Мэдээ мэдээлэл

July, 2018

  • 6 July

    Наадмын тасалбарыг Мишээл, Дүнжингарав, Драгон, Оргил төвүүдэд худалдаалж байна

    Төв цэнгэлдэх хүрээлэнд болох Үндэсний их баяр наадмын нээлтийн тасалбарыг Нийслэлийн үйлчилгээний төвүүдэд худалдаалж эхэллээ. Тодруулбал Мишээл экспо төв, Дүнжингарав, Зургаан буудал дахь Оргил худалдааны төв, Драгон дахь нийслэлийн үйлчилгээний төвүүдэд иргэдэд зориулан худалдаалж байна. Харин жуулчдад зориулсан тасалбарыг Нийслэлийн аялал жуулчлалын газарт борлуулж байна. Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамаараад иргэдэд 16000, 20000, 24000 төгрөгөөр, жуулчдад 25 ам.долларын үнэтэй худалдааж …

  • 6 July

    Парк дахь White Rock Center-т хүүхдүүдэд зориулан гэрлийн шоу толилуулна

    Хэдхэн хоногийн өмнө Үндэсний соёл амралтын хүрээлэнд нээлтээ хийсэн White Rock Center-т үзэгчдийн хүсэлтийн дагуу долоодугаар сарын 6,7,8-ны өдрүүдэд 360 Projection Mapping буюу гэрлийн шоу толилуулахаар болжээ. Тодруулбал, тухайн өдрүүдэд 15,16, 17 цагуудад хүүхэд багачууддаа дараах үзүүлбэрүүдийг хүргэх гэж байна. 1.Сүхийн цагаан морь /Үлгэр/ 2.360 Projection Mapping болон гэрлийн шоу Үргэлжлэх хугацаа 40 минут Билет үнэ 5000Т/том хүн,хүүхэд адил/ Харилцах …

  • 6 July

    Хилээр 170 ширхэг гар утас нуун оруулсныг илрүүлжээ

    Өнгөрсөн сарын 26-нд Замын-Үүд дэх гаалийн газрын Гаалийн хяналтын бүсийн орох чиглэлд мэдээллийн дагуу иргэн Х, Г нарын авч явсан хоёр хайрцагтай барааг шалгажээ.Ингэхэд 170 ширхэг гар утас, түүний дагалдах хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлээгүй байсан байна.Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх иргэдээр 9 сая төгрөгийн татвар нөхөн төлүүлж, 2 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.  

  • 6 July

    Мексикийн Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолдоо Дональд Трампыг урина

    Мексикийн шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадор ирэх 12 дугаар сард болох ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолдоо АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг урина хэмээн пүрэв гарагт мэдэгдсэнийг “Синьхуа” агентлаг уламжлав.

  • 6 July

    Сайжруулсан түлшийг нийслэлийн зургаан дүүргийн 390 цэгээр борлуулна

    2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс Улаанбаатарт түүхий нүүрсний хэрэглээг хорих тогтоол Засгийн газраас гаргасан. Энэ хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар баталжээ. Өдгөө 200,000 өрх гэр хороололд амьдарч түүхий нүүрс хэрэглэж буй гэсэн тоо бий. Эдгээр айл өрхийг стандартын шаардлага хангасан сайжруулсан түлшээр хангавал агаарын бохирдол тодорхой хувиар буурна. Сайжруулсан түлш үйлдвэрлэх, тээвэрлэх асуудлыг салбарын яамд …

  • 6 July

    Хуурамч фэйсбүүк хаягаар явуулж буй зард залилуулахгүй байхыг анхаарууллаа

    Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс иргэдийг хуурамч фэйсбүүк хаягаар явуулж буй зард итгэж залилуулахгүй байхыг анхаарууллаа. Анхааруулгад: Зээл гаргаж өгнө, виз гаргаж өгнө, мөнгө шилжүүлнэ гэх зарыг хуурамч фэйсбүүк хаягаас зарын группуудээр тарааж байна. Гадаад улсын гэмт бүлэглэлүүд бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч тухайн хаягийг ашиглан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байх тул …

  • 6 July

    Г.Доржзодов: МАН-ын нуруун дээрх том ачаа нь 60 тэрбумтнууд

    Албан тушаалын наймаанаас 60 тэрбумыг босгохоор төлөвлөсөн гэх МАНын зарим удирдлагын ярианы бичлэгийг ил болгосон Г.Доржзодовтой ярилцлаа. -60 тэрбумын асуудлыг харж байхад хуулийн байгууллагууд аль эрт шийдвэрлэсэн гэх юм? -Ажиглаад байхад, энэ асуудалд хуулийн байгууллагууд, прокурор, АТГ, ЦЕГ, ТЕГ, ШШҮХ цэг тавих гэж их зүдэрч байх шиг. Тэд эхлээд эвлүүлэг гэж зөрүүдэлсэн. Нотлох баримт эх хувиараа байна гэсэн хуулийн заалттай …

