Мэдээ мэдээлэл

January, 2018

  • 29 January

    Нутгийн удирдлагын байгууллагын чиг үүргийг дахин хуваарилах аргачлалыг танилцууллаа 

    Засгийн газрын хуралдаанаар баталсан төрийн захиргааны болон нутгийн удирдлагын байгууллагын чиг үүрэг дахин хуваарилах аргачлалыг аймаг, нийслэлийн Засаг дарга болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, холбогдох бусад албан тушаалтнуудад танилцуулж, уг аргачлалыг цаашид хэрэгжүүлэх асуудлаар зөвлөгөөн зохион байгуулагдлаа.Төвлөрлийг сааруулах шинэчлэлийг хэрэгжүүлэх гол үндэс суурь нь төрийн байгууллагын чиг үүргийг оновчтой хуваарилах асуудал гэж үзэж байгаа юм. …

  • 29 January

    Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвтэй болно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан нийслэлийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах зорилтын хүрээнд 2017-2020 онд хэрэгжүүлэх “НЭГ ӨРХ-НЭГ АЖЛЫН БАЙР” хөтөлбөрийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 71 дүгээр тогтоолоор батлан хэрэгжүүлж байна. Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар нь хөтөлбөрийн 2 дугаар зорилтын …

  • 29 January

    “Цагаан идээ зөв хэрэглээ” үзэсгэлэн худалдаа Тусгаар тогтнолын талбайд нээгдлээ

    Сар шинийн баярыг тохиолдуулан “Цагаан идээ зөв хэрэглээ” үзэсгэлэн худалдаа Тусгаар тогтнолын талбайд Бямба гарагт нээгдлээ. Алаг чихрийн оронд амтат ааруул идэцгээе “Нэг Архангай-Шинэ хөгжлийн тэмүүлэл” ТББ-аас “Цагаан идээ зөв хэрэглээ” үзэсгэлэн худалдааг Тусгаар тогтнолын талбайд ирэх сарын 10-ыг хүртэл зохион байгуулах юм. Үзэсгэлэн худалдааны нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд оролцсон юм. Тэрбээр “Томоохон баяр наадмын …

  • 29 January

    Агаар болон Орчны бохирдлын талаар эрдэмтэд чуулж байна

    “Агаар болон Орчны бохирдлыг бууруулахад Төр-Шинжлэх Ухаан-Хувийн хэвшлийн байгууллагуудын үүрэг оролцоо, хамтын ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр болж байна. Энэхүү хурлыг ШУА болон түүний харьяа хүрээлэнгүүд, АЖЯ, БСШУСЯ, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газартай хамтран Агаарын бохирдлын чиглэлээр судалгаа шинжилгээ явуулж буй Монгол улсын холбогдох байгууллагууд болон гадаад улсын байгууллагуудын төлөөлөл бүхий нийт 40 гаруй эрдэмтэн судлаачдыг оролцуулан зохион …

  • 29 January

    Мөсөн сурын харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн болно

    Өвлийн уламжлалт болон орчин үеийн спортын төрлийг хослуулсан “Улаанбаатарын өвлийн наадам”-ын хүрээнд Монгол Улсын өнцөг булан бүрийн сур харваачид идэр есийн хүйтнийг үл ажран ирэх сарын 3, 4-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цэц мэргэнээ сорин улсын аваргаа шалгаруулах гэж байна. Монголын үндэсний сур харвах наадмын нэгэн өвөрмөц төрөл болох мөсний сурын харвааг олон нийтэд сурталчлах, хөгжүүлэх, түүний ёс жаягийг хойч …

  • 29 January

    У.Хүрэлсүх: Ц.Нямдорж сайдад “наад машинаа зарж төсөвт оруул” гэж хэлсэн

    2017 онд үйлдвэрлэгдсэн Лексус 570 машинаар Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гангарч байгаа. Олон нийт түүнийг шүүмжилж байгаа хэдий ч тэрээр тоосон шинжгүй “Манай яамныхан хуучин машинаа зараад надад энэ машиныг авч өгсөн” гээд л яриад зогсож байв. Эдийн засаг хүндрэлтэй, иргэд бүсээ чангалж, халаасаа тэмтрүүлж байгаа энэ үед сайд дарга нарын тансаглаж болмооргүй. Гэвч Ц.Нямдорж сайд байх ёстой …

  • 29 January

    Ч.Мөнхбаатар:У.Хүрэлсүх галлагаанаас хамааралтай угаарын асуудлыг шийдэж чадвал агуу юм

    УТАА энэ аюулын харанга дэлдсэн үг нийслэл хотын иргэдийн төдийгүй ихэнх аймгийн төвүүдийн хувьд тулгамдсан асуудал болоод байна. Том зургаар нь харвал МОНГОЛ УЛСЫН асуудал болоод 10 гаруй жилийн нүүрийг үзлээ. Бид эхний ээлжинд утаагүй түлш, утаагүй зуух, халаагуур гээд туршиж үзсээр л байна. Гэхдээ үр дүн нь үнэндээ гарт баригдаж нүдэнд үзэгдсэнгүй. Утааг арилгах томоохон төсөл хөтөлбөрүүд хэдхэн компанийн …

  • 29 January

    E-Mart худалдааны төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 

    E-Mart худалдааны төвд өнгөрсөн шөнө гал гарчээ.”Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд E-Mart худалдааны төвийн агуулах шатаж байна” гэсэн дуудлагыг 02:04 цагт /2018.01.29/ ирүүлсний дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 34, 63 дугаар ангиудын ээлжийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, гал түймрийг бүрэн унтраасан байна. Гал түймэр худалдааны төвийн нэгдүгээр давхарт байрлах бараа хүлээн авах 11х14 метрийн хэмжээтэй …

  • 29 January

    “Эрчим хүчний шилдэг инженерүүд” өдөрлөг боллоо

    Монголын эрчим хүчний инженерүүдийн холбооноос “Эрчим хүчний шилдэг инженерүүд” өдөрлөгийг зохион байгууллаа.  Өдөрлөгийн үеэр 2017 онд манлайлж ажилласан инженерүүдэд “Монгол Улсын шилдэг инженер” батламж, үнэмлэх гардуулсан юм. Өдөрлөгт Эрчим хүчний сайдын зөвлөх Н.Мягмарсүрэн, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Монголын эрчим хүчний инженерүүдийн холбооны гишүүд, инженерүүд оролцсон юм. Эрчим хүчний сайдын зөвлөх Н.Мягмарсүрэн “Инженерүүдийн эрдэм мэдлэг, хичээл зүтгэлийн хүчинд эрчим хүчний …

  • 29 January

    “IKEA” компанийн эзэн Ингвар Кампрад таалал төгсчээ

    Дэлхийд нийт 412 салбартай, 194 мянган ажилтантай, Нидерландад төвтэй Шведийн “IKEA” тавилгын худалдааны компанийн эзэн Ингвар Кампрад 91 насандаа Смаланд аймаг дахь гэртээ өнгөрөгч бямба гаригт таалал төгслөө. Тэрээр компаниа анх 75 жилийн өмнө байгуулж байжээ. Тэрбумтан болтлоо амжилттай ажилласан ч даруу, төлөв зангаараа олны хүндлэлийг хүлээсэн Ингвар тавилгын салбартаа Стив Жобс байсан. Худалдааны салбарт хувьсгал хийж, загварын өвөрмөц шийдлүүдийг танилцуулсан …

  • 29 January

    Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. 2018 оны 01 дүгээр сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн …

  • 28 January

    Цасан ширхэгийн үзэсгэлэнт талст /Фото/

    Байгаль дэлхий цасан ширхэг бүрийн талстыг  дахин давтагдахгүй урладаг гэдэг. Цасан ширхэгийг олон дахин томруулсан фото зургаас хүргэе

  • 27 January

    Массын зохиол… бас нөгөө Шүүдэрцэцэг

    -Уран зохиолын тухай эргэцүүлэл- Уран зохиол судлаач, шүүмжлэгч Г.Батсуурийн “Өрх бүр үйлдвэрлэгч”, “Бас нэг Шүүдэрцэцэг буюу эрээчих дон” гэсэн гарчигтай бичвэр цахимаар гарч олон хүний эгдүүг өнгөрсөн онд хүргэснийг та бүхэн санаж байгаа байх. Ерөнхийдөө эмэгтэй бичигчдэд ширүүлхжээ. Тэднийг массын зохиолчид буюу номоор өрхийн үйлдвэрлэл явуулагчид гэж үзсэнийгээ “…тэрхүү өрхийн үйлдвэрлэл гэгч нь улс орон даяар тархаж айл өрх бүрт …

  • 27 January

    Г.Номуун: Эрх дураараа, зоригтой Жульеттаг бүтээнэ

     Мөнхийн сэдэв хайр сэтгэлийн бэлэг тэмдэг болсон “Ромео, Жульетта” жүжиг маргааш үзэгчдийн хүртээл болно. Монголын дөрөв дэх Жульеттагаар УДЭТ-ын залуу жүжигчин Г.Номуун сонгогдсон юм. Түүнтэй ярилцсанаа хүргэе. -Монголын үзэсгэлэн гоо дөрөв дэх Жульетта болсонд баяр хүргэе. Таны хувьд анх жүжигчин О.Дөлгөөний хамт Жульеттад сонгогдсон байх аа? -Баярлалаа. Манай театр анх “Ромео Жульетта” жүжгийг тавих болж найруулагч маань хоёр баг сонгоно …

  • 27 January

     Улаанбаатарт өдөртөө 26 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, ихэнх нутгаар хүйтэн жавартай байна. 2018 оны 01 дүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар үүлшиж, нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад …