Мэдээ мэдээлэл

August, 2018

  • 17 August

    “Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа Азийн наадмын гольфийн тэмцээнд оролцоно

    Индонезийн нийслэл Жакарта болон Палембанг хотноо 2018 оны наймдугаар сарын 18-наас есдүгээр сарын 2-ны өдрүүдэд болох Азийн наадмын гольфийн тэмцээнд “Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа эх орноо төлөөлөн  оролцох гэж байна. Тэрбээр наймдугаар сард болсон Сонирхогчийн гольфийн 2018 оны улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд эрэгтэйчүүдийн медалистийн ангилалд тэргүүн байр эзлэн шилжин явах цомын эзэн, Алтан Медаль, Монгол Улсын аварга цол …

  • 17 August

    Despacito-г хамтран дуулаачийн нэг Испанид 2.5 сая еврогоо хулгайд алджээ

    Despacito дууг хамтран дуулагчийн нэг, Daddy Yankee нэрээр олны танил болсон Рамон Луис Айялаа Родригесийн хоёр сая гаруй еврог Валенси хотын Cortes Valencianas зочид буудлаас хулгайлжээ. Дуучны буудалласан өрөөний сейфнээс алмаз, алтан зүүлт болон бэлнээр 2.5 сая евро алдагдсан гэнэ. Хэргийг Испанийн цагдаа нар шалгаж эхлээд байна.Las Provincias агентлагийн мэдээлснээр хулгайч хэргийн газарт ул мөр үлдээгээгүй аж. Түүнээс гадна гэмт …

  • 17 August

    Газ дэлбэрсний улмаас дөрвөн хүн гэмтжээ

    Нийслэлийн Налайх дүүргийн хоёрдугаар хороонд өчигдөр  19:30 цагт ахуйн хэрэглээний шингэрүүлсэн хий дэлбэрсэн хэрэг гарчээ.  220 граммын савлагаатай ахуйн хэрэглээний шингэрүүлсэн хий дэлбэрсний улмаас  23-29 насны гурван эрэгтэй болон хоёр настай охин түлэгдсэн байна. Нийслэлийн Онцгой байдлын алба хаагчид ослын газарт ажиллаж тэдгээр хүмүүст эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн  эмнэлэгт хүргэжээ. Мөн ослын улмаас цонхны шил болон байрны гадаа байсан иргэн Т-гийн …

  • 17 August

    Хүчтэй аадар бороо орж ихээхэн хохирол учруулжээ

     Мехико хотод хүчтэй аадар бороо орсны улмаас 2 хүн амиа алдаж, 135 орон байр сүйдсэн гэж Мексикийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд пүрэв гарагт мэдээлэв.

  • 17 August

    Турк, Америкийн санал зөрөлдөөнийг хялбархан шийдвэрлэх боломжтой гэж мэдэгджээ

    “Бид АНУ-тай асуудалтай байхыг хүсэхгүй байна. Тулгараад буй асуудлыг хялбархан шийдэж болох хэдий ч АНУ-ын одоогийн байгаа хандлагаар шийдвэрлэнэ гэдэг боломжгүй юм. Тэдний жинхэнэ нөхөр хэн бэ гэдгийг АНУ мэддэггүй” гэж Туркийн гадаад хэргийн сайд  Мевлют Чавушоглу Туркийн элчин сайд болон байнгын төлөөлөгчдийн газруудын 10 дугаар зөвөлгөөний үеэр хэлжээ. Туркийн ган болон хөнгөн цагааны импортод ногдуулах татварын хэмжээг нэмэгдүүлэх АНУ-ын …

  • 17 August

    Усан санд хүүхэд живснийг таньж илрүүлдэг төхөөрөмж бүтээжээ

    Израилийн шинээр байгуулагдсан нэгэн компани хиймэл оюун ухааны технологид үндэслэн усан санд сэлж байгаа хүүхэд живсэн тохиолдолд түүнийг илрүүлдэг төхөөрөмж зохион бүтээсэн тухай тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд пүрэв гарагт мэдээлэв.

  • 17 August

    Нью Йоркийн их сургууль анагаах ухааны оюутнуудаа үнэгүй сургана

     Нью-Йоркийн их сургуулийн Анагаах ухааны сургуульд одоо байгаа болон ирээдүйд элсэх бүх оюутныг үнэгүй сургана гэж мэдэгдлээ.

