УИХ-ын гишүүн С.Бямбацогт нэр бүхий эмэгтэй гишүүдийн хамтаар ОУВС-д хандан Монгол Улсын ирээдүй болсон хүүхдэд багачуудад хүүхдийн мөнгийг алагчлалгүй хүртээх, хүссэн хүүхэд бүрт өгөх шийдэл гаргахад дэмжлэг үзүүлэхийг хүсч, албан хүсэлт илгээжээ. Хүссэн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоход ердөө 20 орчим тэрбум төгрөг шаардагдах тооцоо судалгаа байгаа тул ОУВС Засгийн Газар, Сангийн яамтай дахин хэлцэл хийж энэ асуудлыг шийдвэрлэх бүрэн …
Мэдээ мэдээлэл
June, 2018
-
7 June
Авлига аваагүй Монголын хамгийн баян прокурор гэгдэx П.Эрдэнэбат
Xяналтын прокурор П.Эрдэнэбат гэгч нь өөрийн албан тушаалаа ашиглан тэтгэвэртээ гарсан 2 эмэгтэйн газрыг булаан дээрэмдсэн ба улмаар хүч хэрэглэн, хэл амаар доромжилдог байсан байна. П. Эрдэнэбатын газрын гэрчилгээг xоxирогч 2 эмэгтэйн газартай хууль бусаар давxацаж олгосон байсан тул энэ хэргийг шийдүүлэxээр xоxирогч 2 эмэгтэй шүүx , цагдаагийн хаалгийг олон хоног харуулдаж, сэтгэл санаа болон эд хөрөнгөөр xоxирч байжээ. Эцэстээ …
-
7 June
Өнөөдөр болох үйл явдлын тойм
09.00 цагт ЭМЯ-нд Эмгэг судлалын олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар бага хурал болно.
-
7 June
ДАШТ-д оролцохоор Ираны баг ОХУ-д хамгийн түрүүнд хүрэлцэн иржээ
Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-д оролцохоор ОХУ-ыг зорин ирсэн анхны баг тамирчид нь Лалын Бүгд Найрамдах Иран улсын баг тамирчид боллоо. “ДАШТ-д орохын тулд бидэнд олон жилийн нөр их хүч хөдөлмөр шаардагдсан. Дэлхийн аваргууд цуглардаг гайхалтай гэр бүлийн нэгээхэн хэсэг нь болж байгаадаа бид баяртай байна. Түүхэн дэх хамгийн шилдэг тоглолтыг үзүүлэхэд бид хувь нэмрээ оруулна гэж бодож байна. Тэмцээний бүх оролцогч …
-
7 June
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэнэ
УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ. Хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцэх юм байна. Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 07 дугаар дүгнэлт; Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал 2018.01.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/; Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын …
-
7 June
В.Путин “ДАШТ-2018”-ын хүчтэй өрсөлдөгчдийг нэрлэв
Аргентин, Бразил, Герман болон Испанийн багуудыг Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын хамгийн хүчтэй өрсөлдөгчид гэж үзэж байгаагаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятадын хэвлэл мэдээллийн корпорацад ярилцлага өгөх үеэрээ хэлжээ. “ДАШТ-2018-д ямар баг ялах вэ гэдэг асуултад хариулахад хэцүү. Латин Америкийн багууд болох Аргентин, Бразил гэх мэт олон өрсөлдөгч бий. Өмнөх ДАШТ-д Германы баг гайхалтай тоглосон билээ. Түүнчлэн Испанийн баг маш сайхан тоглолтыг үзүүлсэн. Өөр хүчтэй өрсөлдөгчид гарч …
-
7 June
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
Өнөөдөр буюу 2018 оны зургадугаар сарын сарын 07-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
7 June
Тристан Томпсон: Тэр үнэхээр тэнэг асуулт байсан
Тристан Томпсон Үндэсний сагсан бөмбөгийн холбооны финалын тоглолтод тийм ч одтой байгаагүй. Гэтэл тоглолтын дараа сэтгүүлч "Кливлэнд Кавальерс"-ын том залуугаас Стефен Карригийн эсрэг хамгаалж тоглохдоо өөрийгөө юу ч хийгээд нэмэргүй гэдгийг ойлгосон уу гэж асуугаад уурыг нь хүргэсэн билээ.
