Мэдээ мэдээлэл

October, 2018

  • 15 October

    Буриадын “Байгал” театр Монголд айлчлан тоглоно

    Монголын үзэгчдийг аравдугаар сарын 22-24-ний өдрүүдэд гурван томоохон тоглолт хүлээж байна. Буриад улсын үндэсний дуу бүжгийн “Байгал” театр Монголд 20 жилийн дараа ахин тоглохоор боллоо. Айлчлан тоглолтын хүрээнд гурван томоохон үзүүлбэр төлөвлөсөн бөгөөд “Гала-концерт”, “Баргужин төхөм. Эртний цуурай” домогт жүжиг, түүнчлэн оросын “Танцуют все!” шоуны ялагчдын тоглолт багтжээ.  Орос-Монголын найрамдлын сарыг тохиолдуулан, Соёлын төв өргөөний 30 жилийн ойд зориулсан тус …

  • 15 October

    Б.Мишээлт “Eindhoven Box Cup”-аас алтан медаль хүртлээ

    Нидерланд улсад болсон олон улсын А зэрэглэлийн “Eindhoven Box Cup” боксын тэмцээний 60 кг-ийн жинд Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53-р ангийн аврагч, гал сөнөөгч Б.Мишээлт алтан медаль хүртлээ. Тус тэмцээн аравдугаар сарын 11-нээс 14-ний хооронд болсон бөгөөд нийт 18 орны 112 тамирчин оролцсоноос Монголын боксын багийнхан гурван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медальтайгаар шилдэг багаар шалгарсан …

  • 15 October

    Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

    2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал талаас цугларсан аж. Монголын мяндагтан том лам нар ийнхүү шавсан учраас тус нутгийнхан “10-р Богдын хойд дүр манай аймгаас тодрох нь” хэмээн шивэр авир хийж байжээ. Гэтэл үнэндээ 10-р Богдын хойд дүрийг тодруулах асуудал Хятадын шашны хэрэг эрхлэх газрын зүгээс тун их саад тотгортой учраад …

  • 15 October

    Өнөөдөр “Дэлхийн гар угаах өдөр”

    Бидний дунд элбэг тохиолддог вируст гепатит А,Е, цусан суулга, вирусын гаралтай суулгат халдварууд, балнад, булчин задрах тахал, хоолны хордлого, бэтэг, цагаан хорхойтох зэрэг өвчнүүдийн 90 орчим хувь нь бохир гараар дамжин халдварладаг байна. Бага насны хүүхдүүдийн нас баралтын хоёр дахь том шалтгаан болдог суулгат халдварын өвчин нь мөн бохир гараар дамждаг. Иргэд гараа дан ганц усаар угаах нь хангалтгүй бөгөөд …

  • 15 October

    “Талибан” бүлэглэлийн удирдагчид АНУ-ын төлөөлөгчтэй уулзжээ

     АНУ-ын томоохон албан тушаалтантай яриа хэлэлцээ хийсэн гэж Афганистаны “Талибан” бүлэглэлийн удирдагчид мэдэгдлээ.

  • 15 October

    Саудын Арабад болох бага хуралд АНУ, Их Британи оролцохгүй байж магадгүй

    Сэтгүүлч Жамаль Хашогги сураггүй алга болсонтой холбогдуулан Их Британи болон АНУ Саудын Арабад болох олон улсын томоохон бага хурлыг өнжих төлөвтэй байна. Саудын Араб Жамаль Хашоггигийн хэрэгт оролцсон нь тогтоогдохын бол АНУ-ын зүгээс хариуцлага тооцно гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Үүнээс гадна хэвлэл мэдээллийнхэн болон ивээн тэтгэгч байгууллагууд Саудын Арабын нийслэл Рияд хотод болох хөрөнгө оруулалтын бага хурлаас …

  • 15 October

    Жүжигчин С.Өлзийхүү “Нинжин сэтгэл”-ээр нийгмийг сэрээлээ

    “Хас фильм” студи, урлагийг дэмжигч “Blue Dragon” ХХК-ийн хамтын бүтээл “Нинжин сэтгэл” уран сайхны кино энэ сарын 12-нд кино театруудад нээлтээ хийлээ. Киноны гол дүрд хошин урлагийн мастеруудын нэг СТА, жүжигчин С.Өлзийхүү, түүний охин Х.Баярмаа, АНУ-д амьдарч, урлагаас нэлээд хөндийрөөд байсан жүжигчин С.Отгонцэцэг, кино урлагийн салбарын эрэлттэй жүжигчдийн нэг П.Шүүдэрцэцэг гээд энэ цагийн нэлээд чадварлаг эмэгтэй жүжигчид тоглосон нь киног …

  • 15 October

    Дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжлээ

    Өнөөдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжиж байна. Ингэснээр дугаарын хязгаарлалтад хамрагдах нутаг дэвсгэр хумигдаж юм. Тухайлбал, Геологийн төв лабораторийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэл дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болж байна. Зуны бүсчлэлээр энэ зам хязгаарлалтад ордог байсан. Мөн 7 буудлын арын цагдаагийн постоос 32-ын тойрог хүртэл, Дамбадаржаагаас Бэлх салдаг уулзвараас Дарь эхийн уулзвар хүртэл хязгаарлалт үйлчлэхгүй. Өвлийн бүсчлэлд …

  • 15 October

    “Улаанбаатар дулааны сүлжээ”-ийн захирлыг саатууллаа

    Авлигатай тэмцэх газраас өчигдөр Эрчим хүчний яамны харьяа Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн захирал Б-г хахууль авч байхад нь үйлдэл дээр нь саатуулсан байна. Мөн хахууль өгсөн хүнийг нь ч саатуулсан аж. Тэднийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ. Дашрамд мэдээлэхэд, өнгөрөгч долоо хоногт “Шинэ эхлэл” сургуулийн захирал Л.Эрдэнэ нарыг хахууль авч байхад нь үйлдэл дээр …

  • 15 October

    Ирэх сараас 10 жилийн хугацаатай гадаад паспорт олгоно

    Засгийн газрын тогтоолын дагуу 2018 оны нэгдүгээр сараас эхлэн гадаад паспортын сунгалтын үйлчилгээг зогсоож, хугацаа нь дууссан тохиолдолд шинээр олгодог болсон. Тодруулбал, иргэд гадаад паспортын хугацаа нь дууссан тохиолдолд таван жилийн хугацаатай шинээр авч байгаа юм. Тэгвэл ирэх арваннэгдүгээр сарын 01-нээс Иргэний бүртгэлийн тухай шинэчилсэн хууль хэрэгжиж эхэлснээр гадаад паспортыг 10 жилийн хугацаатай авах боломж бүрдэх юм байна. Тус хуулийн 17.3-д “Дипломат, албан гадаад …

  • 15 October

    “Алдарт эх-2018” спортын наадам болно

    Алдарт эх цахим нэгдлээс санаачлан, Монголын Сагсан бөмбөгийн холбоо, Монголын Волейболын холбоо, Монголын ширээний теннисний холбоо зэрэг холбоотой хамтран “Зөв гэр бүл-Зөв хүүхэд-Зөв нийгэм” уриан дор эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлэх, идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор “Алдарт Эх-2018” спортын анхдугаар наадмыг зохион байгуулах гэж байна. Энэхүү спорт наадам аравдугаар сарын 21-ний өдөр Батлан хамгаалахын их сургуулийн спорт …

  • 15 October

    Сурагчдын амралт энэ сарын 27-ноос эхэлнэ

    2018-2019 оны хичээлийн жилд мөрдөж буй ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц 2018 оны тавдугаар сард батлагджээ. Хичээлийн жилийн бүтцийн дагуу сурагчдын хичээллэх, амрах хугацаа гарсан байна. Сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 27-ноос эхлэх юм байна. Нийслэлийн сурагчид, Нэгдүгээр улирлын амралт -Бүх ангийн сурагчид аравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 04-нийг дуустал – нэг долоо хоног; Хоёрдугаар улирлын амралт – …

  • 15 October

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

    Малчид, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна. 2018 оны 10 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, …

  • 13 October

    Даваа гаригаас төр захиргааны байгууллагуудын ажил 09.00 цагт эхэлнэ

    Ирэх даваа гариг буюу аравдугаар сарын 15-наас эхлэн нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил 09.00 цагт эхлэх захирамжийг Нийслэлийн Засаг дарга С.Батболд гаргалаа.Тус захирамжийг ирэх оны дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл мөрдөнө. Захирамжийг нийслэл, дүүргийн ИТХ-ын ажлын алба, нийслэл, дүүрэг /хороо/-ийн ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, харьяа газрууд, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд дагаж мөрдөх юм.

  • 13 October

    Б.Саруул: Хуудас бүрт хайраа шингээж эмээгийнхээ тухай номыг өлгийдөн авсан

    Монголын мянга мянган уншигч, сонсогч, үзэгчдэд урам зориг, ухаарал, хайр бэлэглэх “Өөрөөс эхлэх амьдрал” ном уншигчдын гар дээр хүрээд удаагүй байна. Ажилдаа амьдралаа бүрэн зориулсан, ард олны хайртай сэтгүүлч МУСГЗ, нэрт сэтгүүлч Дүгэрийн Амбасэлмаагийн амьдралын бодит түүхийг мэргэжлийг нь өвлөсөн ганц хүн болох зээ охин Б.Саруул нь өөрийн өнцгөөр харж “Өөрөөс эхлэх амьдрал” номыг бичсэн билээ. Эмээгийнхээ мэргэжил, уран бүтээлийн …