  • 17 August

    Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурлыг хохирогч Ч.Наранзаяагийн хүсэлтээр хойшлууллаа

    УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10:00 цагт  хаалттай болохоор товлогдсон байсан юм. Гэвч хохирогч ирээгүй тул шүүх хурлыг 7 хоногоор хойшлуулжээ. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас“Нийслэлийн прокурорын газраас Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн …

  • 17 August

    Ерөнхийлөгч Төрийн албаны зөвлөлийн даргад хариуцлага хүлээлгэж, ажлаас нь чөлөөлөх саналаа хүргүүллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Төрийн албаны зөвлөлийн даргад хариуцлага тооцох тухай албан бичиг илгээлээ. Албан бичигт дурдсанаар: Төрийн албаны зөвлөл хуульд заасан чиг үүргээ хангалттай хэрэгжүүлэхгүй, Төрийн албаны зөвлөлийн дарга Зөвлөлийн үйл ажиллагааг зангидаж, удирдаж ажиллаж чадахгүй байгаа тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн албаны зөвлөлийн даргад ёс зүйн хариуцлага хүлээлгэж, албан тушаалаас …

  • 17 August

    Алкохолгүй амьд хөгжмийн тоглолт хоёр дахь удаагаа болно

    Залуучуудын хөгжлийн газар, “Цацрах эгшиг” ТББ-тай хамтран “Гэрэлтүүл” аяныг зохион байгуулж байна. Энэхүү аяны хоёр дахь амьд хөгжмийн тоглолтыг энэ сарын 19-нд “Дээврийн хөндий” бүжгийн клубт зохион байгуулах бөгөөд “Something’s Brewing”, “Even Tide”, “After Taste”, “Silhouette Tuesday”, “The Vintage” хамтлагууд оролцох юм. “Гэрэлтүүл” аяны хүрээнд нээлтийн амьд хөгжмийн тоглолтыг “Бодитоор мэдэрье, эерэгээр харъя” уриатайгаар 2018 оны 07 дугаар сарын 28-ны …

  • 17 August

    Чөлөөт худалдааны бүстэй холбоотой шинэ хэлцэл байгуулахгүй байхыг үүрэгджээ

    Мексик болон Канадтай хийж буй яриа хэлэлцээнд ахиц гарахгүй бол Умард Америкийн чөлөөт худалдааны бүсийн тухай хэлэлцээртэй /НАФТА/ холбоотой шинэ хэлцэл байгуулахгүй байх үүргийг АНУ-ын Ерөнхийлөгч  Дональд Трамп тус улсын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзерт өгсөн байна гэж РИА Новости агентлаг мэдээлэв. Трампын шаргуу шаардлагын дагуу АНУ, Мексик болон Канадын төлөөлөгчид чөлөөт худалдааны бүсийн тухай хэлэлцээрт шинэ санаануудыг тусгах талаар яриа …

  • 17 August

    АНУ Туркт нэмж хориг арга хэмжээ авах төлөвлөгөөтэй байна

    Америк номлогчийг хурдан суллахгүй бол Туркт нэмж хориг арга хэмжээ авна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Засаг захиргаа мэдэгдлээ. Америк номлогчийг баривчилсантай холбогдуулан АНУ Туркээс импортолдог ган, хөнгөн цагаанд өндөр татвар ногдуулах арга хэмжээ авсан билээ. Харин Турк энэ асуудлаар тайлбар хийхдээ, 2016 онд болсон төрийн эргэлт хийх оролдлогод америк номлогч оролцсон гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Өчигдөр болсон Засаг …

  • 17 August

    Гурван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 17-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 10-р хороо Улаанхуарангийн 1, Улиастайн 1-р гудамж, Эн Эф Ти, Аршлаг, Түвшин уянга, Соно өөлд тайхар ХХК-ууд, иргэн Галбадрах, Өлзийтогтох болон эдгээрийн ойр орчмоор ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 11.00-18.00 цагт: 19-р хороо Тахилтын 1, …

  • 17 August

    Зорчигчийн тоо хэтрүүлсэн завь осолджээ

    Соломоны арлуудын ойролцоо зорчигчийн тоо хэтрүүлэн аялж явсан завь осолдож, 4 хүн амь үрэгдсэн тухай тус орон нутгийн цагдаагийн газрын төлөөлөгч пүрэв гарагт мэдээлэв. Соломоны арлуудын цагдаагийн газрын төлөөлөгчийн хийсэн мэдэгдэлд дурдсанаар, 6 хүний даац бүхий завинд 16 хүн тээвэрлэсэн завь Тоагаас Шри Ланка улсын төв мужийн Бурунгиа тосгоныг зорин аялж байжээ. Амьд гарсан 12 хүний дунд бага насны хүүхдүүд …

  • 17 August

    Нэг тонн газрын тосны экспортын татвар 130 ам.доллар болж буурна

    Газрын тосны экспортын татвар энэ оны 9 дүгээр сарын 1-нээс эхлэн 5,4 ам.доллароор буурч, 130 ам.доллар/тонн болно. Одоогийн байдлаар, газрын тосны экспортын татварын хэмжээ 135,4 ам.доллар/тонн байгаа юм. Энэ тухай ОХУ-ын Сангийн яамны цахим хуудаст байрлуулсан мэдээлэлд дурджээ. 7 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 14 хүртэлх хугацаанд хийсэн мониторингийн үнэлгээгээр Urals маркийн газрын тосны дундаж үнэ нэг торх нь …