-
7 June
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, ихэнх нутгаар дулаарна. 2018 оны 06 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Бүх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хэнтийн уулс болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, …
-
6 June
ОУПХ С.Зориг агсны хэргийг шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны, итгэл төрүүлэхүйц болсон гэж үзэхгүй байгаагаа илэрхийлжээ
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлийн 2018 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн шийдвэрийг судалж, холбогдох санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонсжээ. Тус ажлын хэсгийг Байнгын хорооны 2018 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоолоор байгуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ахалж, бүрэлдэхүүнд УИх-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Д.Ганболд, Л.Мөнхбаатар нар …
-
6 June
Ц.Цогзолмаа: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгайлан зориулсан цэцэрлэг баригдана
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тархины саажилттай хүүхдийн 10 дугаар цэцэрлэгийн барилгын төсвийг шийдвэрлэлээ. Тус асуудлаар Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нар мэдээлэл хийлээ. Ц.Цогзолмаа:Монгол Улсад анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгайлан зориулсан 120 ортой цэцэрлэг баригдах боллоо БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа“Төсвийн үнэ зөрүүтэй гэсэн шалтгаанаар 10 дугаар цэцэрлэгийн барилгын ажил зогсонги байдалтай байсан. Ерөнхий сайд зургадугаар сарын 1-нд тус цэцэрлэгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцсаны үр дүнд …
-
6 June
“Өнөр бүл хүүхдийн төв”-д 100 сая төгрөг өгнө
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Өнөр бүл хүүхдийн төв”-ийн гаргасан хүсэлтийг үндэслэн 100 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо. Энэ мөнгийг тус төвийн үйл ажиллагааг хэвийн явуулах, хүүхдийн амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах, албан хаагчдын өнгөрсөн онд хуримтлагдсан Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах, төвийн барилгын дээврийг засахад зарцуулах юм. “Өнөр бүл хүүхдийн төв”-д 0-2 насны нэг, 2-6 насны 41, 7-18 насны …
-
6 June
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих дэд хөтөлбөр”-ийг баталлаа
НИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхний асуудлаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих” дэд хөтөлбөрийн төслийг Нийслэлийн засаг даргын орлогч Д.Энхтөр танилцуулав. Энэхүү хөтөлбөрийн төсөл нь 4 зорилт 19 үйл ажиллагаа бүхий 6 хавсралттай. Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, дэд бүтэц, нийтийн тээвэр, мэдээллийн хүртээмжийг сайжруулах талаар тусгажээ. Хөтөлбөрт нийслэлд амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдах бөгөөд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, …
-
6 June
Нийслэлийн хүн амын аюулгүй байдлыг хангах, ариун цэврийн байгууламжийн ашиглалтыг сайжруулах хөтөлбөрийг батлав
НИТХ–ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Нийслэлийн хүн амын ус хангамжийн аюулгүй байдлыг хангах” , ариун цэврийн байгууламжийн ашиглалтыг сайжруулах хөтөлбөрийг батлах тухай хэлэлцлээ. Хөтөлбөрийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав. Энэхүү хөтөлбөр нь нийслэлийн есөн дүүрэгт хэрэгжих бөгөөд БХБЯ, БОАЖЯ, ЭМЯ, УСУГ, НОБГ, НМХГ, НГА, дүүргүүдийн ЗДТГ, ус хангамж, ариутгах татуургын чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлдэг ОУ–ын байгууллагууд оролцогч тал болон ажиллах юм байна. Хөтөлбөрөөр ус хангамжийг эх үүсвэрээс нь дамжуулах, …
-
6 June
Монголын сошиал хөгжүүлэгчдийн холбооны анхдугаар хурал болно
Мэдээлэл солилцох, зар сурталчилгаа түгээх хамгийн том салбар болоод байгаа сошиал сүлжээнд идэвхтэй ажилладаг вэб сайт, пэйж хуудас, группийн админ, IT технологийн мэргэжилтнүүд нэгдэн Монголын сошиал медиа хөгжүүлэгчдийн холбоо байгуулаад байгаа мэдээлэл хэдийнээ түгсэн. Уг холбоонд өнөөдрийн байдлаар 20к-480к хүртэл гишүүдтэй 31 фэйсбүүк групп 30к-240к-тай нийт 152 фэйсбүүк хуудас, 1,5к-37к дагагчтай 18 twitter хуудас нэгдэн давхардсан тоогоор 11,352,000 like болон дагагчдыг нэгтгэсэн томоохон сүлжээг үүсгээд байна. Сошиал сүлжээ мэдээлэл солилцож, мэдлэг түгээн, цагийг үр бүтээлтэй …