Мэдээ мэдээлэл

January, 2018

  • 31 January

    Норвегийн сан Монголын баялгийн сангийн чиг зүгийг заана

    Монгол баялгийн сантай орны нэг. Энэ бол маргашгүй үнэн. Харин энэ сангийн дансанд хурааж хумьсан хэдэн төгрөг байдаг эсэх нь тодорхойгүй.  Жил бүрийн улсын төсөв хэлэлцэх үеэр хууль тогтоогчдын хамгийн олон давтдаг үгийн нэг нь энэ “Баялгийн сан” гэх үг хэллэг болохоор  ямартай  ч энэ сан оршин тогтносоор байгаа юм байна гэдэгт итгэдэг. Бурханы хуваарилалтаар буян хүртсэн  азтай ард түмний …

  • 31 January

    “Пёнчан-2018”:Монголын баг тамирчдын хувцсыг дотооддоо урлажээ

    Монгол Улсаа төлөөлөн “Пёнчан-2018” өвлийн олимпийн 23 дугаар наадмын цасан замд уралдах гурван тамирчны болон багийн бүрэлдэхүүний албан ёсны хувцсыг өчигдөр гардууллаа. Монголын баг тамирчдын хувцсыг дотоодын үйлдвэрлэгч “Төмөр трейд” компанийн хамт олон урлажээ. Энэ удаагийн олимпийн наадамд манай улсаас гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 10 км-ын зайд Б.Ачбадрах, эмэгтэйчүүдийн 15 км-ын зайд Ч.Отгонцэцэг нар оролцох бол паралимпийн цанын төрөлд Б.Ганболд өрсөлдөх …

  • 31 January

    Цас орж, цасан шуурга шуурахыг ЦУОШГ-аас анхааруулж байна

    Өнөө шөнө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш өдөр нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг ЦУОШГ-аас анхааруулж байна. Хоёрдугаар сарын 1-нээс 5-ныг хүртэлх цаг агаарын төлөв: 1-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 02-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас …

  • 31 January

    Татварын нэмэгдлийг хүчингүй болгохтой холбоотой хуулийн төслийг өргөн барина

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагалдах бусад хууль, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Цалин, хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдуулах татварын хэмжээг хуучнаар нь буюу нэг шатлалтай, 10 хувь …

  • 31 January

    Нагац ахынхаа амийг аварсан элэгний донорыг эргэв

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Хавдар судлалын үндэсний төвд анх удаа элэгний хатуурал, хорт хавдартай өвчтөнд элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон 42 настай өвчтөний донор болох Говь-Алтай аймгийн Цогт сумын иргэнийг эргэж, хагалгаа амжилттай болсонд баяр хүргэлээ. Хагалгаа нийт 7 цаг 7 минут, донорын хагалгаа 5 цаг гаруй үргэлжилжээ. Хагалгааны явцад цус гараагүй учраас цус сэлбэх …

  • 31 January

    Улаанбаатарт өдөртөө 15-17 хэм хүйтэн байна

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр цас орж цасан шуурга шуурахыг анхааруулж байна. 2018 оны 01 дүгээр сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи …

  • 30 January

    ​Б.Галаарид: Монголын сэтгүүлчид үзэл бодлын эрх чөлөөтэй, санхүүгийн эрх чөлөөгүй

    МСНЭ-ийн XVII Их хурал хоёрдугаар сарын 8-нд болох гэж байгаатай холбогдуулан МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галааридтай ярилцлаа. Монголын нийт сэтгүүлчдийн итгэл найдварыг хүлээсэн үндэсний хэмжээний мэргэжлийн толгой байгууллагыг удирдаж байх хугацаандаа ямар ажил хэрэгт голлон анхаарч байсан, түүний цаашдын зорилго төлөвлөгөө юу болох,  мөн энэ байгууллагыг ямар хүн удирдаасай гэж хүсч талаар дэлгэрэнгүй ярилцлаа. -Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн (МСНЭ) 17 дугаар  Их …

  • 30 January

    Н.Учрал:Шатахууны үнийг чөлөөлөх хэрэгтэй 

    УИХ-ын гишүүн Н.Учралтай ярилцлаа. -Бензин, шатахуунтай холбоотой үүсч буй нөхцөл байдлын талаар гишүүдийн тавьсан асуулгад Засгийн газар хариулт өглөө. Засгийн газар А-80, АИ-92 бензинийхээ онцгой албан татварыг тэглэсэн. Таны хувьд бензин, шатахууны хомсдол, үнийн хөөрөгдлийн талаар ямар бодолтой яваа бол. Олны анхаарлыг татах сэдвийн нэг нь энэ болоод байна л даа… -Засгийн газар онцгой албан татвараа тэглэх хууль эрх зүйн …

  • 30 January

    Өмнөд Солонгост хүүхдүүдэд яагаад кофе уулгахгүй байхаар болов?

    Өмнөд Солонгосын бага, дунд болон ахлах сургуулиудын цайны газарт энэ оноос кофе худалдаалахгүй байхаар болж магадгүй байна. Тодруулбал өнгөрөгч пүрэв гаригт болсон Эрүүл Мэнд, Нийгмийн Хангамжийн Хорооны Үндэсний Чуулганаар бага, дунд болон ахлах сургуулиудын цайны газарт кофе болон кофейны өндөр агууламжтай бүтээгдэхүүн зарахгүй байхаар болсон тухай саналыг Хоол хүнс, Эмийн аюулгүй байдлын яамнаас дэвшүүлжээ.  Уг шийдвэрийг Үндэсний Чуулганаар баталвал энэ оны долдугаар …

  • 30 January

    НӨАТ: Мэдээлэл нь дутуу, алдаатай хэрэглэгчид буцаан олголтоо авах боломжтой

    Татварын ерөнхий газраас Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу албан татвар төлөгчийн тухайн татварын жилд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хувийг буцаан олгуулахаар иргэдийн мэдээллийг хянан баталгаажуулж, Сангийн Яаманд хүргүүллээ. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу Сангийн Яам ажлын 45 өдөрт багтаан буцаан олгох шийдвэрийг гаргах бөгөөд Монгол банкаар дамжуулан татвар төлөгчийн …

  • 30 January

    Сөүлд дараа жилээс дизель хөдөлгүүртэй машиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

    Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод ирэх оноос хуучин бүх дизель хөдөлгүүртэй машиныг замын хөдөлгөөнд оруулахгүй байх шийдвэрийг хотын удирдлагууд гаргажээ. Энэ нь агаарын бохирдол, тоос, шороо ихэссэн явдалд авч байгаа арга хэмжээ аж. Чингэхдээ Сөүл хотод байгаа бүх тээврийн хэрэгслийг хамгийн цэвэр(0)-ээс хамгийн их утаа тортог ялгаруулдаг(6) гэж долоон хэсэгт ангилна. 2005 оноос өмнө үйлдвэрлэгдсэн, утаа их ялгаруулдаг, дизель хөдөлгүүртэй …

  • 30 January

    Б.Пүрэвдорж:Татвараар дарга нар том машин авч байгаад харамсч байна 

    УИХ дахь Ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар төрийн ордонд мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж татварын нэмэгдэлтэй холбоотой түүнийг эсэргүүцэж дараах тайлбарыг хийв. Б.Пүрэвдорж”Өнгөрсөн оны улсын төсвийн тухай хууль хэлэлцүүлгийн үеэр 2018 төсөвт Хуульзүйн яам, ШШЕГ шинэ машин худалдаж авах төсөв тавигдаагүй. Тиймээс Хуульзүйн сайд үнэтэй автомашиныг ямар төсвөөр худалдаж авсан болох эх үүсвэр дээр ажиллана. Түүнчлэн ОУВС …

  • 30 January

    Улаанбаатарт өдөртөө 12-14 хэм хүйтэн байна

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларна. 2018 оны 01 дүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд …

  • 29 January

    Монгол Ардын Намын удирдлагууд орон нутагт ажиллалаа

    Сэлэнгэ, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Монгол Ардын Намын хороо өнгөрсөн баасан гаригт ээлжит Бага хурлаа тус тус хийж, намын дарга, дэд дарга тэргүүтэй намын хорооны бүрэлдэхүүнийг шинээр сонголоо. Бага хурлын үйл ажиллагааны хүрээнд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Өвөрхангай, Баянхонгор аймагт ажилласан бол Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатараар ахлуулсан Удирдах зөвлөлийн ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллалаа. Тэд Монгол …

  • 29 January

    Билл Гэйтс Нигер улсын 76 сая ам.долларын өрийг төлнө

    “Майкрософт” корпорацын эзэн, тэрбумтан Билл Гэйтс эхнэр Мелинда Гэйтсийн хамт үүсгэн байгуулсан “Bill & Melinda Gates” сангаараа дамжуулж Нигер улсын 76 сая ам.долларын өрийг 20 жилийн хугацаанд төлж дуусгах хөтөлбөр гаргажээ. Тэд энэ ажлаа энэ сараас эхлүүлж байгаа. Билл Гэйтс сангаараа дамжуулж бусдын тусламж хэрэгтэй байгаа хүмүүс болон улс оронд тусалдаг юм. Нигер улс 2014 онд халдварт өвчин тархах магадлал өндөр хэсгүүдийн …