  • 6 July

    Хорватын багийг дэлхийн аварга болно гэжээ

    Хорин жилийн өмнө Франц улсад болсон хөл бөмбөгийн ДАШТ-нд Хорват улсын Мирослав Блазевич дасгалжуулагчтай шигшээ баг гуравдугаар байрт орж, тус улсын нэрийг дэлхийн хөл бөмбөгийн түүхэнд дансалсан билээ. “Дасгалжуулагчдын дасгалжуулагч” гэгдэж байсан М.Блазевич энэ удаагийн ДАШТ-нд улсынхаа шигшээ багийн тамирчдад өндөр найдлага тавьж байгаагаа илэрхийлснийг “Синьхуа” агентлаг уламжлав. “Златко Далич /Хорватын шигшээ багийн дасгалжуулагч/ надтай утсаар холбогдож, Оростой хийх дараагийн …

  • 6 July

    Видео бүтээлийн шилдгүүд тодорч, шагналаа гардлаа

    Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын хүрээнд зохион байгуулагдсан  видео бүтээлийн уралдааны шилдгүүд тодорлоо. Шилдэг бүтээлийн эздээр “Мерси-Кор Монгол” ОУБ-ын “Хамтын хүчээр зудыг даван туулах нь” бүтээл, Энэтхэг улсын 13 настай хүү Рамешвар Михир Бхаттын “Халуун давалгаа бүтээл”-үүд тус тус тодорч, 4000 ам. доллараар шагнуулсан юм. Видео бүтээлийн уралдаан нь “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийн ололт амжилтуудыг хамгаалах …

  • 6 July

    Налайх дүүрэгт долоон настай охин тогонд цохиулж нас баржээ

    Нийслэлийн Налайх дүүрэгт долоон настай охин тогонд цохиулж, амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр /2018.07.05/ 15.00 цагийн орчимд гарчээ. Тодруулбал, тус дүүргийн зургадугаар хороонд байрлах амралтын газрын хойно шонгийн модны тогтой утсанд “Хүүхэд тогонд цохиулж нас барсан байна” гэсэн дуудлага тус дүүргийн цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгалт хийхэд амралтын газраас хойш 250 метрийн зайд газар унасан шонгийн модны цахилгаан утсанд долоон  настай …

  • 6 July

    Гамшгийн эрсдэлийг бууруулах талаар Монгол Улсын хэрэгжүүлж байгаа бодлогыг Азийн улс орнуудад таниулж чадлаа

    Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын хаалтын ажиллагаа боллоо. “Гамшгийн эрсдэлийг бууруулснаар тогтвортой хөгжлийг хамгаалах нь” сэдвийн дор Ази, Номхон далайн орны 50 улс орон, олон улсын байгууллага, Засгийн газар хоорондын байгууллага, төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн байгууллагууд, шинжлэх …

  • 6 July

    Гамшгийн эрсдэлийг бууруулах “Улаанбаатарын тунхаглал” баримт бичгийг батлав

    Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал Улаанбаатар хотноо энэ сарын 03-06-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.    “Гамшгийн эрсдэлийг бууруулснаар тогтвортой хөгжлийг хамгаалах нь” сэдвийн дор Ази, Номхон далайн орны 50 улс орон, олон улсын байгууллага, Засгийн газар хоорондын байгууллага, төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн байгууллагууд, шинжлэх ухааны, боловсролын зэрэг байгууллагын нийт 3000 гаруй төлөөлөгч оролцож, гамшгийн эрсдэлийг …

  • 6 July

    Л.Элдэв-Очир: Хүнсний өргөн хэрэглээний ногооны импортыг бууруулна

    УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир өчигдөр (2018.07.05) НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Шадар захирал, Ази, Номхон далайн бүсийн Суурин төлөөлөгч хатагтай Кундави Кадиресан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтаар талууд мал аж ахуй, газар, хүнсний хангамжийн асуудлаар ярилцаж, санал солилцсон юм.Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны …

  • 6 July

    Олон улсын иргэний хамгаалалтын ерөнхий нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзлаа

    Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд оролцож байгаа Олон улсын иргэний хамгаалалтын ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Владимир Кувшиновыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар ОБЕГ болон Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын харилцан, хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар харилцан мэдээлэл солилцсон юм. Энэ үеэр ерөнхий нарийн бичгийн дарга, …