нар Баянзүрх дүүргийн 17-р хороонд …
-
31 August
Маргаашнаас хот хоорондын зорчигч тээврийн автобусны үнэ нэмэгдэнэ
Хотын хоорондын зорчигч тээврийн үнэ 2018 оны есдүгээр сарын 1-ээс эхлэн нэмэгдэхээр болжээ. Тодруулбал, удаа дараагийн шатахууны үнийн өсөлтөөс хамааран хот хоорондын нийтийн зорчигч тээврийн чиглэлүүдэд маргаашнаас эхлэн өөрчлөлт орохоор болсон байна. Хот хоорондын зорчигч тээврийн хэрэгсэл нийтдээ 60 орчим чиглэлд үйлчилгээ үзүүлдэг юм.
-
31 August
Узбекистан улс Кураш бөхийн төрлөөс хоёр алтан медаль хүртжээ
Индонезийн нийслэл Жакарта хотод пүрэв гарагийн орой болсон Кураш бөхийн тэмцээний сүүлийн өдөр Узбекистан улсын баг тамирчид спортын энэ төрлөөс хоёр алтан медаль хүртжээ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл