Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр наймдугаар сарын 27-ны байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Хараа, Ерөө, Туул, Тэрэлж болон Хөвсгөл нуураас усжих Эг голын усны түвшин өмнөх өдрөөс 15-40 см нэмэгдэж, Хэнтий нурууны Тэрэлж, Туул, Сөгнөгөр, Хэрлэн, Онон, Хөвсгөлийн уулсаас усжих Үүр, Хангай нурууны өврийн Байдраг, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см даван үерлэж байна. Мөн …
Мэдээ мэдээлэл
August, 2018
-
27 August
БЗДХ/ХДХВ/ДОХ-ын тусламж үйлчилгээнд зарцуулах хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлнэ
Хүний дархлал хомсдлын вирусийн халдвар, дархлалын олдмол хомсдлоос сэргийлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий үндэсний хорооны хурлаар ХДХВ/ДОХ, БЗДХ-ын өнөөгийн байдал, бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт, хорооны 2018-2019 онд хийх үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөлд гишүүдийн саналыг тусган батлах, хэрэгжүүлэх арга хэмжээг авах талаар ярилцлаа. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд хэлсэн үгэндээ манай улс зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлсэнтэй …
-
27 August
Т. Тэргэл Тайванийн Да Дунь дүрслэх урлагийн үзэсгэлэнгээс шагнал хүртжээ
Соёл Урлагийн их сургуулийн оюутан Т.Тэргэлийн богино хэмжээний анимейшн хүүхэлдэйн киноны бүтээл болох “My Blue Friend” нь Тайванийн Тай Жун хотноо зохиогдсон Да Дунь дүрслэх урлагийн 23 дахь удаагийн үзэсгэлэн”-гийн “Нэр дэвшигчийн шагнал”-ыг хүртжээ. Да Дунь дүрслэх урлагийн үзэсгэлэнд дэлхийн 40 гаруй улс орны нийт 1390 урлагийн бүтээл оролцсоноос 11 төрөлд 193 бүтээл шалгарсан байна. Шалгарсан бүтээлүүдэд Япон, Америк, Малайз, …
-
27 August
60 тэрбумын ба Монголын улс төр
New media гэж нэрлэгдэх уламжлалт бус мэдээллийн хэрэгслүүд буй болсоноор улс төрийн менежмент, сонгуулийн кампанит ажил бүхэлдээ өөрчлөгдөж, сошиал сүлжээний нөлөөгөөр мэдээллийн их урсгал сонгогчдыг живүүлэх дөхсөн цаг үед бид амьдарч бас “улс төршиж” байна. Мэргэжлийн судалгааны “Хөгжлийн эрэлд” ХХК-ны хийсэн судалгаагаар дундаж монгол хүн долоо хоногт 282 орчим улс төрийн мэдээллийг авдаг аж. Ийм их мэдээллийн довтолгоонд өртсөн жирийн …
-
27 August
Яармагт хууль бусаар газар эзэмшиж байсан ААН-ийн гэрчилгээг цуцалжээ
Хотын дарга өнөөдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 44,758м2, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 38,393м2 газрыг тус тус эзэмшиж байсан “Эс Си Эм” ХХК-ийн газар эзэмших эрхийг хуулийн дагуу цуцалж, чөлөөлөгдсөн газар дээр тухайн орчны хүүхэд, залуус, ахмадуудад зориулсан тоглоомын талбай, спортын цогцолбор байгуулахаар шийдвэрлэлээ. Хан-Уул дүүргийн 5,6-р хороо буюу бидний нэрлэж заншсан Яармагийн бүсийн иргэд олон …
-
27 August
УДЭТ-ын уран бүтээлчид Намар цагийн аялан тоглолтоо Баянхонгор, Өвөрхангай аймагт хийнэ
“Улсын Драмын Эрдмийн Театрын Өдрүүд” аялан тоглолтыг 21-н аймгийн Засаг даргын тамгын газар, театр чуулгуудтай хамтран амжилттай зохион байгуулж орон нутгийн иргэдийн талархлыг хүлээсээр байгаа билээ. Ууган театрын уран бүтээлчид 2018 оны Намар цагийн аялан тоглолтоо 2018 оны 9 дүгээр сарын 12-17-ны өдрүүдэд Баянхонгор, Өвөрхангай аймагт зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, 2018 оны 09-р сарын 12, 13,14-ны өдрүүдэд Баянхонгор аймагт, 09 …
-
27 August
Тайваньд үерийн гамшиг нүүрлэжээ
Тайванийн төв болон өмнөд нутгуудад өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагаас ням гарагийн хооронд хүчтэй аадар бороо үргэлжлэн орсны улмаас үерийн гамшиг нүүрлэж, 7 хүн амь үрэгдэж, 116 хүн гэмтэж бэртсэн тухай телевизийн “Эн-Эйч-Кэй” суваг мэдээлэв.
-
27 August
ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээ Беларусьт нөлөөлж байна
Өрнөдийн орнуудаас ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээний улмаас үүсээд буй эдийн засгийн асуудал Беларусьт нөлөөлж байна гэж тус улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко мэдэгдлээ. “ОХУ бол манай худалдааны гол түнш. АНУ-аас ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авсны дараахан рублийн ханш унасан. Ийм нөхцөл байдал бидэнд сайнаар нөлөөлөхгүй. Хамгийн сүүлд рублийн ханш унах үед валютын ханшийн өөрчлөлтөөс болж бид гурван …
-
27 August
Швейцарийн ерөнхийлөгч Ливанд айлчилж байна
Швейцарь улсын Ерөнхийлөгч Ален Берсет Ливаны Ерөнхийлөгч Мишель Аунтай хоёр улсын харилцааны талаар яриа хэлэлцээ хийхээр тус улсад ням гарагт хүрэлцэн очсон тухай Швейцарийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.
-
27 August
Конгод “Эбола”-гийн улмаас 67 хүн нас баржээ
Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад тархаад буй “Эбола” вирусийн улмаас наад зах нь 67 хүн нас баржээ. Конгогийн зүүн нутгийн Итури болон Хойд Киву мужид “Эбола” вирусийн халдвар авсан 105 тохиолдол бүртгэгдээд байна гэж тус улсын Эрүүл мэндийн яамны байцаагч Альфред Лонг мэдэгдэв. Тэдгээрийн 77-г лабораторид шинжилгээнд оруулж халдвар авсныг тогтоосон бол 11 хүнийг эмчилж, 27 өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлсэн байна. …
-
27 August
Азийн наадам 2018:Монголын тамирчдын өнөөдрийн хуваарь
БАЙТ ХАРВАА: Эрэгтэй тахир (recurve) нумны багийн хүрэл медалийн төлөөх Монгол – Хятад 11.20 мин Эрэгтэй тахир (recurve) нумны холимог багийн хүрлийн төлөөх Монгол – Хятад 13.20 мин БОКС: Эрэгтэй 49 кг Х.Энхмандах – Энэтхэгийн Амит 19.45 мин Эрэгтэй 56 кг Х.Энх-Амар – Энэтхэгийн Мохаммед Хуссам Уддин 20.45 мин Эрэгтэй 64 кг Б.Чинзориг – БНАСАУ-ын Ри Кон-Таэ 21.45 мин Эрэгтэй …
-
27 August
Оюуны спортын тамирчид БНСУ-д болсон тэмцээнээс 90 медалийн 72-ыг хүртэж, үнэмлэхүй ялалт байгууллаа
Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 25, 26-нд БНСУ-д Ой тогтоолтын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Энэ тэмцээнд есөн орны 200 орчим тамирчин ой тогтоолтын арван төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлджээ. Манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 18 тамирчин ОУ-ын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандоржийн удирдлага дор амжилттай оролцлоо. Тэд 25 алт, 28 мөнгө, 19 хүрэл медаль буюу …
-
27 August
Төрийн ордны хамгаалалт, нэвтрэх хэсгийн шалгалтыг чангатгалаа
ЗГХЭГ нь Төрийн албаны “Сахилга хариуцлага дэг журмыг чангатгах албан даалгавар”-ыг дотооддоо чанд мөрдөн ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд ажилчдын цаг ашиглалт, хөдөлмөрийн бүтээмж, ажлын байран дахь ёс зүйн байдал зэрэгт үнэлгээ хийв. Тодруулбал, ЗГХЭГ-ын албан хаагчдын ажлын өрөөнд ТТХГ-аас үзлэг явуулж, ЗГХЭГ-аас томилогдсон шалгалтын ажлын хэсэг “Засгийн газрын Автобааз” УТҮГ-т гэнэтийн шалгалт хийв. Тус газар нь Засгийн газрын 01 тоот …
-
27 August
С.Батболд: “Шинэ цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг хавар газар гэсэх үеэр эхлүүлэх хүлээлттэй байна
“Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн нээлт боллоо. Орчин үеийн шинэ дэвшилтэт технологи бүхий шинэ цэвэрлэх байгууламж нь хоногт 250 мянган шоо метр буюу одоо ажиллаж байгаа цэвэрлэх байгууламжаас хоёр дахин илүү бохир цэвэршүүлэх хүчин чадалтай. Лагийг боловсруулан гаргаж авсан метан хийгээр байгууламжийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангах юм. Мөн цэвэршүүлсэн усыг үйлдвэрлэлд нэвтрүүлж ДЦС-3, ДЦС-4 хөргүүрт ашиглан зүүн …
-
27 August
Орон нутгийн замд аравдугаар сарыг дуустал шалгалт хийнэ
Энэ оны эхний долоон сарын байдлаар 772 зам тээврийн осол бүртгэгджээ. Ослоос болж 267 хүний амь нас хохирч, 540 хүн хүнд гэмтсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5-30 хувиар буурсан үзүүлэлт ч орон нутгийн замд гарч буй осол хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Учир нь, ослын улмаас амиа алдагчдын 75 хувь нь орон нутгийн замд явах үедээ